Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нохой жилийн дуулиант хэргүүд

Нохой жилийн дуулиант хэргүүд

 

Нохой жилд хууль хяналтын байгууллагынхан нэлээд шаргуу ажиллаж улс орны эрх ашиг болоод үндэстэн дамнасан томоохон хэргүүдийн сэжүүрээс атгаж авлаа.  АТГ-аас өнгөрсөн хавар ойрмогхон хэд хэдэн баривчилгаа явуулсны дотор экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асан С.Баярцогт нар багтав. Түүнчлэн зарим нэг бизнес болоод төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мөнгөний сүлжээ задарч, “Жаст”-ын Ш.Батхүү зэрэг олон жил хардлага дагуулж ирсэн хэргүүд ч шүүхийн шатанд очиж байна.

Монголын түүхэнд сайн, муу аль ч талаараа тод бичигдэх  “хувьтай” Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээг “ухаж” экс сайдуудаа хорьсон бол албан тушаалаа урвуулан ашигласан авлига албан тушаалын дуулиан  Сангийн сайд асан С.Баярцогт, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжаваар  үргэлжиллээ. Түүнчлэн нөлөө бүхий бизнесмэнүүд ч нохой жилд хууль хяналтынхны овоо хараанд өртөөд байна.

Ингээд нохой жилийн дуулиант хэргүүдээс тоймлон хүргэж байна.

 

Экс Ерөнхий сайдуудыг хорив

Өнгөрсөн жилийн хавар АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулсан юм. Экс Ерөнхий сайдуудыг 2009 онд “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгон хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр хорьж, шалгаж байгаа талаар хуулийнхан мэдээлж байв.

Тэднийг дөрөвдүгээр сарын 12-нд саатуулж, тавдугаар сарын 10-нд хилийн хориг тавьж, сулласан байдаг.

 

Сангийн сайд асан С.Баярцогтыг суллав

Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан, улмаар гэрээ байгуулсны дараа хувьцааны үнэ өсөхөд бусдад худалдаж өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Түүнийг өнгөрсөн жилийн хавар дөрөвдүгээр сард яллагдагчаар татаж цагдан хорьсон ч батлан даалтад гаргасан байдаг. Харин энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр дахин хорьсон бол  өмгөөлөгчийнх нь гомдлын дагуу энэ сарын 29-ний өдөр суллаад байгаа юм.

 

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

“Эрдэнэт Үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам” зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан “Жаст” группийн эзэн Ш.Батхүүг  өнгөрсөн жилийн хавар АТГ-аас баривчилсан. Түүнийг шалгах хугацаанд эрүүгийн хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрч байгаа, хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа гэдгийг хууль хяналтынхан мэдэгдэж байв. Улмаар Ш.Батхүү нь “Алтжин” бөмбөгөрийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн  ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх хурал товлогдсон ч  Ш.Батхүү шүүгчээс татгалзаад байгаа юм.

 

Салхитын мөнгөний ордын тусгай ажиллагаа

Шинэ оны босгон дээр Засгийн газраас дуулиант хэрэг “мандуулсан” нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр томоохон ордод тусгай ажиллагаа явуулсан явдал юм. Энэ үеэр Дундговь аймгийн Гурвансайхан суманд байрлах  Зүүн болон Салхитын ордыг 2043-2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, 154 мянган тонн хүдэр экспортонд гаргах гэж байхад нь зогсоосон юм. “Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг “Жи Пи Эф” ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн. Эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй гэж ЗГХЭГ-аас мэдээлсэн бол дараахан нь “Жи Пи Эф” ХХК эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байв.

 

Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт саатуулав

Шинэ оны эхний дуулиануудын нэг нь Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулсан явдал байв. АТГ-аас  Д.Дорлигжавын гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийжээ.  Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешнл” ХХК-иудаас дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр шалгагдаж байгаа аж. Харин Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Т.Ганболд хоёр сая ам.долларыг андуурч манай дүүгийн данс руу шилжүүлсэн байсан” хэмээх  тайлбар хийсэн билээ.

 

“Магнай трейд”-ийн захирлын хэрэг сөхөгдөв

Хууль хяналтынхан өнгөрсөн намар аравдугаар сард “Магнай Трейд” компанийн захирал Р.Ганзориг болон түүний хүү Г.Дашням нарыг саатуулсан. Тэднийг “Жаст групп” ХХК-ийн харъяа ШТС-уудыг үнэгүйдүүлж авсан  буюу мөнгө угаах, залилангийн гэмт хэрэгт буруутгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзориг нарыг 30 хоногийн хугацаанд хорих санал ирүүлсэн ч Сүхбаатар дүүргийн шүүх суллах шийдвэр гаргасан байдаг.  “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзориг 2013 оны долдугаар сард дампуурлаа зарласан “Жаст”  группийн “Жаст ойл” ХХК-ийг 40 гаруй тэрбумаар худалдан авч хүүдээ бэлэглэсэн тухай хэвлэлүүд бичиж байсан юм.

 

“Петровис”-ийн байрыг нэгжжээ

Үндэсний томоохон шатахуун импортлогч хоёр ч компанийн захирлыг жил дамнан саатууллаа. Хамгийн сүүлд буюу энэ сарын 21-нд “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан, түүний охин компани “НИК” ХХК-ийн ерөнхий захирал асан, “Петровис” группийг хувьдаа эзэмшигч Ч. Даваанямыг ШШГЕГ -ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. Түүнийг эхнэр С.Шагдардуламынх нь хамт АТГ-аас дуудаж байцаалт авч, компанийнх нь байранд нэгжлэг хийжээ.   Ч.Даваанямыг оффшорын хэрэгт холбогдуулан саатуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Гэвч 48 цагийн дараа суллажээ.

 

Яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидаж нэгнийхээ амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг  Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Талийгаачийн ар гэр, өмгөөлөгчийн зүгээс хоёр удаа хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлэхдээ “Хэргийн материалыг гүйцэд бүрдүүлээгүй. Мөрдөн байцаалтыг бүрэн хийгээгүй. Ингээд ялын зүйлчлэлийг хөнгөрүүлж, бүлэглэж үйлдсэн хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод Б.Махбалд хөнгөн шийтгэл ногдуулах гэж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэгдүгээр 25-нд  хийж шүүхэд шилжүүлсэн бол шүүх хурлыг энэ сарын  8-ны өдөр товлоод байгаа юм.

 

Турк иргэнийг барьцаалав

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27-нд үл таних этгээдүүд барьцаалсан хэрэг гарсан юм. Түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцын буудалд аваачахтай зэрэгцэн Турк улсын тусгай үүргийн онгоц ирсэн байдаг. Тухайн үед манай улсын УИХ-ын гишүүд, яам тамгын газрынхан газар дээр ажиллаж, Турк иргэнийг суллаж, тусгай үүргийн онгоц буцаж байв. Тэгвэл энэ талаар хамгийн сүүлд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Вэйсел Акчайг хуулийн байгууллага шалгаж мөрдөн байцаах газраас прокурорт хүсэлт тавьж хилээр гарахыг нь хориглосон байсан. Манайх прокурорын шийдвэрийн дагуу хилээр гарах асуудлыг нь зохицуулж системдээ оруулсан. Харин прокуророос “Вэйсел Акчайг хилээр гаргахгүй байх шалтгаан байхгүй” гэсэн бичиг ирсний дагуу цуцалсан. Үүнээс хоёр хоногийн дараа хилээр гарсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд Буянт-Ухаагийн хилээр гарсан. Хонг Конгийн онгоцонд суусан. Мөн  Туркийн 6-7 иргэн  Монголоос гарч явсан. “Эмпати” сургуулийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж Германы өмчид шилжсэн учраас эдгээр иргэд гарч явсан байх” гэсэн мэдээллийг өгсөн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Нохой жилийн дуулиант хэргүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани