Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын төр авлигалд бүрэн идэгдсэн нь буюу Сахал Эрдэнэбилэгизм хэмээх шинэ үзэгдэл

 

Өдгөө олон түмний дунд томоохон шуугианы эзэн болоод буй Сахал Эрдэнэбилэг гэгч нь Ц.Элбэгдоржийн дотны хүн гэсэн мэдээлэл сүүлийн үед тараад байна. Тэрээр  Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ын даргын албан тушаалыг  хашдаг нэгэн ажээ.  УИХ-ын гишүүн асан Бадамжунайгийн хүргэн гэгддэг Д.Эрдэнэбилэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай 1990-ээд оноос ойрын хүрээнд нь ажиллан жолоочийг нь хүртэл хийж байсан, хамгийн итгэлтэй хүн нь байсан гэнэ. Д.Эрдэнэбилэг нь Х.Баттулгыг гадагш яваад ирэх хугацаанд нь Х.Баттулгын мэдлийн ХХБ-ийн 60 гаруй хувийг өөрийн нэр дээр шилжүүлж аваад ТУЗ-ын даргын суудлыг эзлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлд багтан, дотных нь хүн болсон тухай мэдээлэл байдаг. Тиймдээ ч Ц.Элбэгдоржийг спонсорлодог түүнийх нь хариуд ашигтай шийдвэр гаргаж бизнесийг нь дэмждэг тухай мэдээлэл байдаг юм байна.  

 

Д.Эрдэнэбилэг гэгч нь өнгөрсөн жилүүдэд нууц ноёнтон маягаар ажиллаж, амьдрахдаа Монголын эдийн засгийн амин чухал нөлөө бүхий томоохон салбаруудад өөрийн ноёрхлоо тогтоож ирсэн төдийгүй, 2014 онд "Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг засгаас гаргуулж байсан зайтай нэгэн аж.

Саяхан Эрдэнэтийн асуудал дээр УИХ-ын эрхэм гишүүн Ж.Батзандан "Өнөөдөр 27 настай хүүхэд Эрдэнэтийн 49 хувийг авчихаад байна”. Тэр 27 настай хүүхэд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүү, тэгэхээр "сахал” гэх тодотголтой Д.Эрдэнэбилэгийн гарт Монголын хамгийн том үйлдвэр орлоо, иймд Монгол Улсын Засгийн газар буцааж авах хэрэгтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлсэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ХХБанкны ажилтан авсан гэх зүйл ч яригддаг.

Энэ хүний талаар цухас дурдахад улс төрийн хүрээнийхний дунд яригддаг зүйл ийм байна. Тэгвэл Эрдэнэтийн 49%-ийг хувьдаа авсан луйврын схемийг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг шалгаж, тэр дундаа ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж тодорхой баримт дээр тулгуурлан ярьж тайлбарладаг бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшдэг 49%-ийг худалдан авсан 400 сая долларыг хаанаас босгосон, хэний мөнгө, хэн цаана нь нуугдаж байгааг та бүхэн дараах санхүүгийн схемээс харж болно.

Нэг бүрчлэн тайлбарлахад цаг орох тул товчлоод хүргэхэд Монгол банк- Эрдэнэбилэгийн ХХБанкинд-160 тэрбум, Хөгжлийн Банк- Эрдэнэбилэгийн Кью Эс Си ХХК –д 51.3 сая доллар,136 тэрбум төгрөг, Аж үйлдвэрийн яам- Эрдэнэбилэгийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 90.3 сая доллар, Эрдэнэт үйлдвэр нь – Эрдэнэбилэгийн Кью Эс Си ХХК-д 17.2 тэрбум төгрөг, Эрдэнэбилэгийн хөтөлийн цемент шохойн үйлдвэрт- 15 тэрбум төгрөг, Эрдэнэбилэгийн дарханы төмөрлөгийн үйлдвэрт 87 тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. Ингээд мөнгөтэй болсон Эрдэнэбилэг хамаарал бүхий 3 компанидаа өөрийн ХХБанк, Кью Эс Си ХХК-иас мөнгө хийж байгаа нэрээр Монголын зэс компанид дамжуулан 343.9 сая доллар, дээр нь дахин Эрдэнэт үйлдвэрээс 58.3 сая доллар, УБ банкнаас нэмж 112 тэрбум төгрөг, нийт 400.27 сая долларыг ОХУ-ын Альфа Банкинд шилжүүлэн Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлджээ.

Үүнийг яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа вэ гэхээр төр буцааж 49%-иа авахаас, гэм буруутай үйлдэл нь ил болохоос, Монголын ард иргэдээс үнхэлцгээ хагартал айсан Эрдэнэбилэгтэнгүүд ээлжит мэхээ хэрэглэн, төр Эрдэнэтэд шахаагаа хийхийн тулд хувийн өмчийг булааж байна гэж хэвлэлийн бага хурал зарлан, иргэдийн санаа бодлыг өөрчлөх бүхий л арга хэлбэр зохион олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлсэн байна.

Гэтэл энэ схемээс харахад тэдний ярьсанчлан, цэвэр хувийн хөрөнгөөр 49%-ийг худалдан авсан бус харин ч төрийн мөнгийг, тэр дундаа хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ашиглан луйвар хийсэн нь хэн ч харсан ойлгомжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэбилэгийн банк, түүний хамаарал бүхий компаниудад төрийн банкууд, төрийн яам ам долларыг сая саяар нь шилжүүлэн санхүүжүүлж, гэмт үйлдлийг нь өөгшүүлж байгаа бодит байдал энэ бөгөөд тэр утгаараа өнөөдөр Засгийн газар нь цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, бүтээн байгуулалт хийхэд мөнгөгүй гээд амаа билүүдэн, гараа хумиад суудаг атлаа хувийн ашиг сонирхлоо хамгаалах болохоор төр хувийн хэвшил нь нийлээд орчихдог ийм л мафижсан систем биднийг хайрцаглан барьж байгааг бид бүхэн харж байна.

Гэхдээ үнэн хэзээд ялна гэдэгт бид үргэлж итгэж найдсаар ирсэн бөгөөд шударга үнэний дуу хоолой хэзээ ч боомилогдохгүй  гэдэг нь тодорхой билээ.  УИХ дахь шударга гишүүд хууль зөрчсөн, Монгол төр, Монголын ард түмнийг басамжилсан энэ даварсан үйлдлийг тэвчиж өнгөрөөлгүй тэмцсээр ирсэн. Гэтэл ард түмэндээ үйлчлэх ёстой шүүхийн байгууллага албан тушаалтан, тэдний цаад эздэд үйлчилж, хариуцлага хүлээлгэх чадамжгүй гэдгээ дахин нотлон харуулсаар байна.

Өөрөөр хэлбэл хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ийн Эрдэнэтийн 49%-ийг Монголын төр авах ёстой гэсэн шийдвэрийг Дээд шүүх хянан хэлэлцээд УИХ-ыг хууль зөрчсөн байна гэж үзэн, уг шийдвэрийг хүчингүй болгожээ.

Харамсалтай нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж үзсээр байтал, УИХ-аас ажлын хэсэг гарч, хичнээн дүгнэлт уншаад ч, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нь зохион байгуулалттай гэмт хэргийг эзэдтэй нь илчилж дэлгээд ч тусыг эс олсон ба харин ч Эрдэнэтийг хувьдаа авсан цагаас хойшхи буюу 2016 оны 6 сарын 27- 11 сарын 21 хүртэлх нийт 5 сарын хугацааны орлого, зарлагын асуудлыг авч үзэхэд 2012 оны ногдол ашиг гэж 47 сая америк доллар, 2013 ногдол ашиг гэж 8.6 сая америк доллар, "Монголын зэс корпораци”-д гэрээний урьдчилгаа гэх 2.6 сая ам.доллар, нийт 58 сая америк долларыг Ц.Пүрэвтүвшингийн "Монголын зэс корпораци” руу шилжүүлсэн байна.

Түүгээр ч барахгүй ОХУ-ын аваагүй ногдол ашгийг 2012, 2013 онуудад "Эрдэнэт үйлдвэр ”-тэй ямар ч холбоогүй байсан энэ компани аваад, мөнгийг зувчуулчихсан байх юм.

Мөн Д.Эрдэнэбилэгийн мэдэлд бүтэц нь шилжсэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү 2 орчим тэрбум төгрөг, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 17 тэрбум төгрөг шилжүүлсэн байдалтай байгаа ба татварын албанаас хийсэн шалгалтаар энэ жилийн татварын орлого 223 тэрбум  төгрөгөөр буурах төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл цаашид энэ бүлэглэл татвар төлөх сонирхолгүй, зөвхөн байгаа хөрөнгөө шархаа нөхөхөд зориулах юм байна гэдэг нь шалгалтын явцад ажиглагдсан гэж ХЗДХ-ийн сайд мэдэгдэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр сахал хэмээх Д.Эрдэнэбилэг нь ХХБ, УБ банк, Эрдэнэтийн 49 хувь, Сүхбаатарын талбайн талыг эзэмшдэг нь багадаад Баянхонгор аймгийн Заг сумын малчдын амьдралыг тэтгэдэг Загийн голын эхээс алт олборлох гэж уйлайран, мөнгө төгрөг амлаж, аргаа барсан сумын иргэд "Газар нутгийг минь бүтэн үлдээж өгөөчээ. Малчид бид 100 сая төгрөгний чинь оронд 100 хонь бэлэглэе” гэж аргаа баран хэвлэлийн хурлаар гуйж байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ил болсон юм.

Тэр үүднээсээ энэ хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох хүч Монголын төрд байгаа бол хүчээ үзүүлж төр төмөр нүүрээ харуулаачээ гэж нутгийн иргэд хүсэж байгаагаа илэрхийлсээр байгаа ба эцэст нь дүгнэж хэлэхэд Монгол улсын төр засаг нэгэнт авлигад бүрэн идэгдсэн төдийгүй улс төр бизнесийн бүлэглэлийн мафийн сүлжээнд тэр чигээрээ орсон гэдэг нь дээрх баримтуудаас харагдаж байгааг харамсалтайгаар тэмдэглэн хэлье.

Ж.Бат 

BOLOD.mn 

 

 


Монголын төр авлигалд бүрэн идэгдсэн нь буюу Сахал Эрдэнэбилэгизм хэмээх шинэ үзэгдэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани