Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Богд уулын газраа байгаль орчны яамнаас “хамгаалъя”

 

Богд уулын газраа байгаль орчны яамнаас “хамгаалъя”

 

Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам. Богдхан уулын 40 орчим амнаас иргэд хамгийн их очиж, амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг нь Зайсангийн орчмынх. Тиймээс ч нийслэлийн захиргаанаас иргэдийн ая тухыг бүрдүүлэх зорилгоор явган аялагчдын замын эхэнд автомашины 260 гаруй зогсоол бариад буй. Өнгөрсөн бямба гарагт явган аялагч олон байлаа. Нийслэлчүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эрүүл идэвхтэй амьдралыг эрэлхийлдэг болсны нотолгоо гэлтэй. Гэвч ая тухтай аялах, алхах, амрах нөхцөл үнэндээ алга. Хаашаа л харна баригдаж байгаа болон дутуу баригдсан барилгуудад нүд тулна. Зарим нь дархан цаазад уулын ой модон дунд оруулаад барьчихсан байх юм. Явган аялагчдын хамгийн сайн мэддэг "Чингисийн өргөө” амралтын газартай залгаад барилгын ажил ид өрнөж байна. Хаалга үүд нь онгорхой, цонх шил нь хагархай, эзэнгүй, стандартгүй мэт харагддаг "Чингисийн өргөө” өргөтгөл хийж байгаа юм болов уу гэж бодон, ресепшнээс нь асуулаа.

"Манайх биш. Дээд зэрэглэлийн амралтын газар гэж сонссон” хэмээн хариулав. Барилгын ажил ид өрнөж байсан тул, хариуцаж буй хүнээс нь тодруулахаар очсон юм. Нэг залуу гарч ирээд "Амралтын газар барьж байна” гээд хаалгаа хаалаа. Барилга барих зөвшөөрөл хаанаас авсныг нь тодруулахад уцаарлаад буцаад орчихов.

Харин тус хашаа руу орох гэж байсан "Rich construction” хэмээн лого бүхий дүрэмт хувцастай хүмүүсээс тодруулахад "26 айлын амины орон сууц” гэсэн хариулсан юм. Тэгэхээр амралтын газар нэрээр газрын зөвшөөрөл аваад амины орон сууц барьж байгаа бололтой.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнгээс энэ талаар тодруулахад "Сайн мэдэхгүй байна. Зайсангийн аманд нийт 2200 гаруй байгууллагын гэрчилгээ олгогдсон байна. Эдгээр гэрчилгээг эзэмшигч, аж ахуйн нэгжүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна уу гэдгийг шалгах ажил үргэлжилж байгаа” хэмээн хариулав.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д "Дархан цаазат газарт зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглана” гэж цагаан цаасан дээр хараар бичсэн байдаг. Түүнчлэн тус хуулийн 12.5-д "Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно хэмээн тусгажээ. Гэтэл 2001 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгох түр журам батлагдсан. Энэ журамд тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсэд таван жил хүртэлх хугацаагаар газар олгоно гэсэн заалт байдаг.

Энэхүү хуулийн цоорхойг ашиглаж аялал жуулчлалын зориулалтаар ашиглана хэмээн худал мэдүүлж амины орон сууц барих асуудал энэ үеэс л эхэлжээ. Уг хуулийг зөрчиж амины орон сууц барих нь энгийн л үзэгдэл болсон.

• Явган аялагчдын хамгийн сайн мэддэг "Чингисийн өргөө” амралтын газартай залгаад барилгын ажил ид өрнөж байна. 

• Нэг залуу гарч ирээд "Амралтын газар барьж байна” гээд хаалгаа хаав. Барилгын зөвшөөрөл хаанаас авсныг нь тодруулахад уцаарлаад буцаад орчихов. 

• "Rich construction” гэсэн лого бүхий дүрэмт хувцастай хүмүүсээс тодруулахад "26 айлын амины орон сууц” гэсэн хариулт өгсөн юм.

Энэхүү "зөвшөөрөл” нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхлээд нийслэл, дүүрэг, ерөнхий төлөвлөгөөний газар, газрын алба, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар, сав газрын болон хамгаалалтын захиргааны хамтын шийдвэр юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд солигдох бүрт ийм асуудал гардаг. "Өмнөх сайд нь газар олгосон байсан. Надад хамаагүй” гэх байдлаар хайнга хандсаар ирсэн. Нэгэнт барьсан зүйлийг нураах эрх бидэнд байхгүй гэх мэт шалтаг тоочиж эхэлдэг. Яг л энэ жишгийн дагуу ам бүрт нь тансаг орон сууц, хаус хорооллууд сүндэрлэсээр байгаагийн нэгэн нотолгоо дээрх 26 айлын орон сууц юм.

Богдхан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Тус газар нь ойролцоогоор 42 мянган га талбайг хамардаг бөгөөд үүний 6000 га нь аль хэдийн суурьшлын бүс болжээ. Богдхан уулыг 1994 онд Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу дархан цаазат газар болгон баталгаажуулж, 1996 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд оруулжээ. Энэхүү дархан цаазат газраа хамгаалах ёстой байтал Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүргээ умартжээ. Хамгаалах нь байтугай харин ч өөрсдийн эрх мэдлээ ашиглан тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хууль бусаар олгосоор. Эндээс харахад Богд уул орчмын газраа салбарын яамнаас нь хамгаалах цаг болжээ.

Г.Санжааханд

Засгийн газрын мэдээ


Богд уулын газраа байгаль орчны яамнаас “хамгаалъя”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өчигдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани