Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Пүрэвлхам: Энэ хүн өвчтэй байна гэхээр “тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байснаас ийм байдалд хүрлээ

Р.Пүрэвлхам: Энэ хүн өвчтэй байна гэхээр “тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байснаас ийм байдалд хүрлээ Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан Цагдан хорих 461 дүгээр ангид гэнэт нас барсан тухай мэдээлэл авсан ар гэрийнхэн нь очиж, нөхцөл байдлыг харахыг хүссэн ч шийдвэр гүйцэтгэгчид оруулаагүй аж.

Тэд Шүүх эмнэлгийн үндэсний төвийн үүдэнд ирсэн байсан бөгөөд "Энэ хүний амийг бид хэнээс нэхэх вэ. Прокуророос уу, шүүхээс үү, Ерөнхийлөгчөөс үү” хэмээж байлаа.

Энэ талаар талийгаачийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамтай ярилцлаа.

-Та хэзээнээс талийгаачийн өмгөөлөгчөөр ажиллах болов?
-Би түүнийг анх цагдан хорьсон үе буюу 2013 оны арванхоёрдугаар сараас өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. Тэр үед л талийгаачийг хүнд өвчтэй, биеийн байдал маш муу байсныг мэдсэн. Тэрбээр мигрень буюу толгой байнга өвдөх өвчний маш хүнд хэлбэрийг туссан. Уг өвчнөөр өвчилж байсныг талийгаачийн ар гэрийнхэн болон тухайн үед төрийн албанд ажиллаж байсан хүмүүс мэдэх байх.

-Архаг өвчтэй хүнийг батлан даалтад байлгаж болоогүй юм болов уу. Та бүхэн энэ талаар хөөцөлдөж байсан биз дээ?
-Өвчин нь их даамжирсан, маш хүнд байгаа талаар өмгөөлөгч бид холбогдох байгууллагад хандаж байсан. Анх цагдан хориход нь бид бие нь хүнд байгаа талаар хэлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн батлан даалтад гаргуулсан юм. Ингэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсний дараа 2014 оны нэгдүгээр сарын дундуур бас 8-9 хоног цагдан хорьсон. Тэр үед биеийн байдлынх нь талаар холбогдох байгууллагад уламжилж байлаа. Энэ хэрэгт хяналт тавьж буй прокурор "Биеийн байдал нь хүнд байна” гээд өөрийнх өө саналаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж байсан юм. Өвчний түүхүүдтэй прокурор танилцаж байгаад ийм арга хэмжээ авсан. Энэ хүн батлан даалтад гараад эмчилгээ хийлгэж байсан ч бүрэн илааршаагүй. Нарийн мэргэжлийн эмчийн эмчилгээ, асаргаа, сувилгаа байнга хийлгэж байсан. Түүний өвчний тухай, батлан даалтад гаргах тухай өчнөөн олон удаа гаргасан хүсэлт хавтаст хэрэгт бий.

-Тэгээд хэзээ Д.Амарсайхан гуайг цагдан хорьсон юм бэ. Хорих ямар үндэслэл байсан юм бол?
-Дөрөвдүгээр сарын 15-16-ны үед түүнийг дахин цагдан хорьсон. Түүнээс хойш 28 хонож байв. АТГ-т шалгаж буй хэргийн мөрдөн байцаалт бараг дуусаж, хэргийг боож, прокурорт шилжүүлэхээр болж байсан юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бид хэрэгтэйгээ танилцаж байтал нэг өдөр үйлчлүүлэгчийг маань "Хүрээд ир” гэж дуудсан. Очтол цагдан хорихоор боллоо гэсэн. Цагдан хорих үндэслэлээ ч хэлэлгүй шууд хорьсон. Таслан сэргийлэх арга хэмжээг бидэнд хэлэлгүй өөрчилсөн. Цагдан хорьсон захирамжийг нь аваад гомдол гаргасан.

Түүнд "Энэ хүний бие маш муу, ялангуяа тархи толгойны хүнд өвчтэй. Оргон зайлах боломжгүй. Цагдан хорих ямар ч шаардлагагүй” гэсэн. Гэтэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ё.Цогтзандан гомдлыг хүлээж аваагүй.

Хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар "Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн дээр надад хэлээд зогсож байна

Д.Амарсайхан гуайг "Хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй тул сэрэмжлүүлэх зорилгоор цагдан хорьсон” гэх утгатай зүйл хэлсэн. Талийгаачийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлах үйлдэл огт хийж байгаагүй. Түүний гадаад, дотоодод эмчлүүлж байсан өвчний түүхийг нь хавсарган гомдол гаргасан боловч харамсалтай нь шүүх хүлээж аваагүй. Хүлээж аваагүй үндэслэлээ "Өвчтэй байгаа хэдий ч хорих 461 дүгээр анги дэргэдээ эмнэлэгтэй, тэнд эмчилгээ хийлгэх боломжтой” гэсэн.

Цагдан хорих захирамж хэвээр үлдсэн тул бид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийнхэнд хүсэлт гаргасан. Толгойны хүнд өвчтэй гэдгийг нь дурдаад эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж өгөөч гэсэн ч боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Яагаад боломжгүй гэж. Өвчтэй хүнд тусламж үзүүлэх, эмчлэхийн тулд тангараг өргөсөн эмч нар тэнд ажиллаж байгаа биз дээ?
-АТГ болон дээрээс хэвтүүлэн эмчлэх хэрэггүй гэсэн чиг өгсөн гэж эмч нар нь хэлж байгаа. Тэгэхээр нь бид дахин шинжилгээ авахыг хүссэн. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай эсэх, өөр эмнэлэгт хандаж үзүүлэх шаардлагатайг тодруулж, дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгөөч гэж хүссэн. Бидний хүсэлтийг хүлээж аваад энэ сарын 9-нд хариуг нь өгсөн. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн ажилтнууд тухайн шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн мөрдөн байцаагчийн, хэн нэгэн прокурорын, мөрдөн байцаах албаныхны хэлсэн ярьсныг гүйцэлдүүлэх, тэдний үгээр асуудалд хандах үүрэггүй шүү дээ. Талийгаачийн эмчлэгч эмч Отгонбаатарт учир байдлыг хэлж сануулсан. Өвчин хүндэрсэн, үхэлд шууд хүргэж болзошгүй байгаа талаар бид түүнд сануулж, үзэж, эмчилж өгөөч гэж хэлж байсан. Гэтэл одоо Хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Дарханбат, эмч Отгонбаатар нар "Уучлаарай, бидэнд дээрээс чиг өгөөд эмчилгээ хийлгэхгүй байсан юм” гэж ар гэрийнхнийх нь нүдэн дээр надад хэлээд зогсож байна.

-Шинжилгээнийх нь хариуг хараад өвчин хүндэрсэн байгаа талаар тэр чиг өгөөд байгаа байгууллага, албан тушаалтнуудад хэлж болоогүй юм байх даа?
-Харахад л явж чадахгүй болсон, илтэд доройтсон байвал эмнэлэгт хэвтэж эмчлэх байсан байх. Сүүлд Цагдан хорих төвд шинжилгээ авсан юм. Шинжилгээнийх нь хариу зүгээр гарсан гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь уг хариуг нь мэргэжлийн эмчид аваачиж үзүүлэхэд "Энэ хүний бие маш муу байна. Ийм байж ерөөсөө болохгүй” гэж хэлсэн. Энэ бүгдээс дүгнэхэд талийгаачийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөсөр хаяж байсан гэсэн үг. Цагдаа, прокурор, шүүх байгууллагынхан иргэдэд хуулийг зөв тайлбарлаж, үйл ажиллагаандаа хэрэглэх үүрэгтэй. Хэн нэгний өгсөн үүрэг даалгавраар заавал цагдан хорих үндэслэл гаргаж ирээд саатуулах ёсгүй. Хамгийн сүүлд хорихдоо хэрэгт хяналт тавьж буй прокурор Сарангэрэлтэй хамт Дүүргийн II прокурорын газрын ерөнхий прокурор нь хамт шүүхэд очиж, цагдан хориулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Яагаад ингэж Дүүргийн прокурор нь оролцсоныг би мэдэхгүй байна.

-Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд талийгаачийн ар гэрийнхэн болон шийдвэр гүйцэтгэгч нарын дунд үл ойлголцол үүссэн гэсэн. Юунаас болсон юм бэ? -Талийгаачийг нас бармагц цагдаагийн байгууллага хэргийн газрын үзлэг хийсэн. Энэ үед ар гэрийнхнийг нь оруулааг үй. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцсыг хөрөөгүй байгаа дээр нь харах хүсэлт тавьсан боловч Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч нар зүй бус харилцаж, гэр бүлийнхнийг нь нааш цааш нь чирч гулдчиж байгаад Шүүх эмнэлгийн машиныг гаргаж явуулсан. Одоо ар гэрийнхэн нь ШШҮТ-ийн үүдэнд талийгаач ямар байдалтай байгааг харах гээд зогсож байна. Тэр хүний гэм буруутайг шүүх эцэслэн тогтоогоогүй. Гэтэл хүний эрхийг хөсөр хаясан үйл явдал боллоо. ХЭҮК-ийнхон хүний эрх зөрчигдөж байхад хаана юу хийж байна вэ. Энэ хүн өвчтэй байна гэхээр мөрдөн байцаагч, прокурорууд "Тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байсан нь эцэстээ ийм байдалд хүрлээ.

Г.Цолмон

Р.Пүрэвлхам: Энэ хүн өвчтэй байна гэхээр “тэр ямар хамаатай юм бэ” гэдэг байснаас ийм байдалд хүрлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани