Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өөрт ирсэн 49 хувь яах вэ, өрөөлийнх болж байгаа 51-ээ ярьцгаая

 

Өөрт ирсэн 49 хувь яах вэ, өрөөлийнх болж байгаа 51-ээ ярьцгаая

 

"Засгийн газар "прокурор”-той болчихоо юу” гэдэг үг Л.ОюунЭрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсоноос хойш дэлгэрсэн.

Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш энийг ч шалга, тэрийг ч хураа гэх даалгаврыг өгч суух болсон. Дүрдээ хэт орсон уу, Монгол оронд хийгдсэн өмч хувьчлалыг бүхэлд нь шалган судлах үүрэг хүртэл өгч, дөвчигнөв.

28 жилийн өмнө өрнөсөн өмч хувьчлалын алдаа оноог шалган, судлахад Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах 1.8 жилийн хугацаа хүрэхгүй. Сонгуулиас өмнө огцорчихгүй бол шүү дээ. Үүнийг тэрбээр өөрөө ч сайн мэдэж байгаа.  Гэхдээ энэ Засгийн газар анх байгуулагдахдаа олон нийтэд өгсөн шударга ёсны амлалтаа иймэрхүү бүтэшгүй зүйлээр булзайруулж, сонгууль хүртэл ард түмний анхаарлыг сарниулан цаг хожих зорилготой байгаа нь Л.Оюун-Эрдэнийн сүртэй ч, сүнсгүй мэдэгдлүүдээс харагдаж байна. Жинхэнэ "попорно” гэдэг энэ юм. Түүний оронд ЖДҮ-чдээ шалгаж, хариуцлага тооцсон бол илүү итгэл үнэмшилтэй харагдах байлаа.

Яг ийм тактик нь үнэмлэхүй олонх МАН-ынхны гараар орж, өнөөдөр гадаадын банкны барьцаагаар алдагдахад хүрээд буй Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой хэрэг дээр илэрч байна.

Тодруулбал Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкны хүсэлт, олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу манай улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс өөрөөсөө бараг алдчихаад буй. Монголын ард түмний өмчийг гадаадын улсад барьцаанд тавьснаа нуусан хэрэг таван жилийн өмнө задарсан, хийсэн, холбогдсон эзэд нь ч илэрсэн. гэвч төрийн өмчийн 51 хувиар МАН-ын эрх баригчдыг санхүүжүүлэгч хувийн ЖАСТ хэмээх компани дэнчин тавьж зээл аваад, түүнийх нь төлөөсөнд  төр орлогын гол бүрдүүлэгч үйлдвэрээ алдахад хүрээд буй асуудлыг ярихаас тэд зугтаж байна.

Арбитраас "Стандарт” банкны нэхэмжилсэн 109 сая ам.долларыг 51 сая ам.доллар болгон бууруулж, "Эрдэнэт” үйлдвэрийг төлөхийг үүрэг болгосон байдаг.  Харин энэ мөнгөний хүү, арбитрийн шүүхтэй холбоотой маргалдагч талын гаргасан зардал зэрэг нэмэгдсээр өнөөдөр 126 сая ам.доллар хүрээд байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах ажлын хэсгийн гишүүн Д.Пүрэвдорж "Сүүлд авсан мэдээллээр 126 сая ам.долларын төлбөр гараад байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй” хэмээн өчигдөр өдөр тутмын нэгэн хэвлэлд ярьжээ.

Харин тус Ажлын хэсгийн өөр нэгэн гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт дээр шалгалт хийгээд, үр дүнг нь төрийн гурван өндөрлөгт танилцуулах санаатай бичиг дээр сууж байна. Гэвч хуучин яригдаж байсан, бүгд мэдэж байгаа тэмдэглэл яалаа ч гэнэ үү? Популистуудын хурдыг гүйцэхгүй бололтой. Гол нь үр дүн. "51-ийн асуудал”, "мэнгэ” / ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж/ гээд ярихаар хуучин мэдээллийг сүр оруулж зарлах...” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэ бол сайд Л.Оюун-Эрдэнэ хэдийн олон нийтэд ил болж, 49 хувийн нууц протокол гэсэн хуучин сэдвээр хоолойд хутга тулгасан асуудлаа дарах гэж жүжиг тавьсны нотолгоо.

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь бол улсын өмч. Анхнаасаа л тийм байсан. Харин 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудал тусдаа. ОХУ-ын өмч байсан 49 хувийг Монголд авчирснаас хойш болсон бүх үйл явдал олон нийтийн нүдэн дээр өрнөсөн. Бусдад байсан Монголын баялгийг худалдаж авч ирсэн хувийн хэвшлийнхнээс төрийн нэрээр яаж дээрэмдэх гэж оролддогийг бид харж байна. Харин 51 хувь буюу дотооддоо байсан төрийн өмчийг дэнчин тавьж, бусдад алдчихаад байхад Засгийн газар өнөө болтол яагаад таг чимээгүй байна вэ? өөрийн болгосон 49-ийн талынхныг ноолж, өрөөлд алдсан 51 хувийн буруутнуудыг хаацайлж буй Засгийн газраас өөрсдийнх нь амласан шударга ёсыг хүлээх хэрэг байна уу.

Үнэхээр шударга үнэний дуу хоолой мөн юм бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ та шүүх рүү шилжчихээд, Монголын мэдлээс бүрмөсөн гарах гэж буй 51 хувийн асуудалд санаа тавих хэрэгтэй байна. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, улсыг хохиролгүй болгох алхмыг эхлүүл. Түүнээс биш хувийн хэвшил рүү дайрч, худлаа нэр төр хөөсөн нийтийг манантуулж төөрөгдүүлсэн мэдэгдлийг чанга хийснээр гагцхүү Монгол тэр чигээрээ хохирч үлдэх болно шүү дээ.

• 28 жилийн өмнө өрнөсөн өмч хувьчлалын алдаа оноог шалган, судлахад Л.Оюун-Эрдэнийн ЗГХЭГ-ын даргаар ажиллах 1.8 жилийн хугацаа хүрэхгүй.

• Д.Пүрэвдорж: Сүүлд авсан мэдээллээр Эрдэнэтэд 126 сая ам.долларын төлбөр гараад байна. Асуудлыг нэн яаралтай шийдэхгүй бол болохгүй.

• Л.Оюун-Эрдэнэ хэдийн олон нийтэд ил болсон 49 хувийн нууц протокол гэсэн хуучин сэдвээр хоолойд хутга тулгасан асуудлаа дарах гэж жүжиг тавьлаа.


Харин ч энэ мэт сонгуулийн цикль харсан улс төрийн тоглолт чинь Монголын бизнесмэнүүдийг мохоож, хөрөнгө оруулагчдыг үргээнэ. Хувийн хэвшлийнхний нуруун дээр явдаг энэ улсын эдийн засаг, түүний үр шимийг хүртэж байдаг ард түмэн хохирно гэдгийг эрхэм сайд эрх биш ойлгомоорсон. Өөрт байгаа хойно 49 хувийн асуудал хэзээ ч Монголд хохиролгүй хойно, өрөөлд алдчихаад байгаа 51 хувийнхаа талаар эрх баригчид хамгийн түрүүнд дуугарч, эргүүлэн авчрах ёстой шүү дээ. Эс бөгөөс Эрдэнэт үйлдвэр бусдынх болохыг эрх баригчид хүлээн зөвшөөрч, хуйвалдаж байна гэж ард түмэн харж байгааг бүү март.

ЗГМ сонин
Өөрт ирсэн 49 хувь яах вэ, өрөөлийнх болж байгаа 51-ээ ярьцгаая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани