Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй

Дорнод аймгийн хэсэг иргэд тус аймгийн нутаг дэвсгэр дээр "Магнай трейд" ХХК-ны зүгээс газрын тосны хайгуул өрөмдлөгийн ажил эхлүүлэх гэж байгаад сэтгэл зовнин үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн бидэнд хандсан юм.

-Та өөрийгөө эхлээд бидэнд танилцуулна уу?

-Намайг Гунаажавын Адилбиш гэдэг. Миний бие "Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-ын тэргүүний албыг хашдаг. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул.

-Та бүхэн юуны учир хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болов. Энэ талаараа ярина уу?

-Манай улс түүхэндээ 26 удаа "Бүтээгдэхүүн хуваах” гэрээ байгуулсан юм билээ. Одоогоор үүнээс яг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь Дорнодын  аймгийн Матад, Халх гол суманд үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг компани байдаг. Харин  шатахууны зах зээлийн томоохон компани болох  "Магнай трейд” компани 2018 оны 10-сараас эхлэн Дорнод аймагт  нийт 7 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 786 мянган га бүхий талбайд үйл ажиллагаагаа явуулхаар Баянтүмэн дэх 17-р талбай дээр гэнэт дайрч орж ирсэн. Энэ үүднээсээ тус компани гэнэт ийнхүү манай нутаг дэвсгэр лүү дайрч орсон учир нутгийн иргэд болон малчидын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм.  Энэ утгаараа бид бүхэн дээрх асуудалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байна. 

-Тэгэхээр та бүхний үзэж байгаагаар "Магнай трейд” компани Дорнод аймагт хууль бусаар газрын тосны хайгуул өрөмдлөгийн ажил эхлүүлхийг завдаж байна гэсэн үг үү?

-Тийм. Ер нь Монгол улсын газрын тосны хуулинд газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж буй аливаа компани  ямарваа нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн орон нутгийн оршин суугч болон иргэд хөдөлмөрчид, төр захиргааны байгууллагаас санал авч хэлэлцүүлэг өрнүүлсэн байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ асуудлын тухайд тийм зүйл огт хийгдээгүй гэдгийг бид албан ёсоор хариуцлагтайгаар мэдэгдэж байна. "Магнай трейд” компани яасан гэхээр  өнгөрсөн оны 10 сард амралтын өдөр  Дорнод аймгийн төв Чойбалсан сум хоёрын дунд гэнэт өндөр цамхаг бариад хэдэн хятадууд оруулж ирсэн. Тухайн үед бид гэв гэнэт ийм асуудал үүсэхэд маш их гайхаж балмагдан үнэхээр бухимдсан.  "Магнай трейд” компани түрүүн хэлсэнчлэн орон нутгийн оршин суугчдын дунд  ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний санал бодлыг огтхон ч сонсоогүй байсан.  Мөн энэхүү асуудалтай холбогдуулан 2018 оны 10 сарын 5-нд Чойбалсан сумын Засаг дарга "Магнай трейд” компанид энэ үйл ажиллагааг эсэргүүцсэн албан тоот хүргүүлсэн байдаг.

-Одоогоор тус компани Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт ямар ямар тоног төхөрөөмж, техник хэрэгсэл авчирч суурилуулаад байна вэ?   

-Тухайн үед тус компанийхан маш том цамхаг, мөн олон тооны хүн амьдрах зориулалт бүхий контейнерууд мөн өөр бусад тоног төхөөрөмжүүдийг авчирсан. Эдгээр тоног төхөөрөмжүүдийг Тосон уул, 19-р талбай, 21-р талбайгаас зөөж авчирсан гэж бид сонссон. Өөрөөр хэлбэл хэдийгээр Монгол улсад "Магнай трейд” гэдэг үндэсний компани байгаа юм шиг боловч цаана нь ерөөсөө "Петро чайна Дачин Тамсаг”-ын "Цагаан хэрэм”-ний өрөмны компани тус газарт үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь тодорхой байсан.

-Ямартай ч Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг дарга "Магнай трейд” компанийханд татгалзсан хариу өгсөн юм байна тийм үү?

-Тийм. тэгж ойлгож болно. Учир нь тус компанийхан нутгийн иргэдээс санал авч албан ёсоор хэлэлцүүлэг өрнүүлээгүй тул тус суманд газрын тосны хайгуулын үйл явуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн албан тоот явуулсан.

-Тэгвэл Монгол улсын ямар төрийн байгууллага "Магнай трейд” компанид танай аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул өрөмдлөгө явуулах зөвшөөрөл өгсөн юм бэ?

-Ер нь энэ бол 2010 оны Засгийн газрын "Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний тогтоолтой юм билээ. Хэдийгээр тус компани Монгол улсын Засгийн газартай "Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулсан боловч нутгийн өөрөө удирдах байгууллага, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж буй байгууллагуудаас зөвшөөрөл авч байж үйл ажиллагаа явуулах ёстой нь хэнд ч ойлгомжтой зүйл. Харамсалтай нь  тус компанийхан нөлөөлөх байдлын үнэлгээгээ огтхон ч гаргаж өгөлгүй явж ирсэн.  Уул нь ном журмаараа тухай компани хэрвээ хайгуул өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол сум, орон нутгийн байгууллагад холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн байх ёстой. Гэтэл шууд л  дэрээсээ мундагдаад  нэг л их Засгийн газрын тогтоолтой, нэг л их Уул уурхайн яамны бичиг баримттай хүмүүс гэнэт ороод ирсэн. Тэгэхээр ийм нөхцөл байдалтай байгаа учир ард иргэд үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. 

-Дорнод аймгийн Засаг дарга өөрөө энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сая он гараад Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Засгийн газрын өргөтгөсөн хурал дээр хэлж байна лээ. Манай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны 3-р сарын 23-ны өдөр гүний усыг уул уурхай болон газрын тосны үйлдвэрлэлд ашиглуулахгүй гэсэн тогтоолыг гаргасан гээд, Дорнод аймаг цөлжилтөд хамгийн ихээр нэрвэгдэж байгааг  дэлгэрэнгүй тайлбарлан, энэ тогтоол дээрээ баттай зогсоно гэдгээ хэлсэн байсан.  Харин салбар яамны сайд  Д.Сумьяабазар уг тогтоол гарсантай холбогдуулан Матад, Халх гол орчимд газрын тосны тээвэрлэлтийг түр зогсоосон боловч дараа нь энэхүү шийдвэрээс үүдэн манай улсад өдөрт 700 сая төгрөгийн төсвийн доголдол үүсээд байна гээд тээвэрлэлтийг дахин сэргээх шийдвэрийг гаргасан. Гэтэл холбогдох байгууллагуудаас Дорнод аймагт усны хомсдол үүсч, цөлжилт үүсэх аюул тулгараад байгааг анхааруулсаар байгаа. Өнөөдөр манай аймагт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд зөвшөөрөгдөх хэмжээнээс 59-285 дахин их хэмжээний гүний ус хэрэглэж байна. Ийм учраас  дээр хэлсэн гүний ус ашиглахаа зогсоо гэсэн тогтоолыг гаргасан гэж ойлгох хэрэгтэй.  Тэр үүднээсээ өнөөдөр аймаг орон нутгийн гаргасан шийдвэр Засгийн газраас гаргасан шийдвэртэй зөрчилдөж байна. Дорнод аймгийн шүүх хүртэл энэ тогтоол "Магнай трейд” компанид огтхон ч хамаагүй гэсэн  шийдвэр гаргасан байсан.

-Ер нь газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад тус аймаг хөгжиж дэвшээд сайн сайхан юм болсон зүйл байна уу? 

-Монгол улсын 360 сумдаас стратегийн ач холбогдол бүхий гэж тооцогддог газрын тосны үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сум гэхэд л улсдаа хамгийн сүүлд гэрэл цахилгаан тогтой болсон байдаг.  Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалтай сум орон нутаг огтхон ч хөгждөггүй нэг бодит жишээ нь энэ юм. Үнэнийг хэлэхэд газрын тосны компаниуд тус аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч үр дүн байхгүй. Үнэхээр "Бүтээгдэхүүн хуваах гэрээг”-ээр хэдэн хувь нь Монголын  Засгийн газарт тэр дундаа Дорнод аймгийн төсөвт орж байгаа  болон  Матад сумын төсөвт хэдий  хэмжээний орлого ордог талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй, тэр бүх мэдээлэл нь нууц байдаг.

-Яг одоо "Магнай трейд” компани Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр ямар нэгэн газрын тосны үйл ажиллагаа явуулж байна уу?

-Одоогоор тус компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа.  Яагаад гэвэл бид нар үйл ажиллагааг нь явуулахгүй гээд зогсоочихсон. "Магнай трейд” компани нэгэнт л нутгийн оршин суугчдаас санал авч хэлэлцүүлэг өрнүүлээгүй  болохоор бид тэнд үйл ажиллагаа явуулахыг нь огтхон ч зөвшөөрөхгүй. 

-Одоогоор тус суманд хэд орчим хятад иргэд байгаа вэ?

-Нэг хэсэг Дорнод аймагт хятад хоньчин явж байна гэж сошил сүлжээгээр их шуугисан. Зүгээр албаны хүмүүсийн мэдээнээс сонсход жил бүр 1200 хятад иргэн Петро чайна Дачин Тамсаг компани дээр ажилладаг гэсэн мэдээлэл байдаг юм билээ. Ер нь бол "Магнай трейд” компанийн хайгуулын төлөвлөгөө нь 2900 метрийн гүнд нэгхэн ширхэг цооног өрөмдөнө гэдэг. Хэдийгээр нэгхэн ширхэг цооног өрөмдөнө гэж байгаа боловч галт тэрэг нэг л хөдөлчих юм бол цаашаагаа 10, 20, 100 гээд явахыг хэн ч үгүйсгэхгүй.

-Хэрвээ тус бүс нутагт газрын тосны хайгуул өрөмдлөгийн үйл ажиллагаа эрчимжээд эхэлбэл тус бүс нутагт байгаль экологийн ямар сөрөг үр дагавар үүсч болох вэ? Энэ талаар та тодруулж яриач ?       

-Ер нь Матад, Халх голын сав газар бол Монгол улсын алс зүүн хязгаар нутаг байдаг.  Тэр утгаараа тус бүс нутагт газрын тосны компаниуд энэ мэтчилэн санаархаж тэнд томоохон хэмжээний суурьшлын бүс үүсвэл алс хэтдээ Монгол улсын үндэсний аюулгүй байдалд  ноцтой аюул учирч болох эрсдэлтэй гэж бид бүхэн үзэж байгаа. Энэ үүднээсээ хэрвээ бид тусгаар тогтнолоо хадгалж үлдэе гэж байгаа бол уул усныхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй.  Хэрвээ хятадууд Мэнэнгийн талд чөлөөтэй давхилддаг байсан бол удахгүй тэр хавь тэр чигээрээ хятад болж, зүүн бүс нутаг руу чөлөөтэй нэвтрэх үйл явц аажим аажмаар үргэлжлэх болно. Байгаль экологийн тал дээр гэж яривал үнэхээр аюултай байдалд байгаа гэж хэлж болно. Аль хэдийнэ мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихсан бүс нутгийн хэмжээнд гүний ус ховордож байна, цөлжилт бий болж байгааг анхааруулсаар байна.

-Цаашдаа та бүхэн ямар ажлууд хийхээр төлөвөлөж байна вэ?   Тус компанитай яаж тэмцэх вэ?           

-Ер нь "Магнай трейд” компаний асуудал бол зөвхөн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолтой тэмцэлдэж байгаа асуудал биш ерөөсөө бид бүхэн 2010 оны Баянтүмэн 17-р талбайд "Бүтээгдэхүүн хуваах” тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулах хэмжээнд хүртэл аймаг орон нутгаараа тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх болно.  Бас нийт ард түмэндээ хандаж хэлэхэд биднийг дэмжиж туслаарай гэж та бүхэндээ уриалах байна.

Ярилцсанд баярлалаа. 

Ж.Батдорж

Эх сурвалж: BOLOD.mn 

Г.Адилбиш: Газрын тосны компаниуд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулаад ямар ч сайн сайхан үр дүн авчраагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани