Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй

 

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй

Нэг зүйлийг сануулахад, 2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Лондоны олон улсын арбитрын шүүх /ЛОУАШ / хянаж үзээд  "Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 50 орчим сая ам.долларыг "Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг  одоогоос хоёр жил хагасын өмнө буюу 2016 оны есдүгээр сард манайд ирүүлжээ. Уг зээлийн батлан даагч нь (Батлан даагч гэдэг нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээд) "Эрдэнэт” үйлдвэр мөн гэдгийг шүүх тогтоосон учраас тэр.

Үүнээс өмнө арбитрын шүүх дөрвөн ч удаа хуралдаж, дээрх хугацаанд Стандарт банкнаас гаргасан шүүхийн зардал болон "Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн хүүд дахиад 40 гаруй сая ам.долларын төлбөр тавигдсан. Ингээд нийтдээ 90 орчим сая ам.долларын өр, төлбөрийг "Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буулгасан байна.

Гэвч шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш арван сар өнгөрөхөд Монголын Засгийн газар болон "Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны долдугаар сард Стандарт банкны нэхэмжлэлээр ЛОУАШ дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 90 гаруй сая ам долларын төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байна. Сарын хүү нь 1 орчим сая ам.доллар. Үүний үр дүнд 2018 оны зургаадугаар сарын байдлаар "Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өр 100 гаруй сая ам долларт хүрсэн байв. Үүнээс хойш дахиад найман сар өнгөрчихөөд байна.

Уг нь одоогоос жил гаруйн өмнө, 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын хэсэг гишүүд "Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд өр төлбөртэй нь үнэн эсэх талаар Засгийн газарт асуулга тавьж, түүнийхээ хариултыг авсан. Энэ болтол Засгийн газар ""Жаст”-ын өрийг "Эрдэнэт” үйлдвэр төлөх ёсгүй. Зээл авсан, баталгаа гаргасан буруутай этгээдээр нь төлүүлнэ” хэмээн зүтгэсээр байсан билээ. Харин УИХ-ын гишүүд албан ёсоор асуулга тавьсны дараа арга буюу "Шүүхийн маргаанд "Эрдэнэт” үйлдвэр ялагдсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тийм ч учраас өрийн асуудлыг шийдүүлэхээр ажлын хэсэг гаргаж, дахиад нэг жил өнгөрөхөд асуудал бахь байдагтаа байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл нэг л өдөр 49 хувь байтугай 51 хувиа тавьж туучихаад "Үнээгээ алаад, дэлэнг нь шараад идчихсэн” өлсөөд сууж байх вий. Тэгэхээр үйлдвэрийнхний ч, бидний ч хувьд хамгийн ойрын бөгөөд номер нэг зовлон "Монголын зэс”-ийн 49 хувь ч биш, Стандарт банкинд төлөх ёстой өр төлбөрийн асуудал болов уу.

Яагаад "Эрдэнэт” төлөх ёстой тухай

Ш.Батхүү ("Жаст”-ын эзэн) нарыг "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан асуудлаар барьж нэг, тавьж нэг шалгасаар таван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өрийн асуудал анх сөхөгдөж, Ш.Батхүү гэдэг хүн АТГ-ын байнгын үйлчлүүлэгч болсон түүхтэй. Өрийн асуудал сөхөгдөөд ирэнгүүт авчираад хийчихнэ, намжаад ирэхээр нь тавиад явуулчихна. Ингэж тэгж явсаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч дуусах бололтой юм шиг байна. Энэ бол манай л ёс.

Харин хүний ёс бол өөр өө. Лондоны олон улсын арбитрийн шүүх / ЛОУАШ / жишээ нь "Эрдэнэт” үйлдвэрээр "Жаст”-ын өрийг төлүүлнэ ээ л гэсэн бол төлүүлж дуусна. Манайхаас өөр оронд, дэлхийн жишигт хууль, шүүх нь ингэж ажилладаг. Барьцаа, баталгаан дээр гарын үсэг зурсан хүн хэн байх, хэн идэж уусан нь тэдэнд огтхон ч хамаагүй. Гагцхүү Монголын нэрийн хуудас болсон "Эрдэнэт” гэдэг үйлдвэр зээлийн баталгаа болсонд учир байна. Тиймээс "Эхлээд манай үйлчлүүлэгчид төлөх ёстой өр төлбөрөө барагдуул. Хэн нь хэнээсээ хулгайлсан тухай асуудлаа дотооддоо шалгаж шийдвэрлэ ээ” л гэж байна.

Үүнээс үзэхэд нэгэнт төлөх ёстой өр төлбөрийг эртхэн төлж барагдуулах нь наанадаж эдийн засагт хэмнэлттэй, цаанадаж "аминд халгүй” байна. Асуудал ужигарвал өнөө "Эрдэнэт”-ээ тэр чигээр нь тавиад туух магадлалтай.

Анх УИХ дээр өрийн асуудал яригдаж байхад л "Үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг шүүхийн зүгээс өгч байсан. Стандарт банкнаас шүүхэд гаргасан хүсэлт ч бас тийм. Тиймээс шүүх үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийг хангахын тулд нэг л өдөр "дансыг чинь битүүмжиллээ” гэхэд бидэнд зугтах газар байхгүй. Монгол руу орж ирдэг валютын урсгалын тал нь хаагдаж, Орхон аймгийн амьдрал тэр чигээрээ зогсоно (төсвийнх нь 90 хувийг үйлдвэр дангаараа бүрдүүлдэг). Улсын төсөв өм цөм онгойгоод, цалин тэтгэврээ ч тавьж чадахаа болино.

Наанадаж үйлдвэрийн удирдлагууд албан томилолтоор, ажил хэргийн шугамаар, гадаад түншүүдтэйгээ уулзахаар гадагшаа явлаа гэхэд хилийн хорио тавиад хөлийг нь тушчих аюултай. Тэгээд ч өрөө төлөхгүй байх нь үйлдвэрийн гадаад нэр хүндэд хохиролтой. Магадгүй "Манайх 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй, дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр ээ. Манайд хөрөнгө оруулна уу” гээд алгаа тосоод очих цаг ирэхэд хөрөнгө оруулагч нар энэ үйлдвэрт, цаашлаад Монголын Засгийн газарт итгэх үү?

Шаварт суусан шарын эзэн хүчтэй

Харин ч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн маргаан, улс төрийн хэрүүлээс холхон сууж, энэ том үйлдвэр, хамт олныг өдий зэрэгтэй аваад ирсэн үйлдвэрийн удирдлагуудад талархууштай. Хэрэв улстөрчдийн энэ хэрүүл маргаан хуулийн хүрээнээс хальж, хувь хүмүүсийн хэрүүл тэмцэл болоод явчихвал үйлдвэрийн ирээдүйг нэг хүний, нэг хэсэг хүний хүчээр тогтоон барих аргагүй болно. Ядаж л шүүхийн шийдвэрээр тавигдсан өр төлбөрөө цэгцэлчихвэл ажил хариуцаж байгаа хүмүүсдээ ч дэмтэй, ашгийг нь хүртэж суугаа ард иргэддээ ч өгөөжтэй юм даа.

Угаасаа "Эрдэнэт” үйдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагууд дунд сайн нэр зүүсэн нь нэг ч байдаггүй юм. Тэр тусмаа "Эрдэнэт үйлдвэр-Стандарт банк” гэдэг энэ холбоо үг бий болсноос хойш хэн ч сайхан харж, сайнаар хэлэхээ больсон. Ийм шавар, балчиг дунд ажил явуулна гэдэг хэн хүний хүсээд байх, хүсээд ч чадах зүйл биш. Харин ч үйлдвэрийн удирдлагууд "шаварт унасан шарын эзэн хүчтэй” хэмээн зүтгэж, өр барагдуулах сан хүртэл байгуулаад, хуримтлал үүсгэчихсэн Засгийн газрын амыг хараад сууж байгаа сураг дуулдсан. Засгийн газар эрхийг нь нээгээд өгчихвөл өрөө төлчихье, үйлдвэрээ аварья л гэж байгаа байлгүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг үг ч бас бий.

Б.Сэмүүн

 

 


Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани