Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв

 

“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв

 

Шилдэг татвар төлөгчдийн эхний хоёр байрыг жилийн жилд "булаацалдаж” төсвийн ачаанаас томоохон хувийг үүрэлцдэг "Оюутолгой” ХХК-д ажиллах хүсэлтэй залуусыг жагсаавал хэдэн зуун километр ч үргэлжилж мэдэх эрэлттэй байгууллага. Харин тэнд ажилладаг монгол ажилчдыг улстөрч биш хэрнээ орлого өндөртэй, тансаг хэрэглээтэй гэж олон нийт андуурах нь бий. Бүр "байр аваад амьдардаггүй, машин аваад унадаггүй” гэж шоглодог болсон. Жилийн гуравны нэгийг гэр бүлээсээ хол, уурхайн хуаранд "ажлын мал” болж өнгөрөөдөг тэдний хувьд эрүүл мэндээ зольж авдаг цалин нь амьдралын баталгаа болдог ч, аз жаргалыг мэдрүүлж чаддаг эсэх нь эргэлзээтэй.

Монгол Улсын хуулиар газар дор хүнд, хортой, халуун нөхцөлд ажилладаг хүн 7-10 жил ажиллаад л тэтгэвэрт гарах учиртай. Өөрөөр хэлбэл, уурхайчин хүн амьдралаа эхэлж, анхны хүүхдээ өлгийдсөнөөс хойш сургуульд орох хүртэл нь л энэ хүнд нөхцөлийг дааж ажиллах чадвартай гэж шинжлэх ухааны үндэстэйгээр судалж байж хуульчилсан нь лавтай.

Тэгвэл энэхүү хуулийг "Оюутолгой”-н удирдлагууд үл ойшоож, хөдөлмөрийн нөхцөлийг нь "хэвийн” гэдэг ангилалд оруулах замаар цалингийн зардлаасаа хэдэн төгрөг хэмнэх явуургүй арга сүвэгчилжээ. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард уурхайн талбарын 329 ажилтанд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, 200 гаруй хүнийг "хэвийн бус” ангиллаас хассан байна. Хэвийн бус гэх нэр томъёоны цаана газар дор, хортой, халуун зэрэг бүхий л хүнд нөхцөлийг илэрхийлж байгаа хэрэг.

Ийм нөхцөлд хөдөлмөр эрхэлж, 13 хувийн цалингийн нэмэгдэл авдаг байсан 200 гаруй хүн тус бүрээс сарын нэг сая орчим төгрөгийг зургаан сарын турш хассанаар, нийт 1.2 тэрбум шахам төгрөгийг "Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд "хэмнэж” чаджээ. Энэ "шилдэг” аргаа хэрэгжүүлэхийн тулд хууль, журам зөрчиж үнэлгээ хийх эрхгүй байгууллагыг сонгон шалгаруулахаа ч мартсангүй.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны А223 тоот тушаалын хавсралт "ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 3.6-д "хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах асуудлыг "хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв” хариуцаж гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ бол ХНХЯ-ны харъяа, хуучнаар Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төв юм. Гэтэл "Оюутолгой” ХХК нь АШУҮИС-ийн дэргэдэх "Орчны эрүүл мэндийн институт” гэх төрийн бус байгууллагыг шалгаруулан, үнэлгээ хийлгэж ийнхүү ажилчдыг хохироосон дүгнэлт гаргуулжээ. Түүгээр ч барахгүй энэ төрийн бус байгууллагаар гүний уурхайн үнэлгээг мөн гаргуулахаар болсон тухай ажилчид нь ярьж байна.

Тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд одоогоор 178 ажилтан гомдол өргөдөл гаргажээ. Ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс хууль ёсны эрхийг зөрчсөн энэхүү үйлдлээ зогсоохыг хүсч, тэд удирдлагууддаа хандсан боловч "танай улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон” хэмээн байдлыг залруулаагүй аж. Ингээд Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр харъяа дүүргийн засаг даргаар захирамж гаргуулан, дундын зуучлагчийг томилуулах шатанд "Оюутолгой” ХХК-ийн зүгээс огт оролцоогүй бөгөөд уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Ийнхүү шүүхэд хандсанаар хөдөлмөрийн маргаан өрнөх боломжгүй болж, ажилчид хүнд нөхцөлийн нэмэгдлээ авах горьдлого үндсэндээ тасарч байна.

Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалд "тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын доор болон хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийг шинэчлэн батлах” жагсаалтаар тогтоосон ажлын байрыг тодорхой заасан байдаг.

• Хэвийн бус буюу газар дор, хүнд, хортой нөхцөлд 7-10 жил ажиллаад тэтгэвэрт гардаг хуультай. 

• Хууль зөрчиж, ТББ-аар хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. 

• ҮЭХ-оос "Оюутолгой”-н хууль бус шийдвэрийг шүүхэд өгнө.

Уг хавсралтад дурайтал бичигдсэн ажлын байрыг ийнхүү хэвийн бус ангиллаас хассан тул "Оюутолгой”-г шүүхэд өгөхөөр зэхэж байгаа тухай Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярьсан. Өмнөх дарга нь энэ асуудлыг хуулийн хүрээнд эсэргүүцэн, хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсний төлөө ажлаасаа халагдсан аж. Харин одоо эдгээр залуусын тэмцэл үр дүнд хүрэх эсэхийг нийгэм даяараа харж байна.

"Оюутолгой” ХХК-ийн монгол ажилчид яг адилхан үүрэг гүйцэтгэдэг гадаад мэргэжилтнээс дөрөв дахин бага цалин авдагтаа хэзээ ч гомдол гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөл, эрүүл мэндэд хортой орчинд ажилладагтаа "ялархаж”, аяга сүү илүү нэхэж үзээгүй. Бусад орнуудад эрхэлдэг уурхайн ажилчидтайгаа ижил хэмжээнд үзэж, цалингийн шатлалын нэгдсэн системтэй байхыг ч шаардаагүй. Гагцхүү эрүүл мэндээс нь хумсалж, амьдрах наснаас нь хороож байгаа хүнд, хортой нөхцөлдөө тохирсон нэмэгдэл хэдхэн төгрөгөө өгөөч гэж гуйж байна.

Э.Батцэцэг
Засгийн газрын мэдээ
 
“Оюутолгой” ХХК ажилчдынхаа цалингаас ₮1.2 тэрбумыг хассан гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани