Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хайгуулын тусгай зөвшөөрөл жилд 400-гаар цөөрч байна гэв

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл жилд 400-гаар цөөрч байна гэв

 

"Монголын геологи, хайгуул 2019”чуулга уулзалт 11 дэх жилдээ болж байна. Чуулга уулзалтад 1,000 гаруй зочин төлөөлөгч, 100 гаруй гадаад, дотоодын хөрөнгө оруулагч оролцож буй юм. Тус чуулга уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд нийт 24.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 11.3 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ сарын 26-ны өдөр Геологийн төв лабораторид "Чулуулгийн үнэмлэхүй насны лаборатори”-ийн үндсэн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө. 

Монгол орныхоо эрдэнэсийн санг нээж өгсөн геологичдоо Монголын төр эргэн харж "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээл, салбарын эрдэмтдэд Төрийн соёрхол хэмээх эрхэм дээд шагналаа хүртээлээ” гэв. Чуулга уулзалтаар Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Чуулга уулзалтын үеэр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн "Манай геологичид шинжлэх ухааны чиглэлээр дэлхийн хэмжээнд хүрсэн. Манай газар нутаг 2,600 сая жилийн настай юм байна. Өнгөрсөн эрин галавуудад бүрэлдэж бий болж байсан ашигт малтмал дараа нь хэрхэн хувирч өөрчлөгдөөд өнөө-дөр хаана ямар, ямар орд байна вэ гэдгийг ерөнхий тойм хэлбэрээр судалж гаргаад байна.

Ер нь манай геологийн судалгаа газар дээрээс нь өнгөн талаас нь хийсэн байдаг шүү дээ. Хэрэв "Эрдэнэтийн овоо”, "Оюутолгой”, ганц нэг жоншны орд зэргийг тоолохгүй л юм бол өнгөн талаас 8,000 гаруй орд илрэлүүд байгаа. Гүн рүүгээ явахаар нэлээд олон илрэлүүд маш том орд болж хувирна. Үүний нэг жишээ бол "Оюутолгой”-н зэс, молибден, алтны орд байгаа юм шүү дээ.

Тэнд дээр үед геологичид зэс, алт байж болох юм гэсэн өнгөн талын судалгаа хийгээд 3-4 газар илрэл байна гэж тогтоосон байсан. Түүн дээр нь нарийвчилсан судалгаа хийснээр зөвхөн нэг дээр нь одоогийн "Оюутолгой”-н орд илрээд байгаа юм. "Оюутолгой”-н ордыг цааш нь гүн рүү нь судлахаар ил гарч ирээгүй гурван хэсэг газарт маш том орд байна гэж үзээд байгаа. Зарим нь 2,600 метрийн гүнд байна. Одоогийн ашиглах гэж байгаа Оюутолгойн уурхайд 30 сая зэс, 1,000 тонн алт байгаа шүү дээ. Өнгөрсөн намрын мэдээгээр гурван сая тонн хүдэр гаргачихлаа гэж зарлаад байгаа. Илүү ч гарсан байж болно” гэсэн юм.

Д.ХАШБАТ: МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙН 95 ХУВЬД ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛ ХИЙГДЭЭГҮЙ

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал Д.Хашбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрсөнтэй холбоотой гаднын хөрөнгө оруулалт эрс багассан гэж байна. Яагаад хайгуулын тусгай зөвшөөрөл багасаад байгаа юм бэ?

-Хайгуулын төсөл асар их эрсдэлтэй. Хоёрдугаарт, асар их хэмжээний хөрөнгө хүч, цаг хугацаа ордог. Тэгэхээр ихэнх хувийг гадаадын хөрөнгө оруулагчид эзэлдэг. Сүүлийн үед хайгуулын тусгай зөвшөөрөл цөөрсөнтэй холбоотой гаднын хөрөнгө оруулалт эрс багассан нь үнэн. Жилд дунджаар хайгуулын тусгай зөвшөөрөл 400-гаар цөөрч байгаа.

Өнгөрсөн жилд гэхэд 40 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгогдсон. Тэгэхээр 10 хувийн тусгай зөвшөөрөл олгогдож байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа юм.

-Монголд геологийн хайгуул хөгжөөгүй гэж ярьдаг. Газар нутгийн хэмжээгээр авч үзвэл тун цөөхөн хувьд хайгуул хийсэн гэж ярьдаг шүү дээ?

-Хайгуулын судалгаа бага. Геологийн зураглалаар бол орд илрэлүүд дээр хайгуул хийгээд нөөцийг нь тооцсон хэмжээ маш бага. Тав хүрэхгүй хувьд нь хайгуул хийсэн байдаг. Цаашид судлах шаардлагатай 95 хувь байна гэсэн үг. Монгол орны эдийн засгийг эрдэс баялгийн салбар үүрч явж байгаа.

Энэ салбар хөгжихийн тулд геологи хайгуулын салбар уул уурхайгаасаа өмнө явж байх ёстой.Өнөөдрийн байдлаар бид урд нь явж чадахгүй байна. Газрын хэвлийд ямар төрлийн хэр хэмжээний ашигт малтмал байна вэ гэдгийг тооцсон байх ёстой. Тэрийг хэрхэн ашиглах вэ гэдэг нь дараагийн асуудал.

-Монгол Улс одоог хүртэл үндэсний геологийн албагүй. Энэ албыг байгуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ. Энэ жилдээ багтаж байгуулах бололцоо нөхцөл бий юу?

-Ер нь энэ жилдээ багтаагаад байгуулах бүрэн боломжтой гэж салбарын яамнаас байр сууриа илэрхийлж байгаа.

Чуулга уулзалтын үеэр геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна "Монгоп орны байгаль-хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, "Ховор агшин”, "Байгалийн тогтоц”, "Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулах юм байна. Түүнчлэн "Хэрэглээний структур геологийг ашигт малтмалын ордын хайгуулд ашиглах нь”, "Гео өгөгдлийн боловсруулалт, ордын загварчлал, нөөцийн тооцоо” сэдвүүдээр МУИС, ШУТИС дээр мэргэшсэн зөвлөх инженерүүд сургалт явуулах гэнэ.

 
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, У.Сарангэрэл 

Хайгуулын тусгай зөвшөөрөл жилд 400-гаар цөөрч байна гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани