Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЖДҮ-ийн сангийн хулгайч нараа! баярлалаа, та нарт

Хэрвээ би УИХ-ын гишүүн, эсвэл нөлөө бүхий сайд, төрийн дээд албан тушаалтан байсан бол миний эргэн тойрноос, бүр хол хөндий байсан хүмүүс ч хамаарал үүсгээд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болоод бусад сангуудаас зээл авч өгөхийг, хэлж бүтээж өгөхийн надаас гуйх л байсан байх. Нийгэм ийм чиглэлд тогтчихсон учраас. Аягүй л бол ичсэн нүүрэндээ би ЖДҮ-ийн санлуу залгаад, “УИХ-ын гишүүн Отгонбаатар байна. Манай нэг ийм хүн зээл хөөцөлдөөд наадруу чинь очно, тэрийг нь бүтээгээд өгөөрэй. Тэгж байгаад хоёулаа уулзана аа” гэдэг ч юм уу. Ийм байдлаар аалзын торон сүлжээнд нэгдэж, авлигын механизмыг бугшуулах байсан. Тийм төрлийн түмэн санал хүсэлт, буман гуйлт гувшилтаас, өөртөө хамгийн чухал хүний ажлыг өртэй юм шиг бүтээж өгөх байсан.

Тариалан эрхэлж байна, ийм тийм үйлдвэрлэл хийж байгаа, одоо ийм тоног төхөөрөмж, тийм л ажиллах хүчин, яг түүн шиг гүйцэтгэл хийхэд санхүүгийн хөшүүрэг хэрэгтэй байна. Тэр ажлыг дэмжих сангаас танилгүй бол зээл бүтэхгүй нь, эсвэл чи л хэлж өгөхгүй бол зээл өгөхгүй нь. Санхүүжилт байхгүй гээд байна, нэг хэлээд өгөөч гэдэг ч юм уу,... Тэгэнгүүт, тэр ажлыг нь бүтээх нь миний үүрэг мэт болж, эс чадваас хүний ад болж хэлэгдэнэ. Муучлагдана. Бид ийм л зантай.

Энэ бол УИХ-н гишүүн ч гэлтгүй, ердөөсөө Монголын зовлон. “Улс төрд байгаа хүнийг авлига битгий ав гэж байгаа нь усанд байгаа загасыг ус битгий залги гэж байгаатай агаар нэг” гэсэн үзэл байдаг тухай ч багш маань ярьж байв. 

Манай нийгэмд жирийн иргэдийн дунд ч аливаа ажлыг бүтээхийн тулд ямар нэг төрийн албан хаагчид авлига заавал өгч байх ёстой юм шиг хэвшсэн бугшмал хүлцэл оршсоор байгаа. Хэн нэгэн танил нь албан тушаалд хүрэх юм бол түүнийг нь заавал ямар нэг байдлаар ашиглах ёстой гэсэн шуналын тачаал бат оршиж байгаа. Үгүй шүү дээ, энэ улс орон чинь хууль дүрэмтэй, түүнийг нь хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглалтай, дагаж мөрддөг иргэдтэй. Энэ нийгэмд хууль дагаж мөрддөг хүн байгаа шүү дээ. Хүн чинь бас ярьж хэлэхэд ойлгоно, заавал хууль бус зүйл гуйгаад байхгүй байлгүй дээ гэж итгэж, өөрөө ч хэн нэгнээс хууль бус зүйл шаардахгүй, бусдад гай болохгүй амьдрахыг зорьсоор байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн ихээхэн хэсэг нь ингэж үүссэн л гэж таамаглаж байна. Улайм цайм бизнестээ мөнгө оруулаад угаачихсан улс төрчид бол ярих ч юм биш л дээ. Гарцаагүй гэмт хэрэгтнүүд.

Харин та бүхэнд талархах нэгэн шалтгаан байна аа. Одоо та нарынхаа буянаар авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил хийх боломжтой боллоо. Та нарын бодит кэйс дээр жишээ татаж, “авлига албан тушаалын гэмт хэрэг гэдэг ийм юм. Үр дагаварт нь улс төрч өөрөө гэмт хэрэгтэн болж ял эдэлдэг юм. Тиймээс битгий хууль бус үйлдэл, нөлөөлөл, давуу тал гуйгаачээ” гэдэг ийм л энгийн соён гэгээрлийн ажил хийх боломж бүрдлээ. Төрийн ажлыг угаасаа хийж гүйцэтгэх ёстой юм гэдгийг хүмүүс ойлгох цаг болсон. Нийгэм тэр аяараа та нарыг эсэргүүцэж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан зүй зохистой ажиллаж, зорилтот зээлдэгчиддээ хүрч байсан бол хичнээн бизнес цэцэглэж, хэдэн ажлын байр бий болж, тенхологийн хөгжил солонгорч, олон олон үйлдвэрлэл хөгжих байсныг таашгүй. 

Энэ сангаас зээл авах гэсэн боловч, эрх мэдэлтнүүд шавхаад авчихснаас болж, эсвэл авлига шаардлагатай болсноос, хүнд суртал нь дийлдээгүйгээс ч юм уу авч чадаагүй хүмүүс олон бий. Зарим нь зорилго мөрөөдлөө хаяж байгаа. Мөн зарим нь мөрөөдөл, зорилгынхоо төлөө Банкнаас, банк бус санхүүгийн байгууллагаас хэт өндөр хүүтэй зээл авч, бизнес нь бүтэлгүйтсэн, түүнээсээ болж барьцаалсан хөрөнгөөрөө хохирсон хүмүүс бий. Ажил нь бүтсэн байлаа ч өндөр хүүтэй зээлээсээ болж түүнийгээ бүтээгдэхүүнийхээ үнэнд шиншээхэд хүрч байгаа газрууд ч бий.Үүний нийгмийн хор хохирол, хөнөөлт үр дагаварыг хүмүүс ойлгоно. 

Тиймээс та нарыг уучлахгүй гээд байгаа юм. Энэ бүхнийг ухаж бодох ч үгүй, албан тушаалаа урвуулж байгааг чинь хараад л хүмүүс эсэргүүцэж байгаа шүү дээ. Нийгэм та нарыг төрийн ажлыг жолоодох арга зам дээр мэтгэлцэж байна гэж огт харахгүй, гэмт хэргийн бүлэглэлүүдийн хоорондох зөрчил, ашиг сонирхлын төлөөх тэмцэл хийгчид л гэж харж байна. Энэ явдлаас болж дэлхий даяар Монголчууд нүүрээ улалзуулж, ичгэвтэр байдалд орж байна.

Ийм хавтгайрсан авлига албан тушаалын гэмт хэргийн үйлдэл, нөлөө бүхий албан тушаалтнууд холбогдсон хэрэг илэрч, нийгэмд бүхэлд нь тарж байсан явдал манай оронд одоогоор байхгүй. Ийм цаг үеийн тохироо, далд эдийн засгийн хөөсийг хагалж, нийгмийг соён гэгээрүүлэх боломж ховор.Ашгүй, энэ л цаг үед хууль шүүхийн байгууллага хариуцлагатай ажиллаж, авлига албан тушаалтай холбоотой гэмт хэргүүдийг бүгдийг нь хуулийн дагуу шийдвэрлэх шаардлагатай.

Албан тушаалаа урвуулан ашиглах, албан тушаалтай танилаа ашиглах нь ямар хор хохиролтой болохыг ойлгуулж, зөв зүйтэй арга замыг сурталчлах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчилж, таниулах маш сайхан боломж юм. Авлигажсан тогтолцооны хөөсийг одоо л хагалж, төрд ассан улаан гэрэл, гацаа, мухардал бүрээс гаргах хэрэгтэй. Энэ бол боломж. Тиймээс, улс орныхоо төлөө ухамсартай байж, хуулийн дагуух аливаа шийдвэрийг хүндэтгэн хүлээж аваарай. Нэг зогтусч хараад, эх орныхоо ирээдүйг бодоорой. Баярлалаа, та нарт!

С. Отгонбаатар

 

ЖДҮ-ийн сангийн хулгайч нараа! баярлалаа, та нарт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани