Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эко Алтан Заамар”-ын захирлууд эрсдлийн үнэлгээний судалгааг үл тоожээ

“Эко Алтан Заамар”-ын захирлууд эрсдлийн үнэлгээний судалгааг үл тоожээ

 


"Эко Алтан Заамар” компанийн уурхайд өнгөрсөн сарын 28-ны өдөр осол болж, дөрвөн уурхайчны алтан амь эрсдсэн хэрэг гарсан. Хэрэг чухам юунаас үүдэн гарах болов, тус компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан уу гээд олон асуулт хариулт нэхэж байна. Зохих байгууллагуудын шаардлагыг хүлээж авдаггүй эл компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан болоод асуудлыг дарах нь уу гэх хардлага цухалзах болоо.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгэм хамгаалал тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр осол үүсэх шалтгааны талаар мэдээлэл өгөхдөө хэд хэдэн анхаарал татахаар зүйл хэлсэн. Тодруулбал, тэрбээр "Тус компанийн ХАБЭАХ-ын ажилтан хэрэг гарахаас долоо хоногийн өмнө эрсдлийн үнэлгээ хийж захиралдаа хүлээлгэн өгсөн. Үнэлгээгээр ноцтой хоёр зөрчил илэрсэн байдаг. Эхнийх нь ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийгээгүй. Өөрөөр хэлбэл, яг тухайн өдөр хийж гүйцэтгэх ажилтай холбогдуулан зааварчилгаа өгөхгүй байгааг тогтоосон. Хоёрдугаарт, мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай байгааг эрсдлийн үнэлгээгээр тогтоосон байж.  Улмаар ХАБЭАХ-ын ажилтан захиралдаа өгч, уурхайн захирал танилцан гарын үсгээ зурсан” гэв.

Албаны хүний хэлж байгаагаас үзэхэд ХАБЭАХ-ын ажилтан хэд хэдэн захиралдаа осол болох эрсдэл өндөр байна гэдгийг мэргэжлийн үүднээс гаргаж тавьжээ. Гэтэл захирлууд чихэн дүлий, нүдэн балай байдлаар асуудалд хандаж дөрвөн гэр бүлийг уй гашууд автуулсан болж таарах нь. Хэрэв тус компанийн захирлууд асуудлыг анхааралдаа авч, эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажилласан бол дөрвөн хүний амь эрсдэхгүй, үр хүүхэд нь өнчрөхгүй байх байлаа. 

"Эко Алтан Заамар” "А”лицензийн үүргээ биелүүлсэн үү

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсах Туул голын хоёр талын эргийг энэ компани хашсан. Хашихдаа голын эрэгээс ердөө гурван метрийн зайд олборлолт явуулдаг. Тэр гурван метрийн зайтай талбай нь нутгийн иргэдэд үлдсэн ногоон байгууламж гэхэд болно.  Анх тухайн орон нутагт 2016 онд "А” лицензтэй гэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Угтаа ийм зөвшөөрөлтэй компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын нутаг дэвсгэрт тодорхой ажил хийж өгөх, нөхөн сэргээнэ гэсэн болзолтойгоор багийн хуралд оролцогчдын 80-аас дээш хувийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулах болжээ. Гэвч тус компани иргэдийн саналыг авах нь бүү хэл, хүч түрэн ухаж эхэлсэн. Улмаар нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч асуудал үүсэх нь тэр.

Сайдаас сайдын чихэнд хүрсэн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал юу болов

Лицензийн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн тус Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирласаар. 2017 онд Заамар сумын ИТХ-ын тогтоолоор тус компанийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа, хяналт шалгалтын дүгнэлтийн хамт БОАЖЯ-нд хүргүүлж байсан байна. Үүний дагуу Ажлын хэсэг ч томилогдож, шалгалт дахин оржээ. Хяналт, шалгалтын дүнд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас "Эко Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээ 2018 оны долоодугаар сарын 20-нд олон нийтэд албан ёсоор зарлаж байлаа. 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас  албан бичиг хүргүүлж байжээ. 

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат осол болохоос нэг хоногийн өмнө "Эко Алтан Заамар"-тай холбоотой асуудалтай танилцаад зарим лицензийг нь цуцлах саналаа оруулж байсан аж. Тус албан бичигт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа "Эко Алтан Заамар” ХХК-ийн MV 007712 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцлуулах шийдвэр гаргасан тухай байв. Гэвч энэ компани хууль бус үйл ажиллагаа явуулсан хэвээрээ л байлаа. Энэ талаар Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Эко Алтан Заамар" компанитай холбоотой дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Салбарын сайдын хувьд ийм осол аваар гарсанд маш их эмзэглэж байгаа. Одоо газар гэсч байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна.

Тиймээс "Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Цуцлах болно. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. Тус компанийн энэ тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн. Хүний амь эрсэдсэний дараа хариуцлага ярих биш өмнө нь мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг сонсож, тухайн аж ахуй нэгжүүд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүс, төлөвлөлт хийж байгаа инженерүүдийнхээ зөвлөгөөг сонсохгүй, зөвхөн олзны хойноос сорчилсон байдлаар ажиллаж байгаагийн хар гай өнөөдөр гарч байна. Тиймээс хүний амь эрсэдсэн явдалд тухайн компани хариуцлагаа хүлээх ёстой” хэмээн хатуу хэлсэн.
Эх сурвалж www.wikimon.mn
“Эко Алтан Заамар”-ын захирлууд эрсдлийн үнэлгээний судалгааг үл тоожээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани