Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЯАГААД ОЮУ ТОЛГОЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БНХАУ-ААС ЦАХИЛГААН АВСАН БЭ

 

ЯАГААД ОЮУ ТОЛГОЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БНХАУ-ААС ЦАХИЛГААН АВСАН БЭ

 

Шинэ оны босгон дээр "Улаанбаатар хот, 2018 оны арванхоёрдугаар сарын 31: Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Таван толгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар "Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: "Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын талаарх тус гэрээгээр Оюу толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Оюу толгойн компани БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос дотоодоосоо 100 хувь Оюутолгойд эрчим хүчээ хангадаг болсноор 200 гаруй сая долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж хэллээ” гэсэн таатай мэдээ гарлаа.

Энэ мэдээ Эрчим хүчний яам болон Оюу толгой ХХК-ийн цахим хуудсанд тавигджээ. Гэхдээ Эрчим хүчний яамны мэдээнд гэрээнд гарын үсэг зурснаар "Рио тинто гэрээнийхээ үүргээ биелүүллээ” гэсэн байна. Харин Оюу толгойн мэдээнд шинэ цахилгаан станцын дийлэнх хувийг Оюу толгой ХХК эзэмшинэ гэсэн. Хэрэв Рио тинто энэ хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж чадвал Монголд гурав дахь удаагаа томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Дээр нь өмнөд бүсийн эрчим хүчний асуудал дотоодоос шийдэгдэж, Хятадад жил бүр тушаадаг 200 шахам сая доллар Монголд үлдэх бололтой юм. Эндээс өнгөрсөн хугацаанд олж болох энэ их ашгийг яагаад монголчууд авахгүй өнөөг хүрэв гэсэн асуулт гарна.

Харин Оюу толгойн цахим хуудсанд байгаа Засгийн газартай Оюу толгойн ордод хөрөнгө оруулсан компаниудтай 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан гэрээгээр бол өөр зураг харагдана. Оюу толгойг цахилгаан эрчим хүчээр хангах заалт Долдугаар бүлэг буюу дэд бүтэц гэсэн бүлэгт хамаарч байна.

Үүнд:

7.1. Оюу толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын графикт ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийн шийдлийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар сайн санааны үндсэн дээр нээлттэй хамтран ажиллах

7.3. Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;

7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ.

7.4. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиолдолд эрчим хүчний эх үүсвэр нь арилжааны болон үл ялгаварлах нөхцөлтэй байх бөгөөд Оюу толгой төсөлд хангалттай хэмжээний эрчим хүчийг тогтвортой, найдвартай, тасралтгүй нийлүүлнэ. Гэрээнд зааснаар бол эрчим хүчний хангамжийн талаар ийм л зарчим баримтална. Гэрээнд зааснаар Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Засгийн газар Рио тинтотой сайн санааны үүднээс хамтран ажилласнаар дотоодоос эрчим хүчний хэрэгцээг хангана. Гэтэл Оюу толгойн үйлдвэрлэл 2013 оны долдугаар сарын 9-нд эхэлсэн байдаг. Хөрөнгө оруулалтыг гэрээгээр бол Оюу толгойн орд 2017 оны долдугаар сарын 9-нөөс эхэлж дотоодоос эрчим хүчний хэрэгцээгээ хангана. Гэтэл 2017 он бүү хэл 2019 оноос ажил эхэлж 2023 онд л Оюу толгой монгол цахилгааны бараа харна. Өнөөг хүртэл Оюу толгой өмнөд хөршид эрчим хүчний төлбөрт тэрбум шахам ногоон өгсөн болж таарч байна. Гэрээнд заасан дөрвөн жилийн хугацаанд манайд нэг ч эрчим хүчний томоохон станц баригдаагүй. Рио тинто бас цахилгаан станц барих үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар сард Эрчим хүчний яамнаас доорх мэдээг гаргаж байв. "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2012.02.19-ний өдрөөс цацагдсан зөрүүтэй мэдээлэлтэйгээр холбоотойгоор Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий, Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар хэвлэлийн бага хурал хийлээ. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг саяхан түдгэлзүүлсэн ба ингэснээрээ Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм. Төслийн нэгж нь 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд төслийн техник эдийн засгийн үндэслэл болон бусад бүх судалгаа шинжилгээний ажлуудыг хийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлэхэд бэлэн болсон. Рио Тинто компанийн зүгээс шаардлагатай баталгааг гаргаж өгсөн тохиолдолд 2018 онд цахилгаан станцын ажил эхлэх бүрэн боломжтой юм” гэжээ. Яг үүнтэй "Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэгдэл гаргажээ. Үүнд "Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар "Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо. Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд "Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгож байна. ӨБЭХСХАГ цуцлагдсанаар "Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. "Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно. "Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Эрчим хүчний яамны дээрх мэдээллээс харвал Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцыг барихаас татгалзсан зүйл үгүй юм байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд барих эсвэл барихгүй гэсэн шийдвэрээ яагаад танилцуулаагүй вэ гэсэн асуулт гарна. Харин Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалсны дараа Оюу толгой хашаандаа станц барих санаа дэвшүүлсэн байна. Гэтэл өнөөдөр манай зүгээс Оюу толгойн дэргэдээ барих санал гаргасан цахилгаан станцын байршил өөрчлөгдсөн учраас байгаль орчны үнэлгээ дахиад хийнэ гэсэн юм яриад сууж байна. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр манай зүгээс иймэрхүү аар саархан асуудал тавьсаар өнөөг хүрсэн бололтой юм. Харин өнөөдөр Рио тинто гэрээнд зааснаар дотоодоос эрчим хүч авна гэдгээ ацаггүйгээр ойлгууллаа. Мэдээж манай Засгийн газрыг хараад бүтэхгүй. Тиймээс өөрсдөө станц барин. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хэлснээр бол хөрөнгө оруулалтад манай Засгийн газар оролцохгүй. Хууль эрх зүйн орчинг л бүрдүүлж өгөх бололтой юм. Хэрэв сайд маань хэлсэндээ хүрч чадвал Таван толгойн цахилгаан станц 2023 онд ашиглалтад орно. Жаахан оройтсон ч энэ үйлдвэр төр, өмнөд бүс, Рио тинтод багагүй ашиг өгнө. Хэрэв бид усны асуудлыг шийдэж чадах технологи оруулж ирвэл Азийн эрчим хүчний супер сүлжээнээс ашиг олох боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөөдөр өмнөд хөрш маань нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаа. Тэд агаарын бохирдлын эсрэг "Парисийн COP 21” гэрээнд нэгдсэн. Энэ нь цаашид нүүрсний хэрэглээг бууруулах үүрэг хүлээсэн гэсэн үг аж. Монголчууд ирээдүйд хятадуудад коксжсон нүүрс зарах боломжтой гэсэн таамаг бий. Харин хятадуудын цахилгааны хэрэглээ жил тутам хоёр хувиар өсөх судалгаа бий. Энэ нь бидэнд нүүрсээ цахилгаанд хувиргаж, маш их хэмжээгээр зарах боломж үүсгэнэ гэж хэдэн жилийн өмнө нэгэн Японы эдийн засагч ярьж байсан. Асар өндөр өртгөөр төмөр зам барих нь ч сайн шийдвэр биш тухай оросууд ярьдаг. Өнөөдөр захын нэг хятад дуртай үедээ манай нүүрсний экспортыг зогсоодог болсон. Ойрын хугацаанд бидэнд дэвжих боломж нүүрсний цахилгаан станцууд. Магадгүй хотын утааг шийдэх гарц ч нүүрсний цахилгаан станц байж болно гэнэ. Харин сэргээгдэх эрчим хүч гэх өндөр үнэтэй хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэсэн асуулт бий. Хэдийгээр хурдан баригдах боловч сэргээгдэх эрчим хүчээр том үйлдвэрүүдийг хангах боломж бага. Дээр цахилгааныг өндөр үнээр борлуулж байж зардлаа нөхнө. Өөрөөр хэлбэл банкны өндөр хүүтэй зээл үг аж. Харин өнөөг хүртэл өндөр ашигтай нүүрсний цахилгаан станц баригдаагүй нь жил бүр урагшаа урсдаг 200 сая долларт л байгаа болов уу.

ХАЯНХЯРВААГИЙН БАТТӨГС


ЯАГААД ОЮУ ТОЛГОЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БНХАУ-ААС ЦАХИЛГААН АВСАН БЭ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани