Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чулуун соёлын өв” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, судлаачидтай цуврал ярилцлага хийхээр манай агентлаг төлөвлөж байна. Энэ удаа дэлхийд гайхуулам, Дэл уулын хадны зургийн тухай нутгийн уугуул, судлаач Б.Батмөнхтэй ярилцлаа.

Хүүхэнүүд овогт Бичээчийн Батмөнх нь “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал, өв соёл судлаач. “Дэл уулын хадны зураг” гэрэл зургийн цомог болон үзэсгэлэнг санаачилсан. Дэл уулын хадны зургаар Улаанбаатарт музей байгуулах зорилготой. Газар зохион байгуулагч мэргэжилтэй. ХХЕГ, ТЕГ-ын шифр, холбоонд ажиллаж байгаад бэлтгэл дэд хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан. Сүүлийн жилүүдэд төрсөн нутаг Дэл уулынхаа хадны зургийг судлан, дэлхийд таниулан сурталчлах ажлыг хийж байгаа өв соёл судлаач юм. 

 

- - Та Дэл уулын судалгааны ажлаа хэдийнээс эхлэв?

-    -Сүүлийн дөрвөн жил “Дэл уулын хадны зураг” гэсэн ганцхан сэдвээр  ярьсаар явна. Нас ахихаар төрсөн нутгаа гэдэг юм байна. Төрсөн нутаг минь гээд эргээд харсан чинь миний төрөлх газар шороо, хад чулуу бүхэнд хосгүй сонин содон юм их байна. Манай нутгийн гайхамшигт байгалийн зургуудыг зарим эрдэмтэн, судлаач  багагүй  судалжээ. Гэхдээ дутуу юм их байна. Үүнийг нь гүйцээе, нутгийнхаа гайхамшгийг таньж мэдье гээд л сүүлийн гурван жил тасралтгүй явж судалгаа хийлээ. Овоо ч их материал цуглуулж чадлаа. Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн буянаар Дэл уулын хадны зургийг судлаачид, сонирхогчид, болон төр засгийн анхааралд хандуулан зохих хэижээний эргэлтэд оруулж чадсан.  

Шигтгээ: Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уулын хадны зургууд дэлхийд ховор бүтээлийн тоонд орох боллоо. Дэл, Хөнжил гэж хоёр бэсрэг уул бий. Энэ хоёрын тухай нутгийнхны ярих домог нь, баруун зүгээс Хонгор гэдэг үзэсгэлэнт бүсгүй говьд амьдардаг Угалз гэдэг хүнтэй ханилахаар ирж яваад, ойртон үзэхүл буурал толгойтой ахимаг хүн байсан тул “Би ийм хөгшин хүнтэй суухгүй. Дээл, хөнжлөөрөө хучаад энд үүрд суулаа” гэсэн гэнэ. Үүнээс үүдэн Дэл, Хөнжил гэх хоёр уул бий болжээ. Энэ хоёр уулын эргэн тойрон дурсгалтай чулуу, бууц, туурь их байдаг. Говийн догшин хутагт Данзанравжаагийн анхдугаар дүр ноён хутагт Агваангончиг Хөнжилийн уулын зүүн үзүүрт 1666 онд хийд байгуулж байжээ.

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа

 

-       Дэл ууланд хэчнээн төрлийн, хэдий хэрийн зураг байгаа вэ?

-    -Монголд хадны зурагтай обьект 600 гаруй байдаг гэсэн. Энэ бол багцаа, дундаж тоо л доо. Яг нарийндаа, нэг чулуу, цохион дээрх олон төрлийн зургийг тоолбол үүнээс ч олон болох байх. Жишээлэхэд,  Дэл ууланд дунджаар 3000-5000 гаруй зураг  байдаг. Дэл уул 35 км, уртавтар уул бөгөөд үүний хааш хаашаа 8 км газарт л дээрх зургууд байдаг.

-     Дэл уулын зургуудыг он цагаар хөөвөл хэдий хэрийн настай бол?

-   -Одоогоос 3-12 мянган жилийн өмнө зурсан, эртний хүний түүх, ан амьтны түүх, хүн төрөлхтний амьдралын түүх л хаданд мөнхрөн үлдсэн гэсэн үг л дээ. Дөрвөн удаагийн, 1000-2000 жилийн зайтай зурсан зургууд байна гэж судлаачид үздэг. Зургаас гадна олон төрлийн үсэг, бичиг байна.

-   Ганц хадны зураг ч бус, олон үеийн хүн амьдарч байсан бууц, туурь гээд л бас их юм байгаа дуулддаг?

-      - Хиргисүүр, дөрвөлжин булш, гэрэлт хөшөө, сүм хийдийн туурь гээд зөндөө байгаа. Хүрэл зэвсгийн үе, шинэ чулуун зэвсэг, Хүннүгийн үе, сүүлийн 1900 оны үеийн бүтээлүүд байна. Руни, ханз, хятад, уйгур бичгүүд байдаг.

Шигтгээ: 2016 оны 8 дугаар сард Дэл, Хөнжил  уулын дундах нэгэн жалганаас 1911 онд үйлдвэрлэсэн мөнгөн зоос, ембүү олжээ. Энэ газар олон айл нутагладаггүй ч, долоон хүүхэдтэй Батмөнх гэгч эмэгтэйн гэрийн дэргэдээс олсон нь сонин тохиол болжээ. Зоосыг олуутаа л Батмөнх бүсгүй холбогдох газарт мэдэгдэн тоо ёсоор нь хүлээлгэн өгчээ. Энэ нь Дэл, Хөнжилөөр нутаглагч айл өрх, хүмүүсийн хүн чанарын сайн жишээ болж яригдсаар байна.

-  -Гэхдээ монгол орны олон зураг, бичээсээс Дэл уулынх арай өөр, өвөрмөц онцлогтой гэж ярьдаг. Тэр онцлог нь юу вэ?

-Нийтэд нь авч үзвэл, Монгол оронд маш олон зураг байгаа. Алтайн уул дагасан бөөн зураг буй. Дэл уулын зургуудын тухайд бол, зөвхөн говьдоо л байдаг хэсэг. Дэл уулын зургийн онцлог нь төрөл бүрийн зураг багтжээ гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. Байгаль нь өвөрмөц, хад нь ихэд онцлогтой. Нэг жижигхэн говь дундах тэр газрыг сонгож бүх төрлийн зургийг яагаад зурав аа гэдэг нь судлаачдын сонирхлыг одоо ч татдаг.

-Дэл уулын нэгэн содон зургийн үүх түүхээр та бүжгэн жүжиг бүтээхэд ихээхэн цаг заваа зориулсан даа. Жүжгийн зохиолыг С.Дулам бичиж, улмаар уг жүжгийг ЮНЕСКО-гийн төвд тоглох урилга авсан. Энэ тухайд?

-   -Дэл уулын зургийн дотор хэд хэдэн онцлог зураг бий. Түүний нэг жишээ нь, дөрвөлжин булшны хажуугийн хаданд баахан хүн бүжиглэж байгаа зураг бий. Нэг чулуун дээр 20 гаруй, нөгөө чулуун дээр 30 гаруй хүн бүжиглэж байгаа зураг байдаг. Уг зургаас сэдэвлэсэн “Хөмөргөн гурвалжин” нэртэй бүжгэн жүжгийн цомнолыг домог судлаач, доктор, Ардын багш С.Дулам бичсэн. Хөгжмийг “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд зохиож, бүжиг дэглээч МУГЖ Энхгэрэлийн дэглэлтээр СУИС-ийн оюутнууд бүжиглэсэн. Улаанбаатарт хэд хэдэн удаа тоглосон. Ер нь дэлхийд сайтар таниулмаар байгаа юм. Нэг сонин нь, бүтээгчид нь бүгдээрээ шагнал авсан. Жүжиг нь дэлхийн судлаачдын анхааралд орж ЮНЕСКО-гийн байранд тоглуулахаар болсонд баяртай байгаа.

Шигтгээ: Дэл ууланд байдаг “Гучин хоёр хүнт” хэмээх хадны зургаас сэдэвлэн СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” бүжгэн жүжгийн төслийн эхлэл болох С.Дуламын цомнолоор “Хөмөргөн гурвалжин” этно-модерн бүжгэн жүжгийг амилуулсан байна. Уг бүжгэн жүжгийг ЮНЕСКО төв байрандаа тоглуулахаар урьсан. Энэ жүжиг нь 5000-10000 жилийн өмнөх хүмүүний явдлыг бүжгийн хэлээр өгүүлдэг онцлогтой.

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа

 

-  Бас хоёр аварга хүн барилдахаар дэвж байгаа, монгол наадмын гэмээр зурагтай хад байдгийг та онцлон ярьдаг шүү дээ?

-  -Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наадмаар үг хэлэхдээ, 9000 жилийн өмнөх хадны зураг дээр монгол наадмын зураг үлджээ гэдгийг  онцолж байсан. Олон үеийнхний уйгагүй хийсэн судалгааг Ерөнхийлөгч маань анхааралдаа авсанд баярласан шүү. Нээрэн ч  хоёр том хүн голд нь барилдаж байгаа, тойроод олон хүн барилдаж буй зураг байдаг юм.

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа

 

-Буруу эргэлттэй эртний хас тэмдгийн  зурагтай хадны тухайд?

- -Бичгийн ширээний хэрийн хавтгай том чулуун дээр буруу эргэсэн хүрээтэй хас зурсан ховор хад байдаг. Ер нь хадны зураг дээр хас их цөөн байдаг юм билээ. Харин Дэл уулын зургууд дотор хас цөөнгүй байдаг онцлогтой. Дээрх хүрээтэй хас тэмдэгтэй том  чулууг аймгийн музейд аваачин хамгаалж байгаа.

Шигтгээ: Дэл уулыг манай нэрт судлаач МУСГЗ Г.Аким, Г.Гонгоржав хоёр хамтдаа очиж үзсэн байна. Г.Аким “Дэл уулын хадны зурагт байхгүй юм байхгүй гэхээр юм. Дэл уулын хаданд сийлсэн хоёр үлэмж биетэн манай өвөг дээдэст мэдлэг зааж өгсөн болов уу? Энэ хоёрыг манай өвөг дээдэс уран сэтгэмжээрээ зураагүй дээ” гэж дуу алдсан бол, Г.Гонгоржав “Би үүнээс өөр ийм сонирхолтой хадны зураг үзээгүй, харахад хадны зураг боловч цаанаа маш их зүйл хэлж байх шиг байна” гэжээ. Энэ аяллынхаа дараа Г.Аким “Тэнгэрээс залрагсдын мөрийг тэнгэрийн хүүгийн наадгайгаар мөшгөхүй” номондоо Дэл уулын тухай бичсэн бол, Г.Гонгоржав Дэл уулнаас олсон байгалийн уран хээтэй чулуундаа “Болзоо” нэр өгч “Чулууны хээ” үзэсгэлэндээ тавьсан байна. Энэ дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан, уг нутгийн хүү Жанлавын Наранцацралт “Манай Дэл уулын хад болгон дээр дэлхийн түүх бичээстэй бий” гэжээ. Мөн доктор Ю.Болдбаатар “Дэл уул бол сайхан энергитэй газар. Манай нэртэй эрдэмтэд Дэл уулнаас судалгааны ажлаа эхэлж байсан” гэжээ.

 

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа

 

-  Саяхан төр засгаас чулуун соёлын өвийг хамгаалах, хадгалах шийдвэр гаргалаа. Энэ талаар?

-   Монголын газар нутагт байгалийн чулуунаас эхлээд хүний гар орж зураг бүтээсэн чулуу их олон байна. Эдгээр чулуу бол Монголын хээр тал, уулын хярд их олноороо, зүгээр л хэвтэж байгаа. Чулуу бүхнийг хадгалж, хамгаалж чадвал их л зөв алхам. Энэ бол үүний төлөө санаа зовж яваа цөөн хэдэн хүний асуудал бус, улсын хэмжээнд анхааран хадгалж, хамгаалмаар байгаа юм. Саяын сэдвээр судлаач бид ярьсан. Олон л сая төгрөг төрөөс зориулахаар шийдлээ. Гэхдээ зөвхөн хэдэн ном гаргаад л дуусгачихвал нэмэргүй. Гол нь ховор зурагтай чулуунуудыг л хамгаалахад, хадгалахад, дэлхийн анхаарлыг хандуулах аялал жуулчлалын гайхамшигт үзвэрийн хэмжээний гүйлгээнд оруулахад анхаарал хандуулаасай гэж бид ярилцсан. Одоо л эрчимтэй бүтээлч ажил хийж хамгаалахгүй бол зарим ховор зураг арилж, устах аюул ч нүүрлээд байна. Ховдын Гурван цэнхэрийн агуй дахь зураг бараг л  устаж байна. Хэнтийн Батширээтийн Рашаан хадны гэгдэх Монголын бүх тамга зурагдсан дурсгалын ханан хадны зураг ч бүдгэрсээр, арилсаар байгаа гэсэн шүү. Эдгээрт анхаарлаа хандуулаасай. ЮНЕСКО-д одоогоор цөөхөн хадны зураг бүртгэгдсэн байна.  Африк, Австрали, Азийн Монгол нутаг гуравт л хамгийн олон хадны зураг байгаа, бусад нутагт ч хадны зураг байдаг л даа. Уг нь манайд яам тамга, аймаг, сум, багт ч чулуун дурсгалыг хамгаалах заалтууд их бий. Харин яг чулуу, хадан дээрээ очихоор л эзгүй болчихдог. Үүнийг л  өөрчлөөсэй. Тэгж чадвал “Чулуун соёлын өв” хөтөлбөрийн жинхэнэ үр дүн гарна даа.

Шигтгээ: Дэл, Хөнжилийн уул буюу Өлзийт сумаас Монгол Улсын анхны баатар эмэгтэй Түвдэнгийн Бор, Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт, Төрийн шагналт, МУСГЗ яруу найрагч Долгорын Нямаа, Ардын жүжигчин Нямын Дагийранз, Монгол Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүл зэрэг 11 гавьяат, түүхийн шинжлэх ухаан, анагаах, боловсролын эрдэмтэн 8, 1939, 1945 оны түүхэн дайнд оролцсон 4 ахмад дайчин...гээд олон алдартан төржээ.

-  Зав гарган ярилцсан танд баярлалаа. Дэл уулынхаа судалгааг дэлхийд гаргахыг хүсэн ерөөе.

Б.Батмөнх: Дэл ууланд дэлхийн чулуун соёлын бүх өв хадгалаатай байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани