Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаа ба шахмал түлш…

Утаа ба шахмал түлш…

 

Нийслэлийн нэгэн гэр хороололд С.Болдынх амьдардаг. Утааны гол буруутан болдог гэр хорооллын оршин суугч учраас тэрээр гэртээ халаалт тавьсан аж. Гэрийн эзэн С.Болд “Гэртээ цахилгаанаар бас гал түлдэг халаалт тавьсан. Хэдийгээр төрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэж, цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлсөн гэсэн ч бодит амьдрал дээр тогны төлбөр өндөр гардаг. Мөн нүүрсээ түлсэн хэвээр байгаа” гэсэн юм. Тэр айлын сүүлийн хоёр сарын тогны төлбөр нь 197-219  мянган төгрөг гарчээ. Үүнээс хөнгөлөлт нь 74-80   мянган  төгрөг болж. Үндсэндээ тог, нүүрс хослуулан хэрэглэж байгаа өрхөд энэхүү зардал нь өндөр тусч байгааг гэрийн эзэн хэлсэн юм. Хэрэв зөвхөн нүүрс түлж байсан бол сардаа 170-185 мянган  төгрөг зарцуулах аж. Өөрөөр хэлбэл, нэг портер нүүрс 140-150 мянган төгрөг, сарын тогны хэрэглээ нь 30-35 мянган төгрөг болдог байна. Тэгэхээр халаалт тавьсан ч утаа үйлдвэрлэдэг хэвээр байх нь. Цахилгаанаар халаана гэвэл, өрхөд ногдох зардал өндөр байхын зэрэгцээ нийслэлийн цахилгаан түгээх сүлжээ хүчрэхгүй гэдгийг албаныхан ярьдаг. Тэгвэл агаарын “бохирдол… утаа…”-наас хэрхэн салах вэ. Ингэхдээ өрхөд тусах зардлыг одоогийнхоос өсгөхгүйгээр бууруулах боломж бий юү гэх асуулт хариултаа хүлээж байна.

 

Шахмал түлш утааг бууруулна…

 

Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх аж. Ингэснээр агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоог ч мөн гаргасан байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн болоод хувьсгалын 10 гаруй компани бий. Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 11 компани нэгдэж, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийг байгуулсан. Мөн “Тавантолгой түлш” ХХК төрийн нэрийн өмнөөс шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Эдгээр компаниуд бүгд MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх учиртай. Ингэхдээ ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг ашиглана хэмээн гэрээнд заажээ. Гэрээний хүрээнд компаниуд нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулахаар тохиролцжээ. Харин Засгийн газраас тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас өгөх юм байна.

Дөнгөж өвөл эхлэх тэр цагаас өнгөрсөн сарын эхэн хүртэл тодорхой цэг буюу Сонгинохайрхан дүүргийн хоёр хороон дээр шахмал түлшээ борлуулж байсан. Гэтэл нөөц бэлтгэх гэсэн шалтгаанаар борлуулалтаа зогсоосон нь олон хэрэглэгчийн дургүйцлийг төрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Жаргалсайхан “Шахмал түлш илч сайтай, дулаанаа удаан хадгалдаг болохоор нүүрснээс хамаагүй дээр байсан. Гэтэл гэнэт л борлуулахаа больчихлоо. Хэрэв утааг бууруулна гэж байгаа бол шахмал түлшээ хавар биш одоо л борлуулах хэрэгтэй” гэж байв. Харин энэ талаар албаныхнаас тодруулахад “Ирэх тавдугаар сард түүхий нүүрсийг нийслэлд борлуулахгүй. Тиймээс гэр хорооллын өрхүүдэд дор хаяж нэг тонн шахмал түлш нийлүүлэхийн тулд борлуулалтаа зогсоосон” гэв. Нөгөөтэйгүүр сайн юманд садаа мундахгүй гэж асалт муутай, асуудал ихтэй түлш борлуулагдах эрсдэлээс хамгаалж байгаагаа дуулгаж байлаа.

 

Гар бариад бугуй барих уу?

 

Шахмал түлш үйлдвэрлэгч “Усу коал”, “Дэрст тохой”, “Ширээтийн хурд”, “Дуулгант Өлзийт Оргил”, “Эм Си Ар Ти” зэрэг хувийн компаниудаар орж үйлдвэрлэлийн явцтай танилцсан. Хэдийгээр төрөөс хувийн хэвшлээ дэмжих учиртай гэдэг ч заримдаа алгаа тосоод суугаад байхыг хэлдэггүй гэмээр болдог үе ч байх л юм. Компаниуд гэрээ байгуулахдаа хүлээсэн үүрэгтэй. Тухайн үедээ нөхцөл байдлаа ярилцан, харилцан тохиролцсон байна. Гэвч ажил эхлээд явц дундаа хувийн хэвшлийнхэн янз бүрийн тайлбар тавьдаг зуршил байгааг салбарын сайд нь хэлж байлаа. Санхүүжилт хэрэгтэй, тонн тутмыг нь 150 мянгаар борлуулж болно хэмээн тохиролцсоноосоо илт бултахгүй ч тойруу замаар ямар нэг тайлбар тавьдаг аж. “Усу коал” компанийн захирал Х.Халиун “Манай компани бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байна. Гэхдээ холын тээвэрлэлт хийж байгаа учраас тээврийн зардал хүндрэл учруулж байна” хэмээн салбарын сайддаа учирлаж байх. Гэтэл энэ бүх асуудлыг гэрээнд тусгасан. Урьдчилгаа төлбөрөө ч өгсөн учраас ямар нэг шалтаг тоочихгүйгээр ажлаа явуулахыг Н.Цэрэнбат сайд сануулав. Түүний дараагаар Ширээтийн хурд компанийн захирал Ч.Хуягбаатар “Засгийн газартай байгуулсан гэрээгээ биелүүлэхийг бусад компаниуддаа уриалж байна” гэж ярьсан ч түүнд бас л бэрхшээл тулгарч буйг онцолсон. Шахмал түлш борлуулах цэг дээр нүүрсээ хүргэж өгөхөд нэг шуудай нүүрсний үнийг нэмж борлуулах хандлага байгааг тайлбарлав. Энэ тал дээр хариуцлага, хяналт хэрэгтэй гэсэн юм. Нөгөөтэйгүүр стандартын бус байдлаар үйлдвэрлэсэн түлш ч байгаа аж. “Дэрст тохой” компани 25 кг-аар савалсан 10600 шуудай шахмал түлш нөөцөлжээ. Гэхдээ түүнийг нь хэрэглэгчдэд борлуулахгүй гэдгээ салбарын сайд хэлэв. Учир нь одоогийн барьж байгаа стандартын дагуу үйлдвэрлээгүй байна. Түүхий эд нь Ухаа худагаас ирээгүй байхаас гадна антракцидтай нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэжээ. Тиймээс асалт удаан байгаа учраас шахмал түлшний борлуулалт болоод төрөөс явуулж буй бодлогод харшилж буй.

Эрх мэдэлтэн, албан тушаалтан хэн байхаас үл хамааран хүн бүрийн хүсэл нь утааг бууруулах. Учир нь баян ядуугаас хамаарахгүйгээр хорт утаатай агаараар амьсгалж байгаа. Тиймээс ямар нэг арга саам, аян шалтаг хайлгүйгээр гарц, гаргалгаа олох хэрэгтэй. Магадгүй одоогийн нөхцөлд сайжруулсан шахмал түлш оновчтой шийдэл байж болох юм. Гэхдээ төрөөс баримталж байгаа бодлогынхоо хүрээнд хүн бүр хичээл зүтгэл гаргаж ажиллах учиртайсан. Бид гар бариад бугуй барих муу зуршлаасаа салах цаг болж. Тэгэхээр үйлдвэрлэгчид нь сайн түлш үйлдвэрлэж, борлуулагчид ашиг харалгүй борлуулбал эцсийн хэрэглэгч нь илч сайтай утаа багатай түлшээ л хэрэглэх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ

Утаа ба шахмал түлш…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани