Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг

Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын Төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ өсгөж, зээлийн хүү 2.25-2.5 хувьд хүргээд байгаа билээ. Тус байгууллага өнгөрсөн 2017 оноос хойш дөрөв дэх удаагаа хүүгээ нэмж буй. Бодлогын хүү өссөнөөр АНУ-ын зах зээлд багагүй хөдөлгөөн орохоор байна. Эдийн засагчид ч АНУ-ын эдийн засаг энэ онд удааширна гэж харж байгаа.

Бодлогын хүү өсөх нь ам.долларын нийлүүлэлтийг бууруулах бөгөөд ам.долларыг бусад валютын эсрэг чангарах нөхцөлийг бүрдүүлдэг. АНУ-ын бодлогын хүү 1971-2015 онд дунджаар 5.6 хувь байсан бөгөөд 1980 онд хамгийн өндөр түвшинд буюу 20 хувьд хүрч байжээ. Харин 2008 онд түүхэн дэх хамгийн доод түвшин болох 0.25 хувь болсноос хойш одоог хүртэл бага багаар нэмэгдсээр байгаа юм. 2008 оны санхүүгийн хямралын дараа бодлогын хүүг доод түвшинд бууруулж, зээлийн хүүг тэг рүү ойртуулж шат дараатай QE бодлого буюу уламжлалт бус мөнгөний бодлогоор АНУ-ын Засгийн газар бонд худалдан авч эдийн засгаа тэлж, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээ авсан юм.
БОДЛОГЫН ХҮҮ ӨССӨНӨӨР ДОТООДДОО ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

АНУ-ын арилжааны банкуудын хэрэглээний зээлийн хүү өсөж, зээлийн карт, моргейж, автомашины зээлийн хүү нэмэгдсэнээр ард иргэдийн зээлийн хэрэглээ буурна. Ерөнхийдөө доорх өөрчлөлтүүд гарна гэж хэлж болохоор.

1.Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд шууд бусаар нөлөөлнө.

2.Ажлын байр, цалин хөлсөнд нөлөөлнө.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд АНУ-ын эдийн засгийн өсөлт удааширч эхэлдэг. Эдийн засаг удааширснаар ажлын байр санал болгогчид цөөн тооны ажилчин авахаас гадна бага цалин санал болгодог.

З.Зээлийн картны хүү өөрчлөгдөнө

Ихэнх зээлийн картны хүү Төв банкны зээлийн хүүтэй адил байдаг. Тиймээс Төв банк зээлийн хүүгээ нэмбэл зээлийн картны хүү ч нэмэгдэнэ гэсэн үг юм.

4.Хэрэглээний зээлийн хүү өснө

Моргейж, автомашины зээл тэргүүтэй бусад бүх төрлийн урт хугацааны хэрэглээний зээлийн хүү өсдөг.

Түүнчлэн бодлогын хүү өсөж, ам.доллар хүчирхэгжсэнээр Америкийн томоохон компаниудын бизнест сөргөөр нөлөөлдөг байна. “S&P 500” индексийн сагсанд багтах “Microsoft”-ooc эхлээд “Procter&Gamble” зэрэг компани ам.долларын өсөлт ашиг, орлогоос нь “хумсалж” байгааг мэдээлжээ. “MacDonald's” хүртэл өнгөрсөн онд бага ашигтай ажилласныхаа буруутнаар бодлогын хүүний өсөлтийг нэрлэв. Энэ мэт олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аварга компаниуд тодорхой хэмжээний алдагдал хүлээдэг байна.

БОДЛОГЫН ХҮҮ ӨССӨНӨӨР ДЭЛХИЙ УЛС ОРНУУДАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Бодлогын хүү өсөж, ам.долларын ханш чангарснаар хөгжиж буй орны өрийн түвшин нэмэгдэж эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлдэг. Одоогийн байдлаар хөгжиж буй орнуудын Засгийн газрын өр нь дунджаар ДНБ-ийхээ 280 орчим хувьтай тэнцэж байна. Түүнчлэн эдийн засагчдын үзэж буйгаар, АНУ-н бодлогын хүү нэг нэгжээр өсөхөд хөгжиж буй орнуудын хөрөнгийн гадагшлах урсгал 45 хувиар нэмэгдэж, бондын өгөөж 1.06-1.44 нэгжээр өсөх хандлагатай болдог аж.

Үүнээс гадна түүхий эдийн үнэ, ялангуяа алтны үнэ буурахад хамгийн их нөлөөлдөг байна. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүний өөрчлөлтийг хамгийн соргогоор хүлээж авдаг нь Аргентин, Турк, Бразил зэрэг орон. Учир нь бодлогын хүү нэмэгдсэнээр эдгээр улс валютын хямралд ордог. Индонез, Малайз, Хонконг бодлогын хүүгээ нэмэх шаардлагатай болдог аж.

Тухайлбал, Холбооны нөөцийн сангийн шийдвэрийг дагаад Хонконгийн санхүүгийн зохицуулах хороо бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж, жилийн нэг хувь болгожээ. Хонконг нь хэдий БНХАУ-ын харьяалалд багтдаг ч өөрийн гэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Америкийн зах зээлийн мэдээллийг соргог хүлээн авдаг. Учир нь хонг конг долларын ханш америк долларын ханшаас шууд хамааралтай байдаг юм.

Өнгөрсөн сард Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэхэд Хонконгийн хөрөнгийн бирж дээр ч уналт ажиглагджээ. “Hang Seng” индекс 404 нэгжээр буурч 22.052 нэгж болсон. Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хамгийн ихээр алдагдал хүлээсэн байна. Хонконгийн Төв банкны гүйцэтгэх захирал Энрю Фун “Холбооны нөөцийн сангийн шийдвэр ам.долларыг дэмжиж, юань, иен, еврогийн ханш сулрах болно” гэдгийг мөн онцолсон байна.

Түүнчлэн Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ нь дэлхийн санхүүгийн зах зээлд ялангуяа хөгжиж буй эдийн засагтай орнуудад нөлөөлж, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар дэлхийн улс орнуудын 170 орчим валютын 52.4 хувь нь өнгөрсөн 2018 оны эхнээс ам.долларын эсрэг дөрвөн хувь хүртэл суларсан, 31.2 хувь нь дөрвөөс илүү хувиар сулраад байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-ны байдлаар Аргентины песо 52 хувь, Туркийн лира 38 хувиар суларсан бөгөөд манай улсын хөрш хоёр орны хувьд ОХУ-ын рубль 15, БНХАУ-ын юань зургаа орчим хувиар сулраад байна. Ам.долларын үнэ цэнийг илэрхийлдэг DXY индексийг евро, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцарь франк зэрэг голлох зургаан валютын ам.долларын эсрэг хослолоор тооцдог. Энэхүү индекс өнгөрсөн аравдугаар cap 1-ний өдрийн байдлаар оны эхнээс дөрвөн хувь, холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж эхэлсэн гуравдугаар сараас хойш 7.3 хувиар өсжээ.

“Fitch” агентлагийн мэдээлснээр Холбооны нөөцийн сан 2019 оны эцэс гэхэд бодлогын хүүгээ 3.25 хувь болгож өсгөх төлөвтэй байгаа юм. 2004-2006 онд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэг хувиас 5.25 хувь болгон өсгөхөд Ази, Номхон далайн бүсийн орнуудын банкны салбарт тодорхой сөрөг нөлөө мэдрэгдэж байжээ. Үүнээс хойш бүсийн банкны салбар “Basel 3” зэрэг олон улсын стандартыг нэвтрүүлснээр тогтвортой өсөлтөө хадгалах боломж бүрдээд байгааг “Fitch’’-ийн шинжээчид онцолж байна.

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БУЮУ АНУ-ЫН ТӨВ БАНК

Олон улсын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг ам.долларын цаана ажилладаг систем бол АНУ-ын Холбооны нөөцийн сан. Төртэй ямар ч холбоогүй, өөрөө өөрийгөө зохицуулагч энэ систем эдүгээ дэлхийд хамгийн нөлөөтэй санхүүгийн байгууллага болж хувирчээ. Холбооны нөөцийн сангийн Ерөнхийлөгчийн хэлсэн ганцхан мэдэгдэл дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулдаг гэдэг.

Холбооны нөөцийн сан үндэсний мөнгөн тэмдэгт гаргах эрх бүхий 12 банкаас бүрддэг. Арилжааны бүх банкууд хөрөнгийнхөө зарим хэсгийг Холбооны нөөцийн санд хадгалах ёстой. Хэдийг хадгалуулахыг Нөөцийн сангийн зөвлөл батална. Харин зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог. Зөвлөлөөс тогтоосон хувь нь АНУ дахь мөнгөний нийлүүлэлтийг тодорхойлдог бодлогын хүү болдог.

Бодлогын хүү өсвөл ам.долларын ханш өсөж, банкууд зээл олгох нь багасна. Бодлогын хүү буурвал мөнгөний нийлүүлэлт ихэснэ. Холбооны нөөцийн сан нь ийм байдлаар нэг бол инфляцыг барьж, нэг бол эдийн засгийн өсөлтийг дэмждэг.

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани