Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Венесуэл “ялсан нь”

"Viva Venezuela! (Венесуэл ялна)” гэж давтан уриалсаар Хуго Чавес 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа ялав. Гэвч зургаан жилийн дараа энэ ялалт нь Венесуэлд ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн, хүчирхийлэл, гэмт хэрэг, цөхрөл, үй олны дүрвэлт болж хувирав. Эдүгээ 32 сая хүнтэй улсын 5 сая нь эх орноосоо дүрвэж, тэдний ихэнх нь хөрш Колумб руу тасралтгүй цувсаар байна (The Economist, Sep 2018).

Энэ улсын эдийн засаг 2014 оноос хойш хоёр дахин агшиж дайнд өртөөгүй улсуудын дээд амжилтыг тогтоов. Экспортын 90 хувь нь газрын тос бөгөөд Засгийн газрын гадаад өр нь экспортоосоо 5 дахин их болжээ. 2017 онд "гипер инфляци” эхлэж жилийн дараа үнэ 1.2 сая дахин өссөн гэж сөрөг хүчин болчихоод байгаа Үндэсний Ассамблейн дарга нь мэдэгдэв. Засгийн газар нь мөнгөний үнэгүйдлийн статистик мэдээллээ гаргахаа ч больжээ.

Цалингийн худалдан авах чадвар ийнхүү унаж буйгаас хүмүүсийн хэрэглээ огцом буурч, хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэл, үйлчилгээгээ хумисаар, олноороо дампуураад байна. Х.Чавес Ерөнхийлөгч болохоос өмнө үйлдвэрлэж байсан өргөн хэрэглээний бараагаа гадаадаас авах нь хямдхан болсон тул үйлдвэрлэхээ зогсоож эдүгээ бүх барааны хомсдолд ороод байна. Эмнэлгүүд эм, тариагүй, дэлгүүр зөвхөн хүнсний хэдхэн барааг картаар олгох болсноор иргэд нь өлсөж байна. Иргэд 2015 онд дунджаар 8.5 кг туржээ (The Economist, April 2017).

Газрын тосны нөөцөөрөө дэлхийг тэргүүлдэг, тавин жилийн өмнө Латин Америкийн үлгэр жишээ ардчилалтай, Англиас дутахгүй баян байсан энэ улсыг яаж ингэж дампууруулж чадсан бэ?

Эхлэл: Хуго Чавесийн Венесуэлийн онцлогтой социализм

Цэргийн коллеж төгссөн, дайчин, хурц үг хэлтэй Хуго Чавес 1992 онд төрийн эргэлт хийх оролдлогод оролцож, шоронд хоригдов. Шоронгоос суллагдсаны дараа Латин Америкийн олон орноор явж, Кубад байхдаа Ф.Кастротой найз болов. Төдөлгүй "5-р бүгд найрамдах улсын хөдөлгөөн” нэртэй нам байгуулж, түүний нэрийг 1998 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэв. Ядуучууд том биетэй, цэргийн формтой түүнийг төрийн эргэлтийн үеийн зурагтын мэдээгээр цогтой үг хэлж байхыг нь анх харж, дэмждэг болов.  

Сонгуульд оролцохдоо Х.Чавес өргөн хүрээний нийгэм эдийн засгийн шинэчлэл хийхээ хувьсгалч, цогтой халуун үгээр амлаж байсан нь баян ядуугийн асар их ялгаатай энэ орны ядуучууд, ажилчин ангийн өргөн дэмжлэгийг авч 63 хувийн ирцтэй сонгуульд 54 хувийн санал авч ялжээ.

Төрийн эрхийг авсныхаа дараа Парламентыг шинэчилж өөрийн хүмүүсээ оруулав. Ерөнхийлөгч нь 5 жилээр сонгогддог, хоёр сонгуулийн дараа л дахин өрсөлддөг байсан Үндсэн хуулийн заалтыг 6 жилээр, хэдэн ч удаа улиран сонгогдож болохоор өөрчлүүлэв. Дээд шүүхийн "авлигажсан” бүрэлдэхүүнийг өөрийн хуульчдаар сольсноор хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засгийн эрхийг гартаа төвлөрүүлж амжив.

Ерөнхийлөгч Х.Чавесийн үед газрын тосны үнэ 1 баррель нь 100 долларт хүрч, батлагдсан нөөцөөрөө дэлхийд хамгийн их хар алттай энэ орны төрийн сан ид шидийн юм шиг бялхаж байлаа.

Х.Чавес амласныхаа дагуу Кубын туршлагаар Венесуэлийн онцлогтой социализмыг байгуулах ажлаа өрнүүлэв. Нийгмийн халамжаа үнэгүй болгож, иргэддээ хоол, мөнгө тараадаг болов. Орон даяар 15726 хоол түгээх цэг байгуулжээ. Төрийн компаниуд олноор байгуулж, эдийн засгийг төрөлжүүлэн дэмжих нэрээр (radicalization) газрын тос, банк, цемент, эрүүл мэнд, хүнсний гэх мэт бусад хувийн компаниудыг төрийн мэдэлд авлаа. ExxonMobil, ConocoPhillips зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд гарч явлаа.

Гэвч газрын тосны үнэ төдөлгүй буурч, орлогоо хуримтлуулж чадаагүй Венесуэлийн Засгийн газар халамжийн бодлогоо зогсоохгүйн тулд гадаадад бонд гаргаж өр тавьж эхлэв. Мөн валютын урсгалыг хянаж (currency control), мөнгөний хатуу ханш тогтоосноор хар зах бий болж, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж эхлэв.

Х.Чавес зурагтаар ("Hola Presidente” нэвтрүүлэг) хэдэн цагаар ч хамаагүй үг хэлж үзэл бодол, үйл ажиллагааг нь эсэргүүцсэн хэнийг ч гэсэн "бут ниргэж”, зарим сайд, дарга нараа нэвтрүүлгийн дундуур ажлаас нь халдаг байлаа.

Хорт хавдраа Кубад эмчлүүлж байсан Х.Чавес 2013 онд нас барав. Түүний гэрээс ёсоор дотны хамтран зүтгэгч, дэд ерөнхийлөгч Николас Мадуро Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхлэв.

Өрнөл: Эдийн засаг ба хүмүүнлэгийн ихэр хямрал

Ахлах сургуулиа төгсөөгүй, автобусны жолооч байсан Н.Мадуро хоёр сарын дараа тусгай сонгуулиар 1 хувийн давуугаар өрсөлдөгчөө ялж Ерөнхийлөгч болов. Түүнд Х.Чавесийн удирдах авьяас байхгүй, тэгээд ч газрын тосны үнэ 40 доллар болсноор улс орны байдал хүндрэв. Төр засаг нь авлигад идэгдэж, хөрөнгө мөнгөө хураалгах болсон хувийн хэвшилд ямар ч ирээдүй алга болов.

Төрийн ажилчдын цалинг өгөхийн тулд цаасан мөнгө хэвлэж эхэлснээр мөнгөний ханш нь огцом унаж байлаа. Ядуурал тэлэв. 2014 онд төр засгийн бодлогыг эсэргүүцэж иргэд орон даяар, өдөр тутам жагсаж эхлэв. Жагсагчид цэрэг цагдаагийнхантай хүчтэй мөргөлдөж 43 хүн амиа алдав. 2015 оны сонгуулиар Үндэсний Ассемблейг сөрөг хүчин гартаа авч, Н.Мадурог эргүүлэн татах олон нийтийн санал асуулга 2016 онд явуулах шийдвэр гаргав.

Хариуд нь Х.Чавесийн үеэс Дээд шүүх, Үндэсний сонгуулийн зөвлөл, армийг хянаж буй Ерөнхийлөгч Дээд шүүхийн тушаалаар Үндэсний Ассемблейг хүчингүй болгож цалинг нь зогсоов. Оронд нь Венесуэлийн Тойргийн Ассемблейг (The Constituent Assembly of Venezuela) байгуулан 2017 оны 6-р сард шинэ сонгууль явуулж, дийлэнх нь өөрийн талын хүнээ оруулав. 2018 оны 5-р сард 27 хувийн ирцтэй сонгуулиар Н.Мадуро дахин Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Барууны орнууд, Латин Америкийн Лиг энэ хоёр сонгуулийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж зарим орон Н.Мадуро болон Засгийн газрын тодорхой сайд удирдлагуудад визний хориг тавьж, өөрийн оронд байгаа өмч хөрөнгийг нь царцаав.

Улс орны байдал нэн хүндэрч гэмт хэрэг, хулгай, дээрэм газар авлаа. 2012 онд 100 мянган хүн тутамд 73 хүн алагдаж байсан бол хоёр жилийн дараа 82 болжээ (Venezuela Violеnce observatory, NGO). Хоол хүнс ховордож иргэд нь өлсөхийн эрхэнд дүрвэж байна. Энэ дүрвэлт Сирийнхээс ч том болов. Венесуэлд эдийн засаг хүмүүнлэгийн ихэр хямрал нүүрлээд байна. Энэ бол хямрал биш, АНУ тэргүүтэй капиталистуудын явуулга, манай улсын эсрэг эхлүүлсэн "эдийн засгийн дайн” гэж Н.Мадуро хэлэх боллоо.

Өөрийгөө бүрэн зэвсэглэсэн, дарангуйлагчийн засаглалд иргэд нь эх орондоо үлдэж байна уу эсвэл дүрвэж байна уу, ард түмэн нь өлсөж байна уу эсвэл үхэж байна уу ямар ч хамаагүй болжээ.

Уул уурхайн нэг баялгаас нэн хамааралтай, нийтийн засаглал нь ил тод биш, авлигад живсэн, төр засаг нь хэт данхайж, чөлөөт зах зээлийг устгасан Венесуэлийн "ялалтын” түүхийг өгүүлэхэд ийм байна.

Засаг төрөө иргэд нь сонгохоос гадна, хянах чадвартай байх ардчиллын суурь зарчим хэрэгжих хүртэл хэдэн жил хэрэгтэй байдаг юм бэ?

Д.Жаргалсайхан

baabar.mn

 

Венесуэл “ялсан нь”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани