Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурил хараад гунигаа марттал нь бүү туйлдуул

Монголын улстөрчид тойргоо тойглож байгаа нь хүртэл агуу тэнэглэл, доромжлол болчихжээ. Цагаан сарын идээний боов, битүүлэгний архи, банхар нохой, цай, цаг тооны бичиг, гурил, чихэр, сүү, даралтны аппарат, ёотон, ёроолдоо гишүүний нэр бүхий цар тавагнаас авхуулаад юу эсийг "бэлэг” нэрээр тарааж байгаа улстөрчдөөс илүү зүйл хүлээгээд хэрэггүй ээ. Уг нь аливаа "бэлэг” гээчийн утга нь талархсан, баярласан сэтгэлийн илэрхийлэлд оршдог. Төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө болгон сонгож, тун чиг итгэл, найдвар хүлээлгэсэн тойргийнхоо ахмадуудад (голдуу эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш буюу тэтгэврийн насныханд өгдөг юм билээ) Цагаан сарыг тохиолдуулан бэлэг илгээн (тараах биш шүү), хүндэтгэл үзүүлэхэд бас ч гэж хачирхаад байх зүйлгүй.

Харин тавгийн боов, чихэр, гурил, будаа төдийхөн тараахад баярлана гэж бодож бэлэг бэлдсэн түшээд ичиж, эмгэнэх хэрэгтэй. Бэлгийг нь бага гэж голоогүйг та бүхэн мэдэж байгаа. Угтаа түшээд түмэн олонд ингэж гурил, боов тараах үүрэгтэй ч биш. Гэхдээ манай гишүүд бэлгээ зөв, "мэдрэмжтэй” сонгодог. Гурил, будаа, боов, чихрийг чинь авсан ахмадууд гуниг, цөхрөлөө түр боловч мартан, хүүхэд адил хөөрч байна. Тайлангаа хэвлүүлсэн сониноос тань таван чихэр нь тэдэнд илүү санагддаг болчихсон. Халтиргаа, хүйтнийг үл анзааран танхимд дүүрэн цуглачихаад, таны өгөх ууттай бэлэг рүү тэмүүлэхдээ нэгийгээ гэмтээж, нөгөө ертөнц рүү илгээчихнэ гэж санаагүй биз. Яав ч олигтой бодлого хэрэгжүүлээгүй учраас иргэдийн чинь амьдрал ядмаг болоод байгааг илчлэх мэт ийм бэлэг бэлдэх нь эрхэм гишүүдийн тэнэглэл. Мөн гурил, будаа аваад баярлах хүмүүсээр бах таваа хангаж буй нь доромжлол.

Гэхдээ зөвхөн ахмадуудын тухайд хэлэхэд л тэд ганц Цагаан сараар түшээдээс бэлэг аваад зогсдоггүй л дээ. Аравдугаар сард Ахмадын баяраар бүгдийг нь баярлуулчихна. Мартын найман, Эх үрсийн баяраар өндөр настай ээж, эмэгтэйчүүдэд жичид нь бэлэг барих жишээтэй. Ерөнхийдөө баяр, тэмдэглэлт өдөр бүрээр түшээд тойргийнхондоо хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, бүр ажил, мэргэжлийг нь харгалзан ямар нэг хэлбэрээр бэлэг барьдаг. Сонгуулийн өмнөх он болоод ч тэр үү энэ жилийн Цагаан сард УИХ-ын гишүүд илүү ач холбогдол өгч байгаа нь илт. Цаг тооны бичиг, тайлант сонин, тавгийн чихэр, ааруул зэрэг аахар шаахар зүйлээс бүрддэг гишүүдийн бэлэг илүү "баяжчихаж”. Гишүүд гэлтгүй түмнээс сонгогдсон хэн бүхэн (нийслэл, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид), Төрийн ордонд тухалж, түшээ болно гэж горилогсод ч бэлгээ тараагаад, толгой өөд татахгүй явна.

Үндсэндээ түшээд нь иргэд, сонгогчдыг бэлэг хүлээдэг болгоод сургачихсан. Яаж ч ядарч, зүдэрсэн Сар шинийн баяраа элбэг дэлбэг тэмдэглэхийг хичээдэг ахмадууд маань хүртэл тойргоос сонгогдсон гишүүнээр тавгийн боов, юухан хээхнээ бэлдүүлчихнэ хэмээн тооцож, хүлээдэг болчихож. Жишээ нь, тойргийн ахмадууддаа Ц.Мөнх-Оргил гишүүний тараасан тавгийн боов нь "Чулуу шиг хатуу. Идэхийн аргагүй амттай” байгаа талаар сонгогч нь нийгмийн сүлжээгээр "мэдэгдсэн”. Уг нь тэр боов нь хүнсний манлай, ууган үйлдвэрлэгч нэгэн компанийх юм билээ. Эрхэм гишүүн өөдтэй нь л гэж тэдний боовыг сонгосон болов уу. Жилдээ ганц тэмдэглэдэг Цагаан сараар л бултаараа боовоор идээ засдаг учраас өмнөх жилийнхийгээ туучихаагүй бол өгөршиж, "чулуужиж” амжмааргүй сэн” гэж ч бодох шиг. Өнөөх л "Өгөх ёстой” гэх сэтгэлгээний биелэл нь "Авах ёстой” мэт ааль болчихсон нь энэ. 

Ц.Мөнх-Оргил гишүүний бэлэг бас нэг шүүмжлэл дагуулсан. 

"Харвардыг төгсчихөөд бусадтай адилхан боов тараагаад яахав дээ”

гэсэн нь магадгүй түүнийг арай дөнгүүр гэж үнэлдэг хүмүүсийн хэлэх үг байж мэднэ. Стэнфордын их сургуульд багшилж асан Г.Занданшатар гишүүнд ч энэ шүүмжлэл хамаатай. Ул боовтой хамт тараасан даралтны аппаратыг "Төрд тусламжаар ирсэн эд” хэмээн шүүмжлээд амжсан. Юутай ч Ц.Мөнх-Оргил, эсвэл Г.Занданшатар, хэн нэгэн гишүүн тойргийнхондоо хов хоосон очсон бол бас л баалуулах байсан. "Бусад нь тойргийнхондоо бэлэг өгч байхад манай гишүүний байж байгааг хар. Хорголоо тоолсон амьтан. Хүний алга дээш нь харуулдаг байгаа даа” гэж ирээд л шаагилдана. "Сохрын газар сохор, доголонгийн газар доголон” гэдэг шиг иргэд, сонгогчдын өнөөдрийн хүсэлд захирагдаж яваа хүмүүс, хүчин ч бий. Үргэлж үл гүйцэлдэх зүйл ярьж, сагсуурдаг улстөрчдөөс авхуулаад олон талаар үнэлэгддэг, хүлээн зөвшөөрөгддөг хүмүүс энэ хандлагыг сөрж чадахгүй байна.

Дундговийнхон бол хэр баргийн зүйлийг тоохгүй байж мэднэ. Б.Наранхүү гишүүн том том бэлэг өгсөөр байгаад муу зан сургачихсан гэхэд болно. Бэлгийнхээ чанар, хэмжээг муутгавал банга хүртэх байх шүү. Энэ жилийн Цагаан сараар гэхэд 25 кг-аар савласан гурил хоёр, будаа нэг шуудайг аймгийнхаа 70-аас дээш насны бүх хүнд өгсөн байна лээ. Харин тэрбээр гурил, будаагаа аймгийн АН-ын хорооны байрны гадаа ачааны машин дээрээс тараасан ч намаар ялгаварлалгүй бүгдэд нь өгсөн гэнэ. Гэтэл ахмадуудыг намаар нь ялгаж, бэлэг өгдөг гишүүд ч бас байх аж. Чухам юунд зорьж бэлэг өгдөг нь магадгүй эндээс тод харагдах биз. Хэвтрийн хөгшнийд очиж хэдэн боов өгчихөөд, түүнийгээ тэврүүлэн зургийг нь авснаа бахдалтайгаар түгээж байгаа хүмүүсийн зорилго ч ойлгомжтой.

Ийнхүү улстөрчид тойргоо "усалж” байна. Улстөрчид өгөөд байгаа болохоор сонгогч бид аваад байна уу, аваад буй учраас өгөөд байна уу гэх эргүүлгийг үл ойлгосоор атал дараагийн сонгуультай золгоно. 2020 он гэхэд түшээд гэлтгүй төр рүү зүглэж буй хэн бүхэн биднийг шалба "норгоно”. Удахгүй улс даяар нь "усална”. Сонгогчдод зонхилох нөлөөтэй байж болохуйц төрийн албан хаагчдыг тал тохой татаж, нөлөөллөө бэхжүүлж эхэлнэ. Тэгээд сонгуулийн үеэр саналыг минь худалдаад авчихна. Тасралтгүй 20 гаруй жил ийм маягаар "услуулж”, угжуулсан бид хэр цэцэглэж, тэнхэрсэн бэ. Хариултыг нь бүгд мэднэ. Шийдэл нь ч тодорхой. Сонгогч бид боловсролгүй, саналаа худалдсаар байх нь тэдэнд ашигтай. Харамсалтай нь, өгөх ч үгүй, авах ч үгүй байж чадахгүй юм даа.

Б. Номин

 

 

Гурил хараад гунигаа марттал нь бүү туйлдуул
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани