Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бүгдээрээ хүний нийгмээс хөөгдөхгүйн тулд яавал зохилтой вэ

Хэлэхэд эвгүй ч, хаашаа ч үгүй үнэнтэй бид нүүр тулж байна. “Дэлхийгээс монголчуудыг зайлуул” гэх болсон. Польшийн нэгэн гудамжинд “Монгол хүн, нохой хоёрыг орохыг хориглоно” гэсэн самбар хэдэн жил өлгөөстэй байна.

БНСУ-д суралцдаг оюутан, докторантууд солонгос найзуудтайгаа хамт суугаад зурагт үзэж чаддаггүй. Монголчууд хулгай, дээрэм тонуул хийсэн тухай худалч хүнд бараг өдөр бүр мэдээлдэг болохоор ичдэг.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шугамаар тус улсад ажил хэргээр очсон хүмүүст газарчилсан оюутан Бусанд “хар”-аар амьдардаг, ажил хийдэггүй, буруу аргаар амь зогоож байдаг монголчууд юу ч хамаагүй хулгайлдаг тухай ярихдаа “Бүр хүүхдийн тэрэг байсан ч түрээд явчихдаг, арай дэндүү” гэж ярьсан гэдэг.

Монгол Улсын Ерөнхий сайд Франц улсад айлчлах үеэр тус улсад байнга оршин суудаг монголчууд “Бид монгол хүмүүсээсээ айж амьдрах юм. Өөр үндэстнүүдээс бол эмээдэг ч үгүй. “Энд нэг болдоггүй хүн бий. Нэг хэсэг Монголбанкны ерөнхийлөгч байсан Чулуунбатаас хоёр сая ам доллар хулхидаад, энэ хэргээсээ болоод эх орондоо очих аргагүй болсон юм билээ.

Одоо ажил хийдэггүй, монголчуудаа янз бүрээр дарамталж, хэрэгцээгээ хангаж амьдардаг. Атаман болохоор нь айна гэж боддог байх. Энэ мэтийн цагаандаа гарсан тонуулчдыг яагаад албадан баривчилж, эх оронд нь аваачиж, байх ёстой газар нь илгээж болдоггүй юм бол. Хүмүүсийг айлгаж амь зогооно гэдэг хүчирхийллийн хүнд хэлбэр биз дээ” гэсэн асуулт тавьж байсан.

Өнгөрсөн зун ОХУ-д хөлбөмбөгийн ДАШТ болоход манай халаасны хулгайчид оччихсон “ажлаа хийгээд” явж байсан. Улмаар тус улсын цагдаагийнханд баривчлагдаж, гадаад паспортын дугаар, нэр, хаягтайгаа интернэтийн үзмэр болж, булай болсныг хүмүүс мэднэ.

Харин энэ явдал оросуудын хувьд онигоо биш, хэвийн үзэгдэл. Яагаад гэхээр лав Москвад болж бүтэхгүй явдалтнуудаа “Аан, монгол л байна лээ” гэж ярьдаг болсоор удсан. Тэр бүү хэл энүүхэн ойр байх, угсаа гарвал нэгт буриадууд маань ч “манийгаа” үзэхээ байж эхэлж буй.

Хамгийн түрүүнд тэд монголчуудаас Байгал далайгаа харамлаж байгаа юм. Монголчууд тус улсад визгүй зорчиж эхэлснээс хойш зун болохоор машин машинаар очих монголчууд өмссөн хувцастайгаа дэлхийн хамгийн цэнгэг нуур руу яваад орчихдог.

Үүнийг харсан ямар ч орос, буриад манайхныг “Үхэр монголчууд” гэнэ шүү дээ. Энэ мэт хулгай хийж, худал хийдэггүй юм гэхэд соёлын, харилцааны дутагдлаас болж бусдад ад шоо болох нь ч монгол хүний нэр төр сэвтэх, гундахад нөлөөлж байна. Социализмын үед хойд хөршид сурдаг байсан монголчууд вьетнам, лаосуудыг “хурга”, “төлөг”-өөр нь дуудаж “дээрэлхдэг” байсан.

Тэд ингэж хэлүүлж, дорд үзүүлэх явцдаа суусан газраасаа шороо атгаж боссоор байгаад дэлхийн техник, технологийн дэвшлийг амьдрал, ахуйн наад захын соёлтой нь эх орондоо нутагшуулаад, эдүгээ Вьетнам л гэхэд хөгжлөөр өндөрт гараад ирсэн. Гэтэл монголчууд хулгайч, тонуулчин, архичин, зодоончдынхоо гайгаар энэ гаргийн шинэ үеийн дорд үзэгдэгсэд болжээ.

Америк, Европт ялгаагүй, хятадууд энэ дэлхийн хамгийн муухай, болж бүтэхгүй хүмүүс мэт байсан үе бий. Солонгосчууд ч дутахгүй. Хятад болон солонгос хороолол гэж хүртэл байдаг, тэнд төрсөн, өссөн бол хүн биш шахам байв.

Негрүүдийг хар гэж гадуурхдаг, арабуудыг халтрууд гэж хоёрдугаарт тавин, латинуудыг дорой гээд тоодоггүй байлаа. Гэтэл одоо энэ үндэстнүүдийн аль аль нь дэлхийн дүрмээр амьдарч сурч байна. Тэд ардчиллыг ойлгодог, амьжиргаагаа ч аятайхан аваад явдаг болсон.

Харин монголчууд гаднаа гяланцаг, дотроо паланцаг, архиддаг, зодолддог, зочид буудал, айл, түрээсийн байр гээд амьдарч буй орчиндоо хүндрэл учруулж, бэрхшээл үүсгэдэг хэвээр. Мэдээж монгол хүн бүр ийм биш. Харамсалтай нь, цөөн хэд нь ингэж амьдардаг л байхад улс, үндэстэн нийтээрээ хар жагсаалтад бичигдэх юм. Гадаадад амжилттай яваа монголчууд үндэстний, улсынхаа нэр хүндийг иймэрхүү түвшинд яваа гэдгийг ойлгож, мэдрэх тусмаа илүү чанга, сайн байхын төлөө чармайдгийг мэдэрдэг.

Сошиал ертөнцөд олны танил нэгэн Польшоос “Тэгэх тусмаа би энд үлдэнэ. Польшууд биднийг хулгайч, архичин гэж хардаг. Би тийм монголчуудаасаа өөр гэдгээ ажил үйлсээрээ харуулах болно” хэмээн бичсэн байсан. Ингэж хэлэхдээ тэрбээр шүдээ зуусан ч болов уу. Бельги улсад амьдардаг, төрийн байгууллагад нь өндөр алба хашдаг Б.Оюунтүлхүүр саяхан болсон орон нутгийн сонгуульд бусад иргэний хамт нэр дэвшиж ялсан тухай бид мэдээлсэн. Тэрбээр сонгуулийн явцын талаарх сонин сайхан ярьж байхдаа нэгэн тохиолдлын тухай хөндсөн юм.

Сонгуульд өрсөлдөгч намын төлөөлөл олны өмнө үг хэлэхдээ болж бүтэхгүй зүйлийн талаар ярих үедээ тодотгож “Яг монгол шиг байсан” гэж гэнэ. Тэгэхэд нь нэр дэвшигч Б.Оюунтүлхүүр “Дээхнэ үед хүн хэрэглэж байсан, хүн судлалын, монголоид гэдэг нэр томьёог дэлхий нийт хэрэглэхээ болиод хэдэн арван жил болж байхад, өдгөө дахин гаргаж ирэхийг оролдож байгаа нь энэ хүн мэдээлэл болоод сэтгэлгээний хувьд хоцрогдсоноо харууллаа” гэж өндөр дуугаар хэлээд таг болгосны зэрэгцээ цуглаанд ирсэн сонгогчдоос оноо авсан тухайгаа хэлж байсан юм.

Алсад суугаа зарим маань үндэстнийхээ нэр төрийг өргөж, хамгаалсандаа ингэж баярлаж байхад бусармагууд нь гутааж байдаг. Улс орон, үндэстэн, өв соёл, ахуй, ер оршихуйн нэр төр гэж байх ажгуу. Энэ бүхэн бидний үнэ цэн, үхтэл харамлах үнэт зүйл бус уу. Монгол хүн монголоо гэхгүй, монголчууд Монгол Улсаа, үндэстнээ гэхгүй юм бол энд тэнд “Би монгол хүн” гэж шүлсээ үсчүүлж, эх орон, ард түмэн, ар гэр, үр хүүхдээ гэх сэтгэлгүй хөндий цээжээ дэлдэж явахын хэрэг байна уу.

Мэдээж тийм хүн болгоныг баривчилж авчраад, торны цаана хашаад байх эрх зүйн үндэслэл үгүй. Харин хууль хяналтынхны хараанд байдаг, монголчуудаа зүдрээж, өөрөөр хэлбэл, хүчирхийлж амьдардаг этгээдүүдийг журамлах цаг болсон биш үү.

Үүнээс гадна гадаадад явах хүмүүсээс өөрийгөө аятайхан авч явахын зэрэгцээ өрөөлд гай болохгүй, амьдарч, ажиллаж чадах, эсэхийг нь асууж, амлуулж, гарын үсэг зуруулдаг ч юм уу, ямар нэгэн арга хэмжээ авдаг болох уу. “Хүн хэлэхээс наашгүй” гэдэг. “XXI зуунд юу яриад байгаа юм” гэх хүн гарах л байх. Гэхдээ улс, үндэстнээрээ хүний нийгмээс хөөгдөөгүй дээрээ ямар нэг арга бодож, шийдэлд хүрэхийг цаг үе шаардаж буй. Гадаад хэргийн болон ХЗДХЯ энэ асуудлыг анхааралдаа авч, олон нийтээр хэлэлцүүлбэл яасан юм бэ.

Улмаар УИХ-ын түвшинд авч үзэж, шаардлагатай гэж үзвэл Монгол хүний нэр төрийг унагахын эсрэг хууль гаргасан ч болох биш үү. Ийм бодол олон хүнд төрж буй гэдэгт итгэлтэй байна.

Бүгдээрээ хэлэлцэж, бүлээн усаар угаая.

Р.Оюунжаргал

 

Бүгдээрээ хүний нийгмээс хөөгдөхгүйн тулд яавал зохилтой вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани