Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улсын хэмжээнд ой хээрийн түймэр олон жилийн дунджаас эрт дэгдэх магадлалтай байна!

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 13 аймгийн 48 суманд нийт 77 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 568,6 мянга га талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 39,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 24 орчим тонн өвс түймэрт өртөж, шатсан талаар Онцгой Байдлын Ерөнхий газар мэдээлж байсан юм.

Тэгвэл өнгөрөгч өвөл олон жилийн дунджаас харахад цас багатай байсан ба хоёрдугаар сарын 10-ны байдлаар манай улсын нийт газар нутгийн ердөө 46 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бол үлдсэн 54 хувь нь цасгүй мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй дулаан өвөл болж өнгөрсөн  талаар бид өмнө мэдээлээд байсан билээ.

 
Зайнаас тандан судлах үндэсний төв: Нийт нутгийн цасан бүрхэцийн зураг

Олон жилийн дунджаар Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар цасан бүрхүүл гуравдугаар сарын сүүлийн арав хоног болон дөрөвдүгээр сарын эхний арав хоногт арилдаг аж. Гэвч энэ оны хоёрдугаар сарын эхний арав хоног олон жилийн дунджаас хүйтэн ч дунд болон сүүлийн арав хоногт олон жилийн дунджаас илүү дулаан байх тул цастай газруудын цасан бүрхүүл гуравдугаар сарын эхний болон дунд арав хоногт хайлж дуусах магадлал өндөр, салхи шуурга ихтэй байх урьдчилсан мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлээд байсан юм.

Үүнтэй холбогдуулан хэт хуурайшилт, салхи шуурга ихтэй байгааг дагаж хаврын улиралд ой, хээрийн түймрийн эрсдлийн бүсэд багтах Монгол орны хойд болон Дорнод хэсгээр байгалийн түймрийн аюулын түвшин идэвхжиж, олон бүс нутгийг хамрах урьдчилсан төлөвтэй буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам анхааруулаад байна.

Зураг: Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдлийн орон зайн тархалтын зураг/БОАЖЯ/

 
Зураг1. Монгол орны ой, хээрийн түймрийн эрсдэлийн орон зайн тархалтын зураг /БОАЖЯ/

Тус мэдээллийн дагуу бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой бодлого зохицуулалт газрын ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбаатараас хаврын улиралд учирч болзошгүй ой хээрийн түймрийн эрсдлийн талаар тодрууллаа.

-Түймрийн дэгдэлт энэ жил харьцангуй эрт эхлэх төлөвтэй байна хэмээн урьдчилсан мэдээлээд байна. Үүний гол шалтгаан юу бол?

-Энэ оны хаврын улирлын түймэр олон жилийн дунджаас нэлээн эрт эхлэх төлөв ажиглагдаж байна. Үүний гол шалтгаан түймрийн эрсдлийн бүс нутагт багтдаг Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудын бүс нутгаар цас олон жилийн дунджаас бага орсонтой холбоотой.

Зураг: Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн ой, хээрийн түймрийн эрсдлийн орон зайн тархалтын зураг /БОАЖЯ/

 
 
 
 

Эдгээр аймгуудын нутгаар цас хайлж дууссан үеэс түймрийн аюулын эрсдэлт хугацаа эхэлнэ гэсэн үг. Энэ хугацаа дунджаар гуравдугаар сарын 10-наас эхэлдэг хэмээн заасан байдаг. Гэвч энэ өвөл цас бага орсон тул түймрийн аюул дээрх заасан хугацаанаас илүү эрт эхлэх магадлалтай байна.

Түүнчлэн манай улсын хойд хөрш буюу ОХУ-д хэд хэдэн томоохон түймэр гарч, түймрийн дэгдэлт эрт эхэлсэн нь харагдаж байна. Тодруулбал, Оросын Приморскийн хязгаарт он гарснаас хойш нийт 40 орчим удаагийн түймэр гарсан нь тус улсаас хил дамнасан түймэр орж ирэх аюулыг нэмэгдүүлж байгаа юм.

-Хил дамнасан томоохон түймэр гэж байна, энэ талаар илүү тодруулахгүй юу?

-Хил дамнасан томоохон түймэр гэдэг нь илүү хурдтай, хүчтэй мөн өргөн, том газар нутаг, талбайг хамарсан түймрийг хэлдэг. Тийм учраас хил давж орж ирснээр их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байдаг ба түүнээс урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авах нь ихэд чухал юм.

Үүнтэй холбогдуулан бид сүүлийн 3-4 жилийн хугацаанд Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын хил дагуу буй манай улсын түймрийн эрсдэлтэй бүс нутгуудаар 10-40 метрийн өргөнтэй, нийт 700 километр урт түймрээс хамгаалах зурвасыг байгуулан ажиллаж байна.

Түймэрт өртөх эрсдэлтэй аймаг, нутгийг дурдвал: Дорнод, Сэлэнгэ болон Хэнтий аймгийн хойд тал, түүнчлэн Увс нутгийн зарим хэсэг орж байгаа ба эдгээр ОХУ-тай хил дагуу оршдог нутгуудад хил хамгаалах зурвас хийгдсэн байгаа юм.

-Энэ жилийн хувьд ой хээрийн түймэр эрт гарах магадлалтай байгаа тул урьдчилан сэргийлэх тал дээр яам болон холбогдох байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Үүнтэй холбогдуулж улсын онцгой комиссын албан даалгавар саяхан гаргаад байна. Тус даалгаврын хүрээнд БОАЖ-ын Дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарын хамтарсан ажлын хэсэг хоёрдугаар сарын сүүлийн арав хоногоос гуравдугаар сарын эхний арав хоногийн хооронд орон нутагт ажиллахаар хоёр ажлын хэсэг гарган бэлтгэл ажлаа хангаад байна.

Тус ажлын хүрээнд орон нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх байдал, түймрээс хамгаалах техник, тоног төхөөрөмж, нөөц боломжийн хувьд ямар байгаатай мөн танилцаж, бэлэн байдлыг хангуулах ажлыг гүйцэтгэнэ.

Дээрх ажлын хэсэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ, Хөвсгөл, Булган гэсэн чиглэлд тус тус ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

-Ой хээрийн түймрийн 10 тохиолдлын 9 нь хүний буруутай үйлдлээс болж үүддэг гэдэг. Орон нутгийн иргэд, малчид ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалах боломжтой бол?

-Түймэр гарч буй олон жилийн шалтгааныг харахад малчид, хот айлууд түлсэн түлээнээс гардаг үнсээ ил, задгай хаяснаас болж санамсаргүй байдлаар түймэр гарах аюул их тохиолддог. Тийм учраас түлсэн үнсээ зориулалтын битүү саванд хийж хадгалах нь чухал. 

Мөн орон нутгийн иргэд галтай зөв харьцаж сурах зайлшгүй шаардлага гарч байна гэж хэлж болно. Тодруулбал, малын бэлчээрт явж байхдаа тамхи татахгүй, ил гал гаргахгүй байх, бага насны хүүхдүүдэд сонор сэрэмжгүйгээр гал тавих нөхцөлийг бүрдүүлэхгүй байх зэрэгт анхаарал хандуулах нь зүйтэй юм.  

Түүнчлэн ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй нутагт амьдарч буй иргэд, малчид гэр, хашаа саравч, малын бэлчээр зэргээ тойруулан 3-4 метрийн өргөнтэй зурвас татаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой. Үүнийг Дорнод аймгийн Булган, Дашбалбар, Баяндун зэрэг сумдын иргэд хийж хэрэгжүүлээд байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ард иргэдэд чиглэл өгөхийн тулд БОАЖЯ-ны Дэд сайд, Түймрээс хамгаалах үндэсний зөвлөлийн дарга нарын хамтран гаргасан зөвлөмжийн дагуу аймаг, нийслэл, сум болон дүүргийн Засаг дарга нарт зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байгаа талаар мөн танилцуулсан юм.
IKON.MN
Улсын хэмжээнд ой хээрийн түймэр олон жилийн дунджаас эрт дэгдэх магадлалтай байна!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани