Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үйлдвэр барихгүй бол хараат чигээрээ үлдэнэ

Барилгын материал үйлдвэрлэгчид импортын цементийн аюул холдсон гэж итгэж байлаа. Хэдхэн жилийн зайтай жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурван ч том үйлдвэр нээлтээ хийж, тууз хайчилсан шүү дээ. Тодруулбал, Дорноговьд хоёр, Төв аймгийн Сэргэлэн суманд цементийн үйлдвэр шинээр ашиглалтад ороод багагүй хугацаа өнгөрлөө. Төр, засгийн зүгээс хуулийн орчныг сайжруулж, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр үйлдвэрлэгчдийг боломжийн хэрээр дэмжсэн гэдгийг тодотгох ёстой. 

Энэ хооронд хилээр чанаргүй цемент зөөдөг замбараагүй урсгал татарч, монголчууд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зөв хандлагатай болсон, цементийн хэрэгцээгээ дотооддоо бүрэн дүүрэн хангах чадалтай болсон гээд эерэг үр дүнгүүдийг тоочвол чамлахааргүй олон. Улаанбаатар болон говийн бүсийн зах зээл дэх цементийн хэрэгцээ эрэлтээсээ давсан нийлүүлэлттэй болжээ. Гэсэн хэдий ч нэн яаралтай засаж залруулах алхмууд байна.

Монгол өргөн уудам газар нутагтай улс. Тиймдээ ч УИХ-аас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Төрөөс үйлдвэржилтийн талаар баримтлах бодлого зэргийг батлан гаргасан байдаг. Хууль эрх зүйн орчин талаас нь харвал үндэсний үйлдвэрлэл, дотоодын зах зээл хангалттай хамгаалалттай мэт. 

Харамсалтай нь тэрхүү хууль дүрмийг амьдралын хөрсөнд буулгах тал дээр илүү хүч хаях цаг болсон мэт. Үйлдвэр шинээр барьж байгуулахдаа ганц Улаанбаатарыг шүтсэн, говийн бүсэд уул уурхайн олборлолтыг дагасан зах зээлийг дулдуйдсан байдлаар өнгөц бодож, нүүдэл хийсээр байгаа нь хөгжлийн тэгш бус байдлыг улам дэвэргэж, үйлдвэрлэгчид зах зээлээ булаацалдахад хамаг хүч тамираа барах, монголчуудын амьдрал хаана, аль бүс нутагт амьдарч байгаагаас шалтгаалан тэнгэр газар шиг зөрүүтэй байх байдал руу түлхэх боллоо. Энэ бүхэнд төрийн бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй болжээ.

Улсын нийслэл Улаанбаатараас 1,000-аас дээш км-ээр алслагдсан аймгуудад хүн амьдрахад үнэндээ л хүнд болсон. Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд “тээврийн зардал” гэх татвар байнга суутгагдаж, байр орон сууц, өргөн хэрэглээний бараа гэх мэтэд төвийн бүсэд амьдарч байгаа хүмүүсээс даруй хоёр дахин өндөр үнэ төлж байна. Ялангуяа барилгын хамгийн чухал бүтээгдэхүүн болох цементийн нэг ч үйлдвэр 1,000-аас дээш км-ээр алслагдсан баруун таван аймагт байдаггүй учраас бүгдийг хүрээнээс зөөнө, нэмэлт өртөг шингэнэ. Учир шалтгаан нь тун энгийн. 

Хүний хэрэгцээг хангах үйлдвэрүүдийг өнөөх л Улаанбаатарыг тойруулан барьдгаас алслагдсан бүс нутагт амьдарч буй хүмүүс ихэнх хэрэглээгээ нийслэлээс татах, тээвэрлэх шаардлага гардаг. Төр, засгаас үйлдвэржилтийн бодлогын хүрээнд тодорхой шийдвэрүүд гаргаж, бодит алхмуудыг хийсээр ирсэн. Харин одоо бүсчилсэн хөгжлийн бодлоготойгоо уялдуулахыг амьдрал шаардах боллоо.

Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжсэн Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолд цементийн үйлдвэрийг хүн амын суурьшил, барилгажилтын хэтийн төлөв, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тээвэрлэлтийн нөхцөлтэй уялдуулж төв, баруун, говийн, зүүн хэсэгт бүсчлэн байгуулахаар заажээ. Засгийн газрын 2015 оны 335 дугаар тогтоолоор баруун бүсэд барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Буянт сумын нутагт баруун таван аймгийн хэрэгцээг 100 хувь хангах цементийн үйлдвэрийн төслийг дэмжсэн байдаг.

УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т импортыг орлох барилгын материалын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж баруун бүс нутагт цементийн үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тов тодорхой тусгасан байх ажээ. Одоо энэ цаасан дээрх бодлогын үйлдвэрлэлийг газар дээр бодит бүтээн байгуулалт болгохгүй бол хүмүүсийн амьдрал, худалдан авах чадвар эрс муудаж, цаашлаад баруун бүс нутаг эзгүйрэх сөрөг үр дагавар ч гарах эрсдэлтэй.

Ойрын жилүүдэд баруун бүс нутагт олон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Ганц жишээ дурдахад, энэ бүс нутгийг эрчим хүчний хараат байдлаас бүрэн ангижруулаад зогсохгүй нийслэл Улаанбаатарт эрчим хүч нийлүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг нэрлэж болно. Баруун таван аймгийг эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчийг орлох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтад барилгын хамгийн чухал бүтээгдэхүүн болох цемент онцгой үүрэгтэй. Учир нь Ховд гол дээр барьж байгуулах усан сан, далангийн ажилд цемент асар их орно.

Усны далан барина гэдэг бол товчхондоо бетон зуурмаг хэрэглэнэ гэсэн үг. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу баруун таван аймгийн цементийн хэрэгцээг хангах үйлдвэрээ нэн яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг олон бэрхшээл отох болно.

2020 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж эхлэхэд Ховдод барихаар төлөвлөсөн цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байхгүй бол шаардлагатай цементийг хилийн цаанаас зөөх болно. Улаанбаатараас татъя гэхээр үнэ нь зах зээлийнхээс хоёр дахин өндөр, 1,500 км-ийн цаанаас тээвэр хийхэд асар их цаг хугацаа, хөрөнгө шаардагдана.

Бага зардал гаргая гэвэл хилийн цаанаас материалаа татаж, үндэсний үйлдвэрлэлийг мөхөөх аюултай импортын цементийн их урсгал дахин сэргэнэ. Харин нэгэн хүчээр зүтгэж, нийтээрээ дэмжиж байгаад Ховдод барих 300 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэрээ бариад өрхийг нь татчихвал бүтээн байгуулалт саадгүй өрнөж, үндэсний үйлдвэрлэл сэргэж, ажлын байр зуу зуугаараа нэмэгдэж, улс, орон нутагт төлөх татварын хэмжээ өсөж, яваандаа орон сууцны үнэ буурах зэрэг эерэг үр дүнгүүд гарна.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ, үйлдвэрээ бариад авбал үр ашгийг нь олуулаа хүртэнэ, үгүй бол импортын цементийн түрэмгийллийн өмнө дахиад л толгой гудайн өвдөг сөгдөнө.

М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Үйлдвэр барихгүй бол хараат чигээрээ үлдэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани