Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто: Оюутолгойн гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй гэв

 

Оюутолгой алт зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх том орд. Бурхнаас хуваарилсан энэ хишгээ монголчууд харин хэр өгөөжтэй, эдийн засгийн хувьд үр дүнтэй ашиглаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.  Өнгөрсөн жилийн байдлаар гэхэд Оюутолгой компани улсын төсөвт 200 сая ам.доллар төвлөрүүлсэн гэх тоо баримт байна. Төсөл эхэлснээс хойш 2.3 тэрбум ам.долларыг татвар роялти  хэлбэрээр Монголын эдийн засгийн засагт төвлөрүүлжээ.

Энэ тоо баримтыг уурхайн алт зэсийн нөөцтэй уялдуулж, олборлож буй эрдэс баялгийн хэмжээтэй уялдуулж харвал хэр их мөнгө  вэ гэдгийг  хэлэхэд бэрх. Эдийн засагчид л хэлэх байх. Хэдий хэмжээний алт зэс олборлоод хэдэн ам.доллараар хаана арилжав гэдэг нь тодорхойгүй, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ орлого зарлага нь гадаад дахь банкаар дамждаг болохоор багцаалах юмаар бага. 

"Оюутолгой” компанийн 2010-2012 оны үйл ажиллагаанд 24 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын зөрчил илэрч байсан явдал бий.  Дараа нь бас  300 сая ам долларын татварын будлиан үүссэний  10 саяыг нь л хүлээн зөвшөөрч байсан  удаатай.  Энэ мэт баримт сэлтээс харвал “энхийн цагаан тагтаа” биш гэдэг нь харагддаг.

“Бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээгээ дагаж  мөрдөх хүсэлтэй байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс нь  юм. Хэрэв  суурийг нь оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй болдог."

Ямартай ч монголчууд бидний итгэл үнэмшил гэвэл Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй,  алдагдалтай гэдэг дээр санал нэгддэг.  

2018 оны УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө  Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий  Улсын Их Хурлын ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгийнхэн өнгөрөгч оны аравдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргаж дууссан гэх мэдээлэл байсан.

Харин тус ажлын хэсгийнхэн дээрхи дүгнэлтээ гуравдугаар сарын эцсээр Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хүргүүлсэн бол өмнөх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын хэсгийн санал дүгнэлтээ өгөөд байгаа.

Тэгвэл тус Байнгын хорооны энэ долоо хоногийн ажлын хуваарьт  дээрхи ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.

Өмнөх долоо хоногт АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэх үеэр АТГ-ын дарга асан Х.Энхжаргал “Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Оюутолгойтой холбоотой шалгасан хэргийн эмхэтгэлийг өгсөн. Энэ бол АТГ-ын хийсэн маш том хэрэг гэдгийг онцлон хэлж байна. Энэ асуудлыг цаашид заавал үргэлжлүүлж шалгах ёстой гэж бодож байна. Оюутолгойн хэрэг 90 орчим хувьтай байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа”  гэдгийг  сануулж байсан.

Түүнчлэн Оюутолгойн ордын ашиглалтаас олсон орлогын 2.0 тэрбум ам.доллар “Мовеле С.А.Р.Л” компаниар дамжаад гараад явчихсан тухай асуудлыг манай АТГ шалгаад эхэлсэн гэх мэдээлэл бий.  

УИХ-ын дарга Г.Занданшатар мөн дээрхи ажлын хэсгийн шалгалтын тайланг УИХ-д танилцуулахыг ЭЗБХ-доо үүрэг болгоод байгаа. Тэгэхээр Оюутолгойд хийсэн  шалгалтын дүн удахгүй тодорхой болох байх.

Нэгэнт Монголд ашиггүй гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурийг олон нийт болон иргэний нийгмийн байгууллагууд түлхүү илэрхийлж байгаа. Гэхдээ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гэрээг цуцлах асуудал байхгүй, харин засч сайжруулна, яриа хэлцэл хийнэ гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ.  Гэрээг засч сайжруулна гэдэг нь Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх тухай юм.

Оюутолгойд хийсэн шалгалтын дүн ҮАБЗ-д танилцуулагдсан болон УИХ-ын ЭЗБХ-д өргөн барьсантай холбоотойгоор Рио Тинто компанийн зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Bloomberg  телевизэд өгсөн ярилцлагадаа “Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй” гэдгээ тов тодорхой хэллээ. Нэгэнт хөрөнгө оруулагч тал ийм байр суурийг илэрхийлж байгаа болохоор гэрээний нөхцлийг Монголд илүү ашигтай болгох гэсэн бидний дуу хоолой  тэгсхийгээд тэнгэрт замхрах болж байна гэсэн үг үү.

Ноён Арнауд  Суарат энэ ярилцлагадаа “Бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээгээ дагаж  мөрдөх хүсэлтэй байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс нь  юм. Хэрэв  суурийг нь оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй болдог.

Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй. Харин Засгийн газартай яаж хамтарч байна вэ гэхээр тэдгээр гэрээний хэрэгжилтийг сайжруулж  Оюутолгой  төслийн Монголд өгөх өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэжээ.

Тэрбээр мөн “Хэвлэл мэдээллийг хараад байхад зарим нь гэрээг цуцлах, эсвэл дахин хэлэлцээ хийх,  илүү сайжруулах өөрчлөх шаардлагтай гэсэн байр сууриуд харагдаж байсан. Энэ нь нэлээд тайван бус байдлыг үүсгэж байгаа. Гадныхан ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Рио Тинто,  Туркойз хилл ресурсын  УЗ-ийн түвшинд,  мөн зээлдэгч нарын түвшинд ч энэ нь түгшүүр төрүүлж байгаа” хэмээжээ.

Ямартай ч энэ долоо хоногт Оюутолгойг тойрсон асуудал хууль тогтоох байгууллагын түвшинд нэлээд эрчимтэй яригдаж магадгүй байна.

 Г.Хантулга

http://www.zaluu.com/read/34gfe71ga

Рио Тинто: Оюутолгойн гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани