Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Элбэгдорж Монголоосоо бус дайснуудаасаа зугтааж явна

Төрийн өндөр дээд албан тушаалд олон жил заларч, өөрийгөө тэнд байлгаж чадна гэдэг хүн бүхний санаанд багтахгүй ажил. Тэр тусмаа манай нөхцөлд бүр ч амаргүй. Энэ утгаараа Монгол Улсын хаан мэт явсан Н.Энхбаярыг замаасаа зайлуулах ажиллагааг удирдсан түүхэн хүнээр Ц.Элбэгдоржийг хаа хаанаа "өргөмжилдөг” байх.

1989 онд бага тушаалын офицер их улстөрд хөл тавьсан цагаас хойш хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан ховорхон тавилантай хүн. Үүнээс гадна УИХ-ын Дэд дарга, АН-ын дарга, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож гээд ноёрхож явсан өргөн намтартай хүн мөн билээ. Улстөрд хэн бүхэн бүтээж чадахгүй өндөр намтрыг бүтээж орхисон тэрбээр нэг л өдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгоод сураг тасарчээ.

Ц.Элбэгдоржид НҮБ-д ажиллах санал тавьсан хэмээж байсан ч эх сурвалжууд НҮБ-ын саналыг хүлээж аваагүй гэдгийг хэлсэн. Олонхийн таамаглаж байгаагаар өөрийгөө олон жил өндөрт залсан Ц.Элбэгдорж тэр хэрээр олон дайсантай. Тиймээс улстөрд эргэн орох шаансгүйн зэрэгцээ улстөрийн хэлмэгдэл ч хүлээж байхыг үгүйсгэхгүй гэжээ. Ингэхээр чимээгүйхэн харьд амарч улстөрийн түүхэнд үлдэх цуврал ном бичиж байгаа гэх. Улстөрийг доторлох, эрх биш үзэг түшиж явсан сэтгүүлч хүнд болохгүй зүйл биш. Ерөөсөө түүнийг Н.Энхбаярынх шиг хувь заяа тосон уулзахыг байг гэх газаргүй адал дунд улстөрийн амьдралаа үдсэн. Тийм учраас холхон, анирхан амьдрахаар шийдсэн байж мэднэ.

Түүний хувьд Н.Энхбаярыг олон жил улстөрийн хашааны гадна байлгаж чадсан ч өдгөө Н.Энхбаярт улстөрийн таатай зам нээгдээд байгаа нь түүнд ирж буй заналхийлэл гэж болно. Энэ нь түүнд ихээхэн халтай гэдгийг тэр хамгийн сайн мэднэ. Тэр тусмаа өөрийнх нь суудлыг залгаж авсан Х.Баттулга бол мөнхийн дайсан Н.Энхбаяраас ч том аюул гэдгийг тэр хэнээр ч заалгахгүй. АН дотор нөлөөллөө алдаагүй фракцуудын толгойлогчид бүгд л түүнтэй дайсагналцахаас өөр аргагүй улстөрийн амьдрал туулж өнгөрсөн. МАН-ын хувьд бүр ч ойлгомжтой.

Уг нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болохоос нэлээд эрт МАН-ын лидерүүдийн нэг М.Энхболдтой зуузай холбосон улстөр хийсэн гэх. Гэвч М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учраас түүний улстөрийн амьдралд цэг хатгахаас өөр арга байгаагүй гэж болно. Хэрвээ М.Энхболд Х.Баттулгын оронд заларч байгаа бол амар амгалангийн туйлд улстөр хийж болох байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ "Ерөнхийлөгчийн суудал бол бурхны суудал учраас Ерөнхийлөгч байсан хүн дахин улстөрд орж элдэв зүйлтэй хутгалдах хэрэггүй. Харин Ц.Элбэгдорж бол эргээд улстөрд бужингаан үүсгэхээр харагдаж байна” хэмээж байв. Яг өнөөдрийн нийгэм, улстөрийн байдлаас харахад Ц.Элбэгдорж эргэн улстөрд ирэх нь өөртөө ихээхэн зовлон хураах учраас тэр эх орноосоо бус Н.Энхбаяр нараас зугтаж явна гэх дүгнэлтэд хүрч байна. Дээр дурдсан дайсан бүгдээсээ л зугтаж яваа хэрэг шүү дээ.

Анх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ыг тэргүүлж байсан С.Баяр Ц.Элбэгдоржийг дуудаж "сонгуулиар чамайг дэмжиж, Н.Энхбаярын хэмжээлшгүй эрхийг хазаарлахгүй бол хэрээс хэтэрлээ” гэсэн гэдэг. Уг нь Ц.Элбэгдорж С.Баяраар дэмжүүлж, "Эм Си Эс”-ээр ивээн тэтгүүлэн далд ажиллагаа өрнөж ахуй цагт Н.Энхбаяр бараг ялалтын хундага тулгаад эхэлчихсэн байсан. Ийнхүү вакумжсан орчинд ялалт тэмдэглэж байхад нам дотроос нь давхар цохисон болохоос түүнд унах ямар ч шалтгаан байсангүй.

Ц.Элбэгдоржийг тодотгохын тулд энэ тухайд дурдах нь зүйн хэрэг байх. Н.Энхбаярын хувьд сонгогчдын дунд рейтэнг нь өдрөөс өдөрт зогсолтгүй өсчихсөн. Оюутолгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрыг далдаас атгадаг. УИХ-д 45 суудалтай олонхийн бүлгийг шантаажаар баздаг. Цөөнхийн бүлгийг хуулиар айлгадаг. Монголын нэртэй бизнесмэнүүд мөнгөө цүнхлээд гэрт гадаагүй уртаас урт оочёр үүсгэчихсэн. Шүүх прокурор гээд хүчний байгууллагын толгойд өөрийнхөө хүмүүсийг залчихсан. Хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байхад Н.Энхбаяр юунаас айх юм бэ. Гагцхүү өндрийн өндөр суудал дээрээс их л дор явсан Ц.Элбэгдоржийн нүүдлийг ухаж анзаараагүйд л хамаг учир бий. Түүний нүүдэл гэхээсээ илүүтэй С.Баярын фракцийн дэмжлэг, үндэсний том группиэс хөрөнгө оруулалт гэж бүр ч хардаагүй. Ийнхүү их Н.Энхбаяр хэмжээлшгүй их суудлаас унаж, Ц.Элбэгдорж гэх дүрийг Монголын улстөрд өндөрт өргөсөн түүхтэй.

Суудлаа алдсан Н.Энхбаяр анх баривчлагдсан цагаасаа хойш "Энэ нь улстөрийн хэлмэгдэл, үүнийг Ц.Элбэгдорж хийсэн” гэдэг. Н.Алтанхуягийн багийг "Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд шалган ялласныг Н.Алтанхуяг "биднийг хэлмэгдүүлж байна. Үүний цаана Ц.Элбэгдорж бий” гэж хэлж байв. Х.Баттулгын багийг "Төмөр зам”-ын гэрээгээр шахаж Б.Батзаяа, А.Гансүх нарыг шалгасан. "Үүний цаана Ц.Элбэгдорж бий” хэмээн өдгөөгийн Ерөнийлөгч мэдэгдэж байсан. Одоо хуулийн салбарыг толгойлж байгаа нөхөр "Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрлээ” гэж байв. Энэ улстөрийн намуудын олон лидер түүнийг буруутгасан хэвээр байна. Бүр заналхийлсээр байхад тэр яаж эх орондоо ая тухтай улстөр хийх вэ.

Үүнээс гадна түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуунтай холбогдуулан Д.Зоригт, Б.Ганбаатар, Ш.Батсүх нарын хурандаад ял оноосон. Тухайн хар өдөр олныг үймээнд уриалсан АН-ын дарга асан Ц.Элбэгдорж энэ хар өдрийн тод гэрч гэдгийг улстөрийн хүрээнд зүй ёсоор үздэг. Тэр ч бүү хэл үймээнтэй холбогдуулан тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг ч тайван суулгаагүй гэдгийг мэднэ.

Энд би тоотой хэдэн хүний нэр дурдаж байгаа болохоос биш асар олон дайсанг өөрөө өөртөө бэлдсэн Ц.Элбэгдоржид гишгих газар тун ховор. Тэгээд ч дараагийн улстөрийн нүүдлээ М.Энхболд хэмээн харсан нь томоос том алдаа болж байх шиг. Уг нь их улстөрд хаан явсан Н.Энхбаярыг дарж чадсан хүн дараа дараагийнхаа нүүдлийг олон хувилбараар бодох байжээ.

С.Ууганбаяр 

 

 

 

Ц.Элбэгдорж Монголоосоо бус дайснуудаасаа зугтааж явна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани