Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт улс төр байв уу

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүллээ хэмээн шагшин шуугьж байсан нь гурван жилийн өмнө. Тухайн үед 18 жилийн өмнөх хэргийн гүйцэтгэгчдийг илрүүлэн шийтгэж, талийгаачийн ар гэр төдийгүй Монголын ард түмний хүлээлтийг тайлсан нь тэр үеийн төр засаг, хууль, шүүхийн удирдлагуудад өндөр оноо болсон билээ.

Шүүхийн шийдвэрээр яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл энэхүү үйл явдал нь сонгуулийн ээлжит жүжиг, харгис хэлмэгдүүлэлт байж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр уг хэрэгтэй холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн юм.

Ингэхдээ хэрэгт холбогдож шийтгэл хүлээсэн хүмүүсийг эрүүдэн шүүж, ял тулгасан нь тогтоогдсон тул ар гэрийнхнээс нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд уучлал гуйж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр “С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болж байгаа. Би анхнаасаа хэлсэн. Хаврын синдром тусч би энэ асуудлыг яриагүй юм шүү.

Илээр хүний хашаанд нас барсан хүний цогцос аваачиж хаяж байгаа хүмүүс далд үүнээс дор зүйл хийж байгаа гэж мэргэжлийн хувьд мэдрэмжээрээ ярьж байсан юм. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Энэ бүх ажиллагааг гардан зохион байгуулсан нэг хүн бас хоригдсон. 

Би сайдын ажлаа буцааж авахдаа нэг хүн халсан байх аа. Шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч цолтой байснаа яагаад хурандаа болж, тагнуулыг удирддаг юм бэ гээд явуулсан. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Цаашдаа ч шалгагдана. Монголд хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал болохгүй байтал нь арга хэмжээ авах ёстой. Би хоригдож байгаа хоёр ялтантай очиж уулзсан.

Намайг хэрэгт татаж, шалгана гэж айлгаж байсан. Хийгээгүй хэрэгт гэм зэмгүй хүн хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж хоригдож байгааг нүдээрээ үзэх гэж би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Аль аль нь 40 гарсан насны хүмүүс. 20-25 жилийн ялтай. Ийм ялтай хүмүүс гянданд тэснэ гэж байдаггүй юм. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Б.Содномдаржаатай ч уулзсан. Өчигдөр (уржигдар) эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах л юм энэ. Цаашид эмнэлэгт байлгаж байгаад шүүх нь энэ хүмүүсийг суллатал явна гэж бодож байгаа. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би Б.Содномдаржаагийн ар гэр, Т.Чимгээгийн ар гэрийнхнээс уучлал гуйж байна. 

Аймшигтай аргууд хэрэглэсэн. 1937 оны үйл явдал сэргэснийг би нүдээрээ үзлээ. Зарим хүмүүс ийм юм хийдэг юм байжээ. Энэ хэрэгт би тултал нь явна. Монголын хуульчид дахиж хэзээ ч хүнийг харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүдэг байдлыг гаргуулахгүйн тулд системийн чанарт өөрчлөлт хийх шаардлага харагдаж байна. 

Би 1970-аад оноос хойш Монголд гарч байсан дуулиант хэрэг бүрийг ерөнхийд нь мэднэ. Би ийм аймшигтай юм үзээгүй, сонсоогүй. Ийм аймшигтай явдал болсон байж болзошгүй дүр зураг харагдаад байхаар нь чадан ядан тэмцсэн. Хэд хэдэн удаа хэрэг үүсгүүлж үзсэн. Өмгөөлөгчдийг их шахаж байсан. Тэмдэглэлийг нь хүртэл улсын нууцад хамруулж хурааж авсан. Хүүхдийг нь хар тамхины хэрэгт холбогдуулж цагдаад байцааж дарамталж, шахсан. Захиалагчийг нь олох биш бүр будилуулсан байна лээ. Хариуцлагагүй хянасан шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хэрэг их хол явна” гэсэн юм.

Тухайн үед зарим хүн шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн хэлмэгдүүлэлт болж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Харин хуулийн байгууллагуудаас энэхүү хэрэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдсон гэдгийг тайлбарлаж байв. Тухайлбал, нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” нэвтрүүлэгт оролцохдоо хэргийг нотолсон баримтуудыг дурдаж байсан. 

Тэрбээр “Хэргийн гэрч эмэгтэй шүүх хуралдааны үеэр яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө хэрэг болсон байрны орчимд эргэлдэж байсан хүмүүс болохыг таньсан. Ц.Амгаланбаатар нь талийгаач С.Зоригийн гэрийг таньсан. Үүнийг нь засвар хийсэн угаалгын өрөөг таниулж баталгаажуулсан. 

Үүнийг нотлох бичлэгт Ц.Амгаланбаатар ярихдаа Б.Содномдаржаа “Авгайг нь амьд үлдээгээрэй” гэж хэлсэн тухай дурдсан. Мөн аллага хийсэн байрны угаалгын өрөө маш их өөрчлөгдөж засвар хийсэн байгааг таньсан” зэрэг баримтыг бичлэгтэй нь харуулж байлаа. Мөн тухайн хэргийг үйлдэхийг харсан Б.Булганы өгсөн мэдүүлгээс гаргасан гэмт хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зураг таарч байгааг үзүүлсэн байдаг.

Харин одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр хэлмэгдүүлэлт болсон эсвэл шүүхийн шийдвэр шударга гарсан эсэх нь эргэлзээтэй боллоо. Аль нь ч үнэн байсан улстөрчид ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр 21 жил улс төр хийлээ. Одоо хангалттай биш үү.

Эх сурвалж: Үндэсний шуудан

 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлт улс төр байв уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани