Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“1,072 хувьцаанд ногдол ашиг тараахаар болсон”

“Эрдэнэс Тавантолгой” ХК аудитлагдсан тайлангаар 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд энэ жил иргэдэд ногдол ашиг тараах талаар Ерөнхий сайд чиглэл өгөөд буй. Гэвч олон нийтийн сүлжээгээр тус компанийг ногдол ашиг өгөх шийздвэрээ мэдээлэхгүй удсан, урсгал зардлаа нэмж байна гэсэн шүүмжлэл явсан. Тодруулбал, эдийн засагч Л.Наранбаатар нүүрсний үнийг өсгөж, зардал танаснаар хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байгааг дурдаад 10 асуултыг компанид тавиад байна. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, эдийн засагч, судлаач, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг төлөөллийг оролцуулсан “1,072 хувьцааны IPO ба ногдол ашиг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр зарим асуултад хариулт өгсөн юм. 

 

Л.Наранбаатарын асуултуудыг, М.Амарбаярын хариултуудыг хүргэвэл: 

Л.Н: Компанийн тухай хуулийн 4б.5-д "ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна" гэжээ. Хуулийн хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 19-нд дуусгавар болоод 7 хоног өнгөрлөө. Шийдвэрээ танилцуулна уу. Ямар хэмжээний мөнгийг, хэзээ, ямар хэлбэрээр ноогдол ашиг олгох болсон бэ? Хэрэв ийм шийдвэр гараагүй бол ТУЗ хуулийн хүрээнд огцрох үндэслэлтэй болохыг сануулъя!

М.А: Компанийн ТУЗ 2019 оны хоёрдугаар сарын 18-нд хуулийн хугацаандаа багтан хуралдаж, ногдол ашиг олгох талаар шийдвэр гаргасан. Удахгүй дүрэм журмын дагуу ТУЗ энэ талаар мэдээлэл хийнэ. 

Л.Н: Барилга барина гэж 42 тэрбум төгрөг төсөвлөжээ. Бүх ажлаа гэрээт олборлолтын компаниудаар хийлгэдэг компанид тийм том тансаг оффис хэрэгтэй юу? Орон тоогоо цомхотгоод, жижиг оффис хямд түрээслээд явж болоогүй юм уу? Танай удирдлагын бүтцэд Монголын 100 шижигнэсэн залуу ажиллахад 500м2 оффис хангалттай. Хамгийн үнэтэй оффисын тарифаар тооцоход 1м2 нь 55 мянган төгрөг. Ингээд бодоход жилд 330 сая төгрегөөр оффис түрээслээд ажлаа хийж болно. Ойрын 10 жилдээ уурхайгаа хөл дээрээ бостол нь оффис түрээслэхэд 2 тэрбум төгрег хангалттай. Гоё байшин барих 42 тэрбум төгрөгөө иргэдэд ногдол ашиг болгож өгөх боломж байна уу?

М.А: Компанийн төлөвлөгөөн дээр нэршлийн хувьд нэгтгээд “Барилга” гэж бичсэн ч задлаад харвал нэг байшин 42 тэрбум төгрөгөөр барих гээд байгаа хэрэг биш. Тухайлбал, 2010 оноос хойш ЭТТ компани түрээсэнд 6 тэрбум төгрөг төлсөн байдаг. Энэ жил IPO хийхтэй холбоотой орон тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа. Тиймээс Улаанбаатар хотод оффис худалдаж авахад 19 тэрбум төгрөг төсөвлөсөн. Цогтцэцийд оффис байгуулахад 13 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гаалийн хяналтын бүс 4 тэрбум төгрөгөөр байгуулж, 3.2 тэрбум төгрөгөөр лаборатори байгуулах юм. 

Л.Н: 283 тэрбум төгрөгийн IPO зөвлөх үйлчилгээг гадаадын ямар компанид өгөх гэж байгаа юм бэ? Энэ мөнгийг дотоодын инженерүүддээ өгч болох уу? Зөвлөх үйлчилгээний зардлыг хөрөнгө оруулалтанд тусгасан нь ямар учиртай вэ? Иргэдэд ногдол ашиг бага өгөхийн тулд хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн тооцоо гэж
харагдаад байна. Үүнийгээ тайлбарлана уу.

М.А: 283 тэрбум төгрөгөөс 250 нь IPO хийх андеррайтерын төлбөр юм. Гэхдээ энэ мөнгө компанийн ашгаас хасагдаж тооцогдохгүй. Андеррайтер компани IPO хийсний дараа 3.17%-ийн шимтгэлийг босгосон мөнгөнөөс суутгаж авдаг. Олон улсын тогтсон жишиг. Манайх төрийн өмчит компани учраас үүнийг төлөвлөгөөндөө тусгах ёстой учраас бичсэн. Түүнээс биш 2018 онд олсон цэвэр ашгаас хасагдаад үлдсэнээс нь ногдол ашиг тооцно гэдэг ташаа ойлголт.

Л.Н: Компьютер, түүний дагалдах хэрэгсэл авахад 4.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Их үнэтэй компьютер 3 сая төгрөг гэж бодоход 1500 хүнд компьютер авч өгөх бололтой юм. Гадаадын зөвлөхүүдэд асар их мөнгө зарахаар төлөвлөж буй удирдлагууд ийм өндөр үнэхэй компьютерыг юунд ашиглах гэж байна вэ?

М.А: Надад байгаа тайлан дээр Компьютер, түүний дагалдах хэрэгсэл авахад 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уул уурхайн компани өндөр хүчин чадалтай компьютер хэрэгтэй байдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н компьютер, техник үнэхээр хоцрогдож, хуучирсан байгаа. Гэтэл бид энэ жил “1,072 хувьцаа мэдээллийн төв”-ийн салбарыг 21 аймагт байгуулах гэж байна. Эдгээр салбарт мөн компьютер хэрэгтэй. Мэдээж Тендерийн тухай хуулийн дагуу тендер зарлаж, санал болгосон хамгийн хямд үнийг сонгох тул энэ бүх төсвүүд багасах боломжтой. 

Л.Н: Автомашин авахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дарга нар чинь үнэтэй жип авч тансаглах гэж байгаЪ юм биш биздээ! Ажил нугалдаг уурхайн инженер, ээлжийн мастерууд чинь одоо машинтай байгаа. Тайлбараа өг!

М.А: Уурхайд ашиглах TLC 76, 78, Старекс, Приус зэрэг машин авахад 2 тэрбум, гал, хог, усны машин авахад 1.2 тэрбум төгрөг гэх мэтчилэн төсөвлөсөн. Уурхай өмнө нь зориулалтын машингүй явж ирсэн. 

Л.Н: Программ хангамжид 7.8 тэрбум төгрөг тусгажээ. Үүлэн технологийн системээр оффисын программ хангамж түрээсээр авч ашиглахад жилд 20 сая төгрөгөөс ихгүй зардал гарна. Уул уурхайн программ хангамж бол ихдээ 500 сая төгрөгөөр худалдаж авна. Турээслэхэд үүнээс ч бага зардлаар шийдэх боломжтой. Өнгөрсөн жил та бүхэн уул уурхайн сайдын зөвлөхийн компаниас 1.1 тэрбум төгрөгөөр программ хангамж авсан. Өмнө нь хэдэн зуун сая төгрөгөөр нь авч л байсан. Хангалттай биш гэж үү?

М.А: Уурхайн компанид шаардлагатай datamine, macromine зэрэг системийг нэвтрүүлж байгаа. Мөн энэ жил “1,072” аппликэйшн хийхээр төлөвлөсөн. Аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээр иргэд бүх мэдээллийг авах боломжтой болно. Цаашид санхүүгийн бусад системд холбогдсоноор хувьцаагаа цахимаар удирдах зэрэг боломжууд нээгдэнэ гэж тооцож байгаа.  

Энэ мэтчилэн манай компанийн сайт руу ороод задаргааг нь харах боломжтой. Компани нэгэнт хувьцааны ногдол ашиг тараана гэж мэдээлчихээд байхад “Ногдол ашиг тараа” гэж цахим сүлжээнд шаардаж байгаа нь улстөржилт гэж харж байна гэсэн юм. 

Эдийн засагч Л.Наранбаатарын хувьд 10 асуултыг “Эрдэнэс Тавантолгой”-д өгч, долоо хоногийн дотор ТУЗ-өөс албан ёсны хариу өгөхийг шаардаад буй. Тэрбээр нэмж доорх дөрвөн асуултыг хүргүүлсэн байгаа. 

7. Удирдлагын зардалд 21.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дарга нарынхаа орон тоо, цалинг багасгаад 5 тэрбум төгрөгт төсөвлөж болно. Хангалттай, тансаг хүрнэ. Энийгээ багасгах боломжуудаа танилцуул! Боломжгүй гэвэл зардал хэмнэж ажиллах чадамжтай мэргэжлийн удирдлагаар хувьцаа эзэмшигчид бид солиод өгч болохыг анхааруулъя!

8. Борлуулалт болон маркетингийн зардалд 302 тэрбум төгрөг тусгасан нь ямар учиртай вэ? Нүүрсийг чинь авах гээд 180 км түгжрэл үүсэж байгаа газар ийм их мөнгөөр маркетинг хийх шаардлага байна уу? Задаргаа, тайлбараа өг!

9. Үнээ нэм! Австралид үер болчихлоо. Австралийн нүүрсийг Хятадуүд Далиан боомтоороо оруулахгүй хориг тавьчихлаа. Нүүрсний үнэ өсөж байна. Та бүхэн хэзээ 70 ам долларын нүүрсээ 90 ам доллар болгох вэ? 2019 төсөвт борлуулах нүүрсний хэмжээ болон үнээ нуусан нь ямар учиртай вэ? Та бүхний веб сайтдаа тавьсан 3 хуудас төсвеөс харагдахгүй байна. Хилийн цаана байгаа Винсвэй (хуучнаар, одоо бол E-commodities) мэтийн зуучлагч нарт боломж олгохоо хэзээ болих вэ? Үнээ ядаж 20 ам доллароор нэмж чадвал 2019 онд иргэдэд өгөх ногдол ашиг 800 тэрбум төгрөгөөр өсөх боломжтой байна.

10. Дээрх төсвийн тооцоог харахад 2019 онд зардлаа танаад, нүүрсний үнээ өсгөхөд
1,072 хувьцаа эзэмшигчдэд очих ноогдол ашгийг 1 их наяд орчим тегрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрэн байна. Иймд 2019 оны үрэлгэн төсөвөө шинэчлэн, хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулахыг шаардаж байна.

“1.4 сая иргэн хувьцааны дансаа нээлгээгүй”

“1,072 хувьцаа мэдээллийн төв” Дархан-Уул, Орхон аймагт салбараа нээсэн бөгөөд энэ онд 21 аймагт салбартай болохоор төлөвлөжээ. Өнгөрсөн онд долоон аймаг, зургаан дүүргээр явж иргэдэд мэдээлэл өгөөд байгаа аж. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас гадна санхүүгийн зах зээл, хувьцаа, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгч байгаа талаар тус төвийн менежер Э.Баатарцогт мэдээллээ. 

Одоогоор 1.1 сая гаруй иргэн хувьцааны дансаа нээлгэсэн бол 1.4 сая хүн нээлгээгүй байна. Гэхдээ данс нээлгээгүй гээд ногдол ашиг авахгүй гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр тэрбээр сануулав. 

Харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв цахим системд шилжихээр ажиллаж байгаа юм байна. Ирэх гуравдугаар сард брокер, дилерийн 54 компанитай цахим сүлжээнд холбогдсоноор иргэдийн дансыг онлайнаар шуурхай нээх боломжтой болно хэмээн ҮЦТХТ-ийн Мэдээллийн технологийн ажилтан н.Гэрэлт хэллээ. 

 

“1,072 хувьцаанд ногдол ашиг тараахаар болсон”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани