Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ХАЛИАГ СУДЛАХ БА АШИГЛАХ

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ХАЛИАГ СУДЛАХ БА АШИГЛАХ

 

Улаанбаатар хот дөрвөн уулын дунд, Туул, Улиастай, Сэлбэ голуудын хөндийд  Их хүрээ нэртэйгээр 240 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн түүхтэй. Тухайн үед байгалийн нөхцөл нөөц төгс хосолсон, үзэсгэлэнт онгон дагшин газар нутгийг нь төр, шашны эрх баригчид олон талаас шинжин сонгожээ. Эдүгээ хүртэл хотын түүхэн хөгжлийн явц, бүтээн байгуулалт, хүн амзүйн бүтэц ихээхэн өөрчлөгдсөн. Хотын хөгжил 20-р зууны дунд үеэс хурдацтай урагшилжээ. Тоо баримт сөхвөл Улаанбаатар хотод 1930 онд 10 мянга орчим өрх, 1970 онд 50 мянга орчим өрх, 1989 онд 100 мянга гаруй өрх айл суурьшин амьдарч байсан бол 2016 оны байдлаар 380 мянга гаруй өрх айл, 1.5 сая давсан ам бүлтэй болж дэлхийн томоохон хотуудтай зэрэгцсэн.

Хот суурингуудын нийгэм-эдийн засгийн тэлэлтээс хамаарч тухайн газар нутгийн байгаль орчны төлөв байдалд эерэг болон сөрөг үр дагавар үүссэн байдаг. Олон сая га талбайтай Можаве цөлд Ласвегас хотыг байгуулж, улмаар албан байгууллага, оршин суугчид өөрсдийн эзэмшил газруудад ногоон байгууламж ихээр бий болгож ая тухтай амьдрах нөхцөлөө бүрдүүлсэн байдаг. Хятадын хойд хэсгийн үржил шим багатай, хуурай бүс нутагт байрлах хот, тосгонууд, тэдгээрийн зэргэлдээх олон зуун мянган га газар дээр төрөл бүрийн ургамалтай, ой мод бүхий ногоон бүсүүдийг амжилттай байгуулаад байна. Эдгээр нь хот суурингуудын тэлэлт байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж буйн жишээ юм. Харин олон мянган хүний аминд хүрсэн 1952 оны Лондон хотын агаарын бохирдол,Энэтхэгийн томоохон хотуудын оршин суугчдын үүсгэж буй орчны бохирдол зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буйн илрэл мөн.
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын хэмжээ болон байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж оршин суугчдын эрүүл мэнд, ая тухтай амьдрахад сөрөг нөлөө үзүүлж байгаа нь харамсалтай. Төрөл бүрийн хортой хий агуулсан хүйтний улирлын утаа, замбараагүй хог хаягдлаас үүссэн хүнд металл, ялгадас, нянгаар бохирдсон газар шороо, ургамал бүрхэвчгүйн улмаас үүсэж буй дулааны улирлын тоосжилт зэргийг нэрлэж болно. Манай эрдэмтэн, судлаачид агаар, орчны бохирдол болон бусад гамшигт үзэгдлийг судалж, тэдгээрийн сөрөг нөлөөг нь зохистой шийдвэрлэх арга замуудыг хайж байгаа боловч бүрэн судалж амжаагүй зарим нэг гамшигт үзэгдлүүд байсаар байна. Үүний нэг нь халиа буюу хүйтний улиралд газрын гадарга дээр янз бүрийн хэмжээтэй мөсөн хучаас үүсэх үзэгдэл юм. Сүүлийн жилүүдэд тус үзэгдэл нийслэл хотын зарим хэсгийн оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөл, албан байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ихээхэн төвөг учруулахын зэрэгцээ эдийн засгийн багагүй хохирол үзүүлж байна.


Сэлбэ голын хөндий, Дарь-Эх орчимд үүссэн халиа. 2019 оны 1-р сарын 24.

Товчхондоо хөрсний ус болон гол горхи, булгийн ус өвлийн улиралд газрын гадарга дээр гарч ирж, хөлдөн зузаарч ихээхэн хэмжээний зузаантай, томоохон талбай эзэлсэн мөсөн хучаас үүсгэхийг халиа гэнэ. Халиа нь Монгол орны уулархаг, ус чийгийн нөөц арвинтай газруудад өвлийн улиралд ихээхэн тохиолддог хүйтний гаралтай үзэгдэл юм.Халиаг гарал үүслээр нь хөрсний, булгийн, голын, холимог халиа гэж ангилдаг. Цэвдэгтэй газар хөрс гадаргаасаа хөлдөх явцад тухайн хөрсөн дэх ус дээр, доороосоо шахагдаж, тэрхүү даралттай ус нь хөлдөлт багатай, сийрэг хөрс чулуулагтай хэсгээр шахагдан гарч хөрсний халиа үүсгэдэг. Ийм төрлийн халиа ихэвчлэн уулс хоорондын хөндийн нарийн ширхэгтэй хөрс бүхий цэвдэгтэй газруудад үүсдэг онцлогтой. Түүнчлэн булаг болон голын ус харзлан урсахдаа голдиролынхоо дагуу халиа үүсгэдэг бол холимог халиа нь хөрсний, булгийн, голын халиануудаас бүрдэж болно.


Дарь-Эхэд суурьшсан айл өрх халианд автсан байдал. 2019 оны 1-р сарын 24.

Улаанбаатар хот орчимд үүсдэг халиануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх судалгааг анх 1963 оноос Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн ажилтан С.Жамсран хийжээ.Тэрээр Сэлбийн Зуун мод, Дарь-Эх, Улиастайн ам, Хөлийн гол орчим, Сонгины харзан өндөр, Хүхрээгийн ам, Рашаант толгой зэрэг нэр бүхий газруудад 500-аас 1700 хүртэл метр урттай халианууд үүсдэгийг тэмдэглэн бичсэн байдаг. Түүнчлэн Зүүн Сэлбийн зарим гудамж дахь айлуудын жорлон, гэрийн дороос ус гарч халиа үүсгэн, улмаар айлуудыг нүүлгэж байсан баримт ч үлджээ. Түүнээс хойш 1980-аад оны эхээр Дарь-Эх, Рашаант  орчмын халианд ажиглалт хийж үүсэх ба алдрах үе, эзлэхүүн, талбай зэргийг тооцоолсон байдаг. Тэр үед айл өрх, албан байгууллага халианд автаж хохирол амссан тохиолдол тэмдэглэгдээгүй байна.

Манай улс ардчилсан нийгэмд шилжсэний дараах Улаанбаатар нийслэл  хот руу чиглэсэн их нүүдэл 2000 оны эхэнд оргил үедээ хүрсэн ба үүнээс улбаатай суурьшлын бүсийн тэлэлтээс болоод айл өрх халианд автах үзэгдэл ажиглагдах болжээ. Хөдөөнөөс нүүж ирсэн айл өрхүүд эхэн үедээ үер ус, халианы гамшиг бага тохиолдох газруудад суурьшиж байсан ч сүүлдээ суурьшихад тохиромжтой газар хумигдсанаас, нөгөө талаар үйлчилгээндээ ойр байх шалтгаанаар уулсын ам, хөндий, гуу жалганы дагуух гэр хашаа багтах зай бүрийг эзлэн суурьшиж, заримдаа бүр ус чийгтэй газрууд дээр шороо асгаж буйр засан суурьшсан билээ. Хүн ам өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ихэссэн нь ойлгомжтой бөгөөд зарим иргэд өөрсдийн оршин суугаа газрын ойролцоох хонхор, жалга, суваг шуудуу, даланд хогоо хаяж ус чөлөөтэй урсах замыг боож хязгаарлаж эхэлсэн юм. Эдгээр орон зайн буруу хуваарилалт, ашиглалтаас болж олон айл өрх, албан газрууд хүйтний улиралд халианд автаж, эд хөрөнгөөрөө хохирох, орон гэрээ орхиж дайжих зэрэг сөрөг үзэгдэл Улаанбаатар хотын тодорхой газруудад жил бүр ажиглагдах болсон нь нэг төрлийн гамшигт үзэгдэл болоод байна. Тухайлбал, Сэлбийн голын хөндий Дарь-Эхийн булаг, Монел, Улиастайн амны доод хэсэг, Хөлийн гол зэрэг газруудад суурьшсан олон тооны айл өрх, албан газрууд, зам талбай түүгээр ч зогсохгүй улсын онцгой объект хүртэл халианд автагддаг боллоо.Энэхүү гамшигт үзэгдлийн эсрэг тухайн дүүргийн онцгой байдлын алба, бусад холбогдох газрууд багагүй хэмжээний зардал, цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан ажилладаг хэдий ч тодорхой шийдэлд хүрч, сөрөг үр дагаврыг нь бууруулж чадахгүй байгаа юм. Энэ нь ихэнхдээ шинжилгээ, судалгаагүйгээр төлөвлөлт хийж, ажил гүйцэтгэж буйтай холбоотой. Ганцхан жишээг дурдахад Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан дулааны станцын орчим үүсдэг халианы асуудлыг шийдэх талаар бидэнд хүсэлт ирүүлсний дагуу судалгаа явуулж үзэхэд доорх үр дүн гарсан юм. Товч байдлаар сийрүүлбэл тухайн халианы гол эх үүсвэр нь гүний хагарлаар урсах булгийн ус болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хаягдал уснаас бүрддэг нь тогтоогдсон юм. Хотын зүүн хэсгийн дулааныг хангаж буй Амгалан дулааны станцын халаалтын системд ашиглах хэдэн зуун мянган тонн усыг халиа үүсдэг газраас биш харин түүний дээд талд орших Улиастай голын хөндийгөөс татаж авах ба тус усаар хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байдалтай байгаа юм.Хэрэв уг станц хажуухандаа үүсдэг халианы эх ундаргаас усаа авсан бол энэхүү асуудал үүсэхгүй байсан ба станц зөвхөн өвлийн улиралд ус ашигладаг учир халиа үүсдэг газрын эко систем төдийлөн өөрчлөгдөхгүй байх боломжтой юм. Түүнчлэн станц халианд автагдахгүй байх нөхцөл бүрдэх байжээ.Сүүлийн хэдэн жилийн турш тухайн халиа үүсдэг газар орчимд оршин суугчид болон уг дулааны станцын зарим  байгууламжууд тодорхой хэмжээгээр халианд автаж нийгэм, эдийн засгийн багагүй хохирол амссаар ирсэн. Халианы хамгийн хор хөнөөлтэй тал нь аливаа барилга байгууламжийн суурийн хэсгийг гэмтээж улмаар ашиглах боломжгүй болгодог билээ.Тэрчлэн жорлонгийн бохир, хаягдал устай холилдсон  халиа хавар хайлж урсахдаа олон төрлийн халдварт өвчин үүсгэх шалтгаан болдог.Энэ мэтийн сөрөг үр дагаврууд дээрх газруудын оршин суугчдын дунд болон улсын онцгой барилга, байгууламжид дахин давтан илэрсээр байхад түүнд анхаарал хандуулж буй төр засгийн байгууллага, албан тушаалтан цөөн байхаас гадна хэрхэх учраа олохгүй байна.

Улаанбаатар хотод халиа үүсэх үндсэн шалтгаан нь байгаль, цаг уурын нөхцөлтэй холбоотой боловч сүүлийн үед оршин суугчдын зүгээс үзүүлэх нөлөө их боллоо. Тухайлбал, хур бороо ихтэй байсан өнгөрсөн зунаас хойш хөрсний усны түвшин дээшилж, улмаар өвлийн цагт халиа үүсэх байгалийн нөхцөл бүрдсэнээс гадна тухайн гэр хорооллын оршин суугчид хур борооны ус урсаж өнгөрдөг суваг шуудуу, гуу жалгын амыг хааж буух, хог, шороогоор дүүргэсэн зэргээс болж хөрсний ус саатаж хаагдах нөхцөл бүрдсэн нь халиа үүсэх нэмэлт шалтгаан болжээ.Ийм учраас халианаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг амсаж буй нь ихэвчлэн бидний өөрсдийн мэдлэггүй буюу төлөвлөлтгүй гэр хороолол, дэд бүтэц бий болгосны уршиг гэж ойлгох хэрэгтэй.


Дарь-Эхэд суурьшсан айл өрх халианд автсан байдал. 2018 оны 3-р сар.

Байгаль орчны талаас нь авч үзвэл манай орон шиг хуурай уур амьсгалтай, чийгээр дутмаг нутагт халиа үүсэх нь таатай нөхцөлийг бий болгодог. Халиа нь ихэвчлэн 10-р сарын сүүлчээр үүсэж, 11, 12, 1, 2-р саруудад идэвхжих, 3-р сараас алдарч, улмаар 5-р сард бүрмөсөн хайлж дуусдаг.Энэ хугацаанд тухайн халианы доорх хөрс чийгээр ханаж бусад газруудтай харьцуулахад зуны цагт ургамал сайн ургах чийглэг орчинг бүрдүүлдэг. Ийнхүү тухайн орчинд цаг агаарын харьцангуй чийглэг нөхцөл бүрдэж, агаар дахь тоос, тоосонцорын хэмжээг тодорхой хувиар бууруулдаг сайн талтай. Харамсалтай нь иргэд халиа үүсдэг газруудад буйр засах зорилгоор шороо, барилгын хогийг их хэмжээгээр асгаж тухайн газрыг дахин сэргэхээргүй болтол сүйтгэж байна. Иймд Улаанбаатар хотод үүсдэг цөөн хэдэн халиаг хамгаалах, тэр орчмын газар төлөвлөлтийг зөв зохион байгуулж, ногоон байгууламжийн зориулалтаар сэргээн ашиглах шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талбайг тэлэхийн тулд халиа бүхий газруудыг зөв зохистой ашиглах, халианы сөрөг нөлөөг арилгах, цаашид гарах эрсдэлийг бууруулах  талаар нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Сэлбэ, Улиастай голуудын хөндий болон Баянхошуу орчимд 70 гаруй гаруй га талбайг хамарсан халиа тогтмол үүсэж байна. Эдгээр халиа үүсдэг газрууд нь үржил шимт хөрстэй, чийгийн хангамж ихтэй байдаг тул мод, ургамал тарьж үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулбал арчилгаа бага шаардагдах давуу талтай юм. Халианы энэхүү давуу талыг ашиглаж хотын өнгө төрхийг нэмэгдүүлэх, орчны бохирдлын хэмжээг бууруулах боломж бүрэн дүүрэн байна.


Баянзүрх дүүргийн Монель орчимд үүссэн халиа ба Онцгой байдлын албан хаагчид зорчих хэсэг гаргасны дараах дүр төрх. 2019 оны 1-р сарын 24.


Халиа үүсдэг газрын экосистемийг шороо асгах байдлаар дахиж сэргэхээргүй болтол эвдэж байна.
2018 оны 6-р сарын 22.


 
Шинжлэх Ухааны Академи, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн
УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН ХАЛИАГ СУДЛАХ БА АШИГЛАХ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани