Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой

 

ХҮЛЭМЖИЙН ХИЙН НӨЛӨӨГӨӨР ӨНДӨРЛӨГ ГАЗРУУДАД ДУЛААРАЛ ИЛҮҮ ЯВАГДАНА

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг зөвхөн Арктик хайлж, цагаан баавгайнууд амьдрах газаргүй болох нь гэж өөрсдөөсөө холуур сэтгэдэг монголчуудад ойлголт өгч, харанга дэлдэхээр НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн Засгийн газар хоорондын мэргэжлийн хорооныхон ирээд байна. Тус байгууллага 13-хан хүний орон тоотой ч дэлхийн зуу гаруй эрдэмтэн, судлаачийг хамруулан ажилладаг. Хэвлэгдэн гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нь судалж, НҮБ-д танилцуулаад, холбогдох улсуудад зөвлөмж хүргүүлдэг аж. Тэд дэлхийн дулаарлын нэмэгдлийг +2 биш, +1.5 хэмд барихын төлөө ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд олон зуун мянган хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан далайн хар салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшгийн гол шалтгаан нь дэлхийн дулааралтай холбоотой.

Зуун жилийн өмнөхөөс хоёрхон хэмээр дулаарахад л дэлхийн экосистемд өөрчлөлт орж, эдийн засгийн орчин ганхаж, ялангуяа хөдөө аж ахуйн салбар савлах боллоо. Үүнийг хүний бие организмаар төлөөлүүлж, "хоёр хэмээр нэмэгдсэн халуунтай хэр удаан тэсэж чадах вэ” гэж зүйрлэж болох юм.

Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь хүлэмжийн хий. Нарны цацрагийн зарим хэсэг агаар мандлаас сансарын уудам руу ойдог. Гэтэл нүүрстөрөгч, метан хий, азотын исэл зэргээс бүрдсэн хүлэмжийн хийн тогтоцын нөлөөгөөр агаар мандлаас шууд дэлхий рүү буцаж ойх үзэгдлээр уур амьсгалын дулаарлыг тайлбарлаж байна.

Энэ нь өндөрлөг газруудад хамгийн их нөлөөтэй. Тухайлбал дэлхийн дулаарал Монгол Улсын хувьд бүр зургаан хэм хүрэх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулж байна. Далайн хар салхинд хүйс тэмтрүүлэхгүй, галт уулын лаванд шалзарч түлэгдэхгүй, арлын орнууд шиг живэх аюулгүй Азийн цээжинд нутагтай гэж цээжээ дэлдэх монголчуудад "наранд ойрхон” байршил нь ийнхүү аюулд хамгийн түрүүнд өртөх нөхцөл болоод байна.

"НОГООН" ТӨСЛӨӨ ХУДАЛДАЖ МӨНГӨ ОЛЖ БОЛНО

Ашигт малтмалын нөөцийн ихэнх хувийг нүүрс эзэлдэг, түүгээрээ дулаан, цахилгаан, цаашлаад үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбараа тэтгэдэг Монгол Улсын хувьд агаарын бохирдолтойгоо хоолой хорсгон "тэмцэхээс” биш ялгарч буй нүүрстөрөгчийн давхар исэл нь хүлэмжийн хийн 77 хувийг бүрдүүлж, агаар мандалд тогтсон "хөгц” болоод буйг анзаарах сөхөө алга.

Ийм "хөгцийг” хамгийн ихээр үүсгэдэг эрчим хүчний салбарт ногоон бодлого хэрэгжүүлснээр хүлэмжийн хийг бууруулах ойрын зорилт тавиад байна. Эрх баригчид нэг гараараа сэргээгдэх болон усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ хэрэглээний тодорхой хувийг хангах бодлого батлах хэрнээ нөгөө гараараа Багануур, Тавантолгойн зэрэг нүүрсний цахилгаан станц байгуулахыг дэмжсээр.

Түүнчлэн 2030 он хүртэлх Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчийг 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал жил ирэх тусам өссөөр 2030 он гэхэд 50 сая тонн болох тооцоог судлаачид гаргасан. Өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийгээ бууруулах боломжгүй бол бусад улс орны бууруулсан төслийг худалдан авах үүргийг Киотогийн протоколд багтсан улсууд хүлээдэг. Тодруулбал, хүлэмжийн хийгээ зуун мянган тонноор бууруулахад нэг сая ам.доллар авах боломж хөгжиж буй орнуудын өмнө бий гэсэн үг. Монголд хуруу дарам цөөхөн усан болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд энэхүү протоколын үр дүнд хүлэмжийн хий бууруулсан туршлагаа худалдаж байсан түүхтэй.

Түүнчлэн 2030 он хүртэлх Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчийг 30 хувь хүртэл өсгөх зорилт тавьсан. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 20 гаруй хувийг эзлэх болсныг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын үндэсний зохицуулагч З.Батжаргал онцоллоо. Тиймээс хүлэмжийн хийг бууруулсан төслөө худалдаж мөнгө олох боломж манай улсын өмнө нээлттэй байна. 

МАЛЫН БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХЭД ХОРТ БОДИС ДЭГДСЭЭР...

Нүүрстөрөгчөөс дулаан хадгалалтаараа 300 дахин их азотын давхар исэл хүлэмжийн хийн есөн хувийг эзэлдэг. Энэхүү хий хөдөө аж ахуйн салбарт, газар тариалангийн хөрс боловсруулалт, малын өтөг бууцаас ялгардаг. Мөн 18 хувийг эзэлдэг метан хий нь мах сүүний чиглэлийн мал аж ахуйтай холбоотой дэгддэг аж.

2007 онд 275 сая тонн мах үйлдвэрлэж байсан бол энэ тоо 2050 он гэхэд 550 сая тонн болж нэмэгдэх хандлагатай. Гэтэл нэрмээс болох гэсэн юм шиг манай лидер улстөрч, бизнесмэнүүд махны чиглэлийн фермүүдийг олон зуун саяын хөрөнгөөр байгуулж байна.

Хүлэмжийн хийн эсэргүүцэх гол хүчин зүйл нь ой мод. Гэвч дэлхий даяар олон сая га ойг устгаж, оронд нь хүлэмжийн хий үйлдвэрлэгчдийг бүтээсээр байна. 

Австралийн хонины мах, Аргентин, Бразилын үхрийн махыг дэлхий тойруулан тээвэрлэх сүлжээнд нэгдэх холын зорилготойгоо тэд бахархан өгүүлдэг ч хүлэмжийн хийн хөнөөлийг байгаль орчны доройтол, гамшгаар дамжуулан амсах ядарсан иргэдийнхээ зүдэрсэн амьдралд нөлөөлж байгаагаа төсөөлөх ч үгүй. Мал аж ахуйн үйл ажиллагаанд зарцуулах эрчим хүч, тээвэр, орчин нөхцөл нь хүртэл тэр чигтээ хүлэмжийн хийн хорт бодисыг нэмэгдүүлж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бууруулах арга хэмжээг нэн даруй авсаар байна.

Хүлэмжийн хийн эсэргүүцэх гол хүчин зүйл нь ой мод. Гэвч дэлхий даяар олон сая га ойг устгаж, оронд нь хүлэмжийн хий үйлдвэрлэгчдийг бүтээсээр байна. Амазоны ширэнгэн ойн 70 хувийг үхрийн бэлчээр малын тэжээл бэлтгэх зорилгоор устгаж байхад дэлхий нийтээр хүлэмжийн хийн асуудлыг төдийлэн анхаардаггүй байв. Гэвч өнөөдөр ганцхан минутад хөлбөмбөгийн долоон талбайтай тэнцэх хэмжээний ойг зөвхөн махны үйлдвэрлэлд зориулан  устгадаг гэсэн тооцоо гаргажээ.

Хамгийн харамсалтай нь устгасан ойн газрын хөрсөнд агуулагддаг 1.5 их наяд тонн нүүрстөрөгчөөс тодорхой хувь нь хий болон агаарт дэгддэг аж. Хүн төрөлхтөн дэлхий ээжийнхээ "халууныг бууруулж”, үр шимийг нь удаан хүртэхийн тулд хойш тавьж алгуурлалгүй өнөөдрөөс эхлэн хүн бүр "ногоон” амьдралыг чухалчлахыг НҮБ-ын мэргэжлийн хорооныхон уриалж байна. Бидэнд хугацаа үлдээгүй шүү хэмээн тэд сануулж байна.

Э.Батцэцэг

"Засгийн газрын мэдээ" сонин
Дэлхийн дулаарал Монголд гурав дахин их хохиролтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани