Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЖДҮ-д хориг тавь Ерөнхийлөгч өө, гоё харагдана

Сэтгүүлчид МАН-ын хэвлэлийн хурлыг бойкотлов. Намын Бага хуралдаа сэтгүүлчдийг оруулсангүй гэж. Аль ч намын хурал тавилттайгаас бусад тохиолдолд нээлттэй болдоггүй. Иймд хурал хаалттай болсонд бус, талцсан бүлэглэлийн зөвхөн нэг талд хэт ашигтай мэдээллийг хаалттай хурлаас нээлттэй тараасанд сэтгүүлчид дургүйцсэн хэрэг.

Миний мэдэхээр сэтгүүлчдийн ийм бойкот анх 2007 онд болсон юм. Арван сая төгрөгөөс эхэлсэн “УИХ-ын гишүүний тойргийн мөнгө” нэртэй улс төрийн  авлига тэр жил 250 сая төгрөгт хүрэв. Бидний хэдэн сэтгүүлч эсэргүүцлээ. Яаж эсэргүүцэх санаагаа сонин /Үндэсний шуудан/-ыхоо ерөнхий эрхлэгч Б.Ганболдод хэлэв. Эрхлэгч “Манайх ганцаараа хүчгүйднэ, чи Балтай яриадах, холбоогоороо хийе” гэв. Бал гэж “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Ц.Балдорж агсан, холбоо гэдэг нь “Өдөр тутмын сонины холбоо” л доо. Халгаж, хулгасаар ярьтал Бал эрхлэгч шууд дэмжсэнээр өдөр тутмын бүх сонин “Гишүүдийн тойрогт хуваарилсан 250 сая төгрөгийн улс төрийн авлигыг эсэргүүцэж байна. Өдөр тутмын сонины холбоо” гэснээс өөр үг, өгүүлбэргүйгээр нэг өдрийн хоёрдугаар нүүрээ цагаанаар гаргаж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Бид тойргийн мөнгийг зогсоож чадаагүй ч, улстөрчдийг цочроож чадсан. Энэ акцын дараа Сангийн яамныхны л ажил нэмэгдсэн дээ. Төсөвт “Тойргийн мөнгө” гэж тавьдаг байсныг дараа жилээс нэршлийг нь өөрчилж, “Хөрөнгө оруулалт” нэрээр задалж төсвийн энд тэнд нуух болсон юм. Ингэж нуусан, УИХ-ын гишүүдээ авлигадсан Засгийн газрын авлигын хэмжээ  2009 онд бүр нэг тэрбум төгрөг болсон. Тэр үед бичиж байсан “Хориг тавь Ерөнхийлөгч өө, гоё харагдана” нийтлэлийнхээ гарчгийг дахин тавилаа. Өнөөдрийн улс төрийн үйл явдал агуулгаараа холбогдож байгаа учраас…

Шууд хэлье. ЖДҮ-чин гишүүдийг бүрэн эрхтэй нь үлдээсэн УИХ-ын тогтоолд хориг тавь, Ерөнхийлөгч өө. Энэ нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын мууг үзэх гэсэн хэрэг биш ээ. УИХ-ын гишүүн хулгай хийж болдог, хулгайлснаа УИХ-ын гишүүний бүрэн эрх дор нууж болдог өнөөдрийн бодит жишээг цаашид жишиг болгохгүй таслан зогсоох нь төрийн тэргүүн-Таны үүрэг.

Хэрвээ үе үеийн Ерөнхийлөгч нар анх 10 саяас эхэлж байхад нь л хоригоор зогсоосон бол гишүүдийн тойргийн мөнгө өдгөө хэдэн тэрбумд хүрэхгүй, хэн ч олж харахааргүй өндөр нууцлалд орохгүй л байлаа. 2019 оны төсвөөс гэхэд тойргийн мөнгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан хайгаад олоогүй гэдэг. Түүн шиг, ЖДҮ-чдийг эхлэл дээр нь, бэлэн баримт дээр нь л зогсоохгүй бол цаашдаа УИХ-ын гишүүд улсын төсвөөс хулгайлдаг, УИХ-ын гишүүний дархан эрх дор нуугддаг, хулгайч-гишүүдээ УИХ нь хамгаалан авч үлддэг буруу жишиг тогтоно. Нэгэнт буруу жишиг тогтвол өнөөдөр 950 саяын ханштай ЖДҮ-гийн хулгай 2020, 2024 оны УИХ-д ес, арван тэрбум төгрөгт хүрэхгүй гэх баталгаагүй. Хориг тавьж ард түмний мандатаар хулгай хийж болохгүйг, УИХ-ын гишүүний саналын эрхийг худалдаж болдоггүйг гишүүдэд мэдрүүлэх нь Ерөнхийлөгчийн үүрэг болж үлдлээ.

Барьцуулж, хооронд нь яс хаяж байгаа юм биш шүү. Хэрвээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс тохой илүү сайн байя гэвэл илүү шударга ажиллаж, олон нийтийг илүү сайн сонсох хэрэгтэй. Ц.Элбэгдоржийн алдаа оноог энд шүүхгүй. Харин тэрээр өөрийг нь Ерөнхийлөгчид хоёр удаа нэр дэвшүүлсэн АН-ын олонхи бүхий УИХ-ын 2014 онд хаалттай горимоор баталсан Өршөөлийн хуульд хориг тавьж, авлигын өршөөлийг зогсоож байсныг сануулъя. Энэ нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ард түмнээ сонссон, нийгмээ мэдэрсэн л хэрэг. Тухайн үед АТГ-ын дарга “Бүтэн жилийн ажил нурлаа, манай байцаагчдын шалгаж байсан 200 гаруй хэрэг өршөөлд хамрагдлаа” гэж мэдэгдэж байв.

Монголын улстөрчид яаж харагдах бол гэж хамгийн их асуудаг, яаж харагдахдаа хамгийн их санаа тавьдаг. Тэр байтугай, юу бүтээснийг бус, хэнийг шагнавал гоё харагдах вэ гэдэгт илүү анхаардаг. Одоо талцан тэмцэж буй УИХ-ын гишүүд ч зорилгодоо бус, яаж харагдахдаа илүү санаа тавьж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ өнцгөөс нь харвал ЖДҮ-чдэд хориг тавьбал гарцаагүй гоё харагдана, Ерөнхийлөгч өө. Нийгэм дэмжинэ. Хориг тавьбал ЖДҮ-чдийн асуудал дээр таны рейтинг улсын ерөнхий прокурор А.Энх-Амгалангийнхтай зэрэгцэнэ. Маргаангүй.

“Шударга ёс УИХ-ын энэ танхимаас эхлэх ёстой юм, та бүхэн шударга байгаач” гэсэн ерөнхий прокурор А.Энх-Амгалангийн үг өнөөдөр Алтай таван богдоос Соёлз уул, Монгол шарын даваанаас Орвог гашууны бор толгой хүртэл хаяа тэлэн үргэлжлэх монгол нутаг даяар итгэл болж олон нийтийн дэмжлэгийг хүлээж байна. УИХ-ын чуулганы танхимд 80 дугаар микрофоноос зөвхөн хууль ярих ерөнхий прокурорт харин төр, төрийхний дэмжлэг даанч алга. Одоо шударга ёсыг улстөрчдөөс нэхсэн ерөнхий прокуророо дэмжиж тэмцэх үү, шударга ёсыг булшилсан УИХ-тайгаа хамт явах уу гэдэг нь Ерөнхийлөгч таны хориг тавих эсэхээс шалтгаалах боллоо.

Саяхны үйл явдал учир Румыны ерөнхий прокурор Лаура Ковеши-ийг бид сайн мэднэ. Дэлхийд “Авлигачдын ангууч” хэмээн алдаршсан Лаура Ковеши ерөнхий прокурор байх зургаан жилийн хугацаанд авлига, албан тушаалын хэргээр 5100 хүний хэргийг эцэслэн шийдүүлж, 700 орчим сая евротой тэнцэх хохирлыг улсдаа төлүүлжээ. Тэдгээрийн дунд гурван сайд, зургаан сенат, хот, дүүргийн 47 захирагч, 16 шүүгч, төрийн өмчит компанийн 21 захирал зэрэг төрийн өндөр албаныхан багтаж, гэм буруугаа хүлээжээ. Мөн эрх баригч намын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигч, экс Ерөнхий сайдын хэргийг илрүүлэн шийдэв. Үүнийх нь төлөө Румыны улстөрчид Лаура Ковеши-ийг “Шулам”-аар нэрлэж, парламентаас нь “48 мянган еврогоос доош хохиролтой гэмт хэрэг өдүүлсэн бол хорих ялаар шийтгэхгүй” байх хууль баталжээ. “Шулам”-аа Авлигын эсрэг үндэсний газрын ерөнхий прокуророос чөлөөлөх болов. Гэвч ард түмэн нь эсэргүүцэж орон даяар олон мянгаараа жагсаж, эцэстээ парламент нь дээрх хуулиа цуцалж, Лаура Ковеши-ийг огцруулах шийдвэр гаргасан төрийн өндөр албан тушаалтнууд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу огцорсоноор үйл явдал дуусчээ.

Өөр нэгэн түүх. Америкийн хоёр өндрийг мөргөсөн есдүгээр сарын 11-ний үйл явдлаар бидний сайн мэдэх болсон Нью-Йорк хотын захирагч Рудольф Жулиани өмнө нь прокурор байжээ. Засгийн газрын авлига, албан тушаалын гэмт хэрэг, мансууруулах бодисын худалдаа, үнэт цаасны луйврыг илчилэн ялласан тухай олон сонирхолтой түүх түүнд байдаг. Тэдгээрээс Монголтойгоо ойртуулбал, манайхны “30 гэр бүл” гэдэг шиг өөрсдийгөө Нью-Йоркийн захирагчид гэж өргөмжилсөн “Five Families” гэх таван гэр бүлийн бүлэглэлийн олон жилийн хууль бус булхай луйврын ноёрхлыг улстөрчид нь биш, прокурор Жулиани илчлэн яллаж мандсан гэдэг. Сүүлд, 2007 онд “Five Families” бүлэглэлээс  Жулианигийн амь насыг хороохоор завдаж, 800 мянган ам.доллар амлаж байсныг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байжээ. Прокуророор ажиллах хугацаандаа түүний ялласан 4125 хэргээс 25  нь л шүүхээс буцсан байна. Чухамдаа прокурор байхдаа олж авсан нэр хүндийн ачаар тэр Нью-Йоркийн захирагч болж, Ерөнхийлөгч Рейганы засаг захиргааны үеэс эхлэн долоон жил энэ албаа хашсан. Ноён Жулиани “Аливаа хэргийг системийн эхлэлээс, жижгээс нь буюу үндсээс нь хөөж зогсоох л хамгийн чухал” гэж үздэг байсан нь манай зарим улстөрчдийн чихрийн цаастай зүйрлэсэн ЖДҮ хэмээх “жижиг хэрэг”-ийг шийдэхэд хамгийн сайн зөвлөгөө болох мэт санагдав. 

Магадгүй, Лаура Ковеши шиг, Жулиани шиг эерэг түүх эхлүүлэх монгол прокурорын зоригийг УИХ тогтоолоор, төрийн тэргүүн нь эс үйлдлээрээ мохоохгүй гэдэгт олон нийт итгэж хүлээж байна. Гаднаа ард түмний дэмжлэгтэй ч, шийдвэр гаргах төрийн бүтэц дотор ганцаардаж буй ерөнхий прокурорт Ерөнхийлөгчийн дэмжлэг хэрэгтэйг тэд сануулан шударга ёсыг, хуулийн тэгш байдлыг зарчмыг хүлээж байна.

Илүү үг байж магадгүй, эцэст нь дахиад нийгэмд харагдах өнцөг хэлье. Өнөөдөр ЖДҮ дээр ерөнхий прокурорыг дэмжсэн нь гоё, харин түүнтэй ноцолдсон нь муухай л харагдана.

Г.Отгонбаяр

 

ЖДҮ-д хориг тавь Ерөнхийлөгч өө, гоё харагдана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани