Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Вант улсын дарангуйлал ба “Эко алтан Заамар”-ыг буруутгахын учир

-Шүүх засаглалын шийдвэрт Заамарынхан эцсийн найдвараа даатгаж байна-

Өмнөх дугаар

...Өгөөмөрийн арын тохойг Заамарын хүүхэд, залуусын цэцэрлэгт хүрээлэн гэж хэлж болно. Зундаа ирж зугаална. Найз нөхөд, ах дүү, хамт олноороо хааяа нэг ганц ямаа "чирч” ирээд л суучихна шүү дээ гээд Хайлааст багийн нэг залуу инээд алдан өгүүлэв. Түүний ярианд хөгжсөн бусад нь гэгээн дурсамжаа эвлүүлэн өрдсөн ч амттай сэдэв удаан үргэлжилсэнгүй.

"Манай Заамарт үүнээс өөр байгалиараа, эрүүл газар үлдсэнгүй дээ. Заамар нутгийнхан "Эко алтан Заамар” компанийг олон жил Туул голыг самрахыг зөвшөөрсөн. Хайр найргүй ухсан, авсан. Харин одоо энэ 200 гаруйхан га талбайг л бидэнд үлдээчих гэж гуйж байна. Бүр болохгүй бол ядаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуул гэсэн шаардлага тавьсан” хэмээн малчин Л.Шижирбат хэлээд дуугаа хураалаа. Түүний гомдол, бухимдал тээсэн энэ үг нутгийнхны хөг нэмэн хөөрсөн яриаг оргүй мэт хийсгэв.

ЭЗДИЙН УЛАЙРАЛ

Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-007712 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эко алтан Заамар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ-нд холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үзлэг хийх гэж буй талаарх мэдээллийн дагуу манай сонины баг газар дээр нь очиж сурвалжилга хийсэн талаар өмнөх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр тус компанитай холбоотой ноцтой зөрчил илрүүлсэн байна.

Тодорхой хэлбэл, "Эко алтан Заамар” компанийн MV-007712 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн В-26 блокт үйл ажиллагаа явуулах ямар ч бичиг баримт батлагдаагүй аж. Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ), байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ) зэрэг бичиг баримт гэсэн үг. Гэтэл 2018 оны зургадугаар сарын 27-нд хийсэн шалгалтаар "Эко алтан Заамар” ХХК зөвшөөрөлгүйгээр уурхайн ажлыг эхлүүлж, нийт 7.2 га талбайд хөрс хуулсныг тогтоож байв. Мөн нийт 344 мянган шоо метр газар шорооны ажил хийснийг нь агаарын гэрэл зургаар баталгаажуулжээ.

Вант улсын дарангуйлал ба

"Эко алтан Заамар” компани ийн дураар авирлаад зогсохгүй мөнөөх В-26 блокт дахиад уулын ажил хийж, талбайн хэмжээгээ тэлсэн нь батлагджээ. Бүр 3-28 метр хүртэл талбайг ухсан нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулсан үзлэгээр тогтоогдсон гэсэн дүгнэлт гарсан байна. Үнэндээ төрийнхөө хуулийг гишгэчин байж цэн алтны төлөө ингэтлээ улайрах нь эцэстээ асар их хохирол учруулна гэдгийг ухаж ойлгох ухаангүй удирдлага "Эко алтан Заамар” компанийг толгойлж байгаа нь тун харамсалтай.

И.НАРАНТУЯА (Заамар сумын Хайлааст багийн малчин):

Вант улсын дарангуйлал ба -Манайх "Эко алтан Заамар” компанийн лицензтэй талбайд байдаг болохоор хэдэн жил хөөгдлөө. Хэдэн адуу, малыг мотоцикл, машинаар хөөж, тууж айлгана. Давхиж ирээд л "Гэрийг чинь буулгана, дайрна шүү” гэж сүрдүүлнэ. Хоёр, гуравхан жилийн өмнө манайх энд зусдаг байлаа. Малчдад үлдсэн ганц газар нь энэ. Одоо бүр оруулахгүй, малаа хужирлаж, услах ч эрхгүй болсон. Бид үр хүүхдээ энэ малынхаа буянаар сургууль соёл төгсгөж, өдий зэрэгт хүргэлээ. Цаашид ч малаараа амь зууна. Төр, засаг минь биднийгээ харж үзээд, энэ газрыг л уурхайгаас чөлөөлж өгөөч гэж гуймаар байна хэмээн учирлав.

УРХИ

2018 оны зургадугаар сарын 12. Заамар сумын III багийн Засаг дарга А.Ганцэцэгийн гарын үсэгтэй албан бичиг БОАЖЯ-нд хүргэгдэв. Уг бичгийн гол агуулга нь 

"...тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчиж, багийн иргэдээр төслийг хэлэлцүүлэлгүй олборлох үйл ажиллагаа явуулж байна. Иймд багийн Иргэдийн нийтийн хурал (ИНХ)-аар хэлэлцээд, лицензийг нь цуцлуулах санал хүргүүллээ”

хэмээжээ. Үндэслэл нь агаар мандал болон усны бохирдол ихэссэн, хүн, амьтан, ургамалд сөргөөр нөлөөлсөн, Баянгол рашаан бохирдож, ширгэхэд нөлөөлсөн гэх мэт. Шийдвэрийг дэмжиж, нийт 420 гаруй иргэн гарын үсгээ зурж, баталгаажуулжээ.

Вант улсын дарангуйлал ба

Ш.ЭНХТАЙВАН ("Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн):

Вант улсын дарангуйлал ба -Нутгийн иргэд 2016 оноос ТББ байгуулж, эрхээ хамгаалснаар тодорхой үр дүнд хүрч байна. Хэрвээ тэмцээгүй бол "Эко алтан Заамар” гэдэг Вант улс Туул голын дагуу энэ хэсэг газрыг өнгөрсөн зуны хэдхэн сард ухаад дуусгах байлаа. Асар хүчтэй техникээр маш богино хугацаанд хөрсийг нь хуулчихаж байна шүү дээ. Гэтэл манайхны зарим нь эхлүүлсэн үйл хэргээсээ ухарч байгаа нь харамсалтай” гэсэн юм.

2018 оны аравдугаар сарын 1. Багийн ИНХ-ын шийдвэр хэдхэн сарын дараа эсрэгээрээ эргэчихээд сууж байна. Учир нь, "Эко алтан Заамар” компанийн зүгээс Хайлааст багт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий хүүхдийн цэцэрлэг барьж өгнө хэмээн амлажээ. Бүр ирэх есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгнө гэчихэж. Зүс сайтай, чамин тансаг цэцэрлэгийн барилгын зургийг ч үзүүлсэн байна. Бас багийн хуралд ирсэн зарим нэг нөхрийн өмнөх балаг, тарьсан хэргийг батлах зураг, дүрс бичлэгийг үзүүлж "дарамтлах”-аа ч мартаагүй гэнэ. Эсэргүүцэн боссон нутгийнхны зарим нь "Эко алтан Заамар”-ын тавьсан "гэрлэн урхи”-нд тийм амархан орчихно гэж хэн бодох билээ. Угтаа дөрөвхөн сарын өмнө эсэргүүцэн боссон 420 гаруй иргэний 100 орчим нь уурхайн олборлолтыг дэмжин гар өргөсөн хэмээн нутгийнхан мэдээлэв.

Эндээс харахад, Монгол орны хаа дуртай газраа хэн нэгэн олборлогч мөнгө амлаад ухаж, хүссэн эрдэнэсээ авдарлаж болох нь гэсэн зураг бууж байна. Хэрвээ ийм хялбар шийдэл байгаа бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18.4 дэх заалтын хэрэг байгаа гэж үү. Цаашлаад уул уурхайн компаниудаас аль түрүүлж сургууль, цэцэрлэг, орон сууц амласанд нь олборлох эрхийг олгодог болчихвол бүр амар юм биш үү.

НАЙДВАР

Ашигт малтмал гэдэг шавхагддаг баялаг. Байгалийн баялаг нэг л өдөр дуусна. Хувь, хувьсгалынхан энэ эрчээрээ олборловол магадгүй арваад жилийн дотор алтны үндсэн болон шороон орд, жонш, үнэт чулууны нөөц шавхагдана хэмээн салбарынхан нь ярьдаг. Чухам тэр үед ашигт малтмалаар цалинжиж, ашигт малтмалаар амьсгалж, ашигт малтмалаар амьдарч, ашигт малтмалаар хүмүүжсэн тэд юу хийж, яаж амьдрах юм бол. Алтны нөөц дуусах үед ирээдүйгээ даатгасан мөнгөн хуримтлал нь хэд байх бол. Хөгжөөгүй, үйлдвэржээгүй, байдгаа барсан нутгийн иргэд хэрхэх вэ. Үнэндээ өнөөдрийг хүртэл энэ салбарын алсын харааг салбарын яам нь тодорхой бодлогоор зангидаагүй л байна.

Д.БАТМӨНХ (Хайлааст багийн малчин):

Вант улсын дарангуйлал ба -Мал, хүнгүй амьдрах газаргүй боллоо. Туул гол бохирдсоноос хүн байтугай мал ус уух аргагүй болж байна. Урьд цагаас монголчууд малынхаа ашиг шимээр амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Алтаар амь зууж, газраа сэндийчиж байгаагүй юм. Мал аж ахуйгаа дэмжихийн оронд алтны төлөө ингэтлээ дайраад байгааг ойлгохгүй байна гэв. 

БОАЖЯ өнгөрсөн оны долдугаар сард "Эко алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээ албан ёсоор зарласан. Хууль зөрчсөн үйлдэл бүрийг нь баримтжуулсан нотолгоо нь ч бий. Гэвч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хийгээд Ашигт малтмал, газрын тосны газар ерөнхий чиг үүргийн яамны дүгнэлтийг үл ойшоосон төдийгүй шийдвэр гаргалгүй гацаачихсан. Үүгээр зогсохгүй лицензийг цуцлах дүгнэлтийг буруу хэмээн тус компанийнхан өдгөө шүүхэд зарга мэдүүлчихээд сууж байна. Монгол төр, Монголын хууль "Эко алтан Заамар” компанийн өмнө сөхөрч буйн тод жишээ энэ.

Байгалиараа үлдсэн багахан газраа аврах гэсэн нутгийн иргэд, малчдын чин хүсэл, үнэн үгийг бид хүргэлээ. Тэд "Ерөнхий сайдад хандана. Ард түмнээ сонсож, бидний талд шийдвэр гаргана гэж итгэж байгааг минь дамжуулаарай” хэмээн хүссэн юм.

ӨГӨӨМӨРИЙН ТОХОЙ. Өгөөмөр хэмээх нэрнээс нь үр өгөөжтэй, буян хишигтэй газар гэдгийг төвөггүй ойлгочихож болно. Чухам энэ өгөөжтэй газраа авч үлдэхийг аминчлан гуйсан нутгийнхан монгол төр, шүүх засаглалын шударга шийдвэрт эцсийн найдвараа даатган хоцорлоо.

Үйл явдал ийн өрнөж байна...

Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн

Өнөөдөр сонин



Вант улсын дарангуйлал ба “Эко алтан Заамар”-ыг буруутгахын учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани