Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхитын ордын хөрөнгө оруулагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь луйварджээ

Салхитын ордын хөрөнгө оруулагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь луйварджээ

 

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байдаг Салхитын мөнгөний орд гэж арвин нөөцтэй байгалийн баялаг бий.

САЛХИТЫН ОРД АВЛИГЫН “ОБЪЕКТ” ТӨРД ХУРААГДАВ

2018 оны есдүгээр сарын 25-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “…АТГ-т шалгагдаж байгаа сэжигтний гэрээс их хэмжээний буюу 1.3 сая ам.доллар бэлнээр олдсон. Энэ нь монгол төгрөгөөр бодох юм бол 3 орчим тэрбум төгрөг болно.  Тухайн сэжигтнийг яллагдагчаар татан баривчилсан байгаа. Дээрх мөнгийг битүүмжлэн эд мөрийн баримт болгон хураан авчээ.

Одоогоор их хэмжээний энэ мөнгийг юунд зарцуулах гэж байсан, хэнд авлигад өгөх гэсэн байсан болон гарал үүслийг нь судалж, нарийвчлан шалгаж байгаа.

Энэ их мөнгө цагдаагийн эрх бүхий дарга нар болон ШШҮХ-ийн шинжээчидтэй хамааралгүй. Хэргийг шалгаж байна” гэв.

2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Салхитын ордод тусгай ажиллагаа зохион байгуулж, тус ордын лицензийг цуцалсан байдаг.

Дараа нь “…Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөлтэй холбоотой 1.3 сая ам.доллар хураагдсан хэргийг мөрдөн шалгаж байна. Цар хүрээ нь өргөн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон төрийн албан тушаалтанд их хэмжээний хээл хахууль өгсөн, өгөхийг завдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сэжиглэгдэн шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг тогтоох ажил хийгдэж буй. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа” гэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар 2018 арванхоёрдугаар сарын 25-нд сэтгүүлчдэд мэдээлсэн.

САЛХИТЫН ОРДЫГ ТОЙРСОН АВЛИГЫН ХЭРГИЙН УЛМААС ХОРИГДСОН ТАВАН ХҮН ХЭН БАЙВ?

Тэгвэл 2019 оны гуравдугаар сарын дундуур хуульч Б гэх эмэгтэй ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарав.

Гэтэл тухайн үед АТГ-ынхан Б-тай хамт нэр бүхий дөрвөн хүнийг хамт хорьсон байдаг. Тэдгээр хүмүүс Салхитын ордтой холбоотой байсныг сүүлд нь эх сурвалжууд мэдээлсэн юм.

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 15-ны баасан гаригт АТГ-аас Салхитын мөнгөний ордын авлигалтай холбоотой байж болзошгүй таван хүнийг Хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай хорьжээ.

Тэдний нэг болох шүүгч асан, 68 настай Б амиа хорлосон байдалтайгаар нас барсан билээ.Түүнийг Салхитын ордтой холбоотой маргааныг хууль шүүхээр шийдвэрлэхэд авлигалын хамжигчаар оролцсон байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжигтнээр саатуулж хорьсноо АТГ-аас мэдэгдсэн байдаг. Энэ нь хахуулийн мөнгийг бусдад зуучилсан байх магадлалтай гэсэн үг.

Хуульч Б-тай хамт Ш.Мөнгөншагай, Ц.Өнөрцэцэг, С.Оюунбат, Д.Баттулга нар хамт хоригджээ.

Ш.Мөнгөншагай нь өнгөрсөн жилийн улсын наадмын их насны түрүү морины уяач юм. Тэрээр Салхитын мөнгөний ордын гурван лицензийг “Жи Пи Эф ” компанитайгаа 2012 онд БНХАУ-ын иргэдийн эзэмшилтэй “Си Си Эм Икс” ХХК-д 2.0 тэрбум орчим төгрөгөөр худалдсан. Түүнээс лицензийг худалдаж авсан Чен Бангфа 2015 онд эх орон нэгт хөрөнгө оруулагчтайгаа муудалцаж, гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдсан. Учир нь Чен Бангфа, Ш.Мөнгөншагай хоёр нийлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ талаар доор дэлгэрүүлэн хүргэнэ.

Ш.Мөнгөншагай “…2012 онд Жи Пи Эф” компанийг зарах гэрээнд 60 хувийн хувьцаа эзэмшигч би гарын үсэг зураагүй. Миний гарын үсгийг хуурамчаар зурсан “ гэсэн үндэслэлээр шүүхэдсээр “Жи Пи Эф” компанийг 2017 онд лицензийн хамт буцааж авсан.

Улмаар “Амин билигт” ХХК-д шилжүүлж авсан байдаг. Ингэхдээ шүүх, хууль хяналтын байгууллагынханд асар их авлигал өгсөн байх магадлалтай гэж үзээд түүнийг шалгаж байгаа юм.

Мөн “Жи Пи Эф” компанийг Ш.Мөнгөншагайтай хамтран эзэмшиж байсан хүргэн дүү Г.Жаргалангийн гэрээс мөрдөн байцаагчид 1.3 сая ам.доллар бэлнээр хураан авсан билээ.

Ц.Өнөрцэцэг нь 2012 онд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг “Жи Пи Эф” компаниа БНХАУ-ын иргэн Чен Бангфа-д зарахад зуучилсан хүмүүсийн нэг юм. Салхитын ордыг зарсны төлбөр болох 800 мянган ам.долларыг Ш.Мөнгөншагай,  Г.Жаргалан нар Ц.Өнөрцэцэгийн дансаар дамжуулан хэд хэдэн удаагийн шилжүүлгээр авсан байдаг .Чен Бангфа-г Салхитын мөнгөний ордын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед Ц.Өнөрцэцэг “Жи Пи Эф” ХХК-ий гүйцэтгэх захирлын нэрээр Гаалийн төв лаборатори, “Улаанбаатар төмөр зам нийгэмлэг” зэрэгт өөрийн нэрээр албан бичиг явуулж, гарын үсэг зуран БНХАУ-ын Эрээн хотын “Хэн Тун ” худалдааны компанитай хүдэр борлуулах гэрээ байгуулан, Чойр дахь “УБ транс” ХХК-ийн Гаалийн баталгаат талбайд буулгасан мөнгөний хүдрийг худалдан борлуулсан байдаг ч уг орлого хэн рүү орсон нь тодорхойгүй байдаг.

Мөн С.Оюунбат гэж Ц.Өнөрцэцэгийн төрсөн хүү Т.Гансүхийн найз хоригдсон. Тэрээр “Жи Пи Эф” ХХК-д Чен Бангфагийн үед ажиллаж байсан. Ш.Мөнгөншагайгаар шүүхэд нэхэмжлэл гаргуулж, “Жи Пи Эф” компанийг Салхитын лицензийн хамт эргүүлэн авсан Чен Бангфа нар “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаагаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Амин билигт ” ХХК-д шилжүүлж, гүйцэтгэх захирлаар нь С.Оюунбатыг томилсон байдаг юм.

Ш.МӨНГӨНШАГАЙ ЧЕН БАНГФА ХОЁРЫН “НӨХӨРЛӨЛ”

Энд өгүүлэх “түүх” бол дээрх үйл явдлын өмнө болсон явдал юм.

Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэдэг хадам, хүргэн хоёр 2010 онд “Жи Пи Эф” гэх 1.0 сая төгрөгийн дүрмийн сантай, ганц компьютер, принтер зэрэг ойр зуурын хөрөнгөтэй компани байгуулжээ. Тэд 2012 онд уул уурхайн Х буюу хайгуулын лицензтэй Салхитын мөнгөний ордыг компанийнхаа хамт бусдад 800 мянган ам.доллараар худалдсан байдаг. Худалдаж авсан нь “Си Си Эм Икс” гэдэг компани. Тус компани хайгуулын талбайд ажиллаж, лицензийн ашиглалтын буюу А болгоод тун чиг аятайхан ажиллаж байтал Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан хоёр гэнэт гарч ирээд компанийг, уурхайтай нь булаацалдаж эхэлсэн байгаа юм.

Гэхдээ мань хоёр хоёулхнаа биш “Си Си Эм Икс”-ийг Монголд төлөөлөн удирдаж байсан Чен Бангфа гэдэг нөхөртэй нийлсэн байна. Товчхондоо Чен Бангфа нь “Жи Пи Эф”-ийг, Салхитын ордын лицензтэй нь хамт БНХАУ-д байгаа хөрөнгө оруулагчаас нь авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар ийн хөрөнгө оруулагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Чен Бангфа-г элсүүлээд, улмаар хууль шүүхийн байгууллагын нэр бүхий хүмүүстэй нийлж, арга заль зохиож байгаад буцааж авах ажиллагааг 2015 оноос хойш хийж эхэлжээ.

Ингэхдээ Ш.Мөнгөншагай хүргэн Г.Жаргалантайгаа 2012 оноос хойш холбоо тасарч, 2015 онд гэнэт компаниа яаж байгаа бол гээд үзтэл зарчихсан байсныг нь олж мэдсэн гээд Захиргааны шүүх, Иргэний шүүхээр заргалдаж эхэлсэн тухай нийтэлсэн. Ийм байдлаар шат шатны шүүхээс “…Ш.Мөнгөншагай энэ компанийг зараагүй юм байна. Өөрөө мэдээгүй байжээ” гэсэн шийдвэрийг гаргуулчихсан байгаа юм.

Нотариатч М.Саранцэцэг: Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биечлэн ирж гэрээг батлуулсан

Тэдний Худалдах,худалдан авах гэрээг баталгаажуулсан нотариатч М.Саранцэцэг 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “…2016 оны 11 сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надад танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурьдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Мөнгөншагай, Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биечлэн ирж, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ард талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.

Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас “Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн бөгөөд гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд “Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа бөгөөд Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.

Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Мөнгөншагай, Жаргалан яаж ингэж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэсэн байдаг байна. Нотариатч нь ингэж баталсан ч шүүхийн шинжээч нар “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна” гэсэн дүгнэлтийг гаргаж, шат шатны шүүх түүнийг нь барьж шийдсэн байдаг.

Гэсэн ч Салхитын орд буцаад Ш.Мөнгөншагай нарт очиж, одоо дуулиан шуугиан үүсгээд байгаа онц их хэмжээний авлигын хэрэг мандах үндэс болсон байна.

Ш.МӨНГӨНШАГАЙТАЙ НИЙЛСЭН ЧЕН БАНГФА-Г ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ ДИЙЛСЭНГҮЙ

Уг нь Ш.Мөнгөншагай шүүхэд хандаад эхлэх үед “Си Си Эм Икс”-ийн жинхэнэ эзэн, “Жи Пи Эф”-ийг, лицензтэй нь худалдаж авсан, Салхитын ордын хөрөнгө оруулагч Жин Жиан Мин УМБГ-т ханджээ.

Учир нь жолооч нь байсан Чен Бангфа компанийг нь энд ёстой л бужигнуулж өгч байгааг тэр мэдсэн байна. Ингээд Жин Жиан Мин манай улсын Цагдаагийн байгууллагад хандсан байна.

УМБГ ч Жин Жиан Миний гомдлын дагуу 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Гэсэн ч тэр үед хүчийг аваад байсан Ш.Мөнгөншагайтай нийлсэн Чен Бангфа 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хэргээ хэрэгсэхгүй болгуулж чадсан байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЖИН ЖИАН МИН БА ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ ЧЕН БАНГФА

Эзнээ хулхидсан Чен Бангфа чухам юу хийсэн талаар тодруулъя. Компанийн эзэн Жин Жиан Мин 2011 оны тавдугаар сард өөрийн ажилладаг “Нинша Шинтай Эрчим Хүч Хурд” компанийн нэрийн өмнөөс Монгол Улсад компани байгуулах, гарын үсэг зурах итгэмжлэлийг 30 хоногийн хугацаатай хийж өгчээ. Энэ дагуу Чен Бангфа “Си Си Эм Икс” ХХК-ийг байгуулжээ. Тиймээс компанийн үйл ажиллагааны зардалд Чен Бангфагийн Голомт банк дахь данс руу 2011 оны тавдугаар сарын 23-нд 20 сая юань шилжүүлсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сард “Жи Пи Эф” ХХК-ийг ашигт малтмалын гурван лицензтэй нь авахаар шийдсэн байна.

Дараа нь 2013 оны тавдугаар сарын 14-нд 10 сая юань, есдүгээр сарын 23-нд 5.0 сая юань, есдүгээр сарын 25-нд 10 сая юань, арваннэгдүгээр сарын 7-нд 5.0 сая юань, 2014 оны тавдугаар сарын 9-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 10-нд 1.0 сая юань, зургадугаар сарын 20-нд 5.0 сая юань тус тус шилжүүлжээ. Ингэсээр нийт 57 сая юань шилжүүлсэн байна. Дээрх мөнгөөр компани худалдан авч, хайгуулын нэг лицензийг нь А буюу ашиглалтын болгох ажлыг хийж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан байгаа юм. Улмаар Дундговийн Гурвансайханд Баяжуулах үйлдвэр хүртэл барьжээ. Ингээд компани нь ч үйл ажиллагаа нь жигдэрч, Жин Жиан Миний шилжүүлдэг мөнгө Чен Бангфагийн хувийн дансаар биш компани руу шилждэг болсон байна.

ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ ЧЕН БАНГФА ГЭЖ ХЭН БЭ?

Сүүлдээ компанийн санхүү нэг л асуудалтай болоод байсан учир Жин Жиан Мин 2015 оны тавдугаар сараас өөрөө “Жи Пи Эф” ХХК-ийг удирдах болсон байна. Ингээд санхүүгээ шалгахад жолооч нь байсан Чен Бангфа нь Голомт банкинд 15-16 данс нээчихсэн, маш их зарлагын баримт илэрчээ. Мөн хувьдаа LX-570 автомашин, найз хүүхэндээ 161.7 мкв орон сууц худалдаж авсан байв. Түүнчлэн Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч, захирал гэж энд тэнд өөрийгөө танилцуулж, албан бичиг илгээж, ер нь будилуулчихсан байжээ.

Тухайн үед “Жи Пи Эф” ХХК-ийн Монгол талын захирлаар ажиллаж байсан Ц.Өнөрцэцэг “…Чен Бангфа “Жи Пи Эф” ХХК-ийг худалдаж аваад намайг захирлаар ажиллуулсан. 800 мянган ам.долларыг миний данс руу шилжүүлж, би Жаргаланд тэр мөнгийг бэлнээр өгсөн. 2015 онд Жин Жиан Мин ирээд Чен Бангфагаас компанийн тамга тэмдгийг хурааж авсан” гэж ярьсан байдаг. Бас Ш.Мөнгөншагайгийн хүргэн Г.Жаргалан “…2010 онд Ш.Мөнгөншагай бид хоёр “Жи Пи Эф” ХХК-ийг би 40 хувь, Ш.Мөнгөншагай 60 хувийг эзэмших эрхтэйгээр үүсгэн байгуулсан. Тухайн үед компани хайгуулын гурван лицензтэй байсан ба 2012 онд компаниа хайгуулын лицензүүдийнх нь хамт зарахаар болж, 800 мянган ам.доллараар бүх хувьцаагаа Чен Бангфагийн нэр дээр шилжүүлсэн. Сүүлдээ хувь хүний нэр дээр болохгүй юм байна гээд “Си Си Эм Икс” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн” гэжээ.

Товчхондоо, ийм л явдал болсон байгаа юм. Үүнээс хойш нэгэн цагт дарга нь явсан Жин Жиан Минд өсөрхсөн Чен Бангфа ямар нэг аргаар дээрх лиценз бүхий “Жи Пи Эф” ХХК-ийг Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нарт буцаан өгүүлэхэд хүчин зүтгэж эхэлсэн байдаг юм байна.

САЛХИТЫН ОРДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР…

Хамгийн гол нь Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас худалдан авах үед үйл ажиллагаа эхлээгүй, татвар тайлан өгч байгаагүй “Жи Пи Эф” ХХК-ийг Жин Жиан Мин буюу “Си Си Эм Икс” ХХК худалдаж авснаас хойш дээрх маягаар хөрөнгө оруулалт хийж, улмаар Монгол Улсад олон тэрбумын татвар төлж, орон нутагт олон зуун сая төгрөгийн хандив тусламжийг үзүүлжээ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэхэд л 2014 онд 91.100.000 төгрөг, 2015 онд 1.319.913.602 төгрөг, 2016 онд 4.396.893.516 төгрөг, 2017 онд 700.000.000 төгрөгийг төлжээ. Бусад татварын тухайд 2013 онд 344.675.444 төгрөг, 2014 онд 708.470.908 төгрөг, 2015 онд 2.295.708.626 төгрөг, 2016 онд 5.541.248.601 төгрөг, 2017 онд 912.110.460 төгрөг, нийтдээ 9.802.214.038 төгрөгийн татварыг “Жи Пи Эф” ХХК Монгол Улсад төлсөн байгаа юм.

Салхитын мөнгөний ордын нутаг, Дундговь аймаг, тус аймгийн Гурвансайхан суманд “Жи Пи Эф” ХХК-ийн зүгээс хандив тусламжийг хангалттай өгч, хамтран ажилладаг байсан тухай орон нутгийн үе үеийн удирдлагууд ярьдаг байна. “Жи Пи Эф” ХХК хандив болгож 2014 онд 371.943.400 төгрөг, 2016 онд 178.152.000 төгрөг, 2017 онд 130.000.000 төгрөг, нийтдээ 680.095.400 төгрөгийг орон нутагт бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч байжээ.

ХОЁР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН МАРГААН БУС ЭЗНЭЭ “ХУЛХИДСАН” ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИЙН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА

Одоо Жин Жиан Мин өөрийн оруулсан хөрөнгөө нэхэмжилж, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэгэн цагт жолооч нь явсан Чен Бангфа гэгчтэй маргаж байгаа юм байна.

Учир нь Ш.Мөнгөншагай нар шүүхийн хүчээр буцааж дээрэмдэж аваад, дараа нь Салхитын ордыг тойрсон авлигын маш ноцтой сүлжээ үүсэн нь илчлэгдсэн. Улмаар Монгол Улсын засаг төр шийдээд лицензийг цуцлан улсын мэдэлд авчихаад байгаа.

Харин 2012 онд анх хайгуулын лицензүүдийг худалдаж аваад нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан БНХАУ-ын иргэн Жин Жиан Мин өөрийнхөө асуудлыг ярьж эхлээд байгаа аж.

Тэрээр хөрөнгө оруулалтаа нотлох бүхий л бичиг баримтыг БНХАУ-ын Нотариатын газар, БНХАУ-ын Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-аар давхар баталгаажуулаад ЦЕГ-т ирүүлээд байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, энэ бүхэн нь Хятадын хоёр хөрөнгө оруулагч Салхитын ордыг булаалдаад байгаа явдал огтоос биш гэсэн үг ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Салхитын ордын хөрөнгө оруулагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь луйварджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани