Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бодлогын дуусдаггүй нүүдэл хөгжлийн чөдөр болжээ

Төрийн бодлогын алтан аргамж яамнаас яамны хооронд бөмбөг шиг өнхөрсөөр

Монгол Улсаа хөгжүүлье хэмээн хэн хүнгүй, хөгшин хөвөөгүй ярьж хэлж, мэтгэж маргах зуур эх орны хөгжлийн урт хугацааны стратеги даргаас даргын хооронд дарцаг шиг хийсэж, хээрийн салхинд туугдсан хамхуул шиг дэрвэсээр олон жилийг үдэж байна. Монголчууд наян жил туулсан замаасаа хагацаж, хөгжлийн шинэ хуудсаа эхлүүлсэн сүүлийн 30 орчим жилд төрийн бодлогын алтан аргамж яамнаас яамны хооронд бөмбөг шиг өнхөрсөн хэдэн хуудас цаас л боллоо.

Нийгэм, эдийн засгийн бодлогоо төвлөрсөн төлөвлөгөөгөөр удирддаг байсан социализмын үед улсын хөгжлийн стратегийг Улсын төлөвлөгөөний комисс хариуцдаг байв. Уг комисс Монголын хөгжлийн бодлогыг нэг, тав, 10-20 жилээр томьёолон боловсруулж, үе шаттай хэрэгжүүлдэг байлаа. Харин нүд ирмэхийн зуур зах зээлийн эдийн засаг руу туугдаад орчихсон Монгол Улс 1990 онд энэ үүргийг тухайн үед Сангийн яамны үүргийг гүйцэтгэж байсан Нийгэм, эдийн засгийн улсын хороонд таван сарын хугацаатай даатгасан байдаг.

Удалгүй Үндэсний хөгжлийн яам байгуулж, улсынхаа ирээдүйн луужинг тусгайлсан хариуцуулсан аж. Ингээд хөгжлөөр дагнасан, мэргэжлийн яам улсын урт хугацааны бодлогыг залж эхэлсэн ч нэг их удалгүй уг чиг үүрэг өөр байгууллагын үүдийг татаж, Сангийн яам руу шилжсэн байна. Гэвч төвхнөөд удаагүй Сангийн яамнаас нь салгаж, өнөөх бодлого төлөвлөлтөө 1993 онд Үндэсний хөгжлийн газар нэрээр “өрх тусгаарлуулжээ”. Гуравхан жилийн дотор гурван ч байгууллагын бөөрөнд наалдаж, олон ч даргын гар дамжсан улсын бодлого төлөвлөлт сая нэг тусгайлсан чиг үүрэг бүхий газрын хормойд багтах нь гэтэл бас л бүтсэнгүй. Мэргэжлийн байгууллагынхаа баруун хаяанд гурван жил болоод Санхүү, эдийн засгийн яам руу нүүжээ. Уг яам улсын хөгжлийн цогц бодлогыг чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших хамгийн урт хугацаа буюу 13 жилийн турш тодорхойлсон байдаг.

Гэвч 2009 онд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсруулж, төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, тооцоо судалгааг хийлгэхээр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулсан ч гурван жил болоод татан буугдаж, зүсээ өөрчилсөн. Ингээд гурван жилийн хугацаанд Засгийн газрын тохируулагч агентлагийн мэдэлд байсан улсын хөгжлийн цогц бодлого дахиад л яамны харьяанд шилжсэн нь Эдийн засгийн хөгжлийн яам. Ингэж Монгол хөгжлийн зураглал яам, тохируулагч агентлагийн хооронд нааш цааш үсэрч, олон газар, хэлтсийн гараар оржээ.

Эдийн засгийн хөгжлийн хоёр жилийн хугацаанд голлох салбаруудад төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, дунд, урт хугацааны замын зураглалуудыг салбар тус бүрээр нь тодорхойлж байтал уг яамыг 2014 онд татан буулгачихав. Ингээд эцэг яамгүй болсон хөгжлийн бодлого дахиад л Сангийн яамны хаяанд иржээ. Байдгийнхаа баруун хаяанд хоёр жилийг үдсэн хөгжлийн бодлого 2016 онд Үндэсний хөгжлийн газрын хамаарах чиг үүрэгт багтсан ч Сангийн яамтай эрх мэдлээ хуваалцсаар.

Хөгжлийг Монгол хүн бүр хэлдэг бас хүсдэг. Гэвч хөгжлийг цогцлоох бидний стратеги төлөвлөлт олон олон байгууллагын гараар орж, эрэмдэг зэрэмдэг, эвдэрхий хэмхэрхий болчихоод байна. Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого 16 жилийн турш Сангийн яамны мэдэлд, 11 жилийн турш зургаан байгууллага дамжжээ.

Эдгээрийг бүрчлэн ийн тоочсоны учир нь энэ бүх өөрчлөлт хэдхэн байгууллагын чиг үүргийг хольж сольсноор дуусахгүй. Харин үүний цаана төрийн бодлогын төлөвлөлт тооцоолол, түүнийг гүйцэтгэж байсан албан хаагчдын мэдлэг туршлага, залгамж халаа, нэгдсэн уялдаа холбоо хөгжлийн бүх үнэт зүйл хөл толгойгүй болтлоо хөндөгдөж, хөдөлдөг. Улмаар хөгжлийн залгамж халаа, бодлогын тогтвортой байдал тоостой адил замхарч, дарга дамжин өнхөрсөн бодлогын хөлд Монгол Улс бүхэлдээ чирэгдэж байна. Сонгуульд ялсан улстөрчдийн хурууныхаа үзүүрээр хөдөлгөчихдөг хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хариуцах байгууллагын халаа сэлгээ өнөөдөр Монголыг тамын тогоо руу түлхэж байна.

Шинэ Засгийн газрын тоогоор зүсээ хувиргах нь холгүй байдаг хөгжлийн бодлого боловсруулагчид “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-оор овоглосон уртаас урт баримт бичгүүдийг танилцуулдаг ч сүржин нэртэй эдгээр хөтөлбөрийн хэрэгжилт даана ч даржин. Үндэсний хөгжлийн цогц бодлого эцэстээ үлгэрийн далай болоод дуусах нь олонтоо.

Монгол Улс өчнөөн олон жилийн турш таваарын ханшийн аясаар савлаж, байсхийгээд л олон улсын байгууллагууд руу бадар барьж гүйдгийн шалтгаан нь энэ.

  • Хөгжлийг цогцлоох бидний стратеги төлөвлөлт олон олон байгууллагын гараар орж, эрэмдэг зэрэмдэг, эвдэрхий хэмхэрхий болчихоод байна.
  • Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого 16 жилийн турш Сангийн яамны мэдэлд, 11 жилийн турш зургаан байгууллага дамжжээ.
  • Улмаар хөгжлийн залгамж халаа, бодлогын тогтвортой байдал тоостой адил замхарч, дарга дамжин өнхөрсөн бодлогын хөлд Монгол Улс бүхэлдээ чирэгдэж байна.

Алсын хараа, урт хугацааны, тогтвортой замын зураглалгүй, түүнийг зангидаж боловсруулах нэгдсэн байгууллагагүй бид өнөө маргаашаа л аргацаахаас өөр өсөж өндийж буй юм алга.

Гэтэл алсын хараагаа тодорхойлж төлөвлөгөөгөө гаргачихсан улс орнууд хөгжлөөрөө биднээс улам тасарсаар. Ийм жишээг бид холоос хайх хэрэггүй. Хөгжлийн бодлогын хэрхэн төлөвлөж, түүнийг яаж хэрэгжүүлдгийг манай хоёр хөрш бодитоор харуулсаар.

Тухайлбал, хойд хөршийн хөгжлийн бодлогыг тус улсын Эдийн засгийн хөгжлийн яам тодорхойлдог. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төрийн эрхэнд гармагцаа анх Худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх яам байгуулж байжээ. Гэхдээ хилийн чанад дахь экспортоо өргөжүүлэх шаардлагатай болсон тул худалдаагаа тусад нь гаргаж, бие даасан яам байгуулжээ. Харин бууриа сахин үлдсэн Эдийн засгийн хөгжлийн яам эдүгээ хойд хөршийг танигдахын аргагүй болтол нь хөгжөөн дэвжээж байна. Хэдхэн жилийн өмнө газрын тосноос өөр тулх баганагүй, ганц хөлтэй байсан хойд хөршийн эдийн засаг хөдөө аж ахуй, эрчим хүч, инновацад тулгуурлан улам хүчирхэгжсээр.

Урд хөршид ч ялгаагүй. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороогоороо улсынхаа цогц бодлогыг зангидуулаад 15 жилийг үдэж байна. Энэ байгууллага тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, эдийн засгийн системийн шинэчлэлийг түүчээлж, тогтвортой өсөлтийг хангахад анхаардаг. Энэ улсын эдийн засаг өнгөрсөн 15 жилийн хугацаанд ДНБ-ий хэмжээгээрээ “дэлхийн номер 2” тоглогч болтлоо өргөжиж тэлж, хэзээ мөдгүй АНУ-ыг ардаа орхих, тэргүүн эдийн засаг болох гэж байна.

Энэ мэт улс орон бүр хөгжлийн бодлогоо тууштай, түүнийгээ тогтвортой бодлогын дор цогцоор нь урагшлуулж, улсынхаа хөгжлийг улам дэвжээн, тэтгэж байна. Гэтэл бидний урт хугацааны нэгдсэн бодлого, түүнийг хариуцах эзэн нь хуй салхи шиг хувьсан өөрчлөгдөж байхад улс орны хөгжлийн бодлого, тогтвортой өсөлтийн талаар яриад ч хэрэггүй болох нь харагдаж байгаа юм.

Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дэх хэн ч атаархам их эрдэнэс баялаг, геополитикийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй байрлал, өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Байгалиас заяагдсан ийм хосгүй өгөгдлүүдтэй бид нэгэн зүгт харж, тогтвортой урагшилбал Монгол Улсыг сэвхийтэл босгоод ирэх боломж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Бодлогын дуусдаггүй нүүдэл хөгжлийн чөдөр болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани