Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Элегестэйн нүүрс Хятадын зах зээлийг эзлэх нь

-БИДНИЙГ ТЭЗҮ-ТЭЙ ЗУУРАЛДАЖ БАЙХАД
ЭЛЕГЕСТЭЙН НҮҮРС ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЛЭХ НЬ-

ЭЛЕГЕСТ ОРД ТАВАНТОЛГОЙН  ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ БУУРУУЛАХ УУ?

Бид энд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг 25 төгрөгөөр тогтоосон талаар ярьж байх зуур ОХУ-ын Тувагийн Элегест ордын  нүүрсийг өмнөд хөршид, цаашлаад олон улсын зах зээлд хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "РЖД”,  "ТЭПК Кызыл - Курагино” нийгэмлэгүүд хамтран гүйцэтгэх гэрээг байгуулчихлаа. Кызыл-Курагино төмөр замын төсөл бол гурван улсын "Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм. Тэгвэл Элегест ордын нүүрсийг БНХАУ-д хүргэх энэ төмөр замын төсөл манай Тавантолгой ордын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг. Учир нь Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх.

Тавантолгой нөөцөөрөө  дэлхийн хэмжээний орд болох нь баталгаажлаа гэсэн мэдээллийг өнгөрсөн жилийн есдүгээр сард албаны хүмүүс өгч байхтай зэрэгцэн Монголын нүүрс экспортын гол өрсөлдөгч нь ОХУ гэдгийг "Coal Mongolia-2018” чуулганд оролцсон Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг хэлж байсан билээ. Тэгвэл бидний "өрсөлдөгч” хойд хөрш Элегест ордыг эргэлтэд оруулах алхмыг тун ажил хэрэгч түвшинд ийн баталгаажуулж, 4-5 жилийн дотор төмөр зам барьж байгуулах нь ээ.  

БИД ӨРСӨЛДӨГЧДӨӨ ШАХАГДАХ УУ? 

Тавантолгой ордыг дэд бүтцийн бодитой шийдэлтэйгээр,  бүрэн утгаар нь эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сэдэв халуун хэвээрээ арвангурав дахь жилээ замнаж байна. Улс төр, эдийн засгийн хүрээний анхаарлыг анх татаж эхлэх үед нөөц нь 6 тэрбумаар хэмжигдэж байсан бол жорк стандартын дагуу нөөцийн хэмжээ бүрэн баталгаажвал 8 хүртэлх тэрбум тонноор хэмжигдэхээр байгаа билээ. Нөөцийн хэмжээ өсч бүртгэгдэнэ гэдэг мэдээж сайн мэдээ. Гэхдээ ордын бодит үнэ цэнийг бүрэн тодорхойлоход дан ганц нөөцийн хэмжээ хангалттай биш гэдгийг шинжээчид хэлдэг. Төслийг цогц утгаар нь ажил хэрэг болгоход улс төрийн тогтвортой, ончтой шийдэл хэрэгтэй. Эрэлтээ бодитой тодорхойлж, идэвхтэй урагшлах боломжоо зөв тооцоолох ёстой. Мэдээж дэд бүтцийн асуудал томоохон сорилт болсоор байгаа. 2018  оны сүүлчээр БНХАУ нүүрсний худалдан авалтаа хумихад, бид энд төсвийн орлого тасалдах нь гэж багагүй сандарсан. Товчхондоо бол Монголын эдийн засгийн бүтэц эмзэг, тэр хэрээр дархлаа нэхсэн өдрүүд байсан. 2019 он гарснаас хойшх нөхцөл байдлын тухайд Австралид үер болсноос гадна тус улс болоод БНХАУ-ын хооронд үүссэн асуудал цаашид хэрхэн өрнөх вэ? БНХАУ боомтуудынхаа үүдийг цоожилсон бодлогыг барих уу? гэхчлэн асуултууд анхаарал татаж буй.  Энэ болгоны цаана Монголын нүүрсний экспорт нэмэгдэх үү гэдэг нь бидэнд чухал.

БНХАУ-д зөвхөн Австрали манайх хоёр нүүрс нийлүүлдэггүй. Эдийн засагч Л.Наранбаатар хэлэхдээ "Бидэнтэй Индонез, Австрали, Канад, Орос, Америк өрсөлдөж байна. Биднийг цаг алдаж байхад ОХУ Зүүн Сибирээр БНХАУ-тай нарийн царигийн төмөр замаар холбогдож, 2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, жилийн 20-25 сая тонны  хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулан, аж үйлдвэрийн цогцолбор хэлбэрээр Хятадын зах зээлд нүүрс нийлүүлээд эхэлчихлээ. ОХУ өнөөдөр 400 сая тонн нүүрс олборлож, 200 сая тонн нүүрс дэлхийн зах зээлд экспортлосноо магтан сайшааж байна. Тэгж магтан сайшаах бүрт  Монгол Улс зах зээлээс шахагдаж байна. Дэд бүтэцгүй өрсөлдөх чадвар муутай хэдэн уурхайнуудаараа мэдэрч байна” гэж байв. Тэгвэл ОХУ нүүрсний салбар дахь өрсөлдөх чадвараа ахиулсаар байгаа нь эхэнд өгүүлсэнчлэн Элегест ордын мэдээллээс харагдаж байна.

Өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргэн санахад хойд хөрш Тувагийн Элегест ордыг эргэлтэд оруулах хүрээнд Элегест-Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замыг барих компаниар "СГК-трансстройЯмал”-ыг шалгаруулж байсан юм. Ингэхдээ уг төмөр замыг манай улсын газар нутгаар дайруулан өмнөд хөрштэй холбох бодлого  Кремльд бийг ОХУ-ын хэвлэлүүд бичиж байсан. Манай нүүрсний үндсэн гол зах зээл рүү  нүүрсээ гаргахдаа манай газар нутаг дээгүүр дамжуулах нь манайд эдийн засгийн аюулгүй байдал талаасаа асуудал дагуулах эсэх нь анхаарал татаж байв. Тэгвэл өдгөө яригдаж буй чиглэл нь Курагино – Кызыл – Цагаан толгой – Эрдэнэт – Бээжин – Тяньжин,  Курагино – Кызыл – Цагаан толгой – Өрөмч гэсэн чиглэлүүд яригдаж буй аж. Аль аль чиглэлийг нь харахад Монголын газар нутгаар дайрахаар байгаа юм. Өмнө нь Кызыл-Курагино төслийн хүрээнд яригдаж байсан чиглэлүүдийг харахад Курагино – Кызыл – Цагаантолгой – Арц суурь – Ховд–Такашикэн–Хами муж–Цонжийн хотон үндэстний өөртөө засах тойрог– Өрөмч болон Курагино – Кызыл – Цагаантолгой – Арц суурь – Овоот – Эрдэнэт – Салхит – Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин– Тянжин гэсэн маршрутууд яригдаж байсан.
 

ОХУ болон БНХАУ уг төмөр замын төсөлд хамтрах уу, бидний ашиг сонирхлыг хэрхэн авч үзэх вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Манай нүүрсний салбарын гол өрсөлдөгчийн байр сууриа улам тод болгож буй хойд хөршийн  Кемерова мужаас Владивосток хүртэлх бүх л нүүрсний уурхай, цахилгаан станцуудын хяналтын багцыг эзэмшдэг СУЭК корпораци нь Улан- Үдэд барьсан нүүрс угаах үйлдвэр болоод Владивостокийн Мухта хойгт барьсан шилжүүлэн ачих байгууламжиндаа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд хятадын зах зээлийн үнийг буулгахгүй байх шаардлагын улмаас Тавантолгойтой холбоотой асуудлуудад тээг гацаа тавих бодлогыг барьж өдийг хүрсэн гэх өнцөг ч бий.

ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ӨНГӨЛӨХ ТӨМӨР ЗАМЫН ТЭЗҮ-Г ШИНЭЧИЛЖ БАЙНА  

Хэчнээн өрсөлдөх чадвар яриад, тоон үзүүлэлтүүд дурдлаа гээд гол нь цаасан дээрх төсөөллүүдээ  газарт буулгадаг байх хэрэгтэйг Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын төслөөс харж болно. 2010 оноос хойшх 9 жилийн үйл явцыг энд дурдаж багтахгүй бол яг өнөөдөр Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэе.

Засгийн газрын 2018 оны 242 дугаар тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой "Таван толгой төмөр зам” ХХК-ийг байгуулаад байна. Уг тогтоолоор "Монголын төмөр зам” ТӨХК-иас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн  аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр "Таван толгой төмөр зам” ХХК-д шилжүүлж, "Монголын төмөр зам” ТӨХК-д хувьцаа эзэмшүүлэх, төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлж, хувьцаа эзэмшихийг  "Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан аж. Тавантолгой  нүүрсний орд газраас Гашуунсухайтын хилийн боомт хүрэх төмөр замын урт 267 км, барилгын ажлын гүйцэтгэх хугацаа 3-4 жил, урьдчилсан тооцоогоор төсөвт өртөг 1.1 тэрбум ам.доллар. Нэвтрүүлэх хүчин чадал жилд 15-30 сая тонн, төмөр замын царигийн өргөн 1435 мм байхаар, тооцоо судалгааны ажил бүрэн хийгдэж, санхүүжилт шийдэгдсэнээр ТЭЗҮ зураг төсөлд шинэчлэлт хийж, 2019 онд багтаан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг шинэчлэн боловсруулж дуусгахаар  ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд нийт 197.3 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бөгөөд төслийн газар шорооны ажил 86.6 хувь, гүүр, хоолой 52.76 хувь,  нийт барилгын ажил 51.84 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Тэгэхээр засгийн мэдээллээс үзэхэд төмөр замын дэд бүтцийг байгуулах ажил гацаагүй аж. Гэхдээ ес дэх жилдээ "гацахгүйгээр” гацаж байгаа гэдгийг нь сануулж хэлэхэд илүүдэхгүй болов уу. 1072 хувьцаатай иргэдэд нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт  26 800 төгрөгийн ногдол ашиг хуваах тухай ярьж байхын оронд төмөр замын дэд бүтцээ байгуулахад нэмэрлээд, дорвитой алхам хиймээр. 

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"


Элегестэйн нүүрс Хятадын зах зээлийг эзлэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани