Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ

 

Байгаль орчныг хамгаалах” тухай ойлголт нь Монголчуудын хувьд, түүнийг гадны ямар нэгэн хүч нөлөөнөөс халхалж хаацайлахын нэр бус, эвдрэл доройтолд орсных нь дараа нөхөн сэргээх арга замыг сүвэгчлэхийн ч нэр бус, харин тэрхүү болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэхэд, байгалийн зүйд захирагдан, байгаль орчинтойгоо ухаалгаар зохицон амьдрах, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэн, хүндэтгэн дээдлэх, түүнд хүмүүнлэг сэтгэлээр хандан, амьтан ургамлыг нь энэрэн хайрлах, экологийн өндөр ёс зүйтэй байж нөөц баялгийг нь ариглан гамнахын нэр байж иржээ.

– Монголчууд байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Тэдний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг.

Үүний нэгэн адил мал аж ахуй нь бэлчээр, цаг уур,гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Эдгээр учир шалтгааны улмаас эртнээс нааш Монголчууд байгаль орчинтойгоо аядуу зөөлөн харьцаж, зохицож амьдарч иржээ.Ийн амьдарч ирэх явцад байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.

-Уламжлал гэдэг нь тухайлсан нийгэм, анги бүлэгт өнө удаан хугацааны туршид хадаглагдаж , үеэс үед дамжиж байдаг нийгэм, соёлын өвийн элементүүд бөгөөд нийгмийн объектууд, материаллаг хийгээд оюуны үнэт зүйлсийг агуулдаг.

-Зан заншил нь хүмүүжүүлэх хэрэглүүр гэж монголчууд үздэг. “Байгаль хамгаалах ёс заншил гэдэг нь өргөн хүрээтэй агаад нийгмийн харилцааг зохицуулагч, гоо зүйн хэрэгцээг хангагч, хүнийг хүмүүжүүлэгч хэрэгсэл юм. Ёс заншил нь хүн мэндлэхээс эхлээд ертөнцийн мөнх бусыг үзтэл амьдарч, ажиллаж, сурч боловсорч, хүмүүжиж, хөгжин дэвжих хүний нийгмийн хөгжлийн нэгэн томоохон хэлбэр юм” хэмээн доктор Х.Нямбуу хэлжээ.

-Судлаач Ж. Санжид: Монголчуудын байгаль хамгаалах ёс заншлыг: Билэгдэл, Хорио цээр, Үйлдэх зан үйл, Өгүүлэн үйлдэх, Хуульчлагдсан зан үйл, Домгоос үүдсэн зан үйл гэж тайлбарласан байдаг. Юуны өмнө, өвөг дээдсээс хойч үе, үр хүүхэддээ байгалиа хэрхэн хайрлаж хамгаалах зүй зохистой харьцах ёсыг насны онцлогт тохируулан заан сургаж байж.

-“Монголчуудын цээрлэх ёс” хэмээх номонд: 3-8 насны хүүхдэд “гал гаргаж тогловол зуд болдог,” “галд давс, ус бохир зүйл хийвэл нүд нь өвддөг”, эсвэл “нүүр амаар нь яр гардаг” гэх зэргээр багаас нь тэнгэр бурхан байгаль дэлхийг дээдлэн шүтэх үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлж байсан тухай өгүүлжээ.  Аливаа үйлийг хийхдээ нар зөв эргэх,  Аянга цахилгааны үед анхаарал болгоомжтой байлгахын тулд нэг гэрт байгаа хүмүүс бүгдээрээ хэвтэж болохгүй, шагай тоглодоггүй,  Газар шороог зорилгогүй ухдаггүй,  Уул овоон дээрээс юм авдаггүй, 

-Усанд бохир зүйл хийдэггүй,  Амьтны үр төл дээр сүүдрээ тусгадаггүй,  “Ална хядна” гэх зэрэг билэг дэмбэрэлгүй үг хэлдэггүй,  Ургамал ногоог зүй бусаар зулгаадаггүй,  Жимсийг мөчиртэй нь түүдэггүй, хэрэв ингэвэл дараагийн жил дахин ургаж үр шимээ өгөхгүй зэргээр хайрлан хамгаалах ухамсрыг төрүүлсээр иржээ

-9-12 насны хүүхдийг үнс асгуулах аргал түүлгэх зэрэг ажил хийлгэж, тэнгэрийг бишрэн шүтэх ухамсрыг төрүүлэхийн тулд  “Шинэдийн сарыг харвал нүдэнд сайн”,  “Алтан гадас долоон бурханд залбирвал хүсэл нь биелнэ”,  “Уул овоонд чулуу өргөхдөө ерөөлийн үг хэлвэл үйлс нь бүтнэ”,  “Алс хол газар явахдаа угаасан уснаасаа амсвал элдэв муу зүйл тохиолдохгүй, уул ус нь харж хандана”, Байгалийн бишрэн шүтэх ухамсрыг гүнзгийрүүлж өгдөг.

-13-18 насанд : Дээлийн шилбэ, товчийг хадаад галд ариутгах, мал тамгалах аргыг зааж, догшин уул хадруу гэрийнхээ үүдийг голлуулж барьдаггүй, Бохирдсон худаг усыг ариутгаж чаддаг, бохирдуулахгүй байх аргад суралцах Нүүдлийн шувууд, нүүдэлчин амьтад ирэхэд сааль сүүнийхээ дээжийг өргөж хурайлах, Ургаа мод аваад дээр нь шороо асгаж үндсий нь хамгаалах зэргээр байгальтай харьцах зан үйлийг төгс эзэмсэн байх ёстой ажээ.

-18 ба түүнээс дээш насныханд:  Гал тахихтай холбоотой үйлүүд, Долоон бурхны даллага авах, уул, овоо тахилгатай холбоотой зан үйл, худаг ус гаргах, түүний зан үйл, амьтныг хамгаалах үүднээс анчин хүний 108 цээрийг мэдэх зэрэгт суралцуулсаар иржээ. Ингэснээр байгаль хамгаалах зан үйлийн 30 орчим хувийг эзэмшдэг байна.

Мөн өвөг дээдэс маань уудам монгол орныхоо уул толгод, даваа гүвээ, ус гол, тал хөндий, ургамал өвс, хөвч ойнхоо ил төрхийг төдийгүй, далд баялгийг нарийн шинжих, танин мэдэх сайтар тунгаан бодож, түүний гоо үзэмж сүр жавхаа, шинж төрхийг нь тааруулан оноож өгсөн нэр нь хүртэл гайхалтай бөгөөд яруу билээ. Жишээ нь: Алтай таван богд, Хан хөхий, Мөнх хан, Галбын говь, Чандага гол гэх мэт сайхан нэр нь хүртэл Монгол хүн байгаль орчиндоо хандах хандлага, хайрлан хамгаалах үзэл бодлын илэрхийлэл юм.

-Уламжлал болсон ёс заншлыг байгаль орчинд хандах хандлага агуулга, арга билгийн хувьд: Энэрэл хүндэтгэлийн Хорио цээрлэлийн Сургааль номлолын Сүсэг бишрэлийн Ажиглалт танин мэдэхүйн гэсэн 5 үндсэн ангилалд хувааж үздэг.

-Энэрэл хүндэтгэлийн уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан туйлын ариг гамтай хэрэглэх арга ухааныг сургаж байсан. Нийтийг хамарсан хамгийн хүндэтгэлтэй зан үйл нь уул тайх ёслол. Өргөн газар нутгийг хамардаг бөгөөд үзэсгэлэн төгөлдөр, ой мод, ургамал амьтны баялаг жигдэрсэн өнгө тансаг олны хайр хүндэтгэлийг илүү татсан тийм газар нутагт үйлддэг байсан байна.

 13-р зуун нэлэнхүй- Хан хэнтийн Бурхан Халдун уулыг Чингис хааны үед Хамаг монгол хийгээд Монголын их гүрэн, бүх Монгол туургатны сүлд уул болгон.  Манжийн хааны зарлиг 1818 оноос  1778 онд Богдхаан уул  1779 онд Отгонтэнгэр уул  Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат 1995 он 05 сарын 16-ны өдөр “Богд хан хайрхан, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тайх уламжлалыг сэргээх санаачлагыг дэмжих тухай” 110-р зарлиг гаргав.

Хангайн хишгийг зөв хүртэж, амьдрал ахуйгаа байгалийнхаа баялгаар тэтгэх үзэл санаа үеийн үед уламжлагдан ирсэн байна. Ан амьтны үржих , төлжих, үс арьс, тарга хүч гүйцэх цаг хугацааг нарийн танин мэдэж, зөв сонгон авч ан ав хийдэг.

-Хорио цээрлэлийн уламжлал нь энэрэл хүндэтгэлийг хэрэг дээрээ ёсчлон сахих зан үйлийг хэвшүүлэх арга ухаан болж, байгаль дэлхийдээ харьцаж, хандахдаа ямар үйлийг тэвчиж өнгөрөөх, байгалийн өөрөө нөхөн төлжих чадварыг хэвээр нь байлгахыг үр сад хойч үедээ ухааруулан мэдүүлэх олон талын үйл ажиллагаагаар илэрч байжээ.

 Амьд байгалийн сэргээн төлжих, хавар зуны дэлгэр цагт өвс ногоо ургах үед газар шороогоо ухаж сэндийчих, нойтон мод, бут сөөг, гол горхи, булаг шандын эхний модыг огтлох, үр жимс, сонгино ургамлыг ихээр авч ашиглахыг хориглон цээрлэсээр ирсэн уламжлал юм.  Байгальтай хандах хорио цээрийн ёс заншил нь эцсийн дүндээ байгаль хамгаалах сэтгэлгээ соёлыг хувь хүнд төлөвшүүлж, улмаар монголчуудад нийтэд нь тийм ухаан суулгах алс хэтийн бодлогын нэгэн илрэл болж ирсэн гэж үзэж болно.

-Сургааль номлолын уламжлал нь байгалийн зүй тогтлыг танин ухаарч, байгалийг хайрлан хүндэлж, хориглон цээрлэснийг сахин дагаваас сайн үйлд, харин гажуудуулан тэрсэлдвээс муу үйлд өртөнө гэдгийг хувь хүнд итгүүлэн үнэмшүүлэх арга ухааныг аав, ээж нь үр хүүхдүүддээ, ах эгч нь дүү нартаа, ахмад буурлууд нь залуучууддаа өвлүүлсээр ирсэн арга ухаан.

 Ургаа нойтон мод огтолбол мод сүүн нулимсаар уйлж, огтолсон хүнийг сүү, цагаан идээний хомсдол, гачаалд хүргэдэг гэж сургадаг, ой хээрт гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр элс бүхий газрыг сонгон авч “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, галаа асааж, явахдаа галаа бүрэн унтраагаад түүний баталгаа болгож үнсэн дээрээ хуурай өвс тавьж явдаг туйлын нягт нямбай, хянуур зан заншлаа үе үедээ уламжлжуулж ирсэн юм.

 Сургааль номлолын уламжлалыг хүн ардад түгээн хэвшүүлэх нэг гол хэрэгсэл нь үлгэр туульс, домог, дуу, ерөөл магтаал зэрэг арвин баялаг аман зохиол, ардын тоглоом, наадгай байжээ.

- Сүсэг бишрэлийн уламжлал нь далдын хүчин зүйлд бишрүүлэн итгүүлэх арга байсан гэж үзэж болно. Үүнийгээ хангай дэлхий, уул ус, ой хөвч, араатан жигүүртэн бүгдээрээ цаанаа харсан эзэнтэй, тэр бүхэнтэй сэтгэл санаанд нь үл нийцэх үг хэллэг, үйл ажиллагаагаар харьцаж хандвал лус савдаг хилэгнэж хорлол болдог гэсэн итгэл үнэмшлийг хүний ой тойнд суулгаж ухварлуулах арга замаар түгээн дэлгэрүүлдэг байжээ.

 Тэр нь гол төлөв лус савдгийг хүндлэн аргадаж мөргөл ёслол, залбирал үйлдэх, ном судар, тарни унших, бөө бөөлөх, мэрэг төлөг тавих, нүглийг тэвчих зэрэг шашны зан үйлээр дамжин илэрч байв. Сүсэг бишрэлийн уламжлалын өөр нэг чухал ёс заншил нь газар нутаг, уул усандаа аз хийморь , буян заяагаа даатгаж, байнга сүсэглэн залбирч эрүүл энх, элбэг хангалуун амьдрал, сайн сайхан бүхнийг хүсэж эргэл мөргөл, залбирал үйлддэг уламжлал өнөө хэр үргэлжилсээр байна.

- Ажиглалт танин мэдэхүйн уламжлал нь байгаль, цаг уурын шинж байдал, элдэв үзэгдэл, хувирал өөрчлөлтийг зөвхөн зурхайн ухаанаар төдийгүй, ердийн ахуй амьдралын шинж төлөв, туршлагаараа урьдчилан танин мэдэж, тэдгээрт мал аж ахуйн хийгээд бусад ажил үйлс, амьдрал ахуйгаа зохицуулсаар ирсэн арга ухаан юм. 

-Байгалийг танин мэдэх уламжлал нь амьдрал ахуйн ердийн ажиглалтаар, тухайлбал мал сүрэг, ан амьтны үйл хөдлөл, нар сар, од эрхсийн байдал, хүний өөрийн бие эрхтний өөрчлөлт хувирал зэрэг шинж төлөвт үндэслэн баримжаа таамаглал хийж, түүнээсээ ургуулан дүгнэлтэд хүрдэг арга ухаанаар дамжин хэрэгжиж байжээ.  Ажиглалт танин мэдэхүйн уламжлалын нэг гол онцлог нь хүн, байгаль хүйн уялдаа холбоотойгоор бие биедээ харилцан татагдаж, нэг нэгнээ шүтэлцэн түшиж оршин байдгийн утга учир, мөн чанарыг харуулж байдагт оршино.

-БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ТӨРТ ЁС,БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС  Эртний монголчууд байгалиа хайрлан хамгаалах уламжлалаа төрийн бодлогодоо тусган хэрэгжүүлж байсан ард түмэн. Тэртээх 2200 жилийн өмнө Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байсан байна. Бидэнд өвлөгдөн ирсэн байгаль хамгаалалыг хуулчилсан анхы хууль бол Чингис хааны алдарт “Их Засаг” хууль, “Алтан хааны цааз бичиг”, Монголын Их Юан гүрний “нэвтэрхий хууль”, “Дөчин дөрвөн хоёр их цааз”, “Ойрадын цааз” болон арван зургадугаар зууны “Халх Журам” хэмээх хууль цаазын бичиг, “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг”-т монгол төрийн бодлого тусгагдсаар ирсэн байдаг юм.

- Арван гуравдугаар зууны үед Эзэн богд Чингис хааны “Их Засаг” хуульд газар,ус,бэлчээрийг зохистой ашиглах, байгалийн хэв, онгон төрхийг хадгалах, ариун тунгалаг байлгах асуудлыг монгол төрийн бодлогын түвшинд гаргаж хуульчилсан байдаг. “Их засаг” хуульд “Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална” хэмээсэн байдаг нь байгаль хамгаалахад хичнээн их анхаарч хууль цааз зөрчигсдийг хичнээн хатуугаар цээрлүүлэн шийтгэж байсны нэг жишээ юм.

 Их Юаны нэвтэрхий хуульд хүн ам, мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах,байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан байдаг.  ‘’Монгол Ойрадын хууль” гарч байгалийн баялгийг ашиглах, байгаль хамгаалах хэм хэмжээг тогтоож гал түймрийг унтраах, ус үерийн аюулаас хүний амь аварсан хүнийг шагнаж урамшуулах журмыг анх удаа хуульчилж байжээ.  Халх Журам”-д Богд хан уул, Хан Хэнтий, Хөгнө Хан, Зорголхайрхан, Баян, Суман улаан , Төвхөн хан зэрэг арав гаруй уулыг дархлан хамгаалж, эдгээр газар ан гөрөө хийх, амьтан агнах, газар малтах,ухах, мод огтлох,бэлтгэх зэрэг үйл ажиллагааг хатуу цээрлэж хориглосон байдаг.

-Энэ бүгдээс дүгнэж үзхэд Монголчууд бид байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах, хадгалах баялаг уламжлалтай ард түмэн байжээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлын өвөө бид л сурч мэдэж хойч үедээ өвлүүлэн үлдээхгүй бол мартагдаж үгүй болоход ойрхон болоод байна.  Шинэ техник, технологи хөгжиж суурин соёл иргэншилд шилжсэн өнөө үед энэ ёс заншил, уламжлалаа мартаж үгүй хийх биш харин ч орчин үедээ нийцүүлэн баяжуулж боловсронгуй болгох хэрэгтэй.

Үүнийг сүүлийн үед бүх нийтийн экологийн боловсрол, соёл хүмүүжил гэж сургалтын төлөвлөгөөнд оруулах болсон нь сайшаалтай боловч сургалтын арга барил нь учир дутагдалтай гэж үзэж байна.  Хүн амьдралынхаа дадал хэвшлийн 70-80%-ийг 5-10 насанд олж авдаг байхад бид экологийн боловсролыг 9- 11 ангид буюу 15-16 настайд мөн их дээд сургуулийн 1-р курсд буюу 17-19 олгож байгаа нь үр дүнгээ бага өгч байна.

НОМ ЗҮЙ:  Ж.Өлзийсайхан, Н.Болдбаатар “Экологи, Байгаль хамгаалал” УБ., 2006 он  О.Амархүү “Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал” УБ 2000 он  Ж.Санжид ”Гаднаас гал гуйдаггүй: Монголчуудын байгаль хамгаалах зан үйлээс “ УБ., 1988 он  Ж.Өлзийсайхан “Ардын сурган хүмүүжүүлэх зүйн зарим асуудал” УБ., 2001 он  Р.Рэгзэндорж, Р.Ганзориг “Монгол ёс заншил” УБ., 2008 он

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани