Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэлбэ голыг сүйтгэвээс байгаль эх биднээс хариугаа авах нь дамжиггүй

Сэлбэ голыг сүйтгэвээс байгаль эх биднээс хариугаа авах нь дамжиггүй

 

Өнөөдөр 3 сарын 22 дэлхийн усны өдөр

Санзайн амны эхэнд өнгөрсөн өвөл хэд хэдэн удаа очлоо. Өдөрт дунджаар 1000 орчим машин тэрэг 4000-5000 хүн цуглан бужигнаж, голын эхийг өтгөн шингэн ялгадсаар дүүргэж, ой мод, бутыг нь сүйтгэж,  энд тэндгүй задгай гал түлж, хуурайшилтай өдрүүдэд түймрийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Бут бургасыг нь хэмхчин хүчит техниктэй танхай залуус сэлгүүцэж байна. Монголчууд бид гол усаа бохирдуулахаас цээрлэн сэргийлдэг ёс заншилтай ард түмэн. Гэтэл үлдсэн ганц голынхоо эхийг нийслэлийн сая гаруй хүн очин тээрэмдвээс Сэлбэ голын маань усны жаахан нөөц газар тэсэх үү?  Сэлбэ голыг замаас нь тэжээдэг байсан Хандгайт, Шарга морьт, Баянбулагийн амны жижиг голууд, Зуун модны болоод Дондогдуламын аршаан бүгд нүдээ анижээ.   

Их хотын хоймор болох Санзайн амнаас Баруун Сэлбийн голын эх авч урсдаг. 30 гаруй мянган га-гаар хэмжигдэх энэ бүс нутагт ургамлын аймгийн 7 зүйл мод сөөг, 40 овгийн 183 зүйл ургамалтай. Зараа, туулай, хэрэм, үнэг хярснаас өгсүүлээд чоно, гахай, бор гөрөөс, халиун буга  хүртэл амьдардаг өвөрмөц газар. Нарс шинэс хуш холилдон ургасан өнөө хүртэл бараг онгон дагшнаараа байгаа баруун Сэлбийн эх 2000 гаруй га энэ газрыг 2012 онд нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг. Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг Сэлбэ голын эхийг  байгалийн нөөц газарт авах тогтоол гаргаж, хамгаалалтын дэглэмийг сахиулахыг Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгож байжээ. Сэлбэ голын эх газрыг нэг байгаль хамгаалагч хариуцдаг бөгөөд модны хулгай, самарчдын хөл тасардаггүй энэ газрын болзошгүй нэг аюул нь ойн түймэр. 

Орон нутгийн тусгай  хамгаалалтанд авна гэдэг нь товчхон тайлбарлах юм бол хүний үйл ажиллагааг хязгаарлана гэсэн үг л дээ.

Ардчилсан засаглал эхлэх 90-ээд оны үед батлагдсан анхны хуулиудын нэг болох Орон нутгийн тусгай  хамгаалалттай газрын тухай хуулийн 12-т зааснаар "...Ан амьтан үргээх, байгаль орчинд сөрөг нөлөөлөх машин техник ашиглах, хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах хориотой. Мөн Сэлбийн голын эх битүү торлогоор хучигдсан Бага Хэнтийн нурууны өмнөд төгсгөл болох энэ газар мөнхийн цэвдэгтэйгээрээ онцлогтой.

Голыг экологийн талаас нь авч үзвэл маш их бохирдож, бараг аюулын хэмжээнд тулсан байна. Бага Хэнтийн нуруунаас эх аван хотын төвөөр дайран өнгөрч Туул голын сэлбэдэг миний мэдэх долоо найман гол бий. Үүнээс 70-80-аад оны үед хотын хүүхдүүд умбан нааддаг байсан Сэлбийн пионерийн зуслангийн хажуугаар урсдаг Зүүн Сэлбийн гол нүд аниад хориод жил болж байна. Үүнтэй зэрэгцээд хотын баруун талаас эхлэн тоочих юм бол олон улсын "Найрамдал” зуслангийн хажуугаар мяралзан урсдаг байсан Баян гол ширгэж, нэр нь Улаанбаатар хотын нэгэн дүүргийн нэрэнд л үлджээ. Түүнээс зүүн тийшээгээ эргэвээс Нарангийн гол, Толгойтын гол, хуучин захын хажуугаар урсдаг байсан ногоон нуурыг тэжээдэг байсан Дэнжийн мянгын гол, Шар хадны зүүн хаяагаар урсах Улиастайн гол, бүр цаашилбал Гачууртын голууд хүмүүн бидний мунхаг үйл ажиллагааны улмаас бүгд ширгэж шургаж, үнс тоос, хог ялгадсаар дүүрсэн өмхий сайрууд болсон байна. 60-аад оны үед Мөнгөн морьтоос сал урсгаж мод зөөвөрлөж байсан Туул гол маань хүртэл сүүлийн жилүүдэд бидний нүдэн дээр тасалдах болсон. Улаанбаатар хотын ундны усны эх булаг нь Туул голын нийт урт,704 км үүнээс 28 км нь нийслэл хот дундуур урсахдаа 1.5 сая хүний ялгадас, арьс ширний үйлдвэрүүдийн хорт бодисоор ханатлаа бохирдож аваад уруудна, Заамарын уурхайнуудаар дайран өнгөрөхдөө хүнцэл мэтийн химийн бодисуудад бүрмөсөн хордож аваад Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгаль далайд цутгадаг хувь тавилантай аж.

Сэлбэ голын сав газар нийтдээ 30 гаруй мянган газрыг хамардаг. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй Санзай, Хандгайт, Баянбулаг, Шарга морьт, Майхан толгой, Яргайт, Шадивлан зэрэг 10 гаруй зуслан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэдэн мянган айл өрхтэй гэр хороолол бүхий нутгийг дайран өнгөрдөг учраас маш их бохирдолтой.

Энэ голын дагуух оршин суугчид бохир хувцас хунараа машин техникээ энэ голд угаана, үнс хогоо асгана. Санаа ер зовохгүй, хүүе хаая гэх хүн, хуцах улих нохой ч байхгүй. 

Гол ил болоод газрын доорх урсацаар хотын төв рүү орон Дунд гол болж нэрээ өөрчлөн бүр ихээр бохирдож, тасалдаж явсаар чүй чамай Туул голдоо цутгадаг. 2011 онд УСУГ-ын усны төв лабораторид хийсэн шинжилгээгээр "Зуун айл” орчим аммонийн азотоор болон нянгаар бохирдсон байжээ. Дараа жил нь буюу 2012 онд хийсэн шинжилгээгээр 19 дүгээр хороолол орчмын Сэлбэ голд гэдэсний халдварт өвчний нян илэрч байв. Долоон жилийн өмнө ийм хэмжээний бохирдолтой байсан гол одоо ямар болсон нь хэнбугайд ч ойлгомжтой.       

Дайран дээр давс гэгчээр Сэлбэ голыг сэргээнэ хэмээн том том амлан төсвийн мөнгийг угаагчид ч өнгөрсөн он жилүүдэд гарамгай сайн ажилласан.Ерөнхий сайд Сү Батболдын санаачлагаар анх "Сэлбэ гол” төсөл  нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт  батлуулан эхэлж, 2011 онд төсөл хэрэгжээд дуусахад үед гол 22 метр өргөнтэй болно хэмээсэн боловч, нийслэлийн бид хэд молиго үмхэн хоцорсон. Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 км үерийн далангийн дагуу явган хүний зам, зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг зэргийг барьж тохижуулна, хотын төв хэсэгт амралт зугаалгын бүс бий болгоно  энэ ажилд 9 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн шогшиж  байсан тэр нөхдүүд өнөөдөр хаа явна?  Энэ мөнгийг хэн авч юу хийчихээд зайлав гээд сонирхсон чинь "Норбу” гэгч компани "Зураг төсөл анхнаасаа буруу байсан. Төсөвлөсөн хэмжээнээс хөрөнгө нь дутсан” гэх шалтгаанаар нүглийн нүдийг гурилаар хуураад орхисон гэнэ. Дараа нь Бат-Үүл баатар бас л багагүй мөнгө авч, голыг мэлтэлзүүлэх гэсэн боловч талаар  өнгөрсөн. БОАЖЯ 2012 онд Сэлбийн голын урсацыг тэтгэхээр тэрбум төгрөг хандивласан ч туршилт бас л талаар болсон гээд олон жишээ татаж болно. Энэ байдлаараа бол бороо хуртай үед хог шороотой холилдож булингартан урсдаг Сэлбэ гол минь амь тавьж, үерийн далан нь хогийн тантан болох цаг удахгүй нь бололтой. Сэлбэ гол нөхөн сэргээгдэж зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болно гэдэг нь  Мянгуужингийн үлгэр болон үлдэх шив.        

Нийслэлийн байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх "Сэлбэ голын эх” төслийг "МСМ групп” өөрийн хөрөнгөөр тохижуулсан гэх боловч цаашдаа энэ хавийн 2000 гаруй га онгон дагшин газрыг хувьчлан авч,  "нохойн замаар” оруулах нь нь гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм. Энд хогийн цэгээс өөр газарт хог хаях, 6 өрөөтэй модон жорлонгоос өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, тээврийн хэрэгсэл ашиглах явдлыг бүрэн хориглоно гэж заавардсан нь амьдрал дээр лөөлөө болоод байгааг хэд хоногийн өмнө МҮОНРТ-ийн сурвалжлагаас бид харсан. Уг төслийн санаа нь зөв боловч, сонгосон газар нь даанч биш юмаа. Монголын ард түмэн эрт цагаас урсгал ус руугаа өтгөн шингэнээ гоожуулах нь бүү хэл сүүнийхээ шанагыг голд дүрэхийг цээрлэдэг байсан хүмүүс. Их хааны үед ингэсэн хүн цаазын ял авдаг байсныг хуульчилсаныг эрхбиш бидний үеийнхэн мэдэх учиртай. Дэргэд нь байгаа Богдхан уулынхаа хавиар эргэлдэх боломж нь байсаар байтал хотоос ирж очиход 100-гаад км энэ газар хүн болгон бензин тос шатааж давхилдаж ирээд зугаалаад байх нь юу л бол.  Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан энэ газрыг олноороо хуран цуглаж тээрэмдүүлэх санаа хэнээс төрж, санаачлагыг хэн гартаа авсан юм бол?

Улаанбаатар хотын ундны усны хэрэглээ 2030 онд өнөөгийнхөөс даруй 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Иймээс усны нөөцийн гачигдалд орохгүйн тулд усны эх үүсвэрүүдээ хамгаалах, хадгалах асуудал нэн чухал болоод байна.  Эхний ээлжинд Хандгайт, Баруун Сэлбийн уулзвар дээр ус хуримтлуулах хиймэл цөөрөм нэн даруй усан сан байгуулах шаардлагатай байна.  Хандгайт, Сэлбэ, бусад жижиг голуудыг боож, усан сан барих нь шар усны үер болон борооны ус хуримтлуулж, Сэлбэ голын урсгалыг тогтмол хэмжээнд байлгах, үерээр орж ирэх элс,  шороог тунгааж авахад ач холбогдолтой 

Өнөөдөр нийслэл хотын маань төв Алтан тэвшний хонхорын сүүлчийн Моникан болсон Баруун Сэлбийнхээ голыг нь тасдаж байна. Монголчууд бид бог малыг муулахдаа гэдсийг нь яраад голыг нь тасалдаг биз дээ? Тэгвэл эх нутгийнхаа голыг ийнхүү тасдаж байгаа мунхаг биднийг тэнгэр бурхан өршөөхгүй л болов уу? 

 

Ш.Пүрэвсүрэн           

SONIN.MN

2019-03-22

Сэлбэ голыг сүйтгэвээс байгаль эх биднээс хариугаа авах нь дамжиггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани