Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив

 

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаан 10 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва танилцуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан, Б.Ундармаа, Л.Элдэв-очир нар ажилласан байна. Хоёр удаа хуралдсан ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарим зүйл, заалтыг нь Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулиудад нийцүүлэх, уялдааг хангах, зөрчил давхардлыг арилгах, үг найруулгыг засах, томъёоллыг ойлгомжтой болгох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн төсөлд “Аж ахуйн нэгж, байгууллагын хориглох зүйл” гэсэн шинээр нэмсэнтэй холбогдуулан хууль болон тогтоолын зарим төслийг боловсруулах шаардлага үүссэн талаар танилцуулгад дурдсан юм. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар зарим зүйлийг тодруулан ажлын хэсгээс хариулт авав. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томъёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, хэмжлийн нэгжийн эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан болохыг ажлын хэсэг тайлбарлалаа. Салбарын төвлөрлийг сааруулах зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хэмжил зүйн талаар хүлээх эрх, үүргийн талаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг эрхлэхгүй аж. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэх юм байна. Харин хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэмжил зүйн хөгжлийн стратеги, бодлого боловсруулах, батлуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн дэргэдээ хэмжил зүйн үндэсний хүрээлэн, хэмжил зүйн мэдээллийн санг ажиллуулахаар төсөлд тусгажээ. 

    Үргэлжлүүлэн төслийн талаар ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, “хэмжил зүй” гэж хэмжлийн тухай шинжлэх ухаан, түүний хэрэглээг” гэсэн төслийн 3.1.1 дэх заалтыг хасахыг, “хэмжил зүйн хяналт шалгалт гэж хэмжил зүйн салбарт төрөөс хууль эрх зүй, зохицуулалтыг хэрэгжүүлэх дадал, үйл ажиллагааг” гэсэн 3.1.11 дэх заалтыг хасахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн зарим зүйл заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналуудын гишүүдийн олонх дэмжсэн. Санал хураалтын явцад ажлын хэсгийн зарим саналын томъёоллыг татах шийдвэр гаргасан бөгөөд хуралдаан даргалагч саналын томъёоллуудыг дахин боловсруулах чиглэл өгснөөр Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа. 

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

    Дараа нь Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан. 

    Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд тус бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хууль тогтоомжийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулан хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Түүнчлэн, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 5.2.3 дахь хэсэгт “Эдийн засаг, бизнес, худалдаа, өмч, санхүүгийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, шийдвэрийг засч сайжруулна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах ажлын хэсэг байгуулах тухай” А/67 дугаар тушаал баталсан байдаг. Уг судалгааны ажлын хэсэг нь Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай гэсэн эрдэс баялгийн салбарын 10 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл тогтоосон байна.

    Судалгааны багийн ажлын тайланд дурдагдсан нийт 567 давхардал, хийдэл, зөрчлийг зайлшгүй зохицуулах шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулсан байна.  

    Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт буцааж олгох талаар холбогдох хуулийн төслийг боловсруулжээ. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хэд хэдэн журмыг батлах эрхийг олгохоор мөн холбогдох хуулийн төсөлд тусгаад байгаа гэв. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай зохицуулалтыг оруулаагүй, орхигдуулсныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ. Стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаарх гэрээг аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулж, стратегийн ач холбогдол бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тус гэрээг сум, дүүргийн Засаг даргатай байгуулахаар тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан.

    Газрын тосны тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн зөрчлийг арилгах үүднээс Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт “Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг зарцуулах, сургалтын урамшууллыг зарцуулах” гэсэн журмуудыг батлахаар тусгасан байна. Эдгээр журмыг баталж мөрдүүлснээр төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх зүйн орчин тодорхой болж, зарцуулалт нь ил тод болно. Сургалтын урамшууллыг зарцуулах журам батлагдсанаар газрын тосны салбарын мэргэжлийн хүний нөөц үе шаттайгаар нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурах аж. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун, шатдаг хий, тусгай шингэний нэр томъёог тодорхойлон оруулж байгаа бөгөөд ийнхүү тодорхойлсноор шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны тусгай зөвшөөрөл олголт болон газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, импорт зэрэг үйл ажиллагааны нэршил, зохицуулалт ойлгомжтой болно хэмээн үзсэн байна. Хэрэглэгчдийг чанартай шатахуунаар хангах үүднээс чанарын хяналт тавих эрхийг төрийн захиргааны байгууллагад олгохоор хуулийн төсөлд тусгаэнн. Чанарын шаардлага хангаагүй газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах асуудлыг цэгцлэх зорилгоор газрын тосны бэлэн болон завсрын бүтээгдэхүүний тодорхойлолтыг хуулийн төсөлд шинээр тусган завсрын бүтээгдэхүүний импорт, худалдаа, үйлдвэрлэлийн зохицуулалтыг нэмсэн байна. Түүнчлэн хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай боловч батлах эрх олгогдоогүй шатдаг хий, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанарын хяналт,  мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах зорилгоор холбогдох журмыг батлах, мөрдүүлэх эрхийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор хуулийн төсөлд тусгажээ. 

    Төслүүдийг баталснаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсээд байдаг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Мөн эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжуудын хийдэл, зөрчил, давхардлыг арилгаснаар ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чухал алхам болно гэдгийг салбарын сайд танилцуулгынхаа төгсгөлд онцоллоо. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, Б.Дэлгэрсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, хуулийн хийдэл, зөрчлийг арилгахын зэрэгцээ салбарын хүрээнд нэн тулгамдаад буй шороон ордын ашиглалтыг хязгаарлах, үндсэн ордыг дэмжих, нэн ховор элемент, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг олгох зохицуулалт гэх зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд цэгцлэх шаардлага бий гэдгийг Я.Содбаатар гишүүн хэлж байв. Алтны жижиг уурхайнуудын учруулж буй хор уршиг, үүнийг холбогдох байгууллагууд нь үл хайхарч арга хэмжээ авахгүй, зарим тохиолдолдолд хуйвалдсан байж болохуйц хуурамч баримт бүрдүүлэн зөвшөөрөл олгож байгаа зэрэг асуудлыг Д.Эрдэнэбат гишүүн хөндөж “Төслүүдийн хүрээнд тариалан эрхлэлтийн талбайн асуудал хөндөгдөж буй учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудал нь бүтээн байгуулалтын ажлуудтай шууд холбоотой Барилга, хот байгуулалтын яам, ойн болон гол нуурын сав газар, байгаль орчны асуудлаа тооцох үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох төсөв хөрөнгийг тооцож шийдэх Сангийн яамны төлөөллүүд хэлэлцүүлэгт оролцох шаардлагатай. Зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны асуудал гэж харж болохгүй” гэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлого хангалтгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд хайгуулын үйл ажиллагаанд төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагын талаар тодорхой жишээ дурдав. 

    Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслүүдийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулахаар шийдвэрлэв. 

    Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2019 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжив
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани