Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад алтны нөөцөө нэмэх тусам Монгол бууруулж байна

Алтны роялтыг 2.5 хувь болгож өөрчилсөн хуулийн хүчинтэй хугацаа энэ оны нэгдүгээр сарын 1-ээр дуусгавар болсон.  Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг  оны өмнө УИХ-д өргөн барьж алтны 2.5 хувийн татварыг хэвээр үлдээх саналаа танилцуулсан боловч  УИХ-ын чуулганы “бойкот”-оос үүдсэн гацаа таарч эцсийн шийд гаргаагүй байна. Ингэснээр “алтны татвар нэмэгдлээ”, “алтны татварыг тэглэлээ”, “энэ салбарт эрх зүйн зохицуулалтгүй боллоо” гэсэн олон янзын мэдээлэл гарах болсон.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ  "Энэ хуулийн зохицуулалт байхгүй болсноор татварын суурь ачаалал таван хувь болно. Алтны ханш 1200 ам.доллараас дээш байгаа тохиолдолд өсөн нэмэгдэх роялти татвар дөрвөн хувиар нэмэгдэж нийтдээ есөн хувьд хүрнэ гэсэн болгоомжлол байна. БНХАУ-ын алтны татвар таван хувь байгаа. Тиймээс бид алтны татвараа үүнээс доош хэмжээнд байлгаж байж Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлнэ. Хил гаалийн хяналтаа сайжруулаагүй байж алтны татвараа нэмбэл бид өмнөх үеийн эрсдэлээ дахин үүрч, олборлосон алтаа хууль бусаар алдаад дуусна. Татвараас зугтах зорилгоор хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод гаргахад л урсаад өнгөрнө. Тиймээс Монгол Улсаас олборлосон алтаа Монголбанкинд тушаах ёстой гэсэн бодлого баримталж байгаа” гэсэн билээ.

Гэтэл БНХАУ алтны нөөцөө нэмэгдүүлж эхлээд байна. Тухайлбал, тус улсын Төв банкны эзэмшил дэх алтны нөөцийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр өмнөх сарынхаасаа 11.8 тонноор нэмэгдэж 59.9 сая унц буюу 1864 тоннд хүрчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас 10 орчим тонноор нөөцөө нэмэгдүүлсэн Хятадын Төв банкны энэ арга хэмжээ 2019 онд төв банкуудын алт худалдан авалт өндөр байна гэсэн “Goldman Sachs”-ийн таамаг, олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй байгаагаас үүдэн орон орны төв банкууд нөөцөө төрөлжүүлж байгаатай  холбоотой харагдаж байна. Мөн Хятадын хувьд эдийн засгийнх нь өсөлт удааширч, АНУ-тай худалдааны маргаанаа шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед урьдчилсан хамгаалалт ч болж мэдэх юм.

Монголын алтны салбарын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Монголбанк түүнээс эрх олгосон банканд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь 5 хувьтай байна гэсэн хуулийн зохицуулалттай байгаа. Энэ нь цаанаа эрх зүйн маргаан дагуулах нөхцөл бүрдчихээд байна. Алтны зохицуулалт нь яаж явах вэ гэдэг нь эрх зүйн талаасаа төвөгтэй болоод байгааг салбарын сайд хэлж байгаа.

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын дундуур зарлан хуралдуулж магадгүй гэсэн таамаглал өндөрсөж байгаа энэ үед дахин сануулахад УИХ-ын харьяанд байдаг Монголбанк, Засгийн газар аль, аль нь дээрх хуулийг эргэн харж, онцгой анхаарал хандуулахыг хүсч байгаа. Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байснаас 531 кг-аар буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Одоогоос гурав хоногийн өмнө алтны бас нэг шинэ нөөц илэрсэн талаар мэдээлсэн. Энэ нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ Жинст сумын нутагт орших "Хөндий” алтны төсөл бөгөөд  өнгөрсөн жил тогтоосон 45 орчим тонн алтны нөөцийн 400 гаруй мянган унц дээр төвлөрч эхний ээлжийн судалгааг хийжээ. Уг ордын геологийн нөөц 20.5 тонн алттай гэж тогтоогдсон байна. Тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унц, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унц гэж тогтоосон аж. "Санхүүжилтийн дийлэнх нь өр, зээл байдлаар орж ирэх бөгөөд эхний хэсгийн санхүүжилт энэ оны нэгдүгээр улиралд багтаан орж ирнэ гэж таамаглаж байна. Гэхдээ энэ онд багтаан ТЭЗҮ-г боловсруулж дуусгаад 2021 оноос олборлолт эхлэх аж. Харин Монголын төр татварын ямар орчинтойгоор угтах бол. Алт, нүүрсний экспортоороо амь зогоодог Монголд уг нь тийм ч элбэг тохиохгүй боломж “ирж” байна. Дотооддоо улстөржсөн хэрүүлээс өөр “үйлдвэрлэл”-гүй УИХ энэ удаад татварын боломжоор экспортоо дэмжиж чадах болов уу. Эсвэл алтны салбартай “дайн зарласан популистууддаа” хөтлөгдөх үү. Эцэст нь хариуцлагыг хэн хүлээх вэ.

Дашрамд сануулахад өчигдрөөс нэрээ нууцалсан нэгэн Элчин сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хөрөнгө оруулагчид Монголоос үргэж байгаа гурван шалтгаан”-ыг нэрлэсэн байна билээ. Үүнд юуны өмнө 2018 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын хууль, хүчний байгууллагаас Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг баривчилсан. Мөн Оюутолгойн далд уурхайг хөдөлгөсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг барьсан “их баривчилгааг” улс төрийн шийдвэр байсан уу, шударга хууль, шүүхийн шийдвэр үү гэдэгт эргэлзэж байгаа аж. Мөн 2018 оны төсөв батлах үеэр хоёрхон хүний лоббигоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, лицензээ бусдад шилжүүлсний төлбөрөөс 30 хувийн татвар авахаар болсныг, Монголын эрх баригчдын зөрчил ихэсч улс орны хэмжээний бодлогын чухал асуудлуудад ахиц дэвшил гаргасангүй, улс төрийн тогтворгүй байдал нь эргээд хөрөнгө оруулалтад нөлөөлж байна гэдэг шалтгаануудыг тодорхой дурджээ. Мөн “Монголын төр төрийн өмчит компаниудынхаа тоог бууруулсангүй, нэмсээр байна. Төр, төрийнхөн нь ийм их авлигатай үед төрийн өмчит компани нэмж байгуулсаар байвал авлига тийшээ л шилжинэ, нэмэгдэнэ. Үнэндээ Монголын эрх баригчдын энэ их улстөржилт, хүнд суртлаас хөрөнгө оруулагчид залхаж байгаа” гэсэн байгааг эш татан сануулъя.

Ц.ОРХОН

У. Оргилмаа
У. ОРГИЛМАА ЭДИЙН ЗАСАГ  НИЙТЛЭЛ
Хятад алтны нөөцөө нэмэх тусам Монгол бууруулж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани