Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Молор-Эрдэнэ: Улстөрчид боловсролтой болох хэрэгтэй

Монголын улстөрчид хөрөнгө мөнгөтэй болох тусам боловсролгүйтсээр л. Боловсролгүй хүмүүс ухаалаг байтугай сэргэг ч байж чадахгүй. Хоосон хүмүүс ерөөсөө л мунхаг, бүдүүлэг, ичихгүй, шуналтай, юм болгонд үг хэлж мэдэмхийрэх гэсэн юм л бол зургаа даруулаад л, сонинд ярилцлага өгөөд л, зурагтаар өөрийгөө сурталчилж худлаа намтар зохиодогдоо.
Монголын улстөрчид паянгаа ярихаас өөр хийж бүтээсэн зүйлгүй. Тэд пан гөрөхөөс өөр сурсан зүйлгүй. Ихэнх улстөрчид 10 жилийн хүүхэд насаа нуун дардаг шүү дээ. Өнгөрсөн амьдралаа санахгүй бол тийм хүнийг хэн гэх вэ дээ. Нэгэнт худлаа хүмүүс УИХ-д ороод их л уйддаг бололтой. Олон жил УИХ-ын гишүүн байсан нөхөд ч яахав худлаагаа үнэн болгочихсон хүмүүс дээ. Ерөөсөө тэднээс яах гэж бас яагаад УИХ-ын гишүүн болсоныг асуувал юу гэж хариулах бол доо.
Улс оронд хийж бүтээх зүйл ямар их байна вэ? Гэтэл тэр чухал шийдвэрлэх цэгүүд дээр боловсролгүй хүмүүс очиж суугаад бүх ажил зогсоочихсон. Боловсролгүй байж яах гэж ингэж улс орны хөгжилд садаа болж энэ тэнд сайд хийж эсвэл Их Хурлын гишүүн гэж утгагүй царайлцгаана вэ? 
Мөнгөтэй л бол бүх ажил бүтнээ ерөөсөө мөнгө л хөгжил авчирна гэсэн ойлголт ямар их эндүүрэл болохыг олон арван жилийн өмнө Япон, Өмнөд Солонгос, Сингапур гэсэн Азийн орнууд харуулсан биздээ. Тэд ядуу орнууд байж байгаад мөнгөөр биш боловсролын ач тусаар хөгжилд хүрсэн биш билүү. 
Монголын улстөрчид сонгуулийн тойрогтоо очиж сүүлийн 20 жилд хэлмэгдсэн хүмүүст цэцэрхэх амархан гэтэл гадаад оронд очоод яаж шившигээ тарьдаг билээ. Англи хэл дээр өөрийгөө танилцуулж хийж буй ажлаа ярьж шинэ зүйл сурч чадахгүй ердөө л орчуулагчийн золиос болцгоодог. Гадаад оронд очоод орчуулагч гэж оюутнаар орчуулга хийлгэнэ. Оюутан орчуулагчтай төрийн хүн ёстой л ойлгох битгий хэл хүн хэлэхэд ичмээр зүйл болцгоодог. Гадаад явж хөгөө чирэхийн оронд муугаа мэдээд гэртээ л байцгаах хэрэгтэй. Олон улсын хурал дээр илтгэл тавих гэж бүр хүмүүсийн гайхшрал төрүүлчихдэг шүү дээ. Жилийн өмнө үсээ ардаа боочихсон нэг УИХ-ын гишүүн Хятад оронд оччихсон илтгэл тавих гэж бантан хутгасандаа.
Монголын төр цаашлаад улстөр 21-р зуунд ямар ч бэлтгэлгүй оржээ. Ерөөсөө 21-р зууныг хүлээж авч чадсангүй. Мухар сүсэгтээ дарагдаж түүхгүй болцгоож ердөө л улстөрчидийн паянг сонинд бичиж зурагтаар нэвтрүүлдэг паянгийн орон болжээ. Паян дэлгэрсэн газар пан гөрөгчид л улстөрч болцгоох шив дээ. Ардчилал гадаа ирсэн биш бүр алс холын болжээ.
Мэдээж ардчилал өөрөө эхлэхдээ боловсролыг доромжилж эхэлсэн. Боловсролгүй залууг сайд болгосондоо. Энэ бол том гэмт хэрэг. Тэр үед эрх чөлөө ярьж, хүний эрх шаардсан болохоос боловсрол хамгийн чухал гэдгийг нуун дарагдуулсан. Боловсролгүй ардчилалаар яах юм бэ? Боловсролгүй хүн эрх чөлөөгөөр юу хийх вэ? Боловсрол өөрөө эрх чөлөөтэй болгодог. Үүнтэй адил боловсолтой хүн л ардчилалыг байгуулна. Яагаад Арабын орнуудад болсон бослогуудын дараа ардчилал хэрэгжих боломжгүй байна вэ гэхээр шашиндаа хэтэрхий баригдсан тул ардчилал боломжгүй болсон. Өнөөдөр Монгол оронд яагаад ардчилал боломжгүй вэ гэхээр мухар сүсэг хэтэрхий их газар авлаа шүү дээ. Хөдөө орон нутагт номын сан барихын оронд сүм хийд дугана барьсаар. Ардчилал ерөөсөө шашинтай таарахгүй.
Саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форум дээр Монголын улстөрчид оролцож хүмүүсийн асуултанд хариулж чадахгүй аргаа барж ёстой л ичих нүүргүй гэдгээ харуулсандаа. Мэдээж хоосон толгойтой хүний толгойноос юу гарах вэ дээ. Хоосон л бол хоосон шүү дээ. Ямар ч ид шид ер бусын ойлголт болоод маань мэгзэм хоосонд тус болохгүй. Хичнээн мөнгө хөрөнгө байгаад ч ямар ч том дарга боссоор хамгаалуулаад ч хоосон л бол хоосон. Нуух аргагүй. Ёстой л хоосон чанар.
Хамгийн гоё юу вэ гэхээр боловсролыг буюу мэдлэгийг зальдах боломжгүй. Үүнд л Монголын улстөрчидийн ялагдал ирдэг. Тийм ч учраас Америк, Герман гэх мэт өндөр боловсрол мэдлэгтэй газар очсон улстөрийн намынхан Монголдоо байдаг шигээ зальдаж болохгүй болохоор тун удалгүй буцаж ирцгээдэг. Америк явж хоёр гурван жил болохдоо юу сурах вэ дээ? Юу ч сурахгүй шүү дээ. Юу ч сураагүй хүмүүс өнөөдөр ардчилалыг төлөөлөөд явцгааж байна шүү дээ.
Яагаад эдийн засгийн чуулган дээр намуудын удирдлагууд баруун зүүнээ тайлбарлаж онолын түвшинд ярилцаж чадахгүй хоосон толгойлцгоов? Боловсролгүйгийн л баталгаа шүү дээ. Тэд мөнгөө боловсролд зарцуулсан бол юу гэж амаа таглуулах вэ дээ. 
Хятад оронд ч Америк оронд ч хоёуланд зүүний намууд бий шүү дээ. Үүнтэй адил энэ хоёр оронд хоёуланд барууны намууд бий. Америкийн Ардчилсан нам буюу одоогийн ерөнхийлөгч Обамагийн нам бол зүүний чиглэлийн нам шүү. Харин Бүгд найрамдах нам бол консерватив буюу барууны чиглэлийн нам даа. 
Монголчуудын намын тухай асуудал хөндөж ярихад одоогийн АН буюу Ардчилсан Нам зүүний нам л байх учиртай. Гэтэл тэд барууны гэж консерватив болох гээд зарлаад байдаг. Харин МАН буюу Монгол Ардын Нам консерватив тал руугаа барууны чиглэлийн нам байвал зохистой. 
Онол дээр ямар ч төр социалист байх зорилготой. Харин эдийн засаг капиталист байх боломжтой. Улстөрийн бүтэц ардчилалтай байх ёстой. Энэ тухай олон улс орон уриалах болжээ. Социалист төртэй, капиталист эдийн засагтай, ардчилсан улстөртэй болж чадвал магад Монгол хүн олон төөрөгдөл мухар сүсэг бялдууч арчаагүй зангуудаасаа салах боломжтой.
Төр социалист байж чадвал хүнлэг энэрэнгүй нийтэч нийгмийг байгуулж чадна. Эдийн засаг капиталист байж чадвал улс оронд хөрөнгө босгож бүтээн байгуулалт хийж өөрсдөө үйлдвэрлэж хөгжинө. Улстөр ардчилалтай болж чадвал боловсролтой хүмүүс сонгогдож хоосонууд ядаж цөөхөн улстөрд орж ирнэ шүү дээ.
Монголын улстөрчидийн боловсролын асуудлыг одоо хөндөж цаашид дахин суралцахаас авахуулаад ямар дипломтой мөн гадаад хэлээр ярьдаг эсэх гээд л олон зүйлсийг тодруулж боловсролтой улстөрчидийг бэлдэхгүй бол гудамжны цэвэрлэгчээс ялгаагүй 10-р анги ч төгсөөгүй хэзээ хэдийд хаана их дээд сургуулийн бараа харсан эсэх тодорхой биш хүмүүсийг төрийн дээд албан тушаалд тавих бол зүгээр л паянгууд давтагдана. Боловсролгүй улстөрчидийг толгой дээрээ гаргачихаад тэднээс юу найдаж юу хүлээх вэ дээ.
Монголын улстөрчид мэдлэг дээр биш зөвхөн үгээр тоглож хүнийг дуугүй болгох зорилготой мэтгэлцээн, маргаан, дебэт хийдэг уралдаан тэмцээнүүд бол бодоогүй хүмүүсийн арга хэмжээнүүд. Яагаад гэвэл ямар ч мэдлэгт тулгуурлахгүй зөвхөн л өөрийн хувийн сонссон харсан эсвэл энд тэнд уншиж цээжилсэн зүйлсээ нийтэд хүчинтэй мэдлэг мэт тулган хүлээлгэх гэсэн оролдлогууд юунд ч хүргэхгүй. Яагаад гэвэл тэд юу ч бодож ярилцаагүй.
Сэтгэх, сэтгэлгээ эсвэл сэтгэмж гэсэн үгнүүдийн үндэс нэгэнт сэтгэлийн тухай ойлголт тул бодол гэдгээс ялгаатай. Сэтгэлгээ уран сайхан уян зөөлөн гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнүүдийг илэрхийлдэг. Харин бодол бол гаргалгааг шаарддаг. Яагаад гэвэл гаргалгаа гаргаж логиктой бодож чадах чухал. Логиктой гаргалгаа бол үнэний төлөө. Харин сэтгэлгээ үнэний төлөө биш уран сайханы төлөө шүү дээ.
Монгол оронд яагаад яруу найрагч, бөө, мухар сүсэг, утга зохиол гээд дандаа сэтгэлийн тал дээр ажилладаг хүмүүс ашиг орлого их олдог вэ? Яагаад Монгол оронд боддог хүмүүс бараг л байхгүй вэ? Яагаад гэвэл бодох гэдэг логик тул түүнээс олон хүмүүс айж зугатаадаг. Логиктой болохын тулд суралцаж олон ном унших шаардлагатай. 
Улстөрчид ном унших байтугай номны зорилгыг мэдэхгүй байж бас ном бичсэн гэж зарлаж өөрсдийнхөө боловсролгүй гэдгийг батлах гэж оролдох хэрэггүй. Докторын цолтой болох гэж хөөцөлдөх ч хэрэггүй. Эхлээд овоо нэг боловсролтой болох л чухал шүү дээ. Ном бичих бол дэндүү ахадсан асуудал. Хамаагүй дээгүүр зүйл шүү дээ. 
Монголын экс ерөнхийлөгчид өнөөдөр хүртэл төрийн ажлыг хэрхэн зөв сайн хийх гэж хичээсэн тухайгаа ганц дурдатгал ном маягийн юм бичээгүй л явна шүү дээ. Хичээгээгүй бол юугаа ч бичих вэ дээ. Ёстой паянгаа л бичнэ биз.
Ямар ч боловсрол өөрөөс л хамаарна. Яагаад гэвэл өөрийн ухаантай болох чухал. Ялангуяа Монголын улстөрчидийг харахад өөрийн ухаангүй тул хэн гэдгээ мэддэггүй. Тиймээс тэд Би хэн бэ? гэсэн асуулт өөрсдөө хэзээ ч тавьж яваагүй гэдэг тодорхой харагддаг даа. Залуу үе Би хэн бэ? гэсэн асуулт тавиад эхэлчихсэн байна шүү дээ.
Улстөрчидийн боловсролын түвшин доогуур тул тэд асуулт тавих гэдэг зүйлийг мэддэггүй. Ямар ч асуултанд хамаагүй хариулах гэж зүтгэдэг улстөрчид гэнэн хүүхэд шиг хариулах гэж ам уралдан ярьцгаахыг харахад хэцүү л байдагдаа. Тэд аргументлах гэж ерөөсөө ч мэдэхгүй. Мэдэхгүй бол би мэдэхгүй гээд хэлчихэд юу болохгүй байнаа.
Боловсрол гэдэг хоёр туйлтай бөгөөд нэг талаас шахаж шаардах хэрэгтэй болдог ба нөгөө талаас эрх чөлөөтэй болж сурах. Шахаж шаардахгүй бол хүн юу ч сурахгүй. Нөгөөтэйгүүр эрх чөлөөнд сургахгүй бол хөгжиж дэвшиж чадахгүй. Эрх чөлөө гэдэг бэлэн өгөгдсөн зүйл биш харин түүнд суралцах ёстой.
Яагаад 100 эрхэм нэвтрүүлгээр дандаа сэтгэлийн хөдөлгөөнтэй харин хэзээ ч боддоггүй хүмүүсийг гаргаж буйгийн шалтгаан бол нийт нийгэмд боддог хүнгүй тул сэтгэлийн хөдөлгөөндөө баригджээ. Боддог хүмүүс хэрэгтэй байна даа. Тэгсэн цагт л бодол бодлого болж чадна. Бодохгүй улстөрчид яаж улстөрийн бодлоготой байх вэ дээ.
Улстөрчидөд боловсрол хэрэгтэй гэдэг бол ардчилалд боловсрол хэрэгтэй гэсэн анхааруулга. Үүний дараагийн ирэх анхааруулга бол бараг л шаардлага. Тэр шаардлага бол улстөрчид сэхээтэн болох хэрэгтэй. Тэр хүртэл мөн хол зам байна даа.
С.Молор-Эрдэнэ

С.Молор-Эрдэнэ: Улстөрчид боловсролтой болох хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани