Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тосны үнийн өсөлт шатахууны үнийг ДАРАМТАЛЖ эхэллээ

 

Газрын тосны үнийн өсөлт шатахууны үнийг ДАРАМТАЛЖ эхэллээ

 

Манай улс хөрсөн дороо тостой гэдгээ мэдэж, анхны Ерөнхийлөгч дээлээ тосдож байснаас хойш олон он улирчээ. Яг өнөөдрийн тухайд бид хойд хөршөөсөө  газрын тосны бүтээгдэхүүний хэт хамааралтай хэвээрээ байна. Гэхдээ цаасан дээрх төслүүдийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явааг хэлэх нь зөв байх.

Өчигдөр /2019.05.01/ Ашигт малтмал, газрын тосны газраас "Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон уг арга хэмжээ нь 2027 он хүртэл төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичигт заасан Монгол Улсын Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд болж буйг зохион байгуулагч АМГТГ-аас тодотгож байв. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс газрын тосны салбар дахь алдаа хийгээд онооны аль алийг хөндөж байв. Тэрчлэн Газрын тосны хуульд яаралтай хоёр, гурван зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг салбарын ахмад эрдэмтэн хэлж байлаа.

 Газрын тосны салбарын өчигдөр, өнөөдрийн өнгө төрхийг харахад манай улсын нутаг дэвсгэрт газрын тосны тав, нүүрсний давхаргын метан хийн долоо, шатдаг занарын дөрвөн эрлийн гэрээ хэрэгжиж байгаа аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу 22 талбайд газрын тосны хайгуул, гурван талбайд олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй юм байна. Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнд Монгол Улс олборлогч орон болж, олборлолтод шилжсэн гурван талбайн хувьд 332,64 сая тонн  газрын тосны нөөц, 43,258 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлжээ. УИХ-ын тогтоол болоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар 100 хувь төрийн өмчит компани байгуулах шийдвэр гарч, "Монгол газрын тос боловсруулах  үйлдвэр” компанийг байгуулсан. 1.5 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барихаар гараанаас гараад буй. Тэгвэл манай улсын олборлолтын хэмжээ цаашдаа жилд 1 сая тонн орчим байх тул газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг АМГТГ-аас мэдэгдэж байлаа.



ОУВС ШАТАХУУНЫ ҮНИЙГ  АВТОМАТААР ТООЦОХ ЗӨВЛӨМЖ ӨГЧ БАЙНА
 

2018 онд шатахууны үнийг таван удаа нэмж, эргээд 250 төгрөгөөр буулгаад байсан импортлогчид 2019 оны дөрөвдүгээр сард литр тутамд 50-80 төгрөгөөр нэмэгдүүлснээ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байгаа. Тэгвэл АМГТГ-аас дараах мэдээллийг өгч байна. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллараар, мөн дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх гурван сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам.доллараар, тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллараар, А-80, Аи-92 автобензин 53 ам.доллараар тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байна. Одоогийн байдлаар А-80 автобензин  666 ам.доллар/тн, Аи-92 автобензин 696 ам.доллар/тн, дизелийн түлш 640 ам.доллар/тн болоод байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжүүд 116.5 мянган тонноос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан Монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байгаа гэлээ.

Мөн нэг зүйлийг тодотгоход, Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд "Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны Ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-29-ний өдрүүдэд манай улсад ажиллажээ.

ОУВС нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд хэрэгжүүлсэн байна. Тодруулбал,  шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизм манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил болгох, тогтмол мэдээлж байх, улс төржилтөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн   огцом өөрчлөлтийг багасгаж, зах зээлийн зарчимд уялдуудах давуу талтай болно гэв.  ОУВС-гийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байгаа аж.

УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсийн дарга Ч.Хишигдалай хэлэхдээ "Ихэнх шатахууны Онцгой албан татварыг тэглэчихсэн байгаа учраас одоогийн нөхцөлд Онцгой албан татвараар зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаа. Цаашид ОУВС-гаас зөвлөсний дагуу энэ арга, аргачлалыг хэрэгжүүлээд явах тал руу анхаарах байх. Гэхдээ Сангийн яам, УУХҮЯ, Засгийн газрын хэмжээнд зөвшилцөх байх” гэлээ.

Мөн тэрбээр шатахууны үнийн өсөлт болоод гадаад шалтгааны талаар дараах мэдээллийг өгч, "Дэлхийн зах зээл дээр гурван сард газрын тосны үнэ өсч дөрвөн сард манайд зарж байгаа үнэ дээр шууд нөлөөлж байгаа юм. Таван сарын үнийг бид Оросуудаас авчихсан. Үнэ тодорхой хэмжээгээр өсчихсөн байгаа. Бид шатахууны үнийг аль болох хамгийн бага нэмэгдэх талаас нь л  нефть импортлогч компаниудтай ярилцаж, зөвлөмж өгч байгаа. Нөхцөл байдлыг харахад шатахууны үнэ 50 биш зуу, хоёр зуу, гурван зуу төгрөгөөр нэмэх нөхцөл бүрдчихсэн байгаа. Манай Үнийн зөвлөлөөс шатахууны үнийг  бага хэмжээгээр нэмээч ээ гэсэн зөвлөмж л өгдөг. Тулган шаардсан чиглэл өгдөггүй. Нийт дүнгээрээ 80 төгрөгийн  нэмэгдэлтэй байна. Ер нь компаниудаас газрын тосны үнэ нэмэгдэж байна. ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Нэг сараас хойш бараг 150 ам.доллараар нэмэгдчихсэн байгаа. Тийм учраас үнээ нэмье гэсэн асуудлыг байнга тавьж байгаа. Бид бол үнийг нэмж болохгүй ээ л гэсэн зөвлөмжийг өгч байгаа. 2018 оны сүүлээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсан  учраас бид үнээ буулгах шаардлага тавьсан. Импортлогчид ч үнээ буулгасан. Одоо бол нөхцөл байдал өөр байна. Ираны эсрэг хориг тавьсан АНУ-ын хоригоос шалтгаалан Хятад, Энэтхэг зэрэг орнууд Иранаас газрын тос экспортлох боломжгүй болж байна. Мөн Ливи улсын дотоодын хямрал нь газрын тосны олборлолтын хэмжээ огцом буурахад нөлөөлж байна. Ийм нөхцөл байдал цаашид үргэлжилбэл Брэнт төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэлээ.


Газрын тосны үнийн өсөлт шатахууны үнийг ДАРАМТАЛЖ эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани