Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн гэлээ

Дэлхийн уул уурхай хоёр дахь том компани болох "Рио Тинто" 2018 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа өчигдөр мэдээллээ.

Тайланд өгүүлснээр тус компанийн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онд 2%-иар өсч 338.2 сая тоннд хүрсэн байна.

Олборлолтын тухайд мөн 2%-иар өсч 337.8 сая тоннд хүрчээ. Энэ нь компанийн төлөвлөсөн зорилтыг хангаж байгаа юм. Ийнхүү нийлүүлэлт өссөн нь Австралийн Пилбара дахь зарим уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлснээс гадна байгалийн гамшгаас үүдсэн уурхайн зогсолт харьцангуй цөөн байсантай холбоотой ажээ.

"Рио Тинто" компанийн хувьд дийлэнх орлогоо төмрийн хүдрээс бүрдүүлдэг учир энэхүү мэдээлэл нь компанийн үйл ажиллагаа тун урагштай явааг илтгэж байна. Энэ онд Рио Тинто 338-350 сая тонн хүдэр экспортлохоор зорилт тавьснаа мөн мэдэгдлээ. Уг тооцоололд өнгөрсөн долоо хоногт төмрийн хүдрийн Cape Lambert боомтод гарсан галаас үүдэлтэй нөлөөллийг оруулж төлөвлөснийг мөн тэмдэглэжээ.
 
Төмрийн хүдрийн гол хэрэглэгч болох Хятад улсын хувьд агуулга сайтай төмрийн хүдрийн эрэлт ихээхэн өндөр байх болно гэсэн төлөвт "Рио Тинто" итгэлтэй хэвээр байгаа юм. Ийнхүү төмрийн хүдрийн олборлолт өнгөрсөн онд бага зэрэг нэмэгдсэн дүнтэй байсан бол зэсийнх бүр ч илүү өсөлттэй гарчээ.
 
Тус компанийн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 33%-иар нэмэгдэж 633.5 мянган тоннд хүрсэн байна. Энэ нь тус компанийн төлөвлөж байсан 510-610 мянган тонн зэс үйлдвэрлэлийн тооцооллоос давсан үзүүлэлт боллоо. Ийнхүү нэмэгдэхэд АНУ-ын Юта муж дахь Кэннэкоттийн уурхай болон Чилийн Эскондида уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Рио Тинто энэ онд 550-600 мянган тонн зэс олборлох бол 220-250 мянган тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөжээ.

"Рио Тинто"-ийн зэс үйлдвэрлэл /мян.тн/

 

Олборлосон зэс

2018 оны 4-р улирал

(Өсөлт/бууралт %-иар, 2017 оны 4-р улиралтай харьцуулахад)

2018 оны хэмжээнд

(Өсөлт/бууралт %-иар, 2017 оныхтой харьцуулахад)

Кэннэкотт уурхай

58.3 (+67%)

203.9 (+37%)

Эскондида уурхай

79.7 (-14%)

350.4 (+29%)

Грасбэрг уурхай

25.9 (+353%)

25.9 (+353%)

Оюутолгой уурхай*

13.9 (-8%)

53.3 (+1%)

Цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэл

 

 

Кэннэкотт

64.6 (+193%)

194.7 (+55%)

Эскондида

21.6 (-6%)

80.0 (+12%)

*Уурхайн нийт үйлдвэрлэл биш бөгөөд "Рио Тинто"-ийн Оюутолгойд эзэмшдэг дүнгээр тооцож үйлдвэрлэлийн дүнг харуулсан дүн болно. "Рио Тинто" нь Оюутолгойд 33.52%-ийг шууд бусаар эзэмшдэг болно.

Эх сурвалж: Рио Тинто

Оюутолгой уурхайн зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 2017 оныхтой харьцуулахад 1%-иар нэмэгдсэн байна. Хэдийгээр өнгөрсөн онд метал авалтын хувь нэмэгдсэн ч хатуулаг өндөртэй хүдэр таарч баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн хэмжээ буурчээ. Мөн Засгийн газар болон "Оюутолгой" компани “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд оны сүүлд баталгаажуулж, Тавантолгойн бүсэд 300 МВт-ын станц байгуулж, 2023 оны дундуур ашиглалтад оруулахаар тогтсоныг тайланд онцолжээ.

“Рио Тинто” компани өнгөрсөн онд Индонезийн Грасбэрг зэс, алтны уурхай болон өөрийн эзэмшлийн коксжих нүүрсний төслүүд болон бусад хөрөнгөө худалдсанаар 8.6 тэрбум ам.долларын /татварын өмнөх/ хөрөнгийн урсгалыг бүрдүүлж чаджээ. Энэ нь тус компанийн үр ашгаа нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг нэмэгдүүлэх бодлоготой бүрэн нийцсэн алхам болж байна.

 

Рио Тинто 2018 онд төмрийн хүдэр, зэсийн олборлолт нэмэгдсэн гэлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани