Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Нэхүүл”-ийн удам, “хэвтүүл”-ийн угсаа

Аль ч орны улс төрийн үйл явцад иргэдийн хөдөлгөөнүүд орж ирдэг. Үзэл бодол, тулгамдсан асуудлаараа нэгддэг улс төрийн үзэгдлүүд гэж болно.

Монголд ч олон бий. Өмнө нь байсан, одоо байгаа, ирээдүйд ч байх биз.

Зорилгодоо хүрэхээр аажмаар “татан буугддаг”, аль эсвэл зарим нэгэн эрх баригчид, улс төрийн намуудад “бууж өгснөөр” замдаа тардаг явдал бий.

Иймэрхүү хэдэн ТББ, хөдөлгөөн Улсын бүртгэлд байна вэ, өнөөдөр хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа вэ гээд харьцуулахад нэг дүгнэлт гарч ирнэ.

Гэхдээ сүүлийн зургаан сарын хугацаанд шинээр мэндэлсэн хоёр хөдөлгөөн анхаарал татаж байгаа юм.

Тэд бусдаас өөр. Өөр гэсний учир нь энэ хоёр хөдөлгөөн нутаг ус, салбарын эрх ашгийн төлөө тэмцээгүй. Бас үндэсний үзэл энэ тэрийг хамгаална гэж яриагүй.

Гэхдээ улс төрийн агуулгатай тэмцэл зохион байгуулдаг. Зохион байгуулдаг ч гэж дээ, оролцдог гэвэл илүү зохимжтой.

Эхнийх нь “Нэхүүл”, дараагийнх нь “Хэвтүүл” гэдэг нэртэй юм.

Анх өнгөрсөн оны сүүлчээр “Нэхүүл” хөдөлгөөн гарч ирсэн. Нам бус залуучуудын хөдөлгөөн гэх тодотголтой “Нэхүүл” хөдөлгөөн ийм нэртэй кино нээлтээ хийснээс хоёр сарын дараа буюу 2018 оны арваннэгдүгээр сараас идэвхтэй ажиллаж эхэлсэн байдаг.

“Нэхүүл” хөдөлгөөн үйл ажиллагаагаа эхлэхдээ л тухайн үеийн УИХ-ын М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага өгч байсан юм. Сүүлдээ М.Энхболдыг огцруулах хоёр удаагийн жагсаалын гол оролцогчид нь энэ хөдөлгөөнийхөн байсан.

“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс анх УИХ-ын даргад өгсөн шаардлагын хариу сэлтийг авахаар тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар очиж байсан. Дараа нь энэ хөдөлгөөний зохицуулагч гээд М.Мунаа гэдэг хүн бас сэтгүүлчдэд мэдээлэл хийж байлаа.

“Нэхүүл”-ийнхэн 2018 оны арванэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн хурал зарлаж “…Анх 4000 гаруй залуу дуу хоолойгоо нэгтгэж, энэ сарын 14-нд тэмцлээ эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 7000 орчим иргэн нэмэгдлээ” гэж мэдэгдсэн.

Эндээс харвал үнэхээр нам бус залуус харагдаж байгаа юм. Харин жагсаалуудад “Нэхүүл”-ийн нүүр царай нь жүжигчид, уран бүтээлчид гэсэн олны танил нэлээд эрхмүүд гарч ирж байлаа. “Нэхүүл” кинонд тоглосон гавьяат жүжигчин ч энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож байв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт бялдаржуулах клубт явж, “төмөр өргөдөг” залуус “Нэхүүл”-д тун идэвхтэй оролцож байгааг нотолсон зураг сэлтийг эх сурвалжууд нийтэлж байв.

…У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хоёрыг В.Путины “Нэгдсэн Орос”-ын замнал түүхтэй улс төрийн эртнээс уяад байгаа юм. Товчхондоо, энэ бүхний “эцэг” нь нэг гэх шивэр авир яриа учир мэдэх хүмүүсийн дунд яваад уджээ.

Ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй холбож буй юм. Ингэх бас нэг үндэслэл нь “Нэхүүл” ажиллаж эхлэхээс хоёр сарын өмнө 2018 оны есдүгээр сарын дундуур амралтын өдрийг дамнуулан Гачуурт шилтгээнд “Нэгдсэн Монгол” гэх хөдөлгөөний урлаг, спортын арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон нь тухайн үед ихээхэн анхаарал татаж байлаа. Яг тэр үед Нийслэлийн МАН-ын Бага чуулганы төлөөлөгчдийг сонгох явц болж байв.

У.Хүрэлсүх тэр үед “…Би мянган найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгууллаа. Бидний удирдлагын систем бол Чингисийн мянгат, зуут, аравтын систем байх болно. Өнөөдөр мянган найзтай боллоо” гэж хэлсэн юм.

Түүнчлэн Гачууртад болсон энэхүү “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнд оролцогчид “Нэхүүл”-д бас нэгдсэн байдаг.

Харин “Хэвтүүл” хэмээх хөдөлгөөн 2019 оны хоёрдугаар сарын сүүлчээр, цагаан сарын дараахан гарч ирсэн.

Бас л ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардан бүх нийтийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдэж 2018 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр хэвлэлийн хурал хийв.

Тэд ЖДҮХС, 60 тэрбумын хэрэг, концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудад хуулийн өмнө, ард түмний өмнө хариуцлага хүлээхийг шаардах зорилготойгоор 2019 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах болсноо мэдэгдсэн юм.

“Хэвтүүл” хөдөлгөөний тэргүүн Э.Тамир  “…ЖДҮХС-гийн асуудалтай хэргийг намдаахын тулд 60 тэрбумын хэргийг ярьж,  ЖДҮ-г орхигдуулж, энгийн нэг жижиг зээл мэтээр ард иргэдэд ухуулж байна. Тэд бага хүүтэй зээл авч болж байхад бид яагаад жирийн ард иргэд авч болдоггүй юм. Тэр утгаар ЖДҮХС-гийн асуудал сөхөгдсөн цагаас эхлэн идэвхтэй тэмцсээр ирсэн хэсэг залуус нэгдсэн “Хэвтүүл” хөдөлгөөнийг эхлүүлж байна. Цаашдаа ч энэ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Ардчиллын суурь үнэт зүйлсэд илтэд заналхийлсэн үг, үйлдлийг эрх баригчдын зүгээс гаргах боллоо. Эрх баригчдын зүгээс ЖДҮХС-г хувьдаа завшсан улстөрчидтэй хариуцлага тооцох нь бүү хэл, харин ч хаацайлж, өмгөөлж хамгаалсаар өдий хүрлээ. Ингээд зогсохгүй ЖДҮ хулгай болон, 60 тэрбумын сүлжээгээр барьцаалагдсан УИХ, Засгийн газрын гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх урвагч санаагаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Энэ байдлыг энэ хэвээр нь дуусгаж болохгүй” гэж байв.

Тэд Францын “шар хантаазтан”-уудын адилаар долоо хоног бүрийн бямба гариг бүрт жагсана гэсэн. Гэхдээ жагсаал болоод байна уу, болохгүй байгаа юу гэдэг нь тодорхой бус байгаа юм.

“Хэвтүүл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид, удирдлагууд гэвэл ХАХНХ-ын дэд сайд асан, “Иточу”, “Комацу”-гаар овоглодог Э.Тамир, Ерөнхий сайдын зөвлөх асан, “Хутагт” группийн эзэн М.Хүдэрбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүний нөөцийн сургалт, хөгжлийн албаны дарга асан, Хөдөлмөрийн судалгааны институцийн дэд захирал асан Л.Алтансүх, НИТХ-ын төлөөлөгч, “Хишиг арвин индустриал”  ХХК-ийн дэд захирал М.Тулгат, Эрүүл мэндийн дэд сайд асан, “Хаппи веритас” элэгний төв лабораторийн ерөнхий захирал Ж.Амарсанаа нар ил гарч харагдлаа.

Тэд АН-ын залуус байгаа юм. Тэр дундаа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед дэд сайд, зөвлөх, газрын даргаар ажиллаж байсан хүмүүс байна.

Тэгвэл энэ хөдөлгөөнөөс бас л хоёр сарын өмнө Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн байгуулснаа зарласан юм.

Тэрээр өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч “Нэгдмэл Монгол”-оо идэвхтэй ажиллуулахаар боллоо. Өргөдөлдөө “…Тантай хамтран ажилласан нэг жил найман сарын хугацаанд МАНАН бүлгийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм гээд олон хууль бус  явдал  илчлэгдэж улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч  гэсэн атугай бий буй за. Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо” гэсэн.

Тиймээс Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол”-той “Хэвтүүл” хөдөлгөөн бас л нийлээд ирнэ гэдгийг эх сурвалжууд тайлбарлаж байна. Ер нь бол “Нэхүүл” хөдөлгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй, У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнтэй холбох сэжим байна. Бас “Хэвтүүл” хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнтэй нийлүүлэх холбоос бас бий. Харин У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол”, Н.Алтанхуягийн “Нэгдмэл Монгол” хоёрыг В.Путины “Нэгдсэн Орос”-ын замнал түүхтэй улс төрийн эртнээс уяад байгаа юм. Товчхондоо, энэ бүхний “эцэг” нь нэг гэх шивэр авир яриа учир мэдэх хүмүүсийн дунд яваад уджээ.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Нэхүүл”-ийн удам, “хэвтүүл”-ийн угсаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өнөөдөр, 17:01
Өнөөдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани