Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улстөрч болох яагаа ч үгүй жулдрай жаалууд төрийн ачааг даахгүй байна

Өнөөдөр нам бүхэнд асуудал олон бий. Судлаачдын дунд ил болгон тавьж, хэлэлцүүлж, цэгцлүүлмээр зүйлүүд ч олон. Одоо оршин буй олон намын алины нь ч хувьд эцсийн үнэн мэдээлэл, үнэн түүх, үнэн статистик, өөрийг нь өрөөл бусдаас тод томруунаар ялгаруулан харуулж чадаж буй үзэл, онолын ягшмал тодорхойлолт, ирээдүйн төлөв, байдлын нь талаарх үндэслэлтэй онол, таамаглал алга байна. Нам, намд нийтэд танигдаж ил тод болсон үзэл сурталчид, онолчид ч бас алга.

Нам, намын мөрийн хөтөлбөр нь ердөө л сонгогчдод цаг зуурт таалагдах гэсэн, тооцоолж боловсруулаагүй шахам амлалтуудын цуглуулга байдаг болжээ.

Сонгогчдын цаг зуурын, өнгөц эрмэлзэл, сонирхолд нийцүүлж элдвийг амлах аргаар саналыг нь луйвардан авах оролдлого нам бүрийн зүгээс гарсан хэвээрээ байна. Намынхаа онол, зорилгыг сайн мэддэг, сайтар ойлгодог гишүүн битгий хэл удирдах ажилтан ч цөөхөн болжээ. Тун олон удирдах ажилтан, гишүүд намынхаа бие организмд хорт хавдрын эс болон оршиж, зовиур ба сүйтгэлийг үүдсээр байна. 

 

Нам нэг бүрийг улстөрийн ямар шинж, зорилго бүхий байгууллага болохын нь хувьд таньсан, ойлгосон хүн хотод ч, хөдөөд ч бараг алга байна. Сонгуулийн саруудад юу юу амлаж байснаар, юу юу тараан өгч байснаар нь л жирийн хүмүүс намуудыг ялгах болжээ.

 

Өөр ялгаа, өөр өнгө аяс, өөр шинж, байдлыг хэн ч мэддэггүй, мэдэж авч болох зам, суваг ч олонхи аймаг, сумын иргэдэд алга байна. 

Хэрэг дээрээ ч олон олон нам нэг нь нөгөөгөөсөө ялгарах юмгүй болжээ. “Иргэд, сонгогчид юу хүсэж байна тэр бүхнийг нь 100 хувиар биелүүлээд өгье” гэж нам бүр амлах болов...

Төрийн төв байгууллагууд, яамд иргэд өнөөдөр чухам юу хүсэж буйг асууж, зөвхөн түүгээр баримжаалан урсгал зорилт дэвшүүлж, хэрэгжүүлж байж болох юмаа. Харин улстөрийн нам бол өөрийн үзэл, онолыг тов тодорхой боловсруулан гаргаж, түүнээ нийтэд өргөн сурталчилж, өөрсдийнхөө бодож олсон, боловсруулж тодорхойлсон шинэ замаар Монголын нийгмийг түлхэн урагшлуулж, хэзээ, хэдэн жилийн дотор монголчууд биднийг хөгжлийн ямар түвшинд, амьжиргааны ямар хэмжээнд, нийгмийн ямар дэвшилд хөтлөн хүргэхээ сурталчилж, итгүүлж, нийтэд эзэмшүүлсэн байх ёстой билээ. Гэтэл нам бүр сонгогчдын өнөөдөр, маргаашийн явцуу, жижиг, охорхон ашиг сонирхолд бүгд автчихлаа. Бараг л архинд шартсанд нь аяга бантан, шар тайлах 100 гр архи, кармаа огт хоосонд нь 5-10 мянган төгрөг, хоол үгүйд нь 10 кг гурил, 2 кг мах, түлш үгүйд нь нэг шуудай мод, хоёр шуудай нүүрс өгнө гэх мэтээр хандив амласан сайн санаатан, өглөгийн эзэн мэт царайлах болчихжээ. Багаахан тэтгэмж өгөөд л саналыг нь зувчуулахыг эрмэлзсэн “улстөрийн гуйлгачин” шахуу дүр, төрхтэй улстөрчид яав ч байж таарахгүй!

Томыг, хэтийг, байнгын тогтвортой амьжиргааг, байх хүрэх ёстой өндөрлөгийг, зүй ёсны, зохистой, боловсронгуй нийгмийн өндөр, дээд түвшинг таньж, амлаж, түүндээ итгүүлж, тийш нь түлхэж, хөтөлж байж л улстөрийн нам амжилт олох ёстой. Уриалсан ба амласандаа товлосон хугацаандаа заавал хүрдэг байх ёстой. Нам бол жижиг хандивлагч, өглөгийн эзэн, саналын ердийн гуйлгачин, улстөрийн луйварчин биш билээ.

Өнөө гэхэд төрд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй нам байна. Гэтэл намууд иргэдээ, тэр дундаа залуус, эмэгтэйчүүд, өндөр настан, оюутнуудыг, ажилгүй иргэдийг, архичдыг мөн 30 хувааж нам бүрийн дэргэд өөр өөрийн жагсагчдыг (төлбөртэй шүү!) буй болгох шахаад байгаа билээ.

 

Айлын хаяа дагаж нохой амь зуудаг байсан бол одоо нам намын хаяа дагасан хүмүүс (нохой мэт) гарч ирэх нь ээ!

 

Нийгэм дэх бүлэг, давхраа бүрийн хүмүүсийг 30 хувааж мэдэх ийм хортой дүрэм, журам, зохион байгуулалт, зарчмыг намуудын хуульд тусган хатуу хориглох ёстой. Эс тэгвээс монголчууд Манжид эзлэгдэхийн өмнөх үеийнх шиг талцал, сөргөлдөөн, цаашилбал дотоодын самуууны нөхцөл, тохироо мөдхөн буй болох нигууртай. Нам бүр дотоод амьдрал, зөрчил, зөрөлдөөнөө тогоон дотроо шийдвэрлэх учиртай. Дотоод амьдралаа ардчилж, чөлөөтэй болгож, цөөнхөө сайтар сонсож, цөөнхтэйгөө зохицож байж шийдвэр гаргадаг хэмжээнд төлөвшөөгүй, төгөлдөржөөгүй намуудад сонгогчид итгэж чадахгүй нь тодорхой юм. Монголын нийгэмд өнөөдөр оршин буй намуудын дунд 100 шахам жилийн түүх, намтартай нам бий. Мөн 30 шахам жилийн түүх, намтартай намууд ч олон бий. Давхардсан тоогоор Монголын улстөрийн намуудын нас, намтар 200 гаруй жил, гурван зууны цар хэмжээтэй болчихжээ. Энэ урт үйл ажиллагааны судалгаа, шинжилгээ, үнэлгээ, тайлан, дүгнэлт өнөөдөр хаана байна вэ?

Гаднаас эрэх, олох гэхгүйгээр бид үндэснийхээ түүх, уламжлал, алдаа, оноонд эн түрүүн тулгуурлах ёстой биш үү?...

Үндэснийхээ улстөрийн намын удирдлагаар явсаар сэргэж мандаж ч болох, сөнөж мөхөж ч болох учир ард түмэн, иргэд нам намын судсыг барьж, зүрхийг чагнаж, хэн болж буйг нь ширтэн, нягтлан тогтоож байх ёстой билээ.

 

1992 оны Үндсэн хуулиар Монголын нийгмийн амьдрал бүхэлдээ намуудаас онц ноцтойгоор шалтгаалах, хамаарах болчихсон нь үнэн юм. Намууд УИХ-ыг, Засгийн газрыг, Ерөнхийлөгчийг элдэв аргаар (зөвөөр, бас буруугаар) бүтээж байхаар түүнд заагджээ. 

Сонгогчдын саналыг авах аргаа дөрвөн жил тутамд олж чадаад л байвал ганцхан нам ч ноёрхлоо 100 жилд тогтоон, улираан байж чадах ажээ. Намууд шууд ба дам байдлаар шүүх, цэрэг, цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын албад, гааль, шорон, тагнуулын байгууллагыг ч гартаа, нөлөөндөө барьж, тэдгээрийг хүүхэлдэй мэтээр тоглуулж байж ч чадах билээ. Ингэсэн жишээ, баримтын тоо, хэмжээ олширсоор, зузаарсаар л байна. Намууд гишүүд ба дэмжигчдээсээ бусад иргэдийг бараг л малын тоонд оруулах шахаад байна.

Монголын улстөрийн амьдралд дан ганц намын ардчиллыг явцууруулан тогтоосон нь энэ Үндсэн хуулийн том согог юм. Жирийн иргэн хүн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх эрхгүй, ерөнхий сайд, сайдын суудалд өрсөлдөх эрхгүй, УИХ-д нэрээ дэвшүүлэх нь ч саад тотгороор дүүрэн болчихсон билээ. Заавал аль нэгэн намд элсэж байж, уг намын дотор нөлөө бүхий болж байж, түүний удирдах бүлэгт ая тал засаж байж, дээр нь бас хэдэн 100 сая төгрөг намдаа хандивлаж байж л улстөрийн амьдралын чухал, зангилаа цэгүүдэд очиж ажиллах зохисгүй “журам тогтоожээ”.

Шинэ үндсэн хууль “намгүй бол улстөрд хөлгүй” гэж тойруу байдлаар тунхаглажээ. Нам намаар дамжин байж төрд очих нэгэн замын зэрэгцээ иргэн хүн төрд очих олон зам нээлттэй үлдэх ёстой. Энэ бол либерализм, демократизм, ер нь эрүүл сэтгэлгээний жирийн шаардлага юм.

Нам бүхэн өөрт нь санал өгсөн иргэд, сонгогчдынхоо л ивээн тэтгэгч болжээ. Нийт үндэстний хэмжээний улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудтай нөхөрсгөөр хамтран ажилладаг нам, “Монгол орон маань, монгол үндэстэн маань бүхнээс эрхэм, бүгдээс дээгүүр” гэсэн онол, үзлийн үүднээс аливаад хандаж чаддаг нам өнөөдөр алга байна. 

 

Монголын төр засагт өөрийн гэсэн ихээхэн хэмжээний өмч, хөрөнгө бэлэн байсаар атал өнөөдөр хүүхэд, хөгшид өлбөрч, золбирч, үхэж үрэгдэж байгааг буруутган зэмлэхгүй өнгөрөх аргагүй. 40-50 жил шаргуу хөдөлмөрлөж байж эдүгээх бүх баялгийг бүтээлцсэн 70-90 настан өнөөдөр өөрсдөө хамгийн ядуу зүдүү амьдарч байгааг юугаар тайлбарлах билээ? Өнөөдрийн төрийн өмчийн ихэнх хэсэг бол юуны өмнө тэдэнд, тэдний үр хүүхдэд зориулагдах ёстой. Үндэсний төр, засаг бол иргэн нэг бүрийнхээ төлөө санаа тавих үүрэгтэй. Үндэсний төр, засаг бол тодорхой утгаар, аль нэгэн хэмжээгээр, хүссэн ч, эс хүссэн ч үндэсний социалист үзлийн субьект байдаг жамтай. Бага, буурай орны хувьд төрийн энэхүү шинж бүр ч их хүчтэй байх учиртай. Ингэхлээр төр, засгийн нүсэр аппаратыг ганц саарал ордонд чихэж, багтааж байгаад ч болов орон гэргүй хүмүүс, өрхүүдийг сууцаар хангах ёстой. Дотооддоо үйлдвэрлэж болох бүх нэрийн барааг хилээр оруулахыг хориглож байгаад ч болов үндэсний хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдээ сэргээх учиртай. Химийн хортой бодис агуулдаггүй, экологийн хувьд цэвэр монгол бүтээгдэхүүнээ идлээ, өмслөө, хэрэглэлээ, үйлдвэрлэлээ гээд бидний хэн ч хохирохгүй. Энэнд гагцхүү төрийн зохистой, ухаалаг, хатуу зохицуулалт л чухал. Гэтэл төр, засаг маань оновчтой шийдвэр гаргах чадваргүй, гаргасан зарим дөнгүүр гэхүйц шийдвэр, хуулиа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ч чадваргүй, буй болчихоод байга нөхцөл, тохироог зөв таних, оношлох ч чадваргүй болжээ. 

Улстөрийн намуудад төр, засгийн эрхийг авах, өөрсдийн нь зээлдэж нэрлэсэнчлэн “Бялуу хуваахын төлөө” л бодож төлөвлөсөн арга заль байгаа болохоос биш төрийн эрхэнд гарсныхаа дараа, сайд дарга болсныхоо дараа хариуцсан салбар, байгууллагаа хэрхэн авч явах, яаж өөд нь татах, хөгжүүлэх талаар бодож боловсруулсан төлөвлөгөө гэж юу ч алга. 

Нийт үндэстний хэмжээний улстөрийн намууд нь үйл ажиллагаагаа ганцхүү шинжлэх ухааны шалгагдсан, тунгаагдсан мэдлэг, монгол ахуйн өөрийн нь хөрс, өөрийн нь мэдээ материалд тулгуурлаж, нэгэнт боловсорч туршлагажсан, хэдүй нь хэрсүүжиж хашир суусан, өөрийгөө золиосолж өрөөлийг ачилж, тэнхрүүлж чадах эх оронч хүмүүст түшиглэж явуулах учиртай.

Улс, хоршооллын өмчийг хувьчлах ажил хэрэг дээрээ үндэсний баялгийг үрэх, сүйтгэх, завших, зувчуулах, луйвардах, хулгайлах, бусармаг үйлс болж хувирлаа...

Оюуны баялаг бүтээх, шинжлэх ухааны мэдлэг эзэмших ажил үндсэндээ зогсож, боловсрол олох биш гагцхүү диплом, үнэмлэх өвөртлөх, олж авах их кампаант уралдаан хүн амын дунд явагдах боллоо...

Урлаг, соёлын үйл ажиллагаа ихэнхдээ үзэгч олныг урхидах, “мөнгө хийх” өрөөсгөл зорилгод захирагдах болж урлаг маань бүдүүлэг үзмэрүүд болтлоо уруудав...

Монгол оронд чухамхүү төр, засгийн алдаатай бодлого, буруу удирдлага л ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг, архидалт, янхан, золбирлыг хот, хөдөөгүй төрүүлж, өргөжүүллээ.

 

Төр, засгийн алдаатай бодлого, буруу удирдлага цаашид хэвээр үргэлжилж, “Барууны нялхсын өвчин”, “дуурайх, зээлдэхийн их тахал” газар авах юм бол Монгол орон, Монгол үндэстэн, Монголын иргэд мөхөх, сөнөх болно.

 

Монгол улсын тусгаар тогтнол тайван гэхүйц замаар, улстөрийн хувьд ч, эдийн засгийн талаасаа ч зугуухан хурдцаар аюулд орж эхэллээ...

Монгол орон, Монгол үндэстэн, Монгол айл өрх, Монголын иргэд өнөөдөр нийгмийн ээлжит том туршилтад өртлөө. Хэдэн мянган жилийн туршид нэг хотонд бөөр нийлүүлэн хэвтэж, нэг бэлчээрт хошуу нийлүүлэн идээшилсэн хонь, ямаа хоёр гэхэд л хонь нь ямаа болоогүй, ямаа нь хонь болчихоогүй, нийлж уусаад дундаж саармаг амьтан ч болчихоогүй. Энэний нэгэн адилаар тусгаар улс үндэстнүүд ч гэсэн өөр өөрийнхөөрөө зэрэгцэн оршиж, өөр өөрийнхөөрөө аж төрөхөөс биш нэг нь нөгөөгөө хуулбарлаж, дууриаж, нэг нь нөгөөдөө уусах чигтэйгээр хөгждөггүй, байгаль ба нийгмийн хувьсал, хөгжлийн хэвийн явц ийм л зүй тогтолтой.

Эртний удам сударт Монгол үндэстний хувьд, өөрийн гэсэн соёл, иргэншилтэй Монгол орны хувьд, өрөөлд өгөх юм нь авахаасаа илүү байсан Монгол хүний хувьд хуулбарлах, дууриах, уусах зам зохиж ч байгаагүй, зохих ч ёсгүй. Ийм талын туршилт бүхэн бүр МЭӨ үеэс нааш өлзий болсон тохиолдол нэгээхэн ч үгүй. Хятаджих, оросжих, европжих, америкжих, англижих, японжихын аль нь ч бидэнд хэрэггүй.

Монгол улс, Монгол үндэстэн хэмээх улстөрийн харилцааны биеэ даасан бүрэн эрхт субьект, нийгмийн энэхүү хүчирхэг нэгэн организм өөрийнхөөрөө оршин аж төрж, хорвоог өөрөөрөө баяжуулж явах тавилантай. Гараг дахины ухаант хүмүүс энэнд эргэлзэхгүй байхад бид өөрсдөө эргэлзэж, итгэл алдах учиргүй. Өөрсдийн явах замыг эрэх, хайхын оронд өрөөлийн араас бараадаж бүдчин гүйх ёсгүй. Үзсэн, сонссон юмаар бага, өнгөрүүлсэн туршсан зүйлээр хомс, бодсон төлөвлөсөн юм гэвэл бараг үгүй шахам, нас дагаж олсон, хэрсүүжсэн гэхээр сан хөмрөггүй шахам хүүхдүүд, залуус л бусдыг дууриахаас өөр аргагүй байдаг. 1920-иод, 1930-аад, 1940-өөд оны залуус тийм байсан... Өнөөдөр 2020-иод оны залуус мөн тийм байна. Залуу Хубилай хаан ч цагтаа бас тиймэрхүү байжээ...

Эцэст нь юу болсныг түүхээс бид мэдэх билээ...

Судлаач, профессор Д.Чулуунжав

 

Улстөрч болох яагаа ч үгүй жулдрай жаалууд төрийн ачааг даахгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өнөөдөр, 17:01
Өнөөдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани