Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Агаар хайсан иргэд ам.долларын өсөлтийг өдөөж байна

 

Агаар хайсан иргэд ам.долларын өсөлтийг өдөөж байна

 

Улаанбаатарын утаа Зүүн өмнөд Азийн зарим орны аялал жуулчлалыг чамгүй дэмждэг аж. Сэрүү унаж, саарал утаа Улаанбаатарыг нөмрөхөд нийслэлийн иргэд нүүдлийн шувуу адил дулаан орныг зорих нь нэмэгддэг байна. Уншигч та ч нийгмийн сүлжээгээ нээгээд л урин дулаан орноор аялж зугаалж буй найз нөхөд, эчнээ танилынхаа гэрэл зургийг цөөнгүй харсан  гэдэгт итгэлтэй байна. Амьсгалах ариун агаар хайсан иргэд утааны улиралд Улаанбаатараас дайжиж, өвлийн цагаар цэнгэг агаартай дулаан орнуудад бүгэж эхэлсэн нь энэ. Ер нь аялахаар хилийн чанадыг зорьдог монголчуудын тоо сүүлийн жилүүдийн дөрөвдүгээр улиралд огцом өсдөг нь хэдийн зүй тогтол болжээ.

Гадаадад аялсан монгол иргэдийн тоо сүүлийн 10 жилд дөрөв дахин өсөж, 2018 оны эцэст 130 мянга давсныг үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Сүүлийн хоёр жил сурагчдын амралтын хугацаа сунаж, нислэгийн шинэ чиглэл нэмэгдсэнээс өвлийн улиралд дулаан орныг зорих монгол иргэдийн тоо өссөнийг бизнес эрхлэгчид хэлж байна. Тухайлбал, "Нью жуулчин” компаниар үйлчлүүлж буй монгол аялагчдын 60 орчим хувь нь хүйтэн сэрүүний үеэр хилийн чанадыг зорьжээ. Харин "Летс трэвел” компаниар дамжуулан энэ өвөл нийт 2000 орчим дотоодын жуулчин гадаадад аялсан нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ өсөлтөд эдийн засгийн сэргэлт болон Улаанбаатарын агаарын бохирдол нөлөөлсөн гэж тус компани тайлбарлав.

Улаанбаатарын утаанд хүүхэд багачууд хамгийн түрүүнд хэлмэгдэж, ханиад, томуунаас салахаа больдог. Антибиотик уугаад ч нэмэргүй, эмнэлгийн орон дээр халуу шатан хэвтэж буй алаг үрээ хараад л ажлаасаа түр чөлөө авч, Тайландыг зорьсноо иргэн Б учирлав. Аргаа барсан иргэдийн агаар хайсан нүүдлийг аялал жуулчлалын тур компаниуд ч зүгээр өнгөрөөсөнгүй. Тун овжноор ашиглан, "Агаар амьсгалах аялал, аялал бол агаар” зэрэг нэрээр үйлчилгээгээ өргөжүүлэн, багц аяллууд санал болгож байна. Бас болоогүй, "Утаанаас холдож, далайн эргийн элсэн дээр тоглоцгооё”, "Газрын диваажинд цэвэр агаар амьсгалъя” зэрэг чихэнд чимэгтэй үгсээр хачир хийн, иргэдийг татахаа ч мартсангүй.

Эрүүл агаар амьсгалах эрхийн төлөөх иргэдийн энэ нүүдэл Монгол Улстай харьцангуй ойр, аялж, зугаалах өртөг зардал хямд Зүүн өмнөд Азийн орнууд руу илүү чиглэж байгаа юм. Ялангуяа, БНХАУ-ын аялал жуулчлалын бүсүүд болон Тайланд, Малайз, Сингапурыг зорих иргэдийн тоо нэмэгдсэнийг тур компаниуд мэдээлж байгаа юм.

Эдгээр улсад аялах өртөг зардал хугацаа, үйлчилгээний ангиллаас хамааран адилгүй байна. Тухайлбал, А компанийн тайланд дахь долоон шөнө, найман өдрийн аяллын үнэ гурван сая төгрөгтэй тэнцэж байхад Тайланд, Малайз, Сингапур гурван улс дамнасан найм хоногийн аяллын төлбөр 3.4 сая төгрөгт хүрч байх жишээтэй. Мөн үүнээс хямд үнээр аялдгийг хэлэх нь зүйтэй. 2017 онд хийсэн Монголбанкны судалгаагаар монгол иргэд хилийн чанад руу долоон хоног аялахдаа дунджаар 2007 ам.доллар зарцуулдаг.

Монголбанкны судлаачид ам.долларын урсгалыг хянахын тулд дотоодын аялагчдын зардлыг тус бүрээр нь тооцож, хэдэн хувь нь хилийн чанад руу урсаж буйг хэмжин тооцжээ. Тухайлбал, манай иргэд Малайз руу ес хоног аялахад ойролцоогоор 770 ам.доллар (хоёр сая төгрөг) зарцуулдаг. Төв банкны тооцоогоор Малайз руу аялсан нийт зардлын дунджаар 88 хувь нь хилийн чанадад шингэдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг Монгол иргэн Малайзын эдийн засагт ойролцоогоор 677 ам.долларын орлого оруулдаг гэсэн үг. Өвлийн цагаар монголчуудын хамгийн их зоридог орны нэг Малайзад аялсан иргэдийн тоо 2018 оны байдлаар 4000-д хүрсэн гэж үзвэл бид 2.7 сая ам.долларыг тус улс руу урсгажээ.

Монголчуудын аялал жуулчлалаар хилийн чанад руу урсгасан мөнгөний хэмжээ өнгөрсөн оны байдлаар 720 орчим сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг давсныг Монголбанк мэдээллээ. Монгол Улсын төсвийн орлогын бараг 20 хувьд дөхөх хэмжээний ийм их мөнгө дотоодын жуулчдаар дамжин, улсын хилээр урсаж байна. Аялал жуулчлалаас Монгол Улсын хүлээж буй төлбөрийн тэнцлийн алдагдал 2018 оны байдлаар эдийн засгийн судсаар урсаж буй нийт мөнгөний нийлүүлэлтийн (М2) бараг арван хувьтай тэнцэж буй бол ДНБ-ий таван хувьд хүрчээ. Аялал жуулчлал даган урсаж буй энэ валютын багц байсхийгээд ам.долларын гачланд унадаг Монгол Улсын эдийн засагт ахадсан, төлбөрийн тэнцэлд дааж давшгүй ачаа авчрах дэндүү том тоо биш гэж үү.

• Гадаадад аялсан монгол иргэдийн тоо сүүлийн 10 жилд дөрөв дахин өсөж, зөвхөн 2018 оны эцэст 130 мянга давсан.

• Эрүүл агаар амьсгалах эрхийн төлөөх иргэдийн энэ нүүдэл Монгол Улстай харьцангуй ойр, аялж, зугаалах өртөг зардал хямд Зүүн өмнөд Азийн орнуудад илүү чиглэж байгаа юм.

• Аялал жуулчлалаас Монгол Улсын хүлээж буй төлбөрийн тэнцлийн алдагдал 2018 оны байдлаар эдийн засгийн судсаар урсаж буй нийт мөнгөний нийлүүлэлтийн (М2) бараг арван хувьтай тэнцэж буй бол ДНБ-ий таван хувьд хүрчээ.

Ер нь аялал жуулчлалын чиглэлээр гадагш урсгадаг монголчуудын зардал улам нэмэгдэж буй бөгөөд 2018 онд гэхэд 187 орчим сая ам.доллараар дээшилсэн нь аль аль талдаа үл тоож болохгүй өсөлт. Гэтэл гадаадын жуулчдын Монголд оруулж буй энэ валют бидний зарлагадсаны бараг талтай тэнцэхэд ойрхон байна. Утаа, зугаа цэнгэл зэргээс үүдсэн монгол  иргэдийн хилийн чанадыг чиглэсэн урсгал Монгол Улсыг багахан валютаа гадагш алдахад хүргэж, энэ хэрээр ам.долларын олдоц буурахад хүргэж буй. Гэтэл бид аялал жуулчлалын салбарыг валютаар байнга цангадаг Монголын эдийн засагт ам.доллар авчрах "олимпийн нэг найдвар” хэмээн хэчнээн жил горьдож байгаа билээ.

Улсын нийслэл Улаанбаатарт 200 гаруй төрлийн хорт бодисоор "утуулах”-аас зайлсхийж, өөрийн болон үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахаар хилийн чанадыг зорьж буй иргэдийг буруутгах аргагүй. Гэхдээ утаанаас дайжсан монгол иргэний тоогоор төгрөгийн үнэ уруудна гэдгийг анхаарах хэрэгтэй. Төв банкнаас танилцуулдаг төлбөрийн тэнцэл буюу валютын гарах болон орох урсгалыг манай улсын дийлэнх иргэн энгийн амьдралаас нь хол, өөрсдөд нь хамаагүй тоо мэтээр ойлгох нь бий. Гэтэл төлбөрийн тэнцэл хэмээх хоёрхон үгийн цаана Монголын мянга мянган өрх, зуу зуун бизнесийн халаасыг тэмтэрдэг ам.долларын ханш нуугдаж байдаг. Чухам энэ ханш л шатахуун түлш, импортын бүтээгдэхүүний үнээр дамжин айл өрх, аж ахуйн нэгж, улсын эдийн засгийг хөндөж орхидог.

Гарын таван хуруунд багтах түүхий эдээс өөр, олон улсын зах зээлээс орлого олчих бүтээгдэхүүнгүй атлаа идэж уух , өмсөх зүүх гээд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээнийхээ дийлэнхийг хилийн чанадаас авдаг Монгол Улсын төлбөрийн тэнцэл дорой. Дээрээс нь олсон багахан валютаа түлш шатахуун, тоног төхөөрөмж зэрэг хэдхэн том импорт, их хэмжээний өр, зээлийн эргэн төлөлтөөр эргүүлээд гадагш урсгаж, эдийн засгийн "цусаа алдчихдаг”. Гэтэл харийнханд зарж, "ногоон” олж болох хамгийн боломжит салбар нь аялал жуулчлал маань утаанаас үүдэн төлбөрийн тэнцлийн ужгирсан хямрал руу хөтөлсөөр байна. Өөрөөр хэлбэл, утаа ам.долларын ханшийг өсгөж буй нь энэ. Хорт хий Монголын үр удам, өтгөс буурлуудтай нь утаж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүчин зүйлийн нэгд бичигдэж байгаа. Ингээд зогсохгүй санхүү, эдийн засгийн хувьд сөхрөхөд хүргээд байна.

Г.Байгал

Засгийн газрын мэдээ



Агаар хайсан иргэд ам.долларын өсөлтийг өдөөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани