Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хавх аян үр дүнтэй болжээ

 

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд Ан агнуурын менежментийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэнээс хойш орон нутгийн төсөвт нийт 222 сая төгрөг оруулсан байна.

Завхан аймгийн хэмжээнд зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор өнгөрсөн жил байгаль орчны салбарын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан ба энэ үеэр биологийн олон янз байдлыг хамгаалах дэд хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Завхан аймгийн БОАЖГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран “Хавх” аяныг таван сарын хугацаанд явуулжээ.

Энэ аян нь хууль бус хулгайн ангаас урьдчилан сэргийлэх, экологийн ач холбогдол бүхий нэн ховор болон ховор амьтад хавханд орохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, аймгийн хэмжээнд хавхны тоог цөөрүүлэх, мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор үр дүнтэй хийжээ. Хавх аяны хүрээнд 10 сумаас нийт 85 хавх хурааж 19 иргэний 55 тарваганы хууль бус агнуурын хэргийг илрүүлжээ. Мөн үеэр хууль бус ан, ан хийхдээ ямар зөвшөөрөл, хураамж төлдөг талаарх мэдээллийг иргэдэд өгч хууль бус ан агнууртай тэмцэхэд иргэдийн үүрэг оролцоо их буйг иргэдэд сурталчилсан. Энэ жил энэхүү аяныг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Зөвшөөрөлтэй ангаас орон нутгийн төсөвт

100 орчим сая төгрөг оржээ

Завхан аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт гурван угалз агнан 88.5 сая төгрөг, хоёр тэх агнан 10.4 сая төгрөг, нийт 98.9 сая төгрөгийг орон нутгийн төсөвт оруулжээ.

Тодруулбал Алдархаан сумын Богдын гол багийн Их-Ус, Ямаат, Алагийн уулнаас 2018 оны 09 дүгээр сарын 13-22-ны хооронд Чех улсын иргэн Hlavacek Radim нэртэй анчнаар ан агнах тусгай зөвшөөрөл 01705551, 0170552 тоот эрхийн бичгээр говийн тэх хоёр толгойг агнуулав. Ан агнах ажлыг тус сумын Их-Ус нөхөрлөл зуучлагч компанийн газарчин, анчинтай хамтран Ямаат агнуурын бүс нутагт зохион байгуулсан байна. Мөн Чех улсаас ирсэн анчнаар агнуурын бүс нутгаас 13,15 настай хоёр тэхийг агнуулсан байна. БОАЖЯ-ны 0170627, 0170764 тоот тусгай зөвшөөрлөөр 2018.08.25-ны өдөр Шилүүстэй сумын Баян Улаан багийн нутаг Намгийн Цагаан хороот гэдэг газаас АНУ-ын иргэн, анчин T S Folver хоёр толгой аргаль угалзыг агнасан. Зөвшөөрлийн дагуу ан агнаж орон нутгийн төсөвт 60545.0 мянган төгрөгийг татвараар оруулсан байна. АНУ-ын анчнаар агнуурын бүс нутгаас 10-11 настай хоёр угалз агнууллаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч “Алаг Цахир” нөхөрлөлийн ахлагчтай хамтарч тухайн амьтныг агнах өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилласан байгаа.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор нэн ховор болон ховор амьтны жагсаалтыг гарган баталсанбайдаг. Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад нийт 26 ан амьтад орсон байдаг. Үүнд цөөвөр чоно, гангар хун, цоохор  ирвэс, гургуул, мазаалай баавгай, тахь адуу, хавтгай тэмээ, цаа буга, борцгор хотон гэх мэт ан амьтад орсон. Харин Монгол орны ховор амьтдын жагсаалтад нийт 38 төрлийн амьтад орсон бөгөөд  аргал хонь, янгир ямаа, хулан адуу, хүрэн баавгай, тул загас, халиун буга, хүрэн баавгай гэх мэт төрлийн амьтад орсон байдаг.

Амьтны тухай хуульд зааснаар гагцхүү агнуурын амьтныг хуульд заасны дагуу агнаж болох бөгөөд үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэсэн гурван төрлийн зориулалтаар агнаж барина. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихдаа хуульд заасан  зохих төлбөр төлж, сум, орон нутгийн Засаг даргаас зөвшөөрлийн бичгийн дагуу агнуурын нэн ховор, ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болдог хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

 

Зөвшөөрөлгүй ан хийвэл хуулийн хариуцлага хүлээнэ

Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж, ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болох хуулийн зохицуулалттай байдаг байна.

Тусгай хамгаалалттай газарт хууль бусаар агнаж байгаа үйлдэл болгон Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болж хувирдаг байна. Зээр, тарвага, зурам гэх мэтийн элбэг тархацтай амьтдыг тусгай хамгаалалттай газарт агнахад хүртэл эрүүгийн хуулиар  гэмт хэрэг болдог аж. Амьтны тухай хуулинд тарвага, зээр, чоно зэргийг агнахад заавал зөвшөөрөл авах ёстой гэж заасан байдаг. Зөвшөөрлийг тухайн орон нутгийн сум, аймгийн Засаг даргаас авна. Хэрвээ зөвшөөрөлгүй ан хийж баригдсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж зөрчлийн хэрэг үүсгээд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад торгох арга хэмжээ авна.

Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажлын шугамаар давхар хяналтаа тавиад ажилладаг аж.Тэгвэл нэн ховор амьтдыг агнавал ямар хариуцлага хүлээх вэ? Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг нь ихэнхдээ нууц далд аргаар үйлдэгддэг. Харин агнахыг хориглосон ховор амьтдыг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан тохиолдолд ямар нэгэн хохирлын хэмжээ шаардахгүйгээр хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заагдсан байдаг. Энэ гэмт хэрэг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан амьтан агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг  шаарддаг.

Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил гаргасан тохиодолд 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин нэн ховор амьтныг 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг тухай нэмж дуулгав.

Хавх аян үр дүнтэй болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани