Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?

 

Тэрбумаар төвлөрсөн ч тэр чигтээ сүйдсэн газрыг сэргээж чадах уу

Хариуцлагагүй уул уурхайгаас болж тухайн орон нутаг дахин хэзээ ч нөхөгдөхгүйгээр сүйдсэн гашуун туршлага захаас аван бий. Сум орон нутгаа уул уурхайн хөлд сүйрүүлж байгалийн баялгийнхаа хамаг нөөцийг ашиглуулчихаад нийт төлбөрийн  тавхан хувийг АМНАТ-ын татвар авсан болж хууртагдсаар ирсэнийг иргэд хэзээ ч сайшаадаггүй. Тиймээс уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсээр ирсэн. Үүнээс болж уул уурхайн компани, орон нутгийн харилцаа манай улсад тийм ч найрсаг, таатай байдаггүй. Бусад оронд ч ялгаагүй. Улсаас тусгай зөвшөөрөл, хамаг эрх нь олгогдсон ч орон нутгийн дэмжлэггүй, иргэдийн итгэлцэл энд байхгүй бол тэр төсөл зогсоход хүрдэг.Нэг ёсондоо, байгалиа сүйрүүлсний хариуд ирэх төлбөр орон нутагтаа наалдахгүй болохоор аргагүй юм. Гэвч нөгөө талдаа эсэргүүцэл нь уул уурхайд хөрөнгө  оруулах гэсэн гадны компанийг үргээсээр байгаа гэдэг.

Харин  энэ харилцааг эдийн засгийн аргаар зөөлрүүлж, харилцан ашиг сонирхлоо хамгаалах шаардлагатайг төр засаг зохицуулахын тулд  уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй орон нутагт 2019 оноос Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь нь шууд орон нутаг хөгжүүлэх санд шилждэг болголоо. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь заалтад “ашигт малтмал хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогод тусгадаг байсан. Тэгвэл энэ эх үүсвэрийн 30 хувийг  “Төсвийн тухай хуулийн”  60 дугаар зүйлийн 60.2.7-д заасны дагуу аймаг, нийслэл орон нутгийн хөгжлийн санд хуваарилахаар зохицуулсан. Гэхдээ энэ хууль 2020 оноос хэрэгжихээр байсан ч энэ оны нэгдүгээр сараас мөрдөхөөр болж нааш нь татжээ. 30 хувиар зогсохгүй цаашид  нэмэгдэх аж.

Ингэснээр аймаг, сумын орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдэж, санхүүгийн хувьд улсын төсвөөс хамааралтай байдал багасна. Иргэд ч манайд уурхай байлаа гээд энэ нь бидний амьдралд Эрдэнэт, Тавантолгой шиг наалдсан юм алга гэж хэлдэг. Тэгвэл энэ оноос хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж багагүй мөнгө аймаг, сумын дансанд орно. Жишээбэл, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын орон нутаг хөгжүүлэх санд энэ онд 700 орчим сая төгрөг, Дундговь, Өмнөговьд 4-5 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна. Аймаг дотроо хамгийн олон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, тэр хэрээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа орон нутгийн иргэд баялгийнхаа хувь хишгээс илүү бодитой хүртэх боломж бий болно гэсэн үг.  Ингэснээр аймаг, сумын удирдлагууд, улмаар орон нутгийн иргэд дээрх шийдвэрийн үр дүнд уул уурхайг хөгжүүлэх сонирхолтой болохын хэрээр иргэдийн дунд буй уул уурхайн талаарх сөрөг ойлголт эерэг болох боломжтой.

Түүнчлэн орон нутаг хөгжүүлэх сан мөнгөтэй болсноор аймаг, сумын эдийн засагт таатай нөлөө гарч, мөнгөний эргэлт сайжирна. Бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний эрэлт уул уурхайн салбараас орон нутагт орох орлогын хэмжээ нэмэгдэнэ гэж Сангийн яамны холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарласаар. Харин тэрбумаар төвлөрлөх энэ мөнгө тэр чигтээ сүйдсэн газрыг сэргээж чадах уу гэдэг асуулт гарч байна. Өнөөдөр алтны хөлд нутаг орноо сүйтгүүлсэн Төв аймгийн Заамар сум гэхэд тухайн үед “Алтан Дорнод Монгол” зэрэг  компанийн хөлд хэрхэн үрэгдсэн билээ.

Өнөөдөр УИХ-ын гишүүн ЖДҮ-чид тэрбумаар нь зээл авснаа юман чинээ бодохгүй мөнгөний үнэ цэнэ унасан энэ цагт хоёр гурван тэрбум төгрөгөөр сүйтгэгдсэн нутаг орноо сэргээж чадах эсэх нь эргэлзээтэйг нутгийн иргэд хэлж буй. Урьд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ 70 хувийг Хүний хөгжлийн санд, таван хувийг  Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 25 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг байсан. Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийн 70 мянга гэх мэт халамжийн мөнгийг гаргадаг байв. Энэ нь нөгөө социализмийн үеийн тэгшитгэн хуваах зарчим буюу халамжийн мөнгөний эх үүсвэр хэмээх шүүмжлэл одоо ч дагуулсаар. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай  манай улсын хувьд уул уурхайгүй аймгуудад уул уурхайгаас олсон нийт орлогоо тэгшитгэн хуваарилах нь шударга хэмээн үздэгтэй холбоотой.

Уул уурхайгүй сумын Хөгжлийн санд төвлөрөх мөнгө өмнөхөөс багасна

АМНАТ-ийг ийнхүү аймаг, сумын Хөгжлийн санд төвлөрүүлэх болсноор уул уурхай хөгжиж буй аймаг, сумын хөгжлийн зааг ялгаа улам тодорно. Харин уул уурхайгүй аймаг, сумын хувьд төсвөөс авах татаас хумигдаж тэр хэрээр хөгжил нь бахь байдгаараа үргэлжлэх дүр зураг харагдаж буйг уул уурхайгүй аймгийн зарим  дарга нар төрийн ордонд цугларах үеэрээ харамсан ярьж байлаа. Уурхайгүй сумын, орон нутаг хөгжүүлэх сангийн мөнгө 60-70 орчим сая төгрөг байдаг. Харин энэ мөнгө энэ жилээс багасахаар байгааг тэд мөн хэлсэн.Уул уурхайтай аймгийн иргэдийн амьдрал дээшилнэ гэнэ. Гэхдээ байгалийн хэзээ ч нөхөн төлөгдөхгүй алдагдсан боломжийг тэд энэ мөнгөөр эргүүлэн авч чадахгүй гэдгийг иргэний нийгмийнхэн болоод уул уурхайгүй аймгийн удирдлагууд бас онцолсон.

Харин ч байгалиа онгон дагшинаар нь авч яваа аймгийн удирдлагууд, иргэд төсөв мөнгө нь бага ч гэлээ эдийн засгаа солонгоруулж байгалийн унаган төрхөөрөө байгаа баялгаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож ирээдүй хойч үедээ үлдээж байгаагаар бид давуу гэж байв.  Харин уул уурхайтай аймгийн дарга нар энэ хууль хэрэгжих болсноор  уул уурхайн талаарх иргэдийн боловсрол дээшилж, аймаг, сумын хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээг дагаж ажлын байр нэмэгдэнэ. Аймаг, сумын Засаг дарга, ИТХ мөнгөний эрх мэдэл тэлнэ. Их мөнгө орон нутагт эргэлддэг болно. Аймаг, сумын төсөв томорно. Иргэдийн хяналт, оролцоо энд шаардлагатай болно.Уул уурхайн хайгуул бус ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, сум эндээс хожно. Хайгуулын хөрөнгө оруулалтыг орон нутаг дэмжих хандлага бий болно. Цаашид уул уурхай нутгийн уугуул иргэдийн талд илүү үйлчлэх шаардлагатай болно.Нөгөө талдаа улсын нэгдсэн төсвийн орлого буурна. Халамж хумихад хүрнэ. Гэхдээ уул уурхайг иргэд, орон нутаг эерэг хүлээж авснаар гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ салбарт нэмэгдэх боломжтой зэрэг сайн талтай хэмээн ярьж байсан. Гэвч сүйтгүүлсэн газар нутгаа эргүүлэн өмнө байсан шигээр унаган төрхөнд нь оруулахад энэ мөнгө хүрэлцэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байв. Нөгөө талдаа иргэд, иргэний нийгмийнхэн хяналтаа хэр сайн тавихаас энэ мөнгө яг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өгсөн зориулалтаар эргүүлээд нөхөн сэргээлтэд зарцуулагдах эсэх нь эргэлзээтэй. Хамгийн наад зах нь л нөөцөө хэрхэн зөв мэдээлэхээс шалтгаална. Уул уурхайтай аймаг сумын дарга нарын эрх мэдэл томорч байгаа ч тэдний ёс зүйгээс ихээхэн зүйл шалтгаална. Канад, Австрали зэрэг улс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг улс болон муж, орон нутгийн түвшинд татан төвлөрүүлж, тухайн орлогыг захиран зарцуулах эрхийг орон нутгийн захиргааны байгууллагад олгодог. Энэ жишиг манайд бий болж буй нь сайны хажуугаар саар нь их болсон энэ цагт үр дүн нь хэрхэн харагдахыг цаг хугацаа харуулна. Энэ хууль таван жилийн л настай. Таван жилийн дотор талахлагдсан газар орноо сэргээн авч амжих уу эсвэл нэмээд улам сүйрүүлэх үү гэдгийг харах үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ц.МЯГМАРБАЯР

Байгалийн нөөц ашигласны төлбөр хөгжил авчрах мөнгө мөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани