Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Элбэгдоржийн бүтээсэн Тороол

Ц.Элбэгдоржийн интернэт орчны тухай бичсэн "Тороол" гэх нийтлэлийг уншлаа. Хүмүүс компьютерийнхоо ард суучихаад нэг нэгэн рүүгээ улайран дайрах гэж юу байдгийн үр уршгийг биеэрээ амсаж байгаа хүнээс л гарахаар үг гэдэг нь нийтлэлээс илт харагдана. Харин хаанаас ч юм хуулаад өөрийнхөө санаа бодлыг дундуур нь үе үе шаантаглаж хавчуулсан өнгө аяс мэдрэгдсэнийг эс тооцвол их л зөв юм бичиж... Бичлэгийн арга хэлбэрийн хувьд эхэндээ нэвтэрхий толь шиг баахан танин мэдүүлж байснаа дунд хэсгээсээ гол санаа нь тодорч ирдэг, бас текстийнх нь хэмжээ дамжаа нь ч Баабарынхтай ихэд төстэй аж.

Дээрх мэт зүйлсийг эс тооцвол ямартаа ч их зөв сэдэв хөндөж дээ гэсэн бодол төрөв. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүх л түвшний хүмүүс аль болох энэ мэт яриа өрнүүлж эхэлбэл нийгэм цэвэрших, өөрчлөлт гарах горьдлого нэмэгдүүлнэ. Их л хожим үүнийгээ эхлүүлж дээ.

Гэхдээ би энд шал өөр зүйл буюу хэлэхгүй өнгөрч болмооргүй хэд гурван зүйлийг өөрт тань хүргэх гэсэн юм.

1.Ц.Элбэгдорж таны дэргэд маш хүчтэй хар пиарын баг ажиллаж байсан, тэд интернэт орчныг бүрэн хянаад зогсохгүй удаа дараагийн сонгуульд хүчтэй нөлөөлж, шинээр бүрэлдэх улс төрийн хүчнүүдийн дунд яс хаян хагаралдуулж, бүр өөрийг тань сонгуульд хүртэл ялуулж чадсан. Маш хүчтэй гэдгийг нь их хэмжээний мөнгө босгож, түүнийгээ гол мөрөн шиг л урсгаж байсныг тань хэлж байгаа бөгөөд үүнийг харсан хэвлэлийн компаниуд ч сайн мэднэ дээ. Өөрийнхөө зурагтай шуудангийн марк гаргаад 18 нас хүрч буй бүх хүүхдэд илгээж байсны нэг манай хүүхдэд ирсэн юм даг.

Тэгэхээр таны дэргэд байсан тэр хар пиарчдын үндсэн ажил нь хүний нэр сүрийг гутаах, өрсөлдөгчдөө "намнах” явдал байдгийг ялангуяа жижиг намуудынхан сайн мэдэх болсон. Хүсвэл тантай хамтарч ажиллаж байсан Монголын хэн гэдэг том том, архаг хар пиарчдын нэрийг ч энд бичиж болохоор байна. Нийтлэлийг унших зуурт "тийм хүчтэй багтай ажиллаж байх үедээ өөрийг тань юунаас ч айдаггүй байж дээ” гэх бодол толгойд зурсхийв. Одоо харин цаг өөр болж.

Мэдээж өөрийг тань муулж доршоон, өөнтөглөж бичдэг мэр сэр хүмүүс байсан л биз, тэдэнд хандаж таны ам бардам хэлдэг үг бол "Та нар намайг яаж ч муулж болно, наад эрх чөлөөг тань би та нарт олж өгсөн юм шүү гэдэг байсан сан.

Ер нь эрх чөлөө гэдгийг хүмүүс өнөөдөр ч гэсэн иймэрхүү хэлбэрээр л ойлгоод байгаа нь эргээд өөрт тань гай болж байх шиг... Өөрөөр хэлбэл, таны олгосон эрх чөлөө гээд байгаа тань хууль дүрэмд захирагдаж, зарчмын дагуу ажиллах бус хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж болдог дэндүү байгалийн гэмээр эрх чөлөө болж дээ гэдгийг бодууштай. Ажил, бизнесээ алдахаас айж эмээн загас мэт чимээгүй байсан нь дээр гэж үзэн, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй, эсвэл юу ч хэлээд нэмэргүй дээ гэж цөхөрсөн иргэн хийгээд бизнес эрхлэгчид энэ нийгэмд хэдэн мянгаараа байна. Ер нь манайхыг эрх чөлөөтэй улс орон гэж хэлэх нь өнөөгийн нийгмийн бодит дүрх төрхтэй хэр нийцэх бол доо.

Энгийнээр л жишихэд, энэ бичвэрийг маань уншаад,  өөрийг тань муулж байна гэж ойлгон, хүлээж авах байх. Гэтэл өөрийн тань бичээгүй үлдээсэн үнэнийг л би энд гаргаж харьцуулж уншаасай гэж олон нийтэд хүргэж байна.Нийгэм ёс суртахууны доройтолд орсон, авлига цэцэглэсэн, төр бодлогогүй болсон гээд цувуулаад байвал хүний нүдэн дээр ил байгаа зүйл олон. Гэтэл Ерөнхийлөгч байхдаа хэдэн зуугаар тоологдох их ажил хийсэн гэдэг. Хүн залхмаар л олон жил төрийн өндөрлөгт суусан байх. Гэтэл "одоо ч бас Баттулга ерөнхийлөгчид тусалмаар байна, даанч…” гэх маягийн юм ярихаар тань үнэндээ хүн ойлгоход бэрх юм.

1.Хоёрдугаарт бас таны хэлэх дуртай "Шударга байцгаая л даа. Шинэ жилээр архи биш сүүгээ ууцгаая” гэх мэт тоолоод үзвэл зуу гаран үг бий. (Үүнийг таны хийсэн 100 ажлын тайлангаас харж болно).

Та бас малчны тэмдэг, гэрчилгээ зэргийг санаачлан дээр нь "Малчин хүн мянган мэргэжлийн эзэн” гэж бичээд бүх малчинд сонгуулийн өмнөхөн тарааж билээ. Их ч хөрөнгө хүч зарж байсныг хэн хүнгүй мэдэх юм. Эцэстээ энэ бүхэн юунд хэрэгтэйг нь хэлж мэдэх хүн байхгүй, тэгээд л мартагдсан...

Комментыг нэг, эсвэл хэсэг бүлэг хүмүүс бичнэ. Тэрийг унших уншихгүй хүн гэж байна, уншаад ч тоохгүй өнгөрөх хүн бас зөндөө. Тиймээс өөрийн тань ярьж буй цуламын хор хөнөөл, үнэн худал нь мэдэгдэхгүй, тэр тусмаа төрийн тэргүүний амнаас гарч буй үгний дэргэд өчүүхэн зүйл шиг санагдах юм. "Шударга байх боломжгүй орчинд шударга байх, шинэ жилийн үдэш сүү уух, ганц мэргэжил эзэмших” гэж хүмүүс авчхаж ч болохгүй, хаячихад ч болохгүй хэцүү үгсийг та эцэс төгсгөлгүй урсгадаг. Ийм үгс олон нийтэд их таалагдахыг нь бас яана. Гэтэл тэр бүхнийг сайтар бодож үзэхээр та зөвхөн өөрийнхөө л төлөө хэлсэн байдаг. Ийм шалдар булдар шал дэмий халилтай үгс нэгэнт үр дүнтэй ажил болохгүйгээс хойш, өөрт тань биш юмаа гэхэд өрөөлийн өдөр тутмын амьдрал ямар нэмэртэй гэж. 

1.Булшшитын өөрөөр хэлбэл таны хэлдэг хоосон гоё үгсийн талаар "Буллшитын тухай" гээд үнэнд нийцсэн, тун сайн ном гарсан байна билээ. Тэр номыг та нэг олж үзээрэй, танд бол их л хэрэгтэй ном шиг санагдсан. Улс төрчид буллшитийг хэрхэн ашигладаг тухай тэр номд ёстой аятайхан өгүүлбэрүүд байсны заримаас энд дурдвал:

Буллшит бол ямар нэгэн хувийн санаархалдаа хүрэх арга зам. Тухайлбал, зурагт зарах, сонгуульд ялах, олон нийтийн үзэл бодлыг төөрөлдүүлэх гэх мэт. Гэхдээ энэ бол цорын ганц шалтгаан нь биш. Өнөөдөр ийм зүйл ярьсныхаа төлөө хөлс мөнгө авч амьдардаг хүмүүс олширсон. Тэд юу ярьж байгаагаа сайн мэдэхгүй ч яриад л байна, яриад л байна. Ярихаа больчихвол мөнгө авахаа болино. Улс төр өнөөдөр тоглоом болсон. Улс төрч бүр сонгогдохын тулд чадлынхаа хэрээр буллшит ашиглана. Бодсон санаснаа шулуун шударгаар, үнэнийг ил тод хэлж байна уу, үгүй юу гэж дэнсэлдэг улс төрч даанч цөөрчээ. Буллшит бол нийгмийн харилцааг хөнгөвчилдөг маш үр дүнтэй арга хэрэгсэл л дээ. Нэг ёсны нийгмийн хахууль. Хүн өөрийнхөө буллшитэд итгэж үнэмшээд эхэлбэл том аюул. Ийм тохиолдол их.

Ерөнхийлөгч асан Элбэгдорж таны дурдаад байгаа цулам хэмээгчийн нийгэмд үзүүлэх хор хөнөөл нь 20 гаруй жил Bullshitter хийсэн өөрийн тань шалдар булдар ярианы дэргэд юу ч биш. Таны ярьдаг зүйлс нь нийгэмд хий хоосон хийрхэл, хоосон бардамналыг нь дэвэргэхээс бус сайн сайханд хөтөлсөн нь үгүй.

Үлгэрлэвээс "Уулын чинээ цагааныг туулайн чинээ хараар дарах” буюу тань руу давшилж буй хүмүүс тоогоор олон байлаа ч таны буллшитийн дайтай Монгол улсыг хохироохгүй нь лавтай.

Ташрамд хэлэхэд, таны бичлэгтэйгээ хамт нийтлүүлсэн зураг маш сайхан сэтгэлтэй, номхон, даруу төлөв хүний дүр зураг байх юм. Бичлэг тань болохоор нэлээн уурсалтай хүний үг байсан болохоор бичлэгтэйгээ таарсангүй гэж харагдсан.

Жич: Үүнийг бичиж буй би бээр нэрээ бичихгүй орхиё. Өөрийн тань тухай бичиж нэрд гарах зорилгоо хангадаг хүн байдаг гэсэн учраас ингэхээр шийдлээ. Мэдээж хүсвэл бичихэд нээлттэй.

 

Ц.Элбэгдоржийн бүтээсэн Тороол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өнөөдөр, 17:01
Өнөөдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани