Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ж.Очир: Дэлхийн хамгийн цэвэр түлш нь байгалийн хий

Ж.Очир: Дэлхийн хамгийн цэвэр түлш нь байгалийн хий

 

"Эрдэнэс Тавантолгой” компаниийн зохион байгуулсан инновацийн үйлдвэрлэлийн зөвлөгөөнд эрдэмтдийн мэдлэг, ур ухаан, олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээн байгуулалтын төслийн танилцуулгууд хийгдэж байлаа.  Энэ үеэр хүрэн нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх төсөл оролцогчдын сонирхлыг багагүй татав. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн нэгжийн захирал Ж.Очиртой ярилцлаа.
 
-Юуны өмнө та төслөө танилцуулахгүй юу?
 
-Нүүрснээс байгалийн хий гаргаж авдаг технологийг дэлхийд 1980-аад оны үед нээж, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Энэ технологийг Монголд нутагшуулах зорилгоор бид ажиллаж байгаа юм. Байгалиас олборлож байгаа хийг байгалийн хий гэж нэрлээд байгаа бол нүүрснээс тусгай технологийн дагуу гаргаж авсан хийг нийлэг байгалийн хий гэдэг юм. Хоёулаа адилхан метан хий.  Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй. Хүрэн нүүрсний энэхүү хямд нөөцөндөө тулгуурлаад нийлэг байгалийн хий үйлдвэрлэх технологийг оруулж ирснээр бид эрчим хүчний шинэ хямд эх үүсвэртэй болох боломж байна. Дэлхий нийтийн чиг хандлага нь байгалийн хийг оновчтой хэрэглэхийн төлөө байгаа. Учир нь байгалийн хийг дэлхийн хамгийн цэвэр түлш гэж үздэг.  Тиймээс дотоодын эх үүсвэрээр байгалийн хий үйлдвэрлэж, дотооддоо хэрэглэж сурах зорилгын төлөө зүтгээд байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, хуучнаар Уул уурхайн яам сүүлийн найман жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэх та­лаар судалгааны ажил хийж байгаа. Одоо хөрөнгө оруулагчидтай яриа хэлцлийн төвшинд явж байна. Хөрөнгө оруулагчид тодорхой болж шийдвэр гарснаас 3-4 жилийн дараа үйлдвэр баригдаж дуусна. 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтөнд тулгуурлан үйлдвэрийн хүчин чадлыг тооцсон. Улаанбаатар хотын жилийн хэрэгцээг 725 сая метр куб хэмжээгээр тооцож байгаа. Дээрээс нь зуны улиралд нийтдээ 320 мянган тонн шатахуун үйлдвэрлэнэ. Мөн шингэрүүлсэн шатдаг хий буюу ахуйд хэрэглэж байгаа хий, бордоо, аммиак зэргийг үйлдвэрлэх юм.
 
-Төслийн үр өгөөжийг хэрхэн тоо­цож байна вэ. Мэдээж нэн тү­рүүнд агаарын бохирдлын асуудал яригдах байх?
 
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох гэр хорооллын болон бусад халаалтын зуух гэх мэт нүүрснээс үүсч байгаа бохирдлыг 100 хувь шийдэх шийдэл нь хий. Хийнээс утаа, тоосонцор, үнс гарахгүй. Энэ төслөө хэрэгжүүлж чадвал агаар, хөрсний бохирдлыг давхар шийдэж чадна. Хөрсний бохирдлын хувьд  жилд зөвхөн энэ үйлдвэрээс 36 мянган тонн азотын бордоо үйлдвэрлэж чадна. Энэ бол Улаанбаатар хотын хөрсийг тэр чигээр нь бордох, бүрэн ногооруулах хэмжээний бордоо гэсэн үг. Азотын бордоо бол хөрсийг сийрэг болгож, ургамал ургах таатай нөхцлийг бий болгодог. Азотын бордоогоор хөрсөө сэргээгээд, нүүрсээ хийгээр соль­чихвол Улаанбаатар хот жинхэнэ ут­гаараа Азийн цагаан дагина болно доо.
 
-Үйлдвэр барих ТЭЗҮ бэлэн болсон гэж үнэн үү?
 
-Тийм ээ. ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Дэлхийн банкинд хандсаны дагуу хоёр сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг шийдэж өгсөн.  Тэр мөнгөөр ТЭЗҮ болон байгаль орчинд, нийгэмд нө­лөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн. Энэ хоёр  хоёулаа байж олон улсын банкууд хүлээн зөвшөөрдөг юм. Олон улсын стандартад нийцэх, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний ТЭЗҮ, үнэлгээг нь Дэлхийн банк хийгээд өгчихсөн, бэлэн байна гэсэн үг.
 
-Тэгвэл одоо үйлдвэр барих санхүүжилт нь хүлээгдэж байгаа юм байна. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа вэ?
 
-Нийтдээ 2.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Энэ тоог сонсоод асар их хөрөнгө оруулалт болох нь гэж хараад байна. Энэ мөнгөөр 50 мянган айлын орон сууц барина. Гэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүхэлд нь шийдвэрлэхэд их мөнгө биш юм.
 
-Гэхдээ 50 мянган айлыг орон сууц­­жуулна гэдэг багагүй тоо байна?
 
-Тавьхан мянган айлыг орон сууцанд оруулья. Үлдсэн нь утаа гаргадагаараа гаргана шүү дээ. Харин нийтээр нь түлшийг нь сольчихвол бүгд хөгжих боломж нь нээгдэнэ. 210 мянган айлын асуудал, дээрээс нь 2000 гаруй уурын зуухыг ярихгүй орхиод байна. Мөн бидэнд 400-гаад мянган машин, 1000 гаруй том оврын автобус байна.  Бүгдийг нь энэ хийгээр хангачихна. Агаарын бохирдлын 20-иод хувь нь автомашинаас үүсч байгаа. Автомашин бол өвөл, зунгүй явдаг. Бидэнд харагдаж байгаа нь л өвлийн утаа болохоос биш зунжингаа бохирдолтой агаараар амьсгалдаг хэвээрээ. Хотын засмал зам дээр байгаа нарийн тоосонцрыг хэн ч тоохгүй байна. Давхиж өнгөрч байгаа машин болгон тоосонцор үүсгэж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр бүх асуудлыг цогцоор нь шийдэж чадна. Нөгөөтэйгүүр,  үйлдвэр өөрөө биз­несийн зарчмаар явна. Тэнд үйлд­вэр­лэл явагдана, ажлын байр бий болно, ашиг олно, татвар төлнө. Орон сууц барьж өгөхөд ямар ашиг гарах вэ. Ямар ч үйлдвэрлэл тэнд явагдахгүй.  Ха­рин ч та байранд ороод өртэй үл­дэнэ. Байранд ороод гэр хороолол ба­га­сахгүй л дээ. Хашаа болгонд хүн үл­дэнэ, гал түлнэ, яндан буурахгүй. Тэ­гэ­хээр  гол шийдэл нь цэвэр түлш юм.
 
-Хөрөнгө оруулалтаа шийд­чихвэл үйлдвэр 3-4 жилийн хуга­цаанд баригдчих юм байна. Бүтээг­дэ­хүүн хэрэглэгчдийн гарт хэзээ ирэх вэ?
 
-Засгийн газраас хөрөнгө оруу­лагчидтай тохироод шийдвэр гарсан өд­рөөс эхлээд бид хий хэрэглэж эхэлнэ. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр үйлдвэр баригдаж дуусах хүр­тэл импортоор хий нийлүүлж хэрэг­лээг бий болгох учиртай. Хэрэглээ өсөөд ирсэн үед үйлдвэр ороход шууд холбогдоно гэсэн үг. Хийг дам­жуулах, түгээх гэдэг бас том ажил. Төр бодлогоороо хувийн хэвшилтэй хамт­раад цааш явах ёстой.
 
-Нийслэлийн хэрэгцээг 100 хувь хангаад цаашид экспортод гаргах хүчин чадал ТЭЗҮ-д тусгагдсан уу?
 
-Мэдээж байгаа. Бидний хоёр дахь боломж бол экспортод гаргах. Дараа­гийнх нь  гурван улсыг холбосон бай­га­лийн хийн хоолойтой болох. Цааш­­лаад дэлхийн  байгалийн хийн сүл­­жээнд улсаа холбох том зорилго бий.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ж.Очир: Дэлхийн хамгийн цэвэр түлш нь байгалийн хий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани