Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ханш нь өсч, хариуцлага нь суларсан хар тамхины хэрэг

Хар тамхи зөөж тээвэрлэсэн,худалдан борлуулсан, хэрэглэсэн хэрэг манай улсад өдөр алгасахгүй шахам гарах болов. 2019 он гарснаас хойш сар хагасын хугацаанд хар тамхитай холбоотой 24 хэргийг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байгаагэхээр өнжөөд нэг ийм төрлийн хэрэг гарчээ гэсэн үг.  Цаана нь илрээгүй хэрэг хэчнээн байгааг тооцох аргагүй. Монгол Улс хар тамхи дамжуулагч орны статустай байсан бол сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн тоо хэмжээ, цар хүрээ, хор хөнөөл, давтамж эрс нэмэгдсэнээр хэрэглэгч орон гэдэг ангилалд орсныг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрчээ. 2016 оноос хойш хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт 30 хувиар нэмэгдсэн гэсэн статистикийг цагдаагийн байгууллагаас гаргажээ.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд хар тамхитай холбоотой 199 хэрэг бүртгэгджээ.Эдгээр хэрэгт 412 хүн холбогдон шалгагдаж байгаа аж. Хар тамхины хэрэгт холбогдогчдын 337 нь эрэгтэй бол 75 нь эмэгтэйчүүд байна. Хар тамхийг худалдаалагч, хэрэглэгч, захиалагчдын ихэнх нь буюу 82.5 хувь нь 18-25 насныхан.Өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 2000 хүүхдийн 463-т нь мансууруулах бодис хэрэглэж үзэх санал ирсэн гэж хариулжээ.

Он гарснаас хойш 24 хэрэгт 59 хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ.Үүний долоо нь шуудан илгээмжээр буюу Америк, Герман, Нидерланд, Ирланд, Англи, Тайландаас ирүүлсэн байдаг. Он гарснаас хойш энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 15 настай байна.

Сүүлийн жилүүдэд шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.Энэ бол хар тамхи хэрэглэгч, худалдан борлуулагчид техник, технологийн дэвшил ашиглан, илүү нарийн зохион байгуулалттай болж байгааг харуулна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр:

-2018 онд Монгол Улсын хилээр мансууруулах, эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг илрүүлснээс сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг тогтоосон. 

Долоо хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 12-нд нууц эх сурвалжийн мэдээллийн дагуу Цагдаагийн алба хаагчид шалгалт хийж гадаад улсаас их хэмжээний мансууруулах бодисыг шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй этгээдүүдийг дайчлан баривчилсан. Тэднээс 500 орчим сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний бодис илэрсэн нь одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн их үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хар тамхи болжээ. Дээрх этгээдүүд хагас килограмм орчим мансууруулах бодис тээвэрлэж явсан байна.

Ердөө сар гаруйн өмнө Нигер улсын иргэн 300 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хар тамхийг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт хагас тэрбум төгрөгтэй тэнцэх үнийн дүнтэй хар тамхи наймаалсан тохиолдол бүртгэгдэж олныг сэрдхийлгэлээ.

Ийнхүү хар тамхитай холбоотой хэргийн ханш нь өсч, хамрах хүрээ нь өргөжиж, хор хөнөөл нь ихэсч буй ч хариуцлага ногдуулах ял шийтгэлийнх нь хэмжээ багасчээ. Тодруулбал, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийнх нь хэмжээ багассан байна. Тухайлбал, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10-40 сая төгрөгөөр торгох, мөн 2-8 жил хорих ялаар шийтгэдэг болсон аж. Гэмт хэрэг үйлддэг этгээдүүд эрх зүйн мэдлэгтэй байдаг тул хуулиар хүлээлгэх хариуцлага,ял шийтгэл суларсан нь хар тамхитай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нэмэгдэхэд нөлөөлж байгааг цагдаагийн байгууллагын эх сурвалж хэлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад С.Мөнхжин:

-Бодлогоо чангатгаж, хариуцлагыг өндөржүүлэх тусам гэмт хэргийн гаралт буурна. Хилээр энэ төрлийн бодисыг нэвтрүүлсэн бол хэмжээ, төрлөөс нь шалтгаалаад бүх насаар нь, эсвэл олон жилийн хорих ял шийтгэл оногдуулдаг. Энэ нь эргээд хар тамхины гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг бууруулахад ач холбогдолтой байж болох юм.

ЦЕГ-ын даргын 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Хар тамхитай тэмцэх хэлтсийг газар болгон бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулжээ.Бүтэц орон тоог өргөтгөн зохион байгуулсантай холбоотойгоор шинэ төрлийн мансууруулах бодис, эмийн хууль бус хэрэглээ гэх мэт 18 чиглэлийг хариуцан үйл ажиллагаа явуулах болсон юм байна.Бүтэц өргөжинө гэдэг нь тэмцлийн хүрээ ихэснэ гэсэн үг. Хүний тоо хэр их байна, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт төдий чинээ нэмэгдэнэ. Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газар болон Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газартай хамтран шат дараалсан ажлууд явуулсны үндсэн дээр гэмт хэргийн илэрц нэмэгдэж байгаа аж.

Хэдий тийм боловч нийгэмд дуулиан тарьсан хар тамхины хэргүүдийн төгсгөл сүржин эхлэлээ гүйцэхгүй, даржин дуусдаг нь харамсалтай. Хуулиар ногдуулах хариуцлага нь суларч, буурсан, дээр нь олны танил эрхмүүд, улстөрчид, бизнесийнхэн холбогдсон хэрэг бол тэгсгээд нам жим болдог энэ жишгийг өөрчлөх ёстой. Хар тамхины хэрэгт ногдуулж байгаа ял шийтгэлийг олон нийтэд ил тод зарлаж, төрийн төмөр нүүрийг харуулахгүйгээр цагдаа, тусгайгийнхны сүржин баривчилгаагаар энэ төрлийн гэмт хэрэгтэй хийж буй тэмцлийг төсөөлөөд сууж болохгүй билээ. Цөөн хэдэн жишээ дурдъя.

-Олон нийтийн газар танхайрч цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогдсон “сэлэм” хочит С.Бямбацогтын хэрэг.2017 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө цагдаагийн байгууллага иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийж гурван эрэгтэй, хоёр эмэгтэйг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Уг хэрэгтэй холбогдуулж иргэн Б-ын гэрт үзлэг хийсэн. Тэрээр танхайн хэрэгт шалгагдаж байхдаа ийм хэрэг үйлдсэн гэдгийг цагдаагийнхан мэдэгдсэн. Гэтэл 2018 оны дөрөвдүгээр сарын дундуур С.Бямбацогт нарын таван хүнийг хар тамхи хилээр бусдаар дамжуулан оруулж ирж зарах гэж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дахин саатуулсан байна. Тэд баригдах үедээ хар тамхи хэрэглэсэн байдалтай мансуурсан байжээ. Тухайн хэрэгт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд МАН-ын эрх мэдэл бүхий албан тушаалтан уг хэрэгт нөлөөлөх гэж оролдсон тухай хэвлэлээр мэдээлэж байв.

С.Бямбацогтын холбогдсон хар тамхины хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 13-нд шүүхэд шилжсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 20-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал нь болсон байна.

Хилээр хар тамхи оруулж ирж худалдсан хэрэгт холбогдсон С.Батбилэг, Н.Энхтуяа, Н.Нямдорж нарын гэм буруутай, эсэхийг уг шүүх хурлаар хэлэлцсэн юм. Хэргийн холбогдогч Н.Энхтуяа нь өмнөд хөршөөс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-нд мансууруулах төрлийн “мөс” хэмээх бодис 0.5 гр-ыг оруулан ирсэн, С.Батбилэг нь түүнийг худалдсан үндэслэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгасан аж. Улмаар Эрүүгийн хуулийн 18.5.3-т заасан хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлсэн, худалдах зорилгоор хууль бусаар олж авсан Н.Энхтуяа, С.Батбилэг нарт яллах дүгнэлт үйлдсэн байна.Харин энэ хэргийн холбогдогч Н.Нямдоржид 20.7.1 дэх хэсэгт заасан борлуулах зорилгогүйгээр олж авсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.Мөрдөн байцаалтын явцад С.Батбилэг нь Н.Нямдорж болон сэлэм барьж танхайрсан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан С.Бямбацогт нарт худалдсан хэмээн буруутгагдсан аж. Энэ хэргээс С.Бямбацогт нарыг тусгаарлаж, танхайн хэрэгтэй нь нийлүүлэн шалгахаар болсон байна.

Хэрэгт холбогдсон Н.Нямдорж нь төрийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашиж асан, сагсан бөмбөгийн үндэсний лигт тоглодог тамирчин байсан бөгөөд саяхныг болтол Зээлийн батлан даалтын сан хэмээх төрийн байгууллагын Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Батбилэгийг хар тамхи хилээр оруулж ирж бусдад худалдсан гэм буруутайд тооцон таван жил, Н.Энхтуяад дөрвөн жил зургаан сар, Н.Нямдоржийг мансууруулах бодис борлуулах зорилгогүйгээр олж авсан гэм буруутай гэж үзэн нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

-Мөн хар тамхины хэргээр  шалгагдаж байсан Г.Сарангэрэлд өнгөрсөн оны долдугаар сард шүүхээсгурван  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэрээр А, Г, Э нарын хамт  БНХАУ-аас метафетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршил бүхий бодисыг бэлэг эрхтэндээ нуун оруулж ирснээ зарж борлуулах зорилготой байснаа хүлээсэн байна.

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 38 настай Ч, 29 настай Б нар хар тамхи тээвэрлэж байхад нь цагдаагийнхан баривчилжээ. Иргэн 38 настай Ч гэгч нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдож, шүүхээс хорих ялаар шийтгүүлж байсан аж.Ч, Б гэгч нь олны танил хүмүүс буюу “Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа нар байжээ.

-2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр 31 настай О, 36 настай А, Т нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан саатуулжээ. “Эдгээр гурван хүн хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан ба хар тамхины хэргээр өмнө нь шалгагдаж байсан” гэж ЦЕГ-ын  хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлсэн. Хууль хяналтын байгууллагад ажилладаг А, Т гэгч нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар бөгөөд өмгөөлөгчийнхөө хамтаар хар тамхины хэрэгт дахин холбогдсон гэсэн мэдээлэл олонд ил болсон.

А.Санчир

 

Ханш нь өсч, хариуцлага нь суларсан хар тамхины хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани