Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өмч хувьчлалаар “баяжсан” үндэсний олигархууд

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсад 1992 оноос эхлүүлсэн өмч хувьчлалын үр дүнг өнөөг болтол хэн ч дүгнэж, алдаа оноог нь тооцолгүй явж ирсэн байна. Тийм учраас өмч хувьчлалын үр дүнг заавал судалж, дүгнэх ёстой” гэж үзэн ажлын хэсэг байгуулсан.

Тэгвэл цэнхэр ягаан тасалбараар хагартлаа баяжсан хэсэг бүлэг нөхөд өнөөдөр монгголын толгой баячуудыг өнгөлж яваа. Тэртээ 1990 оноос эхэлж айл бүр цэнхэр ягаан тасалбарынхаа ид шидийг үзнэ гэж хөөрцөглөж байсан цаг мартагдаж эхэлжээ.
Тэгвэл эл тасалбарыг биз­нес сэтгэлгээ нь эрт хөгж­сөн хүмүүс ямар ид ид ши­дийн аргаар гартаа оруулж баяжсаныг өгүүлье. Бид­ний аав ээжүүд цэнхэр ягаан тасалбарынхаа ид ши­дийг ойлголгүй мөнгөтэй ком­панид өгч өөрсдөө ямар ч ашиг хүртэлгүй өнөөдрийг хүрсэн түүхтэй. 
Тэд одоо яригдаж буй цэнхэр ягаан тасалбар нь ийм хэмжээний хөрөнгө мөнгө болно гэж огтхон ч зүүдлээгүй явсан нь өрөвдөлтэй. Эцэг эхийг нь минь мангартуулж хэдэн саяар яригдах цэнхэр ягаан тасалбарыг нь авсан пүүс компанийн захирлууд ханцуй дотроо наймаалцаж авалцаж, өгөлцөж байсныг одоо л ойлгон харуусаж байгааг хэлэх нь зүйтэй. Тиймээс л энэхүү асуудлыг ЗГХЭГ-ын дарга дахин судалж дүгнэх ёстой гэсэн нь зөв шийдвэр байв. 
Уг нь цагтаа миний аав ээжтэй л адилхан үйлдвэрийн ажилтан байсан нө­хөд том том компанийн боссууд болж үнэтэй машин хө­лөглөх болсон нь бидний нүд­ний өмнө зурайж бай­гаа юм. 
Эдгээр цэнхэр ягаан тасалбарыг авсан нөхдийг цухас дурдахад "УИХ” дэлгүүр, "Баянгол ресторан”, "Талх чихэр”, "Говь” ХХК, "Улаанбаатар зочид буудал”, "Зоос гоёл”, "Улаанбаатар хивс”, "Мах импекс”, "Дархан цементийн үйлдвэр”, "Сүү” ХК гээд нэлээд олон нэрс хөвөрнө. 
Уг нь 1990-1996 онд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 18.5 тэрбум төгрөгийг бэ­лэн мөнгөөр, харин 1.7 тэрбум төгрөгийг 21 тэрбум төгрөгийн ханштайгаар төр өмчилсөн гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл төрийн мэдэлд 44 хувь нь байсан гэсэн үг.
Үүнээс цэнхэр тасалбарыг нь их хувьчлал гэж нэр­лэдэг байсан. Энэ цэнхэр тасалбарыг олон хүн өөрийн болгох гэж үхэн хатан зүтгэж байв. Тухайлбал их хувьчлал гэгдэх цэнхэр тасалбарыг 916 аж ахуйн нэгжийн 11.6 тэрбум төгрөгийн хувьцаа буюу ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж 478 хувьцаат компани, 366 бүрэн бус хариуцлагтай компанийг шинээр үүсгэж 1.2 сая гаруй хүн хувь нийлүүлэгч болж байжээ.
Харин үүн дотроос хувьчлагдаж болохгүй хөрөнгөөр "МИАТ”, "Улаанбаатар төмөр зам” зэрэг газрыг хамруулсан байдаг. Түүнчлэн бага хувьчлал гэж нэрлэгдсэн ягаан тасалбараар нийтийн хоол, үйлчилгээний газрууд, зарим орон сууцыг худалдаж 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 3046 аж ахуйн нэгж хувьд шилжсэн аж.
Одоо хэл ам таталж буй үлдсэн цөөхөн төрийн мэдлийн компаниудыг эрх мэдэлтэнүүд авах гэж улайрсны улмаас ашиггүй ажиллаж байна гэх үгийг өдөр шөнөгүй тоть шиг давтах болсон нь цаанаа учиртай юм. 
Үндсэндээ зах зээлд шилжсэн цагаас эхэлж дээр дурдсан компаниудыг дампууруулах нь тэдний гол зорилго байсан. Ингэснээр өөрийн болгож авдаг шалгарсан аргатай болцгоосон.
Иймэрхүү байдлаар өмч хувьчлал явагдаж хэдхэн баячуудыг төрүүлсэн гашуун түүхтэй. Тэдгээрийн дотроос бидний өдөр тутмын хэрэгцээг бүрэн атгасан УИХ дэлгүүр хамгийн дээгүүрт бичигддэг юм билээ. УИХ-ын дэлгүүрийн хувьчлалыг "но-той” явагдсан гэдгийг албаны хүмүүс ч ярих юм билээ.
Товчхондоо эл дэлгүүрийн хувьчлал төрийн мэдлээс ямар аргаар гарч "Номин”-гоор овоглогдох болсон А.Шагдарсүрэнгийн мэдэлд хэрхэн шилжсэн бэ гэвэл,
1992 оны долоодугаар сарын 11-нд "Номин-5” нэр­тэйгээр байгуулагдаж байсан тус компани 1996 оны нэгдүгээр сарын 22-нд "Номин трейд” ХХК, 2002 оны тавдугаар сарын 28-нд "Номин холдинг” ХХК болж өргөжжээ. 
Худалдаа, үйлдвэрлэл, үйл­чилгээ, барилга, санхүү, даатгалын чиглэлээр 12 охин компанитай болж өргөжин өдгөө хамгийн том компанийн тоонд орох болжээ.
Харин УИХ дэлгүүрийг 1999 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас "Улсын их дэлгүүр” хувь­цаат компанийн нийт хувь­цааг Монголын хөрөн­гийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан цэнхэр тасалбар болон бэлэн мөн­гөөр арилжаалахыг Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Зоригтод даалгасан” тог­тоол гарч байсан юм билээ.
Ингээд нэгэнт тогтоол нь гарч хүчин төгөлдөр болсон учраас УИХ дэлгүүрийн лангуунуудыг нэг сарын 2500 ам. доллараар түрээслэдэг болсон юм билээ. 
Ямартай ч цэнхэр, ягаан тасалбараар үндэсний олигархи гэж нэрлэгдэх болсон эрхмүүдийн түүх ийнхүү цааш зурайсна. Бид дараагийн дугаартаа дээр дурдагдсан компаниудын тухай өгүүлэх болно.
Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар 28 жилийн өмнө төрийн мэдлийн газрыг хэрхэн ямар замаар хөрөнгөтнүүд хувьчилж авсан эсэхийг шалгах болно хэмээн мэдэгдсэн нь сайшаалтай.. Тэр үед л дээрх газруудыг хэрхэн яаж гартаа оруулсан нь олон нийтэд ил болно гэж найдая.

Р.Саруул

 

Өмч хувьчлалаар “баяжсан” үндэсний олигархууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани