Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаа ба эрчим хүч

 

Утаа ба эрчим хүч

 

"Үнэгүй бяслаг зөвхөн хавханд бий” гэж ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгийн дарга асан В.Якунин 2013 онд Монголд айлчлах үеэрээ хэлж байв. 

Аливаа салбарт "үнэгүй бяслаг” тийм ч таатай зүйл биш. Яваандаа хавханд л орно гэсэн үг. Харамсалтай нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид "үнэгүй юманд нугасгүй” байдаг. Улстөрчид үүнийг нь ашиглан популизм хийдэг. Эрчим хүчний үнэ тариф ийм л шалтгаанаар зах зээлийн зарчмаар биш төрөөс олгодог татаасын журмаар зохицуулагдаж ирсэн юм. Нэг үгээр хэлбэл, эрчим хүчний үнэ тарифын энэхүү татаас, хөнгөлөлт нь нийгмийн халамжийн нэг хэсэг мэт болчихсон.

Үйлдвэрлэж буй бодит өртгөөсөө хэд дахин хямдаар эрчим хүчээ худалдаж, зөрүүг нь төрөөс татаасаар олгодог энэ тогтолцоо яваандаа салбараа хямралд оруулах эрсдэлтэй гэж үздэг. 

Манай улсын эрчим хүчний салбарын 110, 220 киловаттаас дээш хүчин чадалтай дамжуулах сүлжээ, дулааны магистрал шугамууд төрийн өмчид байдаг. Харин үйлдвэрлэх, түгээх хангах үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж 2030 он гэхэд эрчим хүчний салбарыг хувийн өмчид тулгуурласан, төрийн зохицуулалттай өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх зорилт дэвшүүлсэн байдаг юм билээ. Энэ зорилтын эхний алхам 2010 онд УИХ-аас баталсан 72 дугаар тогтоол юм. Эрчим хүчний үнийг зах зээлийн зарчмаар чөлөөлөх агуулга бүхий энэ тогтоол салбарын хэмжээнд хуримтлагдсан алдагдлыг бууруулах, цаашид зах зээлийн горимоор явуулахад чиглэсэн түүхэн шийдвэр байв. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын үр дүнд 2014 он гэхэд төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ алдагдлаас гарчээ. Харин хөдөө орон нутгийн эрчим хүчний сүлжээ төсвөөс бага зэрэг татаас авч байгаа аж. Гэхдээ 2016-2018 онд эрчим хүчний үнэ тарифыг хөдөлгөөгүй. Цахилгаан станцууд өөрсдийн дотоодын нөөц боломжийг шавхаж ажилласан гэсэн үг. "Үнэгүй бяслаг” талхан дээрээ тавиулсаар ирсэн хэрэглэгчдийн хувьд энэ нь таатай мэдээ боловч салбарын хувьд том зургаар харах юм бол цаашид байнга татаасаар явах боломж шавхагдаж байгаа ажээ.

Өнгөрсөн 2018 оноос эрчим хүчний салбарт эргээд алдагдал бий болж, 20 тэрбум төгрөгт хүрсэн гэдэг урьдчилсан мэдээ байгаа аж. Эрчим хүчний салбар зах зээлийн зарчмаар биш "амь тариа” төдий татаасаар явах боломжгүй гэдэг нь эндээс улам тодорхой харагдаж байна.

Зах зээлийн зарчим гэхээр мэдээж үнийг чөлөөлөхөөс эхэлнэ. Эрчим хүчний үнийг нэмнэ гэхээр хэрэглэгчдийн нуруунд ачаа үүрүүлэх гэлээ гэсэн шүүмжлэл гардаг. Тэгвэл хэрэглэгчдийн "ачаа” өнөөдөр ямар түвшинд байгаа вэ? Үүнд эхлээд хариулъя. Цахилгаан эрчим хүчний үнэ нэг киловатт нь дунджаар 118 төгрөг байгаа. Нэг өрх цахилгааны үнэд сард дунджаар 28140 төгрөг төлдөг. Энэ бол өдөрт тал талхны үнээр ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүчээ авч байгаа гэсэн үг. Айл өрхүүдийн бусад хэрэглээний төлбөртэй харьцуулахад эрчим хүчний зардал нь хамгийн бага гардаг байна. Монгол Улс эрчим хүчний 5 бүстэй. Эндээс ганцхан Дорнод бүсийн эрчим хүчний систем 147 төгрөгийн өртөгтэй цахилгаан эрчим хүчийг 156 төгрөгөөр борлуулж байгаа аж. Есөн төгрөгийн ашигтай наймаа гэсэн үг. Харин төвийн бүс цахилгааныг 158 төгрөөр үйлдвэрлээд 152 төгрөгөөр, Баруун бүсийн эрчим хүчний систем 246 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүчийг 132 төгрөгөөр, Алтай, Улиастайн эрчим хүчний систем 224 төгрөгийн үнэтэй эрчим хүчийг 142 төгрөгөөр, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ 211 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 156 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулж байна. Өртөг, борлуулах үнэ хоёрын зөрүү нь тухайн байгууллагын алдагдал болж үлдэнэ. Ийм алдагдал хүлээн байж хэрэглэгчдийг хямд цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа ажээ. Дулааны эрчим хүчний үнэ тарифын хувьд ч мөн л алдагдалтай. Монгол Улсад мөрдөгдөж байгаа дулааны үнэ тарифыг томоохон хот, дүүргүүдээр харьцуулбал Улаанбаатар хотод 30422 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг 15808 төгрөгөөр, Дарханд 42496 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд 15909 төгрөгөөр, Эрдэнэтэд 33582 төгрөгийн дулааныг 15516 төгрөгөөр тус тус хэрэглэгчдэд борлуулж байна. Дулааны эрчим хүчийг бодит өртгөөс нь 2-3 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдэг гэсэн үг. Ийн хямдруулснаар төвийн бүсийн айл өрхийн хэрэглэгчдэд л гэхэд жилд нийт 40.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Айл өрхийн нэг сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 220 кВт.ц байдаг. Бодит өртгөөс доогуур үнээр цахилгаан эрчим хүч худалдсанаар тухайн айл өрхөд сард 4896 төгрөгийн, жилд дунджаар 60000 орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Эрчим хүчний салбарын хөнгөлөлт үүгээр дуусахгүй. Тухайлбал, олон тарифын тогтолцоо хэрэгждэг бөгөөд эмзэг бүлгийн тариф л гэхэд нэг кВт нь 80 төгрөг. Энэ бүлэгт 2000 гаруй айл өрх хамрагддаг байна. Мөн шөнийн тариф киловатт нь 77 төгрөг. Бүх хөнгөлөлтийн цаана алдагдал хүлээж, түүнийгээ төрийн татаасаар аргацааж буй юм.

Манайд нэг киловатт цахилгаан эрчим хүч 6 цент буюу 145 төгрөг. Үүнийгээ 118 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулдаг. Гэтэл хоёр хөршийн эрчим хүчний үнэ манайхаас хоёр дахин, хөгжингүй орнуудынх дөрвөөс тав дахин өндөр байгаа ажээ. 

Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг хямд байлгаж татаас өгч байгаа нь уг салбарыг зах зээлийн зарчмаар хөгжихөд саад болж байгаагийн зэрэгцээ Улаанбаатарын агаарын бохирдлыг улам нэмэгдүүлж байгаа гэдгийг зарим эдийн засагч хэлдэг.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Утаанаас салах цорын ганц арга нь цахилгаан эрчим хүч биш. Ойрын хугацаанд эрчим хүчийг ашиглах байх. Гэхдээ бүгдийг эрчим хүчээр шийдэж чадахгүй. 

Улаанбаатарт гэр хорооллын 220 мянган өрх бий. Сүүлийн хоёр жилд цахилгаан станцуудад техникийн шинэчлэл хийснээр эдгээр өрхийн 40 хувийг нь хөнгөлөлттэй тариф бүхий эрчим хүчээр хангасан байна. Энэ хөнгөлөлтөд дээд тал нь 50 мянган өрх хамрагдах боломжтой гэнэ. 

Гэр хорооллын өрхүүдийг бүгдийг нь цахилгаан эрчим хүчээр халаах боломжгүй. Халаалаа гэхэд өртөг нь өндөр гарна. Одоогоор цахилгаанаар халаалтаа шийдсэн гэр хорооллын 130 мянган өрх байгаа аж. Засгийн газраас 2018 онд 9.2 тэрбум төгрөгийн татаас өгч шөнийн тарифыг тэглэсэн бол энэ жил 20 тэрбумыг төсөвлөжээ. Дахиад л татаас. Татаас бол өвчний шалтгаан, үндсийг таслах бус түр зуур өвдөлтийг нь намжааж буй өвчин намдаагч төдий зүйл. Тиймээс эрчим хүчний салбар татаасаар хөгжихгүй. Хотын утаа ч татаасаар буурахгүй. Татаас гэнэт тасрахад л эргээд бахь байдгаараа болно. Татаасны хүчээр хэрэглэгчдийн эрчим хүчний үнэ тарифыг байж болох бага түвшинд барьж байгаа нь цаад үр дагавраараа агаарын бохирдлыг дэмжсэн алхам болж байгааг ч бодолцох цаг болжээ. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй болон хямдруулсан үнэ бүхий цахилгаан эрчим хүчээр хангах замаар гэр хорооллын айл өрхүүдийн халаалтыг бүрэн шийдэх боломжгүй. Тэгэхээр шөнийн тариф нэг л удаагийн, нэг хэсэг иргэдэд л чиглэсэн явцуу арга хэмжээ юм. Татаас, хөнгөлөлтөөр дэмнэн байж эрчим хүчний үнийг хамгийн хямд байлгахын тулд цахилгаан станцууд нүүрсээ хямд үнээр нийлүүлэх шаардлагатай болдог. Тиймээс өнөөдөр нүүрсний үнийг мөн л төрөөс тогтоож буй. Багануур, Шарын гол, Шивээ-Овоогийн уурхайгаас гарч байгаа нүүрсний цахилгаан станцуудад нийлүүлж буй үнэ нь бодит өртгөөсөө хямд байгаа. Мөн л алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Ийнхүү нүүрсний үнийг хямд тогтоосноор ахуйн хэрэглээнд нүүрсийг өргөн хэрэглэх хандлагыг өөгшүүлж, Улаанбаатарын утааг улам өтгөрүүлж байгаа билээ. Энэ оны тавдугаар сараас эхлэн нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гарсан. Захиргааны аргаар утаатай тэмцэх гэж буй нь энэ. Нүүрсийг орлох сайжруулсан түлшийг үйлдвэрлээгүй тохиолдолд энэ арга хэмжээ цаасан дээр л хэрэгжиж мэднэ. Харин эрчим хүч болон нүүрсний үнийг чөлөөлөх юм бол утаа ч гэсэн "зах зээлийн зарчмаар” арилах боломжтой.

Eagle.mn


Утаа ба эрчим хүч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани