Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэргээгдэх эрчим хүчний салбар шинэ эрсдэлтэй тулгарлаа

 

Сэргээгдэх эрчим хүчний салбар шинэ эрсдэлтэй тулгарлаа

 

ТАРИФЫГ БУУРУУЛАХ БУС ЭСРЭГЭЭРЭЭ НЭМЭГДҮҮЛЖ МЭДЭХЭЭР БАЙНА

Нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөц баялагтай орны нэг гэж бид өөрсдийгөө үргэлж дөвийлгөж ирсэн. Энэ боломжоо харин ашиглаж, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж чадсан гэвэл үгүй л болов уу. Өмнөд хөрш болон хойд хөршөөсөө эрчим хүчний хувьд хамааралтай өнөөдрийг хүргэлээ. БНХАУ, ОХУ-тай хил залгаа, төвийн нэгдсэн сүлжээнээс хол сум, суурин эрчим хүчээ өндөр тарифаар авч хэрэглэж байна.

Цаашид хэчнээн жил энэ байдал хэвээр үргэлжлэх эсэхийг урьдчилж хэлэхэд хүнд. Манай улсын цахилгаан эрчим хүчний хамаарал ойролцоогоор 20 орчим хувь байна. ОХУ-аас авсан цахилгаан эрчим хүчний импорт гэхэд жилд 20 гаруй хувиар өссөн дүнтэй байх жишээтэй. Бүс нутгийнхаа хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон тоглогчийн зиндаанд хүрэхэд бидэнд багагүй хугацаа, өөрчлөлт шаардлагатай байна.

Бодлого нь тогтворгүй, салбарын сайд ирэх, буцах болгонд төсөл, хөтөлбөрүүд дахиад л гацаанд орж, хөрөнгө оруулалтын эрсдэл нэмэгддэг боллоо. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтворгүй байдал шавхагдашгүй сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах боломжийг үргээж, зардлыг улам нэмэгдүүлж байна.

Ийм орчинд хувийн хэвшлийн компаниуд эрсдэлээ 100 хувь дааж, хөрөнгө оруулалт татна гэдэг амаргүй. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч найрсгаар мөнгөө өгөх нь туйлын эргэлзээтэй болж эхэлнэ.

Монгол улсын хэмжээнд нийт цахилгаан эрчим хүчний 11.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байна.

Ирээдүйд хамгийн найдлага тавьж, импортыг орлож, экспортын орлогын шинэ эх үүсвэрт тооцогдох тус салбарын зохицуулалтын орчин хүлээлтийн байдалтай, учир битүүлэг хагас жилийг үдлээ. Шалтгаан нь, 2007 онд баталсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар намрын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлсэн явдал.

Уг өөрчлөлтийг хийх хүртэл сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүд урагшлах боломжгүй болоод байна. Тарифыг бууруулах өөрчлөлт гэх боловч тариф нэмэгдэх буюу төслийн хөрөнгө оруулалтын зардлыг байж болох хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь ухралт гэмээр.

Одоогийн мөрдөж буй хуулийн төслийг баталснаас хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт 120 МВт-ын нар, салхины цахилгаан станц ашиглалтад орж, нэгдсэн сүлжээнд холбогдсон. Харин нэмэлт өөрчлөлтийн сургаар төслүүд эхнээсээ зогсонги байдалд шилжлээ. Төсөл хэрэгжүүлэгчид ч энэ бүхнийг ажиглах янзтай байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт нийт хагас тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хууль гарснаас хойш хийгдсэн байна. Үүнийг хувийн хэвшлийн хичээл, зүтгэл гэж хэлж болох юм. Монгол улсын хэмжээнд нийт цахилгаан эрчим хүчний 11.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэж байна.

Одоогийн яригдаж байгаа хуулийн өөрчлөлтөөр сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөлд гажуудал үүсэж мэдэхээр байна. Өмнө нь тооцоо судалгаа нь бүрэн хийгдсэн, хөрөнгө оруулалт хаанаас авах нь хүртэл тодорхой болчихсон төслүүд тусгай зөвшөөрлөө улсаас авдаг байсан.

Одоо ч ингэж авч байгаа. Харин Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хэн дуртай нь тусгай зөвшөөрөл авдаг болж мэдэхээр байгаа юм. Тусгай зөвшөөрөл хүссэн нэгэнд ямар ч шаардлага, стандарт тавихгүй болохоор энэ нь авсан тусгай зөвшөөрлөө бусдад зарах, борлуулах нөхцөл үүсгэж болзошгүйг салбарын хэлж байгаа. Ийм нөхцөлд сэргээгдэх хүчний худалдах тариф өндөр гарна гэсэн үг.

СЭХ-НИЙ САЛБАРТ ХАГАС ТЭРБУМ $-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЖЭЭ

Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 73 сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгожээ. Эдгээр нь ашиглалтад орсноор сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1524 МВт болж, одоо байгаа хүчин чадлаас 1200 МВт-аас давж гарахаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд бий болсон нэг алдаа нь хэт олон тусгай зөвшөөрөл олгосон явдал гэж зарим нь үүнийг буруутгадаг.

Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 73 сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгожээ.

Нүүрснээс илүү хөрөнгө оруулагчдын итгэл хүлээх болсон сэргээгдэх хүчний салбарт өрсөлдөөнт зах зээл бий болгоно хэмээн одоогийн өөрчлөлтөд тусгасан.

Угтаа бол хамгийн цэвэр өрсөлдөөн өрнөж буй, хөрөнгө оруулалтаа босгож чадсан нь төслөө амьдруулах "тийз” авч байгаа салбарт хүлээгдэж буй шинэ өөрчлөлтөөр бол тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын зөвшөөрөл шиг танил тал, эрх мэдэлтэй нэг нь авч, зарахаар эрсдэл үүсэхээр байгаа аж. Ордын маргаан гэдэг шиг сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрлийг тойрсон хууль бус наймаа гарахыг ч бас үгүйсгэх аргагүй юм.

Компани өөрсдийн сонгосон, судалсан, багагүй хэмжээний зардал мөнгө зарцуулсан газарт төслөө хэрэгжүүлэх атал төрөөс тэнд эрчим хүчний эх үүсвэрээ барь гэж хэлдэг болох гээд байгаа нь салбарынхны хувьд ээлжит эрсдэл болж байна.

Ийм нөхцөл судалгааны зардлыг төр гаргах уу гэсэн асуудал хариулт нэхнэ. Тухайлбал, Салхин станц барихад хамгийн наад зах нь 4-5 жилийн судалгаа хийгдсэн байх ёстой байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхэж байгаа хуулийн төслөөр дээрх байдал үндсээрээ өөрчлөгдөхөөр байна. Тарифын өөрчлөлтөөс гадна өөр нэг том өөрчлөлт тусгасан нь энэ.

Сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулалтын зарчмаар явуулахаар болсон нь ийнхүү салбарынхны хувьд сорилт болж эхэллээ. Тариф буулгах талаар ярьж байгаа хэдий ч нөгөө талд сэргээгдэх эрчим хүчний тариф нэмэгдэх эрсдэл энд үүсэхээр байна. Үүнийг төр гэхээс илүү зах зээл хамгийн шударгаар зохицуулж чадах билээ.

Өнгөрсөн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг бодит хүчин чадлаасаа 13 дахин илүү олгосон байгаа нь цаашид эрчим хүчний салбарт хямрал үүсгэнэ гэдгийг салбарын сайд хэлж байсан удаатай. Гэхдээ төр бүхнийг зохицуулах гэж оролдох нь тийм ч сайн зүйл биш гэж хувийн хэвшлийнхэн үзэж байна.

Цахилгаан эрчим хүчний үнийг есөн төрлийн тарифаар зохицуулалт хийж байгаа энэ үед тариф буулгахын тулд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт сэргээгдэх эрчим хүчний салбарт бас яригдаж байгаа юм. Монголын сэргээгдэх эрчим хүчний тариф 8.5-9.5 цент байгаа нь харьцангуй өрсөлдөхүйц хэмжээнд байна. Тарифыг бууруулахад хувийн хэвшилд улсаас бага хүүтэй зээл олгох, татвараас чөлөөлөх гэх мэт өөрчлөлтийг хийснээр зорьж байгаа үр дүнд илүү хурдан хүрэх боломж байна.

"Засгийн газрын мэдээ" сонин



Сэргээгдэх эрчим хүчний салбар шинэ эрсдэлтэй тулгарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани