Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нөхөн сэргээлтийг нэхэн сануулах цаг болжээ

 

Нөхөн сэргээлтийг нэхэн сануулах цаг болжээ

 

"Эко алтан Заамар” ХХК-ийн уурхайд нуралт үүсэж, дөрвөн хүний алтан амь үрэгдсэн ноцтой осол өнгөрсөн сард гарсан. Тус уурхайн үйл ажиллагааг зогсоохоор МХЕГ-аас шаардлага хүргүүлсэн байтал үл хайрхан, олборлолтоо үргэлжлүүлсээр ийм хохирол амссан нь харамсалтай. Хэрэв мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн бол, акт тавьсан даруйд хэрэгжсөн бол, өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан дөрвөн хүн шороонд дарагдан хорвоог орхихгүй, дөрвөн гэр бүл өрхийн тэргүүнгүй өнчирч хоцрохгүй байв. Тиймээс заавал хэрэгждэг хууль журам, байнгын хатуу хяналт нэн шаардлагатай бөгөөд мэргэжлийн байгууллагуудын эрх, үүргийг бодлогын баримт бичигт тодорхой тусгаж, төрийн байгууллагуудыг "шүдтэй” болгох хэрэгтэй байна.

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, төсвийн ихэнхийг бүрдүүлэгч уул уурхай ашигт малтмалын салбарт тулгамдсан асуудал нь уурхайн осол, хууль бус олборлолт, бичиг баримтын зөрчлөөр хязгаарлагдахгүй.

Хамгийн гол нь өнөөдрийн олох ашгаас илүүтэй ирээдүйд үлдээх байгаль, экосистемийг унаган хэлбэрт нь дөхүүлэх нөхөн сэргээлт чухал гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид онцолж байна.

Шалгалтаар 29 газрын үйл ажиллагааг зогсоож

Тус байгууллага Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад шалгалт хийсэн дүнгээ олон нийтэд танилцуулсан. Энэхүү хяналтыг орон даяар явуулах бөгөөд, газар дээр нь зөрчил, дутагдлыг арилгуулж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байгаа ажээ. Монгол Улсад уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгж байдгийн 281-д нь хийсэн шалгалтын явцад 224 сая төгрөгийн торгууль тавьж, 29 газрын үйл ажиллагааг зогсоосон гэсэн тоон мэдээ өглөө. Түүнчлэн 0.3 кг алт хурааж, улсын орлого болгосон аж. Нэгдсэн шалгалтын явцад бичиг баримт дутуу бүрдүүлсэн нийтлэг зөрчил байгааг мөн дурдсан. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахын тулд 29 бичиг баримт бүрдүүлдэг. Ус ашиглах дүгнэлт, газар ашиглах гэрээ, уулын ажлын болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан гээд шаардагдах олон бичиг баримтыг хүлээн авч, зөвшөөрөл олгодог төрийн захиргааны байгууллагуудын олон шат дамжлага, хайхрамжгүй, удаашралтай ханддаг алба хаагчдын хүнд суртлаас үүдэн улирлын чанартай уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжид заасан баримт бичиггүйгээр ажлаа эхлүүлэхэд хүрдэг байна. Гэсэн ч хяналтын явцад удаашруулсан буруутан биш, аж ахуйн нэгжүүд торгуулах, цаашлаад хаагдах хүртэл "шийтгэл амсчээ”.

Нөхөн сэргээлтийн стандартыг чанд мөрддөггүй

Уул уурхайн олборлолт хийсэн компаниудад нөхөн сэргээлт хийх шаардлага нэг үеэ бодвол илүү хурцаар тавигдах боллоо. 2018 оны байдлаар улсын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 540 аж ахуйн нэгжийг хамарсан тандалт судалгаагаар 24.6 мянган га талбай эвдрэлд өртсөнөөс 30-аад хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийжээ. Мөн энэхүү техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайнхаа 56 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

"Техникийн нөхөн сэргээлтийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллага өөрсдийн хүч, хөрөнгөөр хариуцан гүйцэтгэдэг бол биологийн нөхөн сэргээлтийг төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ” гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан аргачлалд заасан байдаг. Монголд нөхөн сэргээлтийн стандартыг нарийн чанд мөрдүүлдэггүй тул ухсан нүхээ эргүүлээд гаргасан шороогоор нь булсан болоод техникийн нөхөн сэргээлт хийчихлээ гэж тооцуулах тал бий. Харин мэргэжлийн байгууллага хөлсөлж, биологийн нөхөн сэргээлт хийх нь нарийн хяналт дор явдаг бололтой. Гэвч тухайн газрыг байгалийн унаган төрхөнд нь оруулж, ургамал, амьтныг анхны байсан хэмжээнд хүргэсэн тохиолдол дэлхийд байдаггүй. Харин энэ нөхцөлд хамгийн их дөхүүлэхийг хичээдэг аж. Биологийн нөхөн сэргээлт хийсэн газар бүрэн бэхжиж, тарьсан ургамал орчиндоо дасан зохицож байгалийн унаган төрхөндөө орох хүртэл хяналт, мониторинг, усалгаа, арчилгаа хийх, хамгаалалтад байлгах асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хариуцуулаагүйгээс нөхөн сэргээлтийн ажлын үр дүн буурах, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртөх байдал хэвийн үзэгдэл болоод байгаа талаар мэргэжлийн хяналтын тайланд тусгажээ.

Түүнчлэн байгаль орчны аудитыг хоёр жил тутамд хийх ёстой ч таван жилийн турш нэг ч удаа хийлгээгүй газар ч бий. Зөвхөн олборлолтын үед үүсэх хөрсний эвдрэлээр зогсохгүй машин тоног төхөөрөмжийн тос, аккумлятор зэрэг аюултай хог хаягдлаа ангилж ялгаагүй, зориулалтын бус байранд хадгалж байгаа зэрэг зөрчил илэрсэн байна.

Эцэт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийсэн ажлын биелэлтээ орон нутгаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэж өгдөг. Ингэхдээ бодиттой бус дүгнэж, хэрэгжилтийг газар дээр бүрэн хангуулах арга хэмжээ авч ажилладаггүй байна. Орон нутгийн тэрхүү ажлын хэсэгт мэргэжлийн хяналтаас оруулдаггүй. Энэ мэтчилэн уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн бодлогын баримт бичгээс эхлээд мөрдөх стандарт, хянах механизм хоорондоо уялдаагүйгээс өнөөдрийн зөрчил үүсч, ирээдүйд ухсан нүх, овоолсон шороо үлдэх суурь оршсоор байна.

Сумын төвд мод тарьснаар нөхөн сэргээлтийг төсөөлөхөө болъё

Газрын хэвлийд байгаа баялгийг ухаж аваад, эргүүлж булаад хаана ч ургах чадвартай нийтлэг ургамал тарьснаар нөхөн сэргээлт хийчихлээ гэж болохгүй. Тэр ч байтугай тухайн газрыг цэцэрлэгт хүрээлэн, тариан талбай зэргээр өөрчлөн сэргээхийг ч хэлдэггүй. Уран зураг шиг онгон байгалийг яг тэр янзаар нь "хуулбарлан зурахыг” хичээх нь нөхөн сэргээлтийн гол зарчим нь ажээ. Монгол Улсын хэмжээнд нөхөн сэргээлт, байгаль орчны доройтлыг арван жилийн турш судалж, дөрвөн боть тайлангаар холбогдох яамдад зөвлөмж хүргүүлсэн "The Nature Conservancy” олон улсын байгууллагын экспертүүд "дүйцүүлэн хамгаалах” гэдэг ойлголтыг санал болгожээ. Ашиглалтын явц олон жилээр үргэлжлэх аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд эвдэрч үлдсэн өөр газарт нөхөн сэргээлт хийх аргачлалыг хуульчлуулах санал мэргэжлийн хяналтын зүгээс холбогдох газруудад өгсөн байна. "The nature conservancy” байгаль хамгаалах олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгаалах асуудал хариуцсан захирал Д.Галбадрах "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хамрагдсан талбайг нөлөөлөлд өртөхөөс өмнө ямар экосистемтэйг эхлээд тодорхойлдог. Түүнд тохирсон онооны систем бий. Нэг га талбайд тав орчим нэгж үнээр /тухайн үеийн хатуу валют/ тооцож, жил бүр нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгө оруулалтыг зааж өгдөг. Монгол Улсад 2014 онд хууль эрх зүйн орчин бүрдэж, аргачлалыг баталсан” гэж тайлбарласан юм.

Уул устай байгалийн сайхан бүрдсэн газрыг чухалчлан хамгаалаад, хээр талыг орхигдуулдаг тал манайд бий гэдгийг Д.Галбадрах захирал онцолсон. Гэтэл мал аж ахуйн гол тулгуур болсон хээр талын экосистемийг алдагдуулж, нөхөн сэргээлт хийхгүй орхидог нийтлэг жишиг тогтчихоод байна.

Хойд америкад манайхтай адил онгон хээр талыг ашиглаад, тэжээлийн ургамал тариалсан жишээ бий. Үүнийг олон улсад нөхөн сэргээлт хийсэн гэж үздэггүй. Мөн АНУ-ын Флоридад байгуулсан Дисней лэндийн газар анх ус, намгархаг бүтэцтэй байгалийн содон зүй тогтолтой байжээ. Нөлөөллийг бууруулах зорилгоор ойролцоо газарт ус намгархаг талбай байгуулж, паркийн бүтээн байгуулалт эхлүүлсэн байдаг. Монголд хамгийн ойрхон жишээнд ӨМӨЗО-ны уул уурхайн нөхөн сэргээлтийг авч үздэг ч байгаль экологийн хувьд төгс шийдэл гэж олон улсад үздэггүй. Харин манайд сумын төвд мод тарьчихвал нөхөн сэргээлт хийчихлээ гэх хоцрогдсон үзэл байсаар байна.

Э.Батцэцэг



Нөхөн сэргээлтийг нэхэн сануулах цаг болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани